Энтертайнмент
ФОТО: Өвлийн улиралд хамгийн үзэсгэлэнтэй харагддаг ХОТУУД
Дэлхийн өнцөг булан бүрт өвлийн улирал хэрхэн айлчилдаг вэ? Ихэнх хүмүүс аялал жуулчлалын улирлыг зунаар төсөөлдөг байж магадгүй юм. Наран шарлагын газар, далайн эрэг, амралт зугаалгуудаас гадна хамгийн гайхалтай мартагдашгүй, дурсамж дүүрэн аялалыг өвлийн улиралд хийж болох юм. Тэгвэл яг одоо аялахад хамгийн тохиромжтой улсуудыг санал болгож байна.
1. Англи улс, Лондон хот /London, England/
2. Япон улс, Ширакаваго хот /Japan, Shirakawago/
3. Норвеги улс, Хаммерфест хот/Norway, Hammerfest/
4. АНУ, Нью-Йорк хот /USA, New York city/
5. Портленд улс, Мэн /Portland, Maine/
6. Турк улс, Каппадоки /Turkey, Cappadocia/
7. Нидерланд улс /The Netherlands/
8. Орос улс, Москва хот /Russia, Moscow/
9. Франц улс, Парис хот /France, Paris/
10. Норвеги улс, Тромсо /Norway, Tromso/
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.