Нийгэм
Б.Энхбат: Нутагтаа хэрэг хийгээд ирсэн хятад хүнийг Монгол Улсын харьяат болгоод байгааг ойлгохгүй байна
Монгол Улсад ажиллаж буй БНХАУ-ын компаниуд татвараа нуун дарагдуулж, хууль зөрчиж байгаа талаар иргэдийн хөдөлгөөний төлөөллүүд өнөөдөр мэдээлэл хийлээ.
“Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулагч нэрээр орж ирсэн компаниудыг улсын бүртгэлийн газар бүртгэдэг. Гэтэл бүртгүүлсэн компаниуд нь монголын татвараас зайлсхийн татвараа төлдөггүй. Ялангуяа ашигт малтмал руу орсон компаниудын ихэнх нь татвараа нуун дарагдуулдаг. Монгол ажилчдыг хөдөлмөрийн хуульд заасны дагуу авч ажиллуулдаггүй ба шантаачилж, доромжилж хөөдөг зэрэг асуудлууд газар аваад удаж байна. Тодруулбал, Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг “Меню Шиши”, “Баян-Ундрах” компани нь Дорноговь аймагт ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Ингэхдээ уул уурхай, ашигт малтмалын газраас нүүрс олборлох зөвшөөрлийг зурган удаа авсан байдаг. Мөн одоо Налайх дүүрэгт ТЭЗҮ байхгүй шахмал түлшний үйлдвэр бариад, ашиглалтад оруулчихсан явж байна.
Тус компаниуд Монгол Улсын татварын албанд 200 сая төгрөг төлөөгүй гэх баримтуудыг Дорноговь аймгийн татварын албанаас гаргуулж харсан. Компанийн ерөнхий захирал нь монголд ирэхгүйгээр хятадаас ажилладаг. Монголд 1990 оны хятад залуу компанийг нь толгойлдог ба цөөн тооны монгол ажилтантай ихэнхдээ хятадууд авч ажиллуулдаг газар. Үйл ажиллагаа эрхэлдэг аймагтаа ямар нэгэн бүтээн байгуулалт, хандив тусламж ч үзүүлээгүй. Энэ замбараагүй зүйлсийн эсрэг бид нэгдэж, тэмцэх хэрэгтэй төдийгүй тус зөрчилтэй хятад компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлахыг ерөнхий сайд, Ашигт малтмалын газруудаас хүсэж байна” гэж “Улсаа аваръя” ард түмний хөдөлгөөний тэргүүн А.Эрдэнэбаяр хэллээ
МОНГОЛ НУТАГ ДЭВСГЭР ДЭЭР ГАДААДЫН ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖҮҮД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БОЛНО. ГЭХДЭЭ МОНГОЛ УЛСЫН ХУУЛИЙГ ЯГ ТАГ МӨРДӨХ Л ХЭРЭГТЭЙ”Хатан туулаа аваръя” хөдөлгөөний тэргүүн Г.Нямдаржаа “Монгол нутаг дэвсгэр дээр гадаадын иргэн, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж болно. Гэхдээ Монгол Улсын хуулийг яг таг мөрдөх л хэрэгтэй. Дараагийн нэг жишээ бол Баянгол дүүрэг дэх жишиг “Богд ар хороолол”-ыг барихдаа төлөвлөгөөгөөр бол одоо 3,515 мкв газарт сургууль, цэцэрлэг барих ёстой. Мөн л хятадын компани гүйцэтгэсэн. 2008 онд хэсэгчилсэн төлөвлөгөө ч орсон. Гэтэл одоо болтол сургууль, цэцэрлэг бариагүй, газар нь хэвээрээ байхад хариуцлага тооцохгүй байгаа нь сонин. Энэ компанийн захирал нь Эрдэмбаяр гэж монгол иргэншил авсан хятад хүн бий. Намайг дүү нараараа алуулна гээд заналхийлсэн гэдгийг цагдаагийнхан мэдэгдэж байна” гэв.
ШОРОНГООС ГАРААД САЙН ЯВЖ БАЙГАА ХҮМҮҮС ОЛОН
“Даяар Монгол”, “Хөх Монгол” бүлгэмийн тэргүүн Хон хэрэйд Б.Энхбат “Өнөөдөр жирийн монгол иргэн нэг хүний тухай ярихад шоронд хийдэг байж хүн алуулах захиалга өгсөн монгол иргэншилтэй хятадуудын эсрэг хөдлөхгүй байгааг гайхаж байна. Би гарч ирээд хоёр жил хүрээгүй энэ хугацаанд над дээр ирж байгаа хэргүүдийг хараад үнэхээр аймшигтай санагддаг. Нутагтаа хэрэг хийчихээд ирчихсэн хятад хүмүүсийг Монгол Улсын харьяат болгоод байгааг ойлгохгүй байна. Мөн нэг зүйл хэлэхэд УИХ-ын гишүүн хүн Монгол Улсын иргэдийг алагчилж үзэх ёсгүй.
Нэр бүхий УИХ-ын гишүүн шоронгоос гарсан хүмүүс иргэдийн хөдөлгөөн байгууллаа гээд цоллож байна. Шоронгоос гараад сайн явж байгаа хүмүүс олон. Муу явж байгаа нь ч бий. Монголын шоронгоор дамжсан олон хүн улс орныхоо цэцэглэлтэд хувь нэмрээ оруулаад явж байгаа. Би гайхаж байна. Яагаад улсын нууцын зэрэглэлд байдаг миний хавтаст хэргийн материалыг хятад кампаниудын захирлуудтай уулзахад олоод авчихсан, намайг сүрдүүлээд явж байгаа юм” хэмээн хэлэв.
Нийгэм
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Хөдөлмөрийн тухай хууль” /Шинэчилсэн найруулга/-ийг сурталчлан таниулах арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг боловч хуулийг буруу хэрэглэх, өөрөөр ойлгох, тайлбарлах зэрэг асуудал цөөнгүй байсаар байна.
Иймд Хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн харилцааны соёлыг төлөвшүүлэх, ажилтны хөдөлмөрлөх эрхийг хангахад чиглэсэн “Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2024 оны 03 дугаар тогтоолоор баталсан.
Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Мэргэшсэн зөвлөх”-үүдийг бэлтгэх эхний сургалтыг 2024 оны 05 дугаар сард зохион байгуулж, 27 мэргэшсэн зөвлөх бэлтгэсэн бол хоёр дахь удаагийн сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулж, 16 аймаг, Улаанбаатар хотоос хуульч, эрх зүйч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон бусад чиглэлээр мэргэшсэн 35 хүн хамрагдаж байна.
Энэхүү хөтөлбөр нь хөдөлмөрийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах, хөдөлмөрийн харилцааны мэдээллийн цахим үйлчилгээ үзүүлж, ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх, хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжийн хэрэгжилтийг дэмжих зорилготой юм гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
-
Нийгэм11 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр11 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр11 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа