Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

“Найрамдал”-ын газрыг наймаалцсан ултөрчид ИЧИГ ИЧИГ

Нийтэлсэн

-

Бид чинь ер нь яасан олиггүй баячууд, овилгогүй эрх мэдэлтнүүдийг бэлтгээв дээ, сүүлийн хорин жилд. Сая саяар тоологдох бэл бэнчинтэй, тэрбум тэрбумаар тоологдох бизнес, үл хөдлөх хөрөнгөтэй ч ханаж цаддаггүй, бэрдүүдийг бэлтгэдэг машин төр болжээ.

Төрд аль нэг насандаа, ямар нэгэн байдлаар албан тушаал хашиж явсан л бол хувьдаа Монгол Улсын өнгөтэй өөдтэй гэсэн бүхнийг завшчихсан, гар хүрчихсэн байх нь хэвийн үзэгдэл болов. Яг ийм төрийн хулгайтай тэмцдэг хууль, хүчнийхэн үгүй болж иргэдийн дуу хоолойг нохой хуцсан мэтэд хэрэгсэхээ болив. Хүүхдийн гэсэн хаяг шошготой бүхэн рүү улаа үзсэн хэрээ шиг шунганацгаадаг болжээ. Энэ зах замбараагүй шуналт үйл нь олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслангийн газрын өнөөдрийн дүр төрхөөс тод харагдана.Олон нийтийн бухимдлын гол шалтгаан нь ганц “Найрамдал” зуслангийн газар биш. Эрх мэдэлтнүүд үеийн үед хүүхэд, багачууддаа гэх тодотголтой газар бүр рүү улайран дайрсан, увайгүй амиа хичээсэн, хүүхдийн эрх ашгийн эсрэг олон үйлдлүүд гаргав. Тиймээс 1990 оноос хойш тоолбол Монгол Улсад хүүхдийн гэх тодотголтой олон юм алга болсон нь нууц биш. Тухайлбал, кино театрууд, хүүхэд залуучуудын театр, номын сангууд, хүүхдийн парк мөн дунд сургуулиудын биеийн тамирын талбай одоо “Найрамдал” зуслан.

Соёлтой оронд бол хүүхдийн биеийн тамирын талбайг үгүй хийвэл гэмт хэрэг гэж үздэг. Гэтэл Монголд бидний нүд ийм хулгайд дасчихжээ. Хүүхдүүдийн амралт чөлөөт цагаа өнгөрүүлдэг талбай, орон зайг үгүй хийж байна гэдэг бол хүүхэд залуучуудын ирээдүй, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаатай ижил гэнэ. Гэтэл манайд хүүхдийн газрыг булаагчид шилдэг бизнесмен, шилдэг барилгачид, шилдэг улс төрчид, шилдэг татвар төлөгч болж томорч байгаа юм. Яг ийм замаар “Найрамдал” зуслангийн газраас хумсалж хувийн бизнесээ сүндэрлүүлсэн дарга нар ичиг ичиг.

Анх 5,220 га газартай байсан “Найрамдал” өдгөө 1,200 га газартай үлджээ. Иймээс уг зуслангийн эзэмшилд газар олгосон шийдвэрийг эргэн харж, буцаан олгох ажлыг зохион байгуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, нийслэлийн удирдлагуудад Ерөнхий сайд үүрэг болгоод байгаа.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Хүүхдийн зуслангийн газраас хулгай хийж, газар дээр нь барилга барьсан сэтгэлгүй хулгайчдад төрийн төмөр нүүрийг үзүүлж, барилгыг нь буулга. Уг хулгайч төрд ажиллаж байсан болж таарч байна. Хүүхдийнхээ зуслангийн газрыг хулгайлж аваад дээр нь байшин бариад хувьдаа авчихсан. Хүнд сэтгэл гэж нэг юм бас байх ёстой. Барьсан байшинг нь буулгаж болно, нэг удаа буулга. Ард түмэн хараг. Дахиад хүүхдийн зуслангийн газар, хүүхдийн спортын талбайн газрыг дээрэмдвэл төр төмөр нүүрээ харуулдаг юм байна гэдгийг үзүүлэх хэрэгтэй” гэв. Үнэхээр Сүх сайдын далайлт чигээрээ буух уу, чичирсээр тэгсгээд намжих уу гэдгийг харах л үлдлээ. Хэрэв Ерөнхий сайдын өгсөн чиглэл зүгээ олбол “Найрамдал”-ын газрыг бялуу шиг хуваагаад хүртчихсэн нэр бүхий албан тушаалтнууд хэрхэн биеэ хамгаалахыг нийтээрээ харах нь ээ.

Харин нийслэлийг тойрсон өнгөтэй өөдтэй газрын наймаа, дээрмийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ “АСЕМ нэрээр хэдэн авлигач нийлээд Их тэнгэрийн аманд газартай болсон. Сая буцааж авсан Сүхбаатарын талбайн урд талын газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын барилгыг, Драмын театрын ард талын газар, “Найрамдал” зуслангийн урд хэсгийн бүх газрыг хуваагаад авчихсан байна. Яахаараа энэ газруудыг авчихдаг юм. Их тэнгэрийн аманд хэн нэгэн газар авах боломжгүй. Энэ бол Төрийн тусгай хамгаалалттай бүс нутаг. Тэнд таван га газар олгоод, аялал жуулчлалын төв барина гэчихсэн байна. Энэ шийдвэрийг цуцлаад оронд нь Байгалийн түүхийн музей баръя гэсэн шийдвэрийг Засгийн газар гаргасан. Шүүх яаж шийдэхийг, ялангуяа Захиргааны хэргийн шүүгч М.Батсуурь гэдэг хүн үүнийг яаж шийдэхийг харъя. Дахиад бүлэглэлийнхээ талд үйлчлэх нь үү, эсвэл нийтийн эрх ашгийг харгалзах нь уу” гэх хатуухан байр суурь илэрхийлэв.

Цахим орчинд олон нийтэд нээлттэй мэдээлэгдсэн гурван хуудас бүртгэлд аж ахуйн нэгж, байгууллага, улс төрийн хүрээнийхэн, урлаг соёл, спортын алдартнуудаас бүрдсэн 100 орчим нэрс байв. “Найрамдал” төв дахь газар эзэмшдэг иргэн, хуулийн этгээдийн судалгаа гэх гурван хуудас материал дунд О.Гүндэгмаа, П.Сэрдамба, Н.Түвшинбаяр, УСУГ, Пиэрл ХХК, ТЕГ-ын дарга асан Б.Хурц, түүний эхнэр Ү.Сарнайгаас авхуулаад М.Есөнмөнх, Ж.Энхбаяр, Д.Цэвэлмаа гээд 100 гаран хүний нэр хөвөрч явна. Зуслангийн газрыг Ерөнхий сайд хувааж идсэн нэр бүхий хүмүүсээс нь “булааж” авна гэх сургаар Ерөнхий сайдын дүү У.Давхарбаяр, НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, МАХН-ын дарга Н.Энхбаяр, У.Барсболд, БОНХ-ийн сайд асан Д.Оюунхорол, Л.Болд, Ж.Батзандан, Н.Цэрэнбат, дуучинД.Болд, А.Мэнд-Амар нарын нэрс хөвөрч олон нийтийг бухимдуулаад авлаа. Дээрх албан тушаалтнуудын төлөөлөл өчигдөр мэдэгдэл хийв.

Энэ талаар Ж.Батзандан “Энэ бол гүтгэлэг. Хуурамч материал. Хэрэв бидний нэр дээр газар байгаа нь тогтоогдвол сэтгүүлч, иргэдэд үнэ төлбөргүй өгье. Гэрчилгээг нь аваад ир” гэв.

Харин БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Би “Найрамдал” зусланд ямар нэг газар эзэмшдэггүй. Багадаа нэг удаа энэ зусланд амарсан. Манай хүүхдүүд заримдаа амардаг. Хуулиараа бол БОАЖЯ тэр газрыг хариуцдаггүй . Эхлээд гарч ирсэн гурван хуудас материал дунд миний нэр байгаагүй, сүүлд гарч ирсэн дөрөв дэх хуудас дээр нь миний нэр байсан. Хүн хардах эрхтэй. Гэхдээ гүтгэх эрхгүй. Бид тэр нэрсийг хэн гаргаж тавьсан, эх сурвалж нь хэн бэ гэдгийг тогтоодог болохгүй бол бодсоноо биччихээд, шуугиад байж болохгүй. Албан ёсоор надад авсан газар байхгүй. Би хөрөнгө орлогын мэдүүлгээ байнга өгч байгаа. Бид Увсаас шилжиж ирээд л амьдарч байгаа хүмүүс. Тэр газрыг Улаанбаатар хотод амьдарч байсан хүмүүс л авсан байлгүй дээ” хэмээлээ. Мөн хуурамч гэх жагсаалт дунд нэр нь багтсан Б.Бат-Эрдэнэ гишүүн “Намайг 1.5 га газар эзэмшдэг гэжээ. Би “Найрамдал”-д газаргүй. Газрын албанаас лавлагаа авч баримтаар үзүүлсэн ч болно. Харин Хандгайтын аманд 0.7 га зуслангийн газар л байдаг” гэв. Ийнхүү “Найрамдал” зуслангийн газрыг зувчуулсан байж болзошгүй гэх нэр бүхий гишүүд байр сууриа илэрхийлж газар эзэмшдэг гэх мэдээллийг үгүйсгэлээ.

Нэр бүхий гишүүдийг гүтгэсэн худал жагсаалтыг нэмж гаргасан гэж байгаа ч гурван хуудаст багтсан 100 иргэн, аж ахуйн нэгжүүдээс “Найрамдал”-ын газраа авъя. Нийслэлийн аль өнгөтэй гэсэн бүхэн рүү шунаж танил тал, албан тушаал, эрх мэдлээр далайлган дээрэм хийдэгувайгүй зангаасаа монголчууд хэзээ салах вэ. Гарын таван хуруунд ч хүрэхгүй хүүхдэд зориулсан гэх газартай нийслэлд ирээдүйн иргэн нь тухтай тоглох цэцэрлэг апга. Түм түжигнэж бум бужигнасан Үндэсний соёл амралтын хүрээлэн, Хүүхдийн паркийн багахан талбайгаас өөр нүүр тахлах газаргүй нийслэлд өсч бойжиж төрж буй бяцхан үрсийн үеийнхэнтэйгээ бие хүн болон төлөвшихөд дурсамж дуртатгал үлдээж чадах Олон улсын амралтын газар нь хумигдсаар хумигдсаар зуслангийн туурь болж үлдэх вий.

1978 оны долоодугаар сарын 19-нд хаалгаа нээж байсан “Найрамдал” өдгөө 41 настай. Анастасия Ивановна Цэдэнбал-Филатова хэмээх эрхэм хатагтайн халуун сэтгэлээр сүндэрлэж байсан уг бүтээн байгуулалт монголд бүү хэл Азидаа томд тооцогддог олон улсын амралт.
Энэ хугацаанд “Найрамдал” зогсолтгүй ажиллахдаа цэцэглэн хөгжиж, өнгө зүс нь гялалзсан ч үе бий. Улс орны эдийн засаг, улс төрийн хямралаас шалтгаалан гандсан ч үе бий. Монгол Улсын хойч ирээдүй болсон сая сая хүүхдүүдэд зориулж босгосон “Найрамдал”-ын газрыг тоглоомын ширээн дээрх бооцоо шиг гар дамжуулан үнэ хаялцуулдаг улс төрийнхөн ичиг ичиг. Ирээдүйдээ юу ч бүтээж өгч чадаагүй энэ цагийн улс төрчдөөс ичиж байна. Үр хүүхдээсээ амралтын газрыг нь хулгайлж байхдаа сэтгэл нь зовоогүй хүйтэн цустнуудыг улс төр гэх ард түмний тогооноос хооллож байжээ, бид. Одоо хариуцлага нэхье. Газраа нэхье. Юу үлдээв гэж ам асууя. Нийгмийн хариуцлага, хүүхдийнхээ төлөө бүхнийг, бид Монгол Улсын ирээдүйг гэрэлтэй байлгах ёстой гэх мэтээр олны өмнө попорч чаддаг шиг ээ хүүхдүүдийнхээ өмнө үнэн байя. Шимэгч хорхой шиг газрын дээрэм тонуул хийгчдээс үр хүүхдүүдийнхээ ая тухтай орчныг нэхэж авъя.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Нийгэм

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Хөдөлмөрийн тухай хууль” /Шинэчилсэн найруулга/-ийг сурталчлан таниулах арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг боловч хуулийг буруу хэрэглэх, өөрөөр ойлгох, тайлбарлах зэрэг асуудал цөөнгүй байсаар байна.

Иймд Хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн харилцааны соёлыг төлөвшүүлэх, ажилтны хөдөлмөрлөх эрхийг хангахад чиглэсэн “Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2024 оны 03 дугаар тогтоолоор баталсан.

Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Мэргэшсэн зөвлөх”-үүдийг бэлтгэх эхний сургалтыг 2024 оны 05 дугаар сард зохион байгуулж, 27 мэргэшсэн зөвлөх бэлтгэсэн бол хоёр дахь удаагийн сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулж, 16 аймаг, Улаанбаатар хотоос хуульч, эрх зүйч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон бусад чиглэлээр мэргэшсэн 35 хүн хамрагдаж байна.

Энэхүү хөтөлбөр нь хөдөлмөрийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах, хөдөлмөрийн харилцааны мэдээллийн цахим үйлчилгээ үзүүлж, ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх, хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжийн хэрэгжилтийг дэмжих зорилготой юм гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.

Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.

Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.

Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм14 цаг өмнө

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Улс төр14 цаг өмнө

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Улс төр14 цаг өмнө

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Энтертайнмент1 өдөр өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм2 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр2 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Улс төр2 өдөр өмнө

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо

Улс төр2 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Улс төр2 өдөр өмнө

Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр

Улс төр3 өдөр өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр3 өдөр өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд3 өдөр өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент3 өдөр өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент3 өдөр өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм3 өдөр өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм3 өдөр өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм3 өдөр өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм6 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм6 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр6 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад7 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм7 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд7 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм7 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм7 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм7 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм7 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр7 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм7 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим