Нийгэм
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд “БИД ӨӨРЧЛӨГЧИД” сэдэвт флаш моб зохион байгуулна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд тавдугаар сарын 4-нд “Бид өөрчлөгчид” сэдэвт флашмоб зохион байгуулна.
Монгол Улс НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас баталсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц”-д 2009 оны тавдугаар сарын 13-нд нэгдэн орсон. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, нийгмийн оролцоо, амьдралын чанарт томоохон өөрчлөлт ахиц дэвшлийг бий болгосон ба тухайн өдрийг тохиолдуулан жил бүр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн олон нийтэд эергээр таниулах Флашмоб арга хэмжээг зохион байгуулдаг.
Энэ жилийн арга хэмжээг Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Хөгжлийн Ерөнхий Газар, Финляндын Флом байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар, Монголын Тэргэнцэртэй Иргэдийн Үндэсний Холбоо ТББ, МУБИС-ийн сайн дурынхны төв хамтран ӨНӨӨДӨР НӨЛӨӨЛЖ, МАРГААШИЙГ ӨӨРЧИЛЬЕ уриатай 200 гаруй оюутан залуус, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамтдаа бүжиглэж “….хүн бүр нийгэмд ижил тэгш оролцож, хамтдаа нийгмийг өөрчилнө…” гэсэн утга санааг илэрхийлж, олон нийтэд хөгжлийн бэрхшээлийн талаар эерэг хандлагыг түгээх үйл ажиллагааг зохион байгуулна.
Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Хөгжлийн Ерөнхий Газар тус өдрийг “Хөгжлийн бэрхшээлийг оношлох, эрт илрүүлэх” өдөр болгон зарласан бөгөөд арга хэмжээний үеэр иргэдэд хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо /хараа, сонсгол, шүд, хөдөлгөөн засал, ерөнхий үзлэг, протез, сэргээн засах/, сэтгэл зүйн зөвлөгөө, хууль зүйн зөвлөгөө өгөхийн зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хийсэн гар урлалын бүтээлийг худалдаалах юм байна.
Facebook хаяг: Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо
“ӨНӨӨДӨР НӨЛӨӨЛЖ, МАРГААШИЙГ ӨӨРЧИЛЬЕ” ӨДӨРЛӨГИЙН ХӨТӨЛБӨР
№ | Хугацаа | Үйл ажиллагаа | Оролцогч |
1 | 12:00-12:10 | Нээлт | Хөтлөгч |
3 | 12:10-12:30 | Зочдыг танилцуулах: ХНХЯ-ны төлөөлөл ХБХХЕГ-ын төлөөлөл | Хөтлөгч, зохион байгуулагчид |
4 | 12:30-12:40 | Урлагийн үзүүлбэр | Дуучин Н.Бат-Өлзий |
7 | 12:40-13:00 | “Хөдөлгөөн засал” дасгал хөдөлгөөн | Хөдөлгөөн засалч |
8 | 13:00-13:10 | Талбайн зохион байгуулалтыг танилцуулах | Хөтлөгч |
9 | 13:10-13:40 |
|
Зохион байгуулагчид |
10 | 13:40-13:50 | Флашмобийн нээлт
|
Зохион байгуулагчид |
11 | 13:50-14:00 | Флашмоб бүжиглэх | МТИҮХ, МУБИС-н сайн дурынхны төв , ХБХХЕГ |
12 | 14:00-15:40 |
|
ХБХХЕГ |
10 | 15:40-16:00 | Хаалт |
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.