Нийгэм
Ази, Номхон далайн бүс нутгийн гаалийн байгууллагуудын аюулгүй байдлын хуралдаан болж байна
Ази, номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлын хуралдаан 2019 оны тавдугаар сарын 26-30-ны өдрүүдэд Япон улсад зохион байгуулагдаж байна. Хуралдаанд Дэлхийн гаалийн байгууллага(ДГБ)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Доктор Куниа Микурияа, Нарийн бичгийн дарга нарын газрын “Хууль сахиулах, худалдааг хөнгөвчлөх газар”-ын дэд дарга, НҮБ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэг, алан хядах үйл ажиллагаатай тэмцэх албаны дарга, Ази, Номхон далайн бүс нутгийн гаалийн байгууллагын дарга, дэд дарга нар АНУ-ын Хил гаалийн агентлаг, Их Британы Гааль, татварын газар, Олон улсын иргэний нисэхийн холбооны удирдлага болон албаны бусад хүмүүс, хувийн хэвшлийн төлөөлөл оролцож байна.
Нээлтийн үеэр “Хуралдааныг Япон улсын Киото хотод зохион байгуулах болсон нь Дэлхийн гаалийн байгууллагын хөгжлийн түүхтэй салшгүй холбоотой. Шинэчлэн найруулсан Киотогийн конвенц орчин үеийн гаалийн байгууллагын үйл ажиллагааг чиглүүлэгч гол арга хэрэгслийн нэг” болохыг онцлон Япон улсад 2016 онд болсон Их долоогийн уулзалтаар Япон улсын Засгийн газрын санхүүжилтээр ДГБ-ын Ази, Номхон далайн бүс нутгийг хамруулсан “Аюулгүй байдлын хөтөлбөр”-ийг санаачлан, үй олноор хөнөөх зэвсэг, эрсдлийн удирдлага, химийн зэвсэг, зорчигчийн хяналт болон бусад асуудлаар хамтран ажиллаж байгаа” талаар онцоллоо.
Оролцогчид
- Дэлхийн хэмжээний аюулгүй байдлын орчин
- Аюулгүй байдлыг хангахад гаалийн байгууллагын үүрэг оролцоо
- Зохион байгуулалттай алан хядах гэмт хэргийн бүлэглэл
- Агаарын тээврээр зорчигч болон бусад хөдөлгөөн
- Үй олноор хөнөөх галт зэвсэг, жижиг буу, зэвсгийн хууль бус эргэлттэй тэмцэх нь
- Гадаад худалдааны бараа нийлүүлэлтийн гинжин сүлжээний аюулгүй байдал
- Хилийн нэгдсэн зохицуулалттай удирдлага
- Хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар аюулгүй байдлыг хангах
- Аюулгүй байдлыг хангахтай холбоотой алсын хараа, ирээдүйн чиг хандлага гэсэн чиглэлийн хүрээнд хэрэгжүүлж буй санаачилга, хүндрэлтэй асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам, ирээдүйн чиг хандлагын талаар халуун дотно яриа, хэлэлцээг өрнүүлж байна.
Монгол Улсын хувьд Зохион байгуулалттай гэмт хэрэг, алан хядах үйл ажиллагаатай тэмцэх арга хэмжээг үндэсний хэмжээнд зохион байгуулахад Дэлхийн гаалийн байгууллагаас хэрэгжүүлж буй санаачилгатай холбоо тогтоох, НҮБ түүний төрөлжсөн байгууллагатай хамтран ажиллах, Дэлхийн гаалийн байгууллагын гишүүн бусад оронтой хууль сахиулах чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Монголын гаалийн байгууллага гол үүрэгтэй оролцох юм. Хуралдааны үеэр хэлэлцсэн асуудлын дэлгэрэнгүй мэдээллийг хууль сахиулах байгууллагын холбогдох нэгжтэй хуваалцан үндэсний хэмжээнд аюулгүй байдлын хангах үйл ажиллагааг нэгдсэн зохион байгуулалттай хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Эх сурвалж: ГЕГ
Нийгэм
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Хөдөлмөрийн тухай хууль” /Шинэчилсэн найруулга/-ийг сурталчлан таниулах арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг боловч хуулийг буруу хэрэглэх, өөрөөр ойлгох, тайлбарлах зэрэг асуудал цөөнгүй байсаар байна.
Иймд Хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн харилцааны соёлыг төлөвшүүлэх, ажилтны хөдөлмөрлөх эрхийг хангахад чиглэсэн “Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2024 оны 03 дугаар тогтоолоор баталсан.
Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Мэргэшсэн зөвлөх”-үүдийг бэлтгэх эхний сургалтыг 2024 оны 05 дугаар сард зохион байгуулж, 27 мэргэшсэн зөвлөх бэлтгэсэн бол хоёр дахь удаагийн сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулж, 16 аймаг, Улаанбаатар хотоос хуульч, эрх зүйч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон бусад чиглэлээр мэргэшсэн 35 хүн хамрагдаж байна.
Энэхүү хөтөлбөр нь хөдөлмөрийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах, хөдөлмөрийн харилцааны мэдээллийн цахим үйлчилгээ үзүүлж, ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх, хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжийн хэрэгжилтийг дэмжих зорилготой юм гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
-
Нийгэм15 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр15 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр15 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа