Нийгэм
Д.Будзаан: Хүүхдүүд ихэвчлэн зодолдох, танхайрах, булаах, хүчиндэх гэмт хэргийн хохирогч болж байна

Цагдаагийн ерөнхий газраас санаачлан төрийн ба төрийн бус байгууллагуудтай хамтран “Зөв тусгал” хөдөлгөөнийг нэг сарын хугацаанд хэрэгжүүлэхээр болсон талаар өнөөдөр мэдээллээ.
ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн Хүүхэд гэмт хэргээс урьдчилан хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаан “Сүүлийн гурван жилийн хугацаанд 2,833 хүүхэд гэмт хэрэг үйлдэж, 4,922 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон.
Тодруулбал, хүүхдүүд ихэвчлэн зодолдох, танхайрах, булаах, хүчиндэх гэмт хэргийн хохирогч болж байна. 2019 оны эхний дөрвөн сарын бдлаар хүүхэд хохирсон гэмт хэрэг 554 бүртгэгдсэн бөгөөд эдгээр гэмт хэргийн 84 хувийг насанд хүрэгчид үйлдсэн” гэлээ.
Нийгэмд хүүхэд үйлдсэн болон хүүхэд хохирч байгаа тоо буурахгүй байгаа тул урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулах шаардлагатай гэж холбогдох газрууд дүгнэсэн байна. Тиймээс төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран “Зөв тусгал” хөдөлгөөнийг нэг сарын хугацаанд хэрэгжүүлэхээр болжээ.
Энэхүү хөдөлгөөний зорилго нь эцэг, эхчүүдэд чиглэж буй бөгөөд хүүхэд бол томчуудын тусгал тул өөрсдийгөө эхлээд хүмүүжүүлж, хүүхдээ ойлгохыг уриалах юм.
Хөдөлгөөний хүрээнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон Дэлхийн зөн олон улсын байгууллагаас хүүхдүүдийн насны онцлогт тохируулан хэрхэн харилцах, хүүхэд хүмүүжүүлэх оновчтой арга барил гэх зэргээр эцэг ,эхчүүд, сурган хүмүүжүүлэгчдэд чиглэсэн сургалт, зөвлөгөө мэдээллийг өгч ажиллахаа илэрхийллээ. Түүнчлэн Дэлхийн зөн олон улсын байгууллагаас хүүхдийн чуулганыг зохион байгуулахаар болсон байна.
Мөн ЦЕГ-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, ХНХЯ, ХЗЯ-тай хамтран Хүүхэд хамгаалагч төслийг өнгөрсөн жил эхлүүлж, туршилтаар Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт хэрэгжүүлсэн бол энэ жил улсын хэмжээнд хэрэгжүүлэхээр болжээ.



Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 758 болжээ


Нийгэм
Орон сууц, сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлтийг энэ сард багтаан буцаан олгоно

Монгол Улсын иргэн анх удаа орон сууц худалдан авсан болон амьдрах зориулалттай байр барьсан бол 6 сая хүртэлх төгрөгийн хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийг эдэлдэг. Мөн оюутны сургалтын төлбөрийн 10 хүртэлх хувийн буцаан олголтыг авах боломжтой. Тэгвэл Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23.3, 23.4, 23.5, 23.6-т заасан эдгээр албан татварын хөнгөлөлтийг татвар төлөгчийн дансанд шилжүүлж эхэллээ.
Тодруулбал, 2024 онд хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт эдлэхээр хүсэлт илгээн баталгаажсан нийт 28,188 иргэнд 52.4 тэрбум төгрөгийн буцаан олголтыг нийслэлийн Төрийн сангаас дөрөвдүгээр сард багтаан буцаан олгоно. Үүнээс 19,547 иргэнд орон сууцны хөнгөлөлт нийт 45.5 тэрбум төгрөгийг буцаан олгоно. Мөн 9,198 иргэнд оюутны сургалтын төлбөрийн буцаан олголтоор 6.8 тэрбум төгрөгийг буцаан олгоно.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн холбогдох заалтууд:
23.3. Монгол Улсын иргэн амьдран суух зориулалтаар ипотекийн зээлийн хөрөнгөөр хувьдаа, анх удаа орон сууц худалдан авсан бол албан татвар төлөгчид Монгол Улсын Засгийн газрын тодорхойлсон ипотекийн зээлийн хүүгийн дээд хэмжээ болон ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хүү хоорондын зөрүүд төлсөн дүнтэй тэнцэх хэмжээний албан татварын хөнгөлөлт эдлүүлнэ.
23.4. Монгол Улсын иргэн өөрийн албан татвар ногдсон орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар зөвхөн хувьдаа, анх удаа орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авсан бол ийнхүү орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авахад зарцуулсан хөрөнгөтэй тэнцэх хэмжээний орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг уг албан татвар төлөгчид эдлүүлэх бөгөөд энэ хөнгөлөлтийн хэмжээ 6 сая төгрөг хүртэл байна.
23.5.Монгол Улсын иргэн албан татвар төлөгчийн төрсөн, дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэд гадаад, дотоодын их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн болон техникийн боловсролын сургуульд оюутан, эсхүл суралцагчаар элсэн суралцаж байгаа тохиолдолд түүний анхны бакалаврын болон дипломын мэргэжил эзэмших сургалтын хугацаанд тухайн татварын жилд төлсөн, баримтаар нотлогдож байгаа сургалтын төлбөртэй тэнцэх орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг эдлүүлнэ.
23.6.Монгол Улсын иргэн суралцаж байх хугацаандаа хөдөлмөр эрхлэлтийн орлогоосоо албан татвар төлж, улмаар сургалтын төлбөр төлсөн их, дээд, мэргэжлийн болон техникийн боловсролын сургууль, коллежид анхлан суралцагчийг энэ хуулийн 23.5-д заасан хөнгөлөлтөд хамруулна.
Нийгэм
Өнөөдөр цахилгааны засвар хийгдэх хуваарь

Өнөөдөр буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 24-ний Пүрэв гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.
-
Улс төр20 цаг өмнө
Худалдааны түр хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлын хэлэлцүүлгийг хийлээ
-
Нийгэм22 цаг өмнө
Хардалтын улмаас хүний амь насыг хохироосон гэх хэргийг шүүхэд шилжүүллээ
-
Нийгэм23 цаг өмнө
Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Долгион таалал төгсжээ
-
Улс төр21 цаг өмнө
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ
-
Нийгэм19 цаг өмнө
Бохирын хоолойнуудад хатуу хог хаягдлын шүүр суурилуулж байна
-
Нийгэм20 цаг өмнө
Улаанбурхан өвчний дэгдэлтийн хариу арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо
-
Нийгэм23 цаг өмнө
Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ
-
Нийгэм23 цаг өмнө
Сэлгээнд тариалах тосны ургамлын үрийг биржээр дамжуулан арилжина