Нийгэм
“Ц.Нямдорж, Исмэл хоёр Монголын төрийг самарсан”

Хууль зүй, дотоод хэргийн яамны /ХЗДХЯ/ сайд Ц.Нямдоржийг огцруулах ард түмний хөдөлгөөнөөс өнөөдөр/2019.06.13/ /цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэд “Ц.Нямдоржийн хүү болох Н.Анхбаярыг Австрали улсад суух Элчин сайд болох ёс зүйгүй хэмээн өргөх бичгийг өчигпөр Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Дэйв Воусанд хүргүүлэх үеэр талбайд жагсаал зохион байгуулсан иргэдийг цагдаа нар дарамталсан” талаар хэллээ.
Тус хөдөлгөөний тэргүүн Т.Энхсайхан “Хууль зүйн салбарыг 22 жилийн турш завхруулж байгаа Ц.Нямдоржийг огцруулах ард түмний хөдөлгөөнийг эхлүүлснээс хойш бидэнд маш их дарамт ирэх боллоо. Ц.Нямдоржийн эрхэлсэн асуудлын хүрээнд цагдаа, прокурор зэрэг хууль хүчний бүх байгууллага байдаг. Тэдгээр хүчний байгууллагаараа дамжуулан намайг баривчлуулах гэж байгаа учраас аргагүйн эрхэнд хэвлэлийн бага хурал хийж байна.
Эхлээд Ц.Нямдоржийг огцруулахыг шаардсан үндэслэлүүдээс дурдвал УИХ-ын даргын албан тушаалд ажиллаж байхдаа Монгол Улсын үндсэн хуулийг хулгайгаар засаж байгаад баригдаж арга хэмжээ авхуулж байсныг Монголын ард түмэн мартаагүй. Авлигын хөөн хэлэлцэх хугацааг дуусгах хуулийг хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдтэй хуйвалдан өөрчилснөөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын тэрбум төгрөгийн авлигад шалгагдаж байсан албан тушаалын хэрэгтнүүдийг суллуулж авсан. Мөн Монголын нийгмийг цочроосон Жастын Ш.Батхүүгийн хэрэг хөөн хэлэлцэх хугацаа нь үйлчлээд хэрэг нь хэрэгсэхгүй болох гэж байна.
Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр нь Гадаад харилцааны яамны Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажилладаг бөгөөд саяхан Герман руу 70 кг хар тамхи зөөвөрлөж байгаад баригдсан Бүгд Найрамдах Турк улсын Станбул хот дахь Консулын газрын дэд консул Б.Баттүшигийг тийш ньтомилоход багагүй нөлөөлсөн.
Эрхтэн дархтны хүүхдүүд Элчин сайдаар томилогддог харгис бурангуй нийгэм Монгол Улсад бий болсон байна. Төрийн дээр сандайлсан хулгайч луйварчид Монголд онц аюултай нийгэм бүрдүүлж, төрийн эрх мэдлийг зөвхөн өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлэхээр баталж дампууруулж байна. Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярыг Австрали улсад суух Элчин сайд болох ёс зүйгүй хэмээн өргөх бичгийг Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Дэйв Воусанд хүргүүлсний дараа цагдаагийн хурандаа н.Амгалан гэдэг хүн над дээр ирээд “Чиний нөхөр чинь цагдаа хүн юм билээ. Хэрвээ дахиж жагсвал нөхрийг чинь ажлаас нь халуулна” гэж дарамталсан. Миний нөхөр цагдаагийн байгууллагад 25 жилийн турш үнэнчээр зүтгэсэн хүн. Гэтэл цагдаагийн удирдах албан тушаалтан ийм ёс зүйгүй зүйлийг хэлсэн нь Үндсэн хуулийг зөрчсөн үйлдэл гэж харж байна.
Цагдаагийн байгууллагаас над руу үргэлж залгаж, дарамталж байх боллоо. Чи хаана байна, яг одоо уулзмаар байна. Тэнд ир, энд ир гэж хуулиар далайлган дарамталж байна. Үнэн хэзээд ялна гэдэгт би итгэж байгаа учраас тэмцлээ зогсоохгүй. Ц.Нямдорж гэдэг хүний үйлдэл нь “Мандухай” сэцэн хатны Исмэл тайжийн дүр харагдаад байна. Тэд хоёулаа Монголын төрийг самарсан хүмүүс” гэв.

Нийгэм
Сэлэнгэ аймгийн Сант суманд цэргийн анги байгуулна

Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт Сэлэнгэ аймгийн Сант суманд ажиллалаа.
Энэ үеэр Сант сумын төв хэсэгт 1980 онд баригдаж, 2015 оноос хойш ашиглагдахаа больсон Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулийн хуучин барилгын одоогийн нөхцөл байдалтай танилцлаа.
Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд огт ашиглагдаагүй, орхигдсон дээрх сургуулийн барилгыг сэргээн засварлан барилгын цэргийн анги, ахлагчийн сургууль байгуулахаар шийдвэрлэлээ.
Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, хөдөө орон нутагт ажлын байр бий болгох, орон нутгийн давуу тал, онцлогт түшиглэн газар тариалан эрхлэх боломжид дэмжлэг үзүүлэхэд Зэвсэгт хүчин хүч нэмж, орон нутгийн иргэдтэй хамтран ажиллахаар боллоо гэж Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.
Нийгэм
Сэлэнгэ аймгийн Ерөө сум дахь түймрийн голомтод салхитай байна

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийн голомтод унтраах ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байна. Сэлэнгэ аймгийн Ерөө сум Буурагчин 2 дугаар баг “Хан-Хэнтий” тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Майн-Зоо” гэдэг газар 2025.04.29-ны өдрийн 10:40 цагт ойн түймэр гарч, түймрийг унтраахаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Энхбаяраар ахлуулсан Онцгой байдлын байгууллагын нийт алба хаагчид, мэргэжлийн анги, нутгийн иргэд ажиллаж байна.
Нэмэлтээр нийслэлийн Онцгой байдлын газраас дэд хурандаа Э.Буянтогтохоор ахлуулсан алба хаагчдыг 2025.05.01-ны өдрийн хоёр нисдэг тэргээр түймрийн голомтод хүргэж, унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Түймэрт урьдчилсан байдлаар 1897 га талбай өртсөн.
Сэлэнгэ аймгийн Ерөө сум дахь түймрийн голомтод салхитай байгаа тухай мэдээлэл ирүүллээ.
Нийгэм
Монгол мэргэжилтнүүд Бутан Улсад гутлын сургалт зохион байгуулав

Бутан Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчукийн урилгаар Монгол Улсын “Хос Аз” ХХК-ийн мэргэжилтнүүд тус улсад үндэсний гутал урлах сургалт зохион байгуулжээ.
“Хос Аз” ХХК-ийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн захирал З.Ананд, загвар зохион бүтээгч Б.Ахмарал, технологич инженер Б.Бэхбат нар тус улсын үндэсний уламжлалт гутал болох “цоглам” гутлын загвар, технологийг сайжруулан боловсруулжээ. Улмаар Бутан Улсын залуучуудад “цоглам” гутал урлах тусгай сургалтыг нийслэл Тимпү хотод 2025 оны дөрөвдүгээр сарын 14-28-ны өдрүүдэд зохион байгуулсан байна.
Сургалтаар гутлын технологи заахаас гадна, загварын шийдэл, машин тоног төхөөрөмжүүд дээр ажиллах зарчим, гутал үйлдвэрлэлийн дамжлага дарааллыг эзэмшүүлэн, орчин үеийн хэрэглээнд нийцүүлэх боломжуудыг танилцуулжээ. Монгол мэргэжилтнүүд Бутан Улсын залуучуудад гутлын сургалт явуулж, мэргэжлийн гэрчилгээ олгосны зэрэгцээ цаашид олон чиглэлээр хамтран ажиллах талаар харилцан тохиролцсон байна.
Сургалтыг зохион байгуулагчдын зүгээс энэхүү арга хэмжээ нь зөвхөн мэдлэг, туршлага хуваалцахаар зогсохгүй хоёр орны соёлын гүүр болж, үндэсний өвийг хадгалах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буйг онцолсон байна.
-
Нийгэм5 цаг өмнө
Сэлэнгэ аймгийн Ерөө сум дахь түймрийн голомтод салхитай байна
-
Нийгэм9 цаг өмнө
“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмчид буцаан авлаа
-
Нийгэм9 цаг өмнө
Хөх болон уушгиний хорт хавдартай өвчтөнүүдэд өндөр үр дүнтэй Швейцар эмийг тавдугаар сард нэвтрүүлнэ
-
Нийгэм5 цаг өмнө
Сэлэнгэ аймгийн Сант суманд цэргийн анги байгуулна
-
Нийгэм9 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 1035 болжээ
-
Нийгэм8 цаг өмнө
Монгол мэргэжилтнүүд Бутан Улсад гутлын сургалт зохион байгуулав
-
Нийгэм9 цаг өмнө
Баянгол дүүрэг Хавдрын төвтэй боллоо
-
Улс төр4 цаг өмнө
Монгол дархан, урлаачдын чуулганыг дөрвөн жил тутам зохион байгуулна