Нийгэм
“Хүнсний үйлдвэрүүд мэргэжлийн ажилтан ажиллуулж, эрүүл мэндийн үзлэгт хамруулахыг анхааруулж байна”

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын даргын зөвлөл өнөөдөр хуралдаж, ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд хийсэн хяналт шалгалтыг танилцууллаа.
Шалгалтаар нийт 632 зөрчил илэрснээс 382 буюу 60.4 хувийг арилгажээ. Үүний 152 хөдөлмөр нийгмийн хамгааллын хяналтын зөрчил, 268 нь хүнсний чанар стандартын зөрчил, 212 нь эрүүл ахуйн халдвар хамгааллын хяналтын зөрчил байсан аж.
Илрүүлсэн зөрчил дутагдал, шалтгаан, зөрчигдсөн хууль дүрэм, журам стандартыг ангилж тавихад Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын шалгалтаар Сонгинохайрхан дүүргийн “Хатан шигтгээ” ХХК, “Дэлгэр нуга” ХХК, Багануур дүүргийн иргэн Б.Шинэдулам, Д.Алтангэрэл нар нь зах зээлээс буцаан болон татан авсан бүтээгдэхүүнийг устгах буюу ашиглах тухай журамгүй, бүртгэлтгүй байсан.
Харин дотоодын хяналт шалгалтын мөрдөж ажиллаагүй буюу Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 13-р зүйл заалтыг Баянзүрх дүүргийн “Поппи бэйкери” ХХК, Баянгол дүүргийн “Нарантист” ХХК, Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Шинэдулам, “Хаан чипс” ХХК, “Энэр хүнс” ХХК, Чингэлтэй дүүргийн “Эл Эс Кэй” ХХК-ийн “Nan бэйкэри” гурилан бүтээгдэхүүний цех, “Ариунсүлжээ” ХХК-ийн “Зөв амттай” хэрчсэн гурилын цехүүд зөрчсөн.
Гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрхлэгчид үйлдвэрлэлийн барилга тоног төхөөрөмжийг засварлах, шинэчлэх, эдийн засгийн боломж тааруу бөгөөд технологич, эрүүл ахуйч зэрэг мэргэжлийн боловсон хүчин нь тогтмол суурьшилтай ажилладаггүй. Үйлдвэрийн ажилчид үйлдвэрийн болон эрүүл ахуйн зохистой дадал мөрддөггүй, хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт, мэдлэг муу учраас эрсдэл буурахгүй байна гэж үзжээ.
Түүнчлэн зарим аж ахуйн нэг байгууллага Хүнсний тухай хуульд зааснаар бүтээгдэхүүний лаборторийн сорилтын хуудастай боловч хуудсыг хуулбарласан, техникийн ерөнхий шаардлагад заасан аюулгүй үзүүлэлтүүдийг бүрэн шинжлүүлээгүй байсан аж.
НААД ЗАХ НЬ ГҮНИЙ ХУДГИЙН СТАНДАРТ НЬ ЗӨРЧИЛТЭЙ БАЙНА
Хурлын үеэр НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун “Энэ оны төлөвлөгөөт шалгалтыг Улаанбаатар хотын ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүн, үйлдвэрлэлд НМХГ-аас 34 байцаагч хийсэн. Нийт шалгалтын дүнгээс харахад үнэхээр шаардлагын хэмжээнд хүрээгүй байна. Улаанбаатар хотод хүнсний аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилт, иргэдийн хүнсний эрүүл байдлыг хангах нь хүнсний үйлдвэрлэл эрхэлж буй байгууллагын гол чиг үүрэг. Гэтэл манай үйлдвэрүүд наад зах нь өөрийн дотоод хяналт байхгүй дээрээс нь мэргэжлийн эрүүл ахуйчгүйгээр үйлдвэрлэл явуулж байна. Орчны эрүүл ахуйн арчдасын шинжилгээ авахаар бараг 97 хувь нь нянгийн бохирдолтой гарч байна.
Наад зах нь гүний худгийн стандарт нь зөрчилтэй. Уг нь гүний худгийн стандарт 60-130 метр гүн байдаг. Гэтэл гүний худаг гаргасан нэртэй зарим хүмүүс 27-30 метр газар ухаж, Улаанбаатар хотын хөрсний бохирдолтой усыг ашиглаад байдаг. Энэ чинь нянгийн бохирдлын эх суурь гэдгийг ойлго.
ААНБ-ууд өвчтэй хүнийг хүнсний үйлдвэрлэлийн процест оролцуулж болохгүй. Ямар нэгэн байдаар асуудал гарвал өөрөө болон ах дүү хэдэн үеээрээ хариуцлагаа үүрнэ гэдгээ ухамсарлах хэрэгтэй. Мэргэжлийн ажилтан ажиллуулж, эрүүл мэндийн үзлэгт заавал хамруулахыг анхааруулж байна” гэв.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын хяналтын чиглэлээр хөдөлмөрийн хяналт шалгалтанд хамрагдсан нийт ААНБ-ын 71.4 хувь нь хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой баримт бичиг буюу, хөдөлмөрийн гэрээ, цалин хөлсний доод тогтоол, удирдлагын тушаал шийдвэрийн хууль эрх зүйн үндэслэлтэй холбоотой зөрчилтэй ажиллаж байсан бол нийт илрүүлсэн зөрчлийн 23-42.8 хувь нь удирдлага зохион байгуулалт, урьдчилан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой зөрчил, 43.3 хувь нь машин механизм, даралтад сав шугам холбоо, химийн бодисын аюулгүй ажиллагаатай холбоотой зөрчлүүд эзэлж байв.
Эдгээр ААНБ-ын 86.4 хувь нь бага эрсдэлтэй болсон хэдий ч шалгалтаар илэрсэн шалгалтаар илэрсэн нийт зөрчлийн 40.5 хувь буюу 32 ААНБ ахмад настны тухай хуулийн 14.6 14.7 заалт, зөрчлийн 19.7 хувь буюу 16 нэгж дотоод хяналтын журам баталж мөрдүүлээгүй, дотоод хяналтын шалгалтыг хэрэгжүүлээгүй байсан бол. 14.8 хувь буюу 12 нэгж байгууллага нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой анхан шатны бүртгэл хөтлөөгүй, нийгмийн даатгалын дэвтэрийн бичилт, баталгаажуулалт хангалтгүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна.

Нийгэм
Сэлэнгэ аймгийн Сант суманд цэргийн анги байгуулна

Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт Сэлэнгэ аймгийн Сант суманд ажиллалаа.
Энэ үеэр Сант сумын төв хэсэгт 1980 онд баригдаж, 2015 оноос хойш ашиглагдахаа больсон Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулийн хуучин барилгын одоогийн нөхцөл байдалтай танилцлаа.
Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд огт ашиглагдаагүй, орхигдсон дээрх сургуулийн барилгыг сэргээн засварлан барилгын цэргийн анги, ахлагчийн сургууль байгуулахаар шийдвэрлэлээ.
Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, хөдөө орон нутагт ажлын байр бий болгох, орон нутгийн давуу тал, онцлогт түшиглэн газар тариалан эрхлэх боломжид дэмжлэг үзүүлэхэд Зэвсэгт хүчин хүч нэмж, орон нутгийн иргэдтэй хамтран ажиллахаар боллоо гэж Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.
Нийгэм
Сэлэнгэ аймгийн Ерөө сум дахь түймрийн голомтод салхитай байна

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийн голомтод унтраах ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байна. Сэлэнгэ аймгийн Ерөө сум Буурагчин 2 дугаар баг “Хан-Хэнтий” тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Майн-Зоо” гэдэг газар 2025.04.29-ны өдрийн 10:40 цагт ойн түймэр гарч, түймрийг унтраахаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Энхбаяраар ахлуулсан Онцгой байдлын байгууллагын нийт алба хаагчид, мэргэжлийн анги, нутгийн иргэд ажиллаж байна.
Нэмэлтээр нийслэлийн Онцгой байдлын газраас дэд хурандаа Э.Буянтогтохоор ахлуулсан алба хаагчдыг 2025.05.01-ны өдрийн хоёр нисдэг тэргээр түймрийн голомтод хүргэж, унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Түймэрт урьдчилсан байдлаар 1897 га талбай өртсөн.
Сэлэнгэ аймгийн Ерөө сум дахь түймрийн голомтод салхитай байгаа тухай мэдээлэл ирүүллээ.
Нийгэм
Монгол мэргэжилтнүүд Бутан Улсад гутлын сургалт зохион байгуулав

Бутан Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчукийн урилгаар Монгол Улсын “Хос Аз” ХХК-ийн мэргэжилтнүүд тус улсад үндэсний гутал урлах сургалт зохион байгуулжээ.
“Хос Аз” ХХК-ийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн захирал З.Ананд, загвар зохион бүтээгч Б.Ахмарал, технологич инженер Б.Бэхбат нар тус улсын үндэсний уламжлалт гутал болох “цоглам” гутлын загвар, технологийг сайжруулан боловсруулжээ. Улмаар Бутан Улсын залуучуудад “цоглам” гутал урлах тусгай сургалтыг нийслэл Тимпү хотод 2025 оны дөрөвдүгээр сарын 14-28-ны өдрүүдэд зохион байгуулсан байна.
Сургалтаар гутлын технологи заахаас гадна, загварын шийдэл, машин тоног төхөөрөмжүүд дээр ажиллах зарчим, гутал үйлдвэрлэлийн дамжлага дарааллыг эзэмшүүлэн, орчин үеийн хэрэглээнд нийцүүлэх боломжуудыг танилцуулжээ. Монгол мэргэжилтнүүд Бутан Улсын залуучуудад гутлын сургалт явуулж, мэргэжлийн гэрчилгээ олгосны зэрэгцээ цаашид олон чиглэлээр хамтран ажиллах талаар харилцан тохиролцсон байна.
Сургалтыг зохион байгуулагчдын зүгээс энэхүү арга хэмжээ нь зөвхөн мэдлэг, туршлага хуваалцахаар зогсохгүй хоёр орны соёлын гүүр болж, үндэсний өвийг хадгалах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буйг онцолсон байна.
-
Улс төр6 цаг өмнө
Монгол дархан, урлаачдын чуулганыг дөрвөн жил тутам зохион байгуулна
-
Нийгэм8 цаг өмнө
Сэлэнгэ аймгийн Ерөө сум дахь түймрийн голомтод салхитай байна
-
Нийгэм12 цаг өмнө
Хөх болон уушгиний хорт хавдартай өвчтөнүүдэд өндөр үр дүнтэй Швейцар эмийг тавдугаар сард нэвтрүүлнэ
-
Нийгэм12 цаг өмнө
“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмчид буцаан авлаа
-
Нийгэм11 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 1035 болжээ
-
Нийгэм7 цаг өмнө
Сэлэнгэ аймгийн Сант суманд цэргийн анги байгуулна
-
Нийгэм11 цаг өмнө
Монгол мэргэжилтнүүд Бутан Улсад гутлын сургалт зохион байгуулав
-
Нийгэм12 цаг өмнө
Баянгол дүүрэг Хавдрын төвтэй боллоо