Connect with us

Бусад

Б.Гомбосүрэн: Дэлхийд нэвтэрсэн эмчилгээний шинэ төрөл бол “Laennec”

Нийтэлсэн

-

Сүүлийн жилүүдэд уушгины өвчлөл, тэр дундаа уушгины гуурсан хоолойн архаг бөглөрөлт, гуурсан хоолойн багтраа, үрэвсэлт өвчин элбэг тохиолдох болжээ.

Энэ тухай болон эрүүл мэндийн салбарт шинээр нэвтэрч буй эм, эмчилгээний талаар АШУҮИС-ийн Уушгины эмгэг судлалын тэнхимийн багш, анагаах ухааны доктор, профессор Б.Гомбосүрэнтэй ярилцлаа.

УУШГИНЫ ӨВЧЛӨЛД СТРЕСС БУХИМДАЛ Ч НӨЛӨӨЛНӨ

-Та уушги судлалаар мэргэшсэн, Монголын нэртэй эмч нарын нэг. Сүүлийн үед уушгины өвчлөл ихэссэн гэж байна?

-Амьсгалын замын эрхтний өвчлөл аль ч улс оронд тэргүүн байранд орж, амбулаторийн дотрын эмч нарт хандагсдын 60 орчим хувийг эзэлдэг. Манай улсад сүүлийн 10 жилийн судалгаагаар уушгины өвчнүүд тухайлбал, уушгины архаг бөглөрөлт өвчин, гуурсан хоолойн багтраа, өвөрмөц болон өвөрмөц бус зарим үрэвсэлт өвчин мэдэгдэм нэмэгдэж, өмнө нь бараг тохиолддоггүй байсан уушгины завсрын эдийн эмгэгүүд оношлогдож байдаг өвчин мэт болсон. Энэ нь хүн амын идэвхтэй хэсгийн хөдөлмөрийн чадварыг алдагдуулах, тахир дутуу болгох гол шалтгаан болж байгаа төдийгүй өвчтөний амь насанд аюул дагуулдаг нь Монгол Улсын нийгэм эдийн засагт хохирол учруулж байна. Иймээс эрүүлийг хамгаалахын төдийгүй төр, засгийн хэмжээнд авч үзэх асуудал болжээ.

-Манайх хуурай сэрүүн амьсгалтай газар. Дээрээс нь сүүлийн жилүүдэд хуурайшилт ихтэй, хур багатай байгаагаас үүдэж энэ төрлийн өвчлөл бас нэмэгдээд байна уу?

-Монгол Улс эх газрын эрс тэс уур амьсгалтай, уулын баяжуулах ба олборлох үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж, түүнийг дагасан агаарын тоосжилт, бохирдол, хүн амын гуравны нэг нь суурьшсан хотын агаарын ба хөрсний бохирдол хянах боломжгүйгээр ихэссэн. Дээрээс нь хүмүүсийн ядуурал, стресс нэмэгдсэн нь уушгины өвчин үүсэх, газар авах шалтгаан болж байна. Гэвч үндсэн шалтгаан нь улсын хэмжээнд аюулын харанга дэлдэхэд хүрээд буй агаарын бохирдол юм. ДЭМБ 2018 оны арван хоёрдугаар сард Улаанбаатар хотыг хамгийн бохирдол ихтэй хотоор нэрлэсэн. Өмнө нь Бээжин, Нью-Дели хотын дараа орж байлаа.

-Уушгины өвчлөл ярихаар агаарын бохирдол ярих хэрэгтэй байх. Утаа уушгинаас гадна ямар эрхтэнд нөлөөлж байна вэ?

-Уушгины өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд дээр дурдсан эрсдэлт хүчин зүйлсийн нөлөөллийг багасгах, улмаар бүрмөсөн арилгах хэрэгтэй. Харамсалтай нь төр, засгаас явуулж байгаа бодлого нь эсрэг байгаа юм. Тухайлбал, Улаанбаатар хотын утаатай тэмцэх нэрээр утаагүй түлш, утаа гаргадаггүй зуух гэсэн үлгэр ярьж, олон тэрбум төгрөг зарцуулсан нь үнэн хэрэгтээ хэдэн хүний түрийвчийг түнтийлгэхээс өөр үр дүн өгсөнгүй.

Хамгийн хялбар замаар дамждаг халдварт өвчний дийлэнхийг амьсгалын замын өвчлөл эзэлдэг.Тухайн халдварт өвчний тохиолдлыг бууруулж, хүн амыг урьдчилан сэргийлэх нь эрүүл мэндийн болон хүрээлэн буй орчны давхар нөлөөллөөс шалтгаална. Өөрөөр хэлбэл, хэдий сайн эмчилгээ хийж, эрүүл мэндийн байгууллагууд сайн ажиллалаа ч хотын утааг бууруулахгүй бол өвчлөлийн тоо эргээд  нэмэгдэнэ. Иймд бохирдлоо ч багасгах, өвчлөлөөс ч урьдчилан сэргийлэх арга хэмжээг хамтад нь хэрэгжүүлэх шаардлагатай. Гэвч өнөөгийн нийгмийн нөхцөлд агаарын бохирдлыг бууруулах нь цаг хугацаа шаардах зүйл болж байна.

ЭХЭСИЙН ТАРИЛГАД ОЛОН ЧУХАЛ БОДИС АГУУЛАГДДАГ

-Төр, засгаас анхаарч байвч агаарын бохирдол буурахгүй байна. Хүмүүс идэж уухдаа анхаарч байвч, амьсгалах агаар өвчний эх үүсвэр болоод байхад яах ёстой вэ?

-Энэ нөхцөл байдалд амны хаалтыг зөв зохистой хэрэглэхийн зэрэгцээ дархлаа сайжруулах бүтээгдэхүүн хэрэглэх ёстой. Хүрээлэн буй орчны сөрөг нөлөөлөлд тэсвэртэй болгох үүднээс илчлэг сайтай хоол, хүнсийг тогтмол хэрэглэх, дархлаа дэмжих ба хэт исэлдэлтийн эсрэг байгалийн гаралтай бэлдмэлүүд хэрэглэвэл зохистой.

Гадаад орчны аливаа сөрөг нөлөөллөөс хамгаалан бие махбодийн хэвийн үйл ажиллагааг эсийн төвшинд удаан хугацаанд хэвийн байлгахын тулд гадаадын улс орнууд, ялангуяа, япончууд хүүхдийг төрсний дараа эхэсийг хэзээд хэрэггүй болсон мэт үздэггүй. Яагаад гэвэл, эхэст хүний бие махбодид хэрэгтэй амин чухал бодисууд агуулагддаг болохыг судалсан учраас дэлхий нийт орчин үеийн бүх төрлийн өвчин эмгэгийн эмчилгээнд хүний эхэсийн тарилга, бэлдмэлийг өргөнөөр хэрэглэхийг зөвлөдөг болсон.

 -Сонирхолтой санагдаж байна. Хүний эхэсийн бэлдмэл Японы ард түмний эрүүл мэнд, гоо сайхны шалгарсан хэрэглээ болсон орчин үеийн эмчилгээний нэг. Энэ бүтээгдэхүүний ач холбогдол, эрүүл мэндэд үзүүлэх нөлөөний талаар тодорхой мэдээлэл өгөөч?

Эхэс бол умайн хананд шигдэн байрлаж, эхээс ургийг тэжээлийн бодис, хүчилтөрөгчөөр хангадаг амин чухал эрхтэн. Харин түүний цэвэршүүлсэн гидролизат болох эхэсийн бэлдмэл нь бодисын солилцоог эрчимжүүлэх, эсийн амьсгалыг идэвхжүүлэх, шингэний ба эсийн дархлааг дэмжих, дааврыг цогцоор нь тэнцвэржүүлэх суурь засалд эерэгээр нөлөөлдөг. Тиймээс орчин үеийн анагаах ухаанд элэгний үйл ажиллагааг дэмжих, биеийг хоргүйжүүлэх, хөгшрөлтийн эсрэг, цэвэршилтийн үеийн сөрөг үр дагаврыг арилгах, нөхөн үржихүйг дэмжих, үе мөчний холбогч эдийг нөхөн сэргээх, мэс засал ба гэмтлийн дараах нөхөн сэргээлт болон шархны эдгэрэлтийг хурдасгах эмчилгээний зориулалтаар хэрэглэж, үр дүнг нь ч сайшааж байна.

АРХАГ ЯДАРГАА, ДАРХЛАА СУЛАРСАН ҮЕД Ч ХЭРЭГЛЭЖ БОЛНО

-Дэлхий нийтэд энэ эмчилгээг өргөн хэрэглэдэг.  Харин Монголд ямар мэдээлэлтэй байгаа бол, аль эмнэлгүүдэд, мөн ямар өвчинд энэ эмчилгээг хийж байгаа вэ?

Эхэсийг эс, молекулын төвшинд эрчимтэй судалж, хүний эхэсээс эмчилгээний болон гоо сайхны бүтээгдэхүүн гарган авч байна. Тухайлбал, АНУ, ОХУ, Европын холбооны орнууд, Хятад, Өмнөд Солонгос, Вьетнамын ямар ч насны эрүүл болон эмгэгтэй хүмүүс өргөн хэрэглэх болсон.

Монголчуудын дунд элэгний С вирус, эмийн болон архины шалтгаант элэг хатуурах өвчлөл их байдаг. “LAENNEC” буюу хүний эхэсийн тарилга нь элэгний гэмтсэн эд эсийг нөхөн төлжүүлж үйл ажиллагааг нь дэмжин олон өвчнийг анагаадаг. Мөн үргүйдэл, бэлгийн сулралын эсрэг, цэвэршилтийн үеийн хам шинж, умайн архаг салстын үрэвсэл, осол гэмтэл, хагалгааны дараах нөхөн сэргээлт, архаг ядаргаа, хөгшрөлтийн эсрэг залуужуулахад хэрэглэдэг бүтээгдэхүүн юм.

П.Н.Шастины нэрэмжит клиникийн III эмнэлгийн хоол боловсруулах эрхтэний эмгэгийн тасгийн эрхлэгч Д.Бадамсүрэн (Ph.D) удирдан С.Бадамжав (Ph.D, дэд профессор), Л.Тулгаа (Ph.D) нараар ахлуулан элэгний хатууралтай найман хүнийг түүвэрлэн сонгож лабораторийн шинжилгээ болон элэгний хатуурлыг фиброскани багажаар тогтоон Лаеннекийг өдөрт 2мл-ээр нэг удаа 25 хоног тарьж эмчилсэн.

Эмчилгээний дараа элэгний задрал багасан элэгний эсийн нөхөн төлжилт сайжирч, хатуурлын зэрэг 30 хүртэл хувиар буурсан нь сайхан мэдээ юм.

-Тарих, уух гээд эмчилгээний арга хэлбэрийн хувьд яаж хэрэглэдэг вэ. Мөн үр дүн хэр байна?

-Эерэг үр дүн маш их байна. Жишээ нь, амьсгалын замын архаг үрэвсэлтэй, хүчилтөрөгчийн архаг дутагдалтай өвчнүүдийн үед энэ тариаг өдөрт 4мл-ээр 25 өдөр булчинд тарьж хэрэглэхэд үрэвсэл намдаж, хүчилтөрөгчийн дутагдалтай байсан эрхтнүүдийн үйл ажиллагаа хэвийн болж биеийн ерөнхий зовиур багасан эрч хүчтэй болж байна. Мөн элэгний архаг үрэвсэл, элэгний хатуурлын үеийн хам шинжүүд, архаг ядаргаа, арьсны үрчлээ, нөсөөжилт, арьс цайх өвчин, цэвэршилтийн хам шинжийн эмгэгүүдэд үр дүнтэй байгаа талаар хэрэглэгчид маань сэтгэгдлээ хуваалцсаар байна.

-Манайхан эмчилгээний үр дүнг богино хугацаанд хардаг улс. Энэ тарианы хувьд үр дүн нь ямар хугацаанд мэдэгддэг юм бол?

-Бүтээгдэхүүний тун хэмжээг нас, биеийн онцлогт тохируулан эмчийн заавраар хэрэглэнэ. Ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмчид хандах хэрэгтэй .Үр дүнгийн хувьд өвчний хүнд, хөнгөнөөс шалтгаална. Жишээ нь архаг ядаргаа, дархлаа суларсан үед 14 хоногийн дараа, элэгний архаг үрэвслийн үед гурван сарын дараа үр дүн нь илэрнэ.

-Магадгүй хүмүүс энэ эмчилгээг сонирхож байвал хаанаас авах, хаана  хандах вэ?

-Энэ тарилгыг “Монос”, “Ази фарм”, “Монгол эм импекс”, “Хүрмэн”, “Тавин ус”, “Астра фарм”, “Монфарм”, “Бэриш фарм” “Баянгол мед” эмийн санд худалдаалж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 8003-2442, 8007-2442, 8006-2442 дугаар руу залгаж авах боломжтой.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Бусад

Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.

Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.

Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.

Дэлгэрэнгүй ...

Бусад

АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Нийтэлсэн

-

Нийтэлч

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.

Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.

Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Бусад

Нийслэлд үйл ажиллагааа явуулж буй 770 нийтийн байранд хяналт шалгалт хийлээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/214 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн есөн дүүргийн 770 нийтийн байрнуудын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав. Тус ажлын хүрээнд нийтийн байрны эрүүл ахуй, гал болон цахилгааны аюулгүй байдал, эрүүл ахуйн халдвар хамгаалал зэрэг нь шаардлага хангаж буй эсэхийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулах юм.

Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 770 байр байдгаас 754 нь иргэнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Мөн үүнээс зөвхөн 285 нь татвар төлдөг болохыг хяналт шалгалтын үеэр илрүүллээ. Галын аюулгүй байдал алдагдсан 11 төрлийн нийт 5730 зөрчил илэрч 132 буюу 2.3 хувийг тухайн цаг мөчид арилгуулж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг даалгалаа.

2025 оны 02 сарын байдлаар 770 нийтийн байр шалгалтад хамрагдсан бөгөөд давхардсан тоогоор 26 төрлийн 7,985 зөрчил илэрч, хууль тогтоомжийн хэрэгжилт 45,6%-тай байна.

  • Галын аюулгүй байдал 40%
  • Эрүүл ахуйн 34%
  • Байгаль орчин 57%
  • Гэмт хэрэг, хэв журам 75%,
  • Барилга байгууламж 22.3%

НЦУГ-аас гаргасан 2025 оны 02 дугаар сарын мэдээгээр гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 120, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 142 нийтийн байр байна. Мөн Нийтийн байр түрээслэгч 11129 иргэнийг бүртгэсэн. Нийт есөн дүүргийн 383 иргэн аж ахуйн нэгжээс 175 буюу 45.8% нь хөрсөнд шингээдэг нүхэн жорлонтой бөгөөд стандартад нийцсэн, бохир сордог нүхэн жорлонгийн тоо 201 буюу 52,5% харин төвлөрсөн шугамд холбогдсон 7 буюу 2% байна. Шалгалтаар дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд 96% огт бүртгэлгүй байгаа нь хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдахгүй явж ирсэн юм.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм2 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр2 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм2 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм2 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм2 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр2 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр3 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр3 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр3 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм3 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм3 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр3 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм3 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг3 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр3 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм3 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Баянзүрх дүүрэгт шар өвс шатсаны улмаас 12 га талбай өртөж шатжээ

Нийгэм3 өдөр өмнө

“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа

Нийгэм4 өдөр өмнө

Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Улс төр4 өдөр өмнө

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийгэм4 өдөр өмнө

Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим