Улс төр
Цаофэйдянь боомт Монголын нүүрсний гол зам мөн үү?
Манай улс Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг барихаар хэдэн жилийн өмнөөс ажиллаж байгаа ч ҮАБЗ-ийн зөвлөмж гаргаснаар эхлээд Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барихаар болсон.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн урд хөршид өнгөрсөн дөрөвдүгээр сарын 24-29-нд хийсэн албан ёсны айлчлалынхаа үеэр БНХАУ-ын Хэбэй мужийн Таншань хотод зочилсон. Ингэхдээ Цаофэйдянь боомтын үйл ажиллагаатай танилцсан. Тухайн боомтоос Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд олон нийтийн сүлжээгээрээ дамжуулан “Айлчлалын хүрээнд Цаофэйдянь боомт дээр ирлээ. “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг эсэргүүцэгч УИХ гишүүдэд тайлбар хийх шаардлагатай байна” хэмээн газрын зураг дээр тайлбарлаж мэдээлэл хийснийг санаж байгаа байх. Зүүнбаян-Таван толгойн төмөр замыг барьсан тохиолдолд уг замаар нүүрсээ тээвэрлэн Цаофэйдянь боомтод хүргэх боломжтойг тайлбарласан юм.
Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр монголчуудад танигдаж эхэлсэн Цаофэйдянь боомтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэе.
Яагаад Цаофэйдянь боомт гэж?
Цаофэйдянь боомт нь Таншань хотоосоо 90 км зайтай. Нийтдээ 400 сая тонн төмрийн хүдэр, нүүрс нэвтрүүлдэг, Зүүн Хойд Хятадын нурмаг ачааны томоохонд боомт ажээ. Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар тус боомт болон орон нутгийн захиргаатай ачаа тээвэр зохион байгуулахад хамтран ажиллахаар хамгийн анх 2014 онд гарын үсэг зуржээ. Замын-Үүдийн боомтоос Цаофэйдянь боомт руу төмөр замаар шууд холбогдсон бөгөөд манай урд хилээс хамгийн ойр байрлалтай гэгддэг Тяньжин боомттой ойролцоо зайд оршдог байна. Гэвч Тяньжин боомт нурмаг ачаа хүлээж авахаас татгалзаж байгаа нь Цаофэйдянь боомтыг сонгох нэг шалтгаан болжээ. Цаофэйдянь боомт сүүлийн үеийн техник технологиор тоноглогдсон учраас бүх төрлийн нүүрс гаргах боломжтой гэдгээрээ онцлогтой аж. Энэ “Тавантолгой” компани Цаофэйдиен боомт руу туршилтын тээвэр зохион байгуулахаар Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр тохирчээ. Цаашдаа Тавантолгой-Зүүнбаян чиглэлд төмөр зам тавьж нүүрсээ тээвэрлэдэг болсноор олон давуу тал үүснэ гэж тооцжээ. Тухайлбал, Бээжин хотоосоо 220 км зайтай замаар тээвэрлэлт хийж боомтод хүргэснээр Хятадын хамгийн их түгжрэл, зардалтай төмөр замын бүс болох нийслэлийг тойрч зардал, хугацаа хэмнэнэ гэсэн тооцоо хийсэн байна. Тиймээс Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Засгийн газар Гашуунсухайт чиглэлийн төмөр замаас өмнө Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барих нь зүйтэй гэж үзжээ.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд:
Зүүнбаянгийн төмөр зам ашиглалтад орсны дараа бид нүүрсний экспортоо гурав дахин нэмэх боломжтой болно. Үнэ ч гурав дахин нэмэгдэнэ. Дахин бид Гашуун сухайтаар 70 ам.доллароор өгөхгүй гэсэн үг. Гашуун сухайтаар 200 ам.доллароор авахгүй бол бид Зүүнбаянгаар Цаофэйдянь орж үнэд хүргэнэ. Сайншандад хүрээд Владивосток оруулж 200 ам.доллараар зарна. Зах зээлийн өрсөлдөөн оруулж өгч байгаа учраас хүссэн хүсээгүй Гашуунсухайтаар ч гэсэн 200-гаар авна. Хил гараад Баяннуурт нүүрсээ угаах боломжтой. Мөн төмөр замтай нь холбогдож байгаа. Тэгвэл яагаад Монголын төмөр замаар нүүрсээ зөөж, устай газраа угааж, буцаад Бичигтээр Цаофэйдянь орж болохгүй гэж. Үүний тулд одоогийн 400 дээр нэмж 600-хан км төмөр зам барих шаардлагатай.
Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан:
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам дотоод, гадаад урсгалын аль алийг нь нэмэгдүүлнэ. Энэ чиглэлд төмөр зам барих тухай УИХ, Засгийн газрын тогтоолууд, ҮАБЗ-ийн зөвлөмж тус тус гарч албажсан.
Яагаад Цаофейдянь боомт чухал сонголт биш гэж?
Нэг хэсэг Тавантолгойн нүүрсийг ОХУ-ын Владивостокоор дамжуулан дэлхийн зах зээл дээр гаргах тухай ярьсан. Тус боомтоор нүүрсээ гаргах санал санаачилга тодорхой ажил болоогүй байтал дараагийн буюу Цаофейдянь боомтоор дамжуулан нүүрсээ гуравдагч зах зээлд гаргах талаар ярьж эхэллээ. Тэгвэл энэхүү боомт хүрэх зам нь Бээжингээр дайрахгүй, нурмаг ачаанд хориг тавихгүй гэдгээс өөр ямар давуу талтайг ул суурьтай судалж үзсэн үү гэсэн асуулт гарч ирнэ. Энэ талаар Хятад судлаач Д.Болдбаатар байр сууриа илэрхийлэхийн зэрэгцээ, анхааруулжээ.
Хятад судлаач Д.Болдбаатар:
Цаофейдянь боомтын Бразил Австрали, Өмнөд Африк зэрэг улсуудаас уул уурхайн бүтээгдэхүүн оруулж ирсэн статистик байхаас гадна Өвөр монголын нүүрсийг Хятадын зүүн болон өмнө зүгийн нутгуудад түгээх үйл ажиллагааг явуулдаг. Харин манай дарга нарын хөөрцөглөөд байгаа шиг дэлхийн зах зээлд гаргаад байгаа тухай мэдээлэл олж үзсэнгүй. Ер нь манай бодлого боловсруулагч нар энэ мэт асуудлыг шийдвэрлэхдээ судлаачдынхаа санал зөвлөгөөг тодорхой хэмжээгээр харгалзан үзэж байх хэрэгтэй. Юуны өмнө бидний хувьд дэлхийн нүүрсний зах зээл гэж юуг ойлгоод байгаа нь учир дутагдалтай байх шиг санагддаг. Өдгөө дэлхий дээр олборлож байгаа нүүрсний хэрэглээний 56 хувь дан ганц БНХАУ-д оногдож байна. Энэ утгаар авч үзвэл жинхэнэ дэлхийн нүүрсний зах зээл гээч зүйл хажуу дэргэд оршиж байгаа хэрэг.
Тийм болохоор нэг хэсэг энэ салбарын томоохон тоглогч нар болох Австрали, Индонезоос гадна алс холын АНУ хүртэл Атлантын далайн баруун эргээс Панамын сувгаар дамжуулан Хятад руу нүүрс зөөж байсан удаатай. Тонн тутмаас ердөө 10-хан ам.долларын ашиг олохын тулд шүү дээ. Хэдийгээр нийлүүлэлтийг нь хумиад байгаа ч Австрали гэхэд 7300 км, Канад 20500 км, Индонез 5800 км-ийн холоос нүүрсээ тээвэрлэн урд хөршийг зорьж байна. Гэтэл бид 267 км л тээвэрлэчихвэл дээрх улсуудын зорьж ирсэн газарт хүрчих гээд байдаг. Бидний хүчтэй өрсөлдөгч Австрали БНХАУ-ын зах зээлээс шахагдан гарч байгаа нь Монгол улсад ашигтай. Гэтэл умард зүгээс бүр ч хүчтэй тоглогч гарч ирсэн нь ОХУ. Оросууд Амар мөрөн дээгүүр дамнасан 3.2 км урт төмөр замын гүүрийг нарийн царигтай байгуулж түүнийгээ хилийн гүн рүүгээ сунгаж байгаагаас харахад оросууд БНХАУ-ыг нүүрсний дэлхийн зах зээл гэж тодорхойлсон нь харагдаж байна. Хятад руу нийлүүлэх хойд хөршийн нийт нүүрсний экспорт 2018 оны байдлаар өмнөх оноосоо 53.8 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм.
Улс төр
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Монгол Улсын Их Хурал 2023 онд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай 64 дүгээр тогтоолыг баталсан билээ.
Уг тогтоолоор Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулахыг Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсэгт даалгасан юм.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 64 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол орон даяар 21 аймаг, нийслэлийн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн эхний цагийн хичээлийг “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвийн доор байгуулахаар шийдвэрлэсэн.
Энэхүү хичээлийг сурагчдад Үндсэн хуулийн ач холбогдол, Монгол Улсын үндсэн хууль, үндсэн хуульт ёсны хөгжлийг таниулж, тэдний үндсэн хууль, төрт ёсоо дээдлэх, эх оронч үзэл санааны төлөвшлийг дэмжих зорилгоор зохион байгуулах гэж байна. Улс орон даяар нэг зэрэг зохион байгуулах хичээлд ерөнхий боловсролын 885 сургуулийн 26.228 бүлгийн нийт 797.905 суралцагч хамрагдана.
Хичээл 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 08.00 цагт эхлэх бөгөөд нийслэлийн 314, аймаг, сум, багийн 567, бусад 4 сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчид хамрагдах юм.
Бага ангийн сурагчдад заах хичээлийн агуулгад Үндсэн хуулийн тухай, Үндсэн хууль ба бидний эрх, эрх чөлөө, Үндсэн хууль ба бидний үүрэг гэсэн сэдэв багтсан бол, дунд ангийн сурагчидтай Үндсэн хууль гэж юу вэ гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна Монгол улсын Үндсэн хууль, түүний бүтэц, баталсан түүх, хүний эрх, эрх чөлөө, иргэний үндсэн ба журамт үүргийн талаар тайлбарлан таниулахаар хичээлийн агуулгад тусгасан байна.
Ахлах ангийн сурагчидтай Монгол Улсын Үндсэн хууль бидний амьдралд яагаад тийм чухал вэ сэдвээр ярилцан, Монгол Улсын тусгаар тогтнол, Төрийн дуулал, хэн нэгнээс үл хамааран өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хийгээд, Үндсэн хуулиар олгогдсон бусад эрхийн талаар хэлэлцэнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
Улс төр
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Сандра Шуфани болон Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил, Blackberry компанийн төлөөлөл Мааз Ясин нарыг хүлээн авч уулзлаа.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хиймэл оюун, их өгөгдөл зэрэг дэвшилтэт технологийг бусад салбарт нэвтрүүлэх, инновац, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг үндэсний хэмжээний томоохон ач холбогдолтой арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн Кибер аюулгүй байдал, цахим хөгжилд ихэд анхаарч, эрсдэлийн түвшнийг тодорхойлохоор олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Мэдээллийн технологийн хүний нөөцийг чадавхжуулах шаардлага их байгаа тул кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд Канадын их, дээд сургуулиудтай хамтрах, хамтарсан хөтөлбөрийг МУИС, ШУТИС дээр түшиглэн байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг хүсэж байна. Түүнчлэн цахим эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч, Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, инновацид түшиглэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлж, УИХ-аас хууль баталсан. Цаашид энэ салбарт хамгийн ээлтэй улс болохыг зорьж байна. 2027 онд Үндэсний хиймэл дагуулаа хөөргөж, сансрын эдийн засгийг хөгжүүлэх амбицтай байна. Мөн дрон туршилтын бүс байгуулах бэлтгэл ажилдаа орсон” хэмээн ярилаа.
Талууд хоёр улсын программ хангамж үйлдвэрлэгч хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа үүлэн тооцоолол чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хиймэл оюун, их өгөгдөл, машин сургалт гэх мэт орчин үеийн технологийг төрийн үйлчилгээнд ашиглах талаар xамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судлан үзэхээ сайд Ц.Баатархүү илэрхийлэв.
Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил “Канадын Засгийн газраас хоёр жилийн өмнө Энэтхэг, Номхон далайн бүс нутаг руу чиглэсэн стратегиа зарласан. Энэ хүрээнд тус бүс нутаг дахь улсуудтай харилцаагаа өргөжүүлэхийг хүсэж байна. Цахим аюулгүй байдал ардчилсан улсуудын хувьд олон сорилтыг дагуулж байна. Энэ чиглэлд Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллахдаа таатай байх болно. Мөн манай улсын Blackberry компани энэ чиглэлд найдвартай, дэвшилтэт технологийг Засгийн газруудад санал болгож байна” гэж онцоллоо.
Канад Улс нь мэдээллийн технологийн салбарт үндэстэн дамнасан компаниуд болон үндэсний хэмжээний олон компаниудтай. Тэдгээр компаниудыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр арвин туршлагатай аж.
“Blackberry” компанийн төлөөлөгч Мааз Ясин “Blackberry компани аюулгүй харилцаа холбоо, цахим аюулгүй байдлын чиглэлд анхаарч ажиллаж байна. Бизнесийнхээ үйл ажиллагааг цахим аюулгүй байдлыг хангахад чиглүүлж, дэвшилтэт технологийг хөгжүүлсэн. Энэхүү технологийг АНУ, GREAT 7, НАТО-тай хамтран ажиллаж байна. Улмаар Азийн цахим хөгжлийг түүчээлэгч улсуудтай хамтрахыг зорьж байна. Ингэхдээ Засгийн газруудад дата мэдээллийн бие даасан байдлыг санал болгож байгаа юм” гэж ярилаа гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
-
Улс төр3 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм5 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент5 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент4 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм5 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм5 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм5 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Улс төр4 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав