Нийгэм
ДОХ-ын халдвартай хүмүүсийн 80 гаруй хувийг эрчүүд эзэлж байна
Мэдлэгээ дадал болгон хэвшүүлээгүйгээс бэлгийн замын халдварт өвчнөөр өвчлөх эрсдэлтэй. Тухайлбал, өнгөрсөн жил Монголд бэлгийн замын халдварт өвчний (БЗХӨ)-ий 16 мянга гаруй тохиолдол бүртгэгджээ. Түүнчлэн ДОХ-ын халдварын 270 тохиолдол бүртгэгдээд байгаа ч Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүдтэй хамтран явуулсан судалгаагаар ДОХ-ын халдвартай 670 хүн бий гэж үздэг юм байна. Тиймээс хайртдаа үнэнч байж, мэдлэгээ вакцин болгон хэвшүүлснээр БЗХӨ-өөс урьдчилан сэргийлэх боломжтой гэдгийг мэргэжилтнүүд сануулж байна.
“Хайртай хүмүүсээ-Хамтдаа хамгаалцгаая” уриатай бэлгийн замын халдвараас сэргийлэх эрүүл мэндийн боловсролын цуврал мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажлыг өнөөдрөөс /2019.5.14/ эхлүүлж байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ.
Тус ажлын хүрээнд бэлгийн замын халдварт өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, оношлуулж, эмчлүүлэх талаар хоёр цуврал мэдээллийг 14 хоногийн туршид олон нийтэд хүргэнэ гэдгийг ЭМЯ-ы Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Т.Энхзаяа онцлов.
БЗХӨ ТАВАН ХУВИАР ӨССӨН
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүү “Өнгөрсөн онд Бэлгийн замын халдварт өвчний (БЗХӨ) 16 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь халдварт өвчний 38.3 хулийг эзэлж, өмнөх оныхоос таван хувиар өссөн тоон мэдээлэл юм. БЗХӨ-ний дотор тэмбүү 38 хувь, заг хүйтэн 33.9, трихомониаз 28 хувь, ХДХВ, ДОХ 0.1 хувийг тус тус эзэлж байна. Түүнчлэн Монголд ДОХ-ын халдварын 270 тохиолдол бүртгэгдэж, 42 нь нас баржээ. ДОХ-ын эдгээр халдвар зөвхөн бэлгийн замаар дамжих халдварласан байна. Эхээс урагт, цус цусан бүтээгдэхүүн, бохир зүү тариураас ДОХ халдварласан тохиолдол манайд бүртгэгдээгүй. ДОХ-ын халдварын нийт тохиолдлын 18.5 хувь нь эмэгтэйчүүд, 80 хувь нь эрчүүд эзэлж байна. ДОХ-ын халдвартай 16 эхээс 24 хүүхдийг эрүүл төрүүлсэн.
БЗХӨ буурахгүй байгаа нь нийгмийн нөхцөл байдал, ажилгүйдэл, архидалт, гэр бүл салалт зэрэг олон зүйл нөлөөлж байгаа. БЗХӨ-тэй хүмүүсийн 32.5 хувийг 15-24 насныхан, 43.7 хувийг 25-34 насныхан эзэлж байна. Хүйсийн хувьд эмэгтэйчүүд 71 хувь, эрэгтэйчүүд 29 хувийг эзэлж байна. Энэ нь эмэгтэйчүүд эрүүл мэнддээ анхаарч, эмнэлэгт тогтмол үзүүлдэгтэй холбоотой. Мөн БЗХӨ-тэй хүмүүсийн 61 хувь нь дунд, 19 хувь нь дээд боловсролтой, 62 хувь нь гэр бүлтэй, 30 хувь нь гэрлээгүй байна. ХӨСҮТ-ийн ДОХ, бэлгийн замаар дамжих халдварын тандалт судалгааны алба болон дүүргийн Эрүүл мэндийн төвүүд, бэлгийн замаар дамжих халдварын кабинетууд тус халдварыг илрүүлж, эмчлэхээр улсын хэмжээнд ажиллаж байгаа. Хамгийн гол нь ДОХ-ын оношилгоог Монголд дэлхийн төвшин хийж байгаа. Өмнө нь олон төрлийн эм өдөрт хэрэглэдэг байсан бол одоо өдөрт нэг ширхэг эм л уудаг болсон. БЗХӨ-өөс урьдчилан сэргийлэхийн тулд үзлэгт орох хэрэгтэй. Таны эрүүл мэнд таны гарт байна. Хувь хүний нандин харилцаагаар дамждаг тул хувь хүний боловсрол чухал” гэлээ.
Түүнчлэн гаднын орноос ирсэн (БНСУ, Канад, Австрали, ОХУ зэрэг орон) 34 хүн ДОХ-ын халдвартай хэмээн оношлогдсон байна. Эдгээр иргэдийн хоёр нь Монголд эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд тэд уул уурхай, бизнесийн салбарт ажиллахаар ирсэн аж.
Өсвөр насныхан, залуусын дунд БЗХӨ-ний тохиолдол их байгаа тул их дээд сургуулийн оюутнуудыг жилд нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт оруулахаар болсон байна. Өнгөрсөн жил оюутнуудын 50 гаруй хувийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан бол энэ жил 70-80 хувийг хамруулах зорилго тавьжээ. Мөн өөрт ямар нэгэн зовуурь, шалтгаан байгаа бол Бэлгийн замаар дамжих халдварын кабинетын эмчээс зөвлөгөө авч, шинжилгээ өгөхийг мэргэжилтнүүд санууллаа.
Нийгэм
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Хөдөлмөрийн тухай хууль” /Шинэчилсэн найруулга/-ийг сурталчлан таниулах арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг боловч хуулийг буруу хэрэглэх, өөрөөр ойлгох, тайлбарлах зэрэг асуудал цөөнгүй байсаар байна.
Иймд Хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн харилцааны соёлыг төлөвшүүлэх, ажилтны хөдөлмөрлөх эрхийг хангахад чиглэсэн “Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2024 оны 03 дугаар тогтоолоор баталсан.
Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Мэргэшсэн зөвлөх”-үүдийг бэлтгэх эхний сургалтыг 2024 оны 05 дугаар сард зохион байгуулж, 27 мэргэшсэн зөвлөх бэлтгэсэн бол хоёр дахь удаагийн сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулж, 16 аймаг, Улаанбаатар хотоос хуульч, эрх зүйч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон бусад чиглэлээр мэргэшсэн 35 хүн хамрагдаж байна.
Энэхүү хөтөлбөр нь хөдөлмөрийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах, хөдөлмөрийн харилцааны мэдээллийн цахим үйлчилгээ үзүүлж, ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх, хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжийн хэрэгжилтийг дэмжих зорилготой юм гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
-
Нийгэм6 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр6 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр6 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа