Нийгэм
Автобусны 756 жолоочоос дүрмийн шалгалт авч, сургалтад хамруулжээ
2019 оны 4 сарын 17- 30-ны өдрийн хооронд Улаанбаатар хотод нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа Эрдэмтранс ХХК, Сутайн буянт ХХК, Тэнүүн Огоо ХХК, Зорчигч тээврийн нэгтгэл-3р бааз, Тэнүүн огоо гуравдугаар бааз, Зорчигч тээврийн нэгтгэл 1-р бааз, Зорчигч тээврийн нэгтгэл 2-р баазын жолооч нараас шинэчлэн баталсан Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгийн түвшин тогтоох шалгалт авч, сургалт зохион байгуулжээ.
Сургалтад автобусны 756 жолооч хамрагдсан байна.
Ноцтой зам тээврийн ослын тохиолдлын дүрс бичлэг үзүүлэн шалтгаан нөхцөлийг тайлбарлан өгөх
Замын хөдөлгөөний дүрэм /шинэчлэн батлагдсан/ давтан
Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам
https://torguuli.police.gov.mn сайт ашиглан торгуулиа хэрхэн шалгах, зөв төлөх.
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэл саатал, нөлөөлж байгаа хүчин зүйлүүд
Жолоочийн даатгалын тухай хуулийн холбогдох заалт
http://service.police.gov.mn/ сайт ашиглан зөрчлийн оноо шалгах.
Тээврийн хэрэгсэл жолоодох эрх, зөрчлийн оноо сэргээх сургалтын төвүүдийн байршил, хаяг утасны дугаар
Цагдаагийн алба хаагч, жолооч, зорчигч нарын харилцаанд тулгардаг хүндрэл зэрэг сэдвээр 36 цагийн сургалтыг зохион байгуулжээ.
Эх сурвалж: ТЦА
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.