Нийгэм
АВТОТЭЭВРИЙН САЛБАРЫН ҮЙЛЧИЛГЭЭНД ТОХИРЛЫН ҮНЭЛГЭЭ ХИЙЖ, БАТАЛГААЖУУЛЖ БАЙНА

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас “Автотээврийн салбарт чанарын дэд бүтцийг бэхжүүлэх” зорилтыг дэвшүүлж тодорхой ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж байна. Үүний нэгэн илрэл нь автотээврийн салбарт ажил үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуй нэгж, байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл явц нь стандартын шаардлагад нийцсэн эсэхийг тогтоох үйл ажиллагааг олон улсын стандартын шаардлагыг хангаж итгэмжлэгдсэн хараат бус хөндлөнгий байгууллага болох тус үндэсний төвийн Судалгаа, хөгжил, чанарын удирдлагын төв олон улсын тохирлын үнэлгээний зарчим, хэм хэмжээнд нийцүүлэн гүйцэтгэж байна.
Энэ хүрээнд тохирлын баталгаанд хамрагдахаар хүсэлт гаргасан автотээврийн хэрэгслийн засвар үйлчилгээний чиглэлээр ажил үйлчилгээ эрхэлж байгаа “Авто-Ойл”, “Моннис моторс” ХХК-ын үйл ажиллагаанд тус төвөөс үнэлгээ хийж өнөөдөр “Тохирлын гэрчилгээ” олголоо.
Тус арга хэмжээний үеэр АТҮТ-ийн захирал Б.Гүрсоронзон “Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас Чанарын дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр шат дараатай үйл ажиллагаа явуулж буйн нэг нь Авто үйлчилгээний байгууллагуудад ангилал тогтоох үйл ажиллагаа юм. Үүний тулд авто засварын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдийн зүгээс иргэд, үйлчлүүлэгчдэд баталгаатай, найдвартай үйлчилгээ үзүүлдэгийг олон улсын стандарт, хэм хэмжээ, дүрэм журмын дагуу үнэлж, энэхүү тохирлын гэрчилгээг манай итгэмжлэгдсэн байгууллагаас олгож байна. Ингэснээр автотээврийн салбараас иргэд баталгаатай, найдвартай үйлчилгээг хүртэхээс гадна байгаль орчин болон хүн амын эрүүл мэндэд хор хохирол багатай тээврийн үйлчилгээ үзүүлэх үндэс суурь бүрдэж байгаа юм” хэмээн онцоллоо.
Энэхүү тохирлын гэрчилгээ нь Автотээврийн тухай хууль болон Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд нийцсэн ажил үйлчилгээг эдгээр байгууллагууд ханган ажиллаж байгааг нотлож байгаа аж.
Улсын хэмжээнд авто үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 400 гаруй байгууллагаас өнөөдрийн байдлаар 4 байгууллага өөрсдийн хүсэлтээр тохирлын үнэлгээ хийлгэж, ийнхүү тохирлын гэрчилгээгээ гардан аваад байгаа юм. Тухайлбал, өнгөрсөн оноос хойш автотээврийн салбарт ажил үйлчилгээ эрхэлж буй нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний “Атибус” ХХК, автотээврийн хэрэгслийн засвар үйлчилгээний “Эрч гранд”, “Чингис групп” ХХК-иудын үйл ажиллагаанд үнэлгээ хийж, тохирлын гэрчилгээ олгожээ.
Тус үйлдвэрийн газрын Судалгаа, хөгжил, чанарын удирдлагын төвийн дарга Н.Зориг “Аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, аюулгүй, баталгаатай байдал нь тохирлын үнэлгээнд хамрагдаж баталгаажсан байдлаар тодорхойлогдож байгаа тул автотээврийн салбарт ажил, үйлчилгээ эрхэлж байгаа байгууллагууд үйлчилгээнийхээ чанар, аюулгүй байдалд хөндлөнгийн итгэмжлэгдсэн байгууллагаар тохирлын үнэлгээ хийлгэж, баталгаажуулж байна. Бид зөвхөн нэг удаа тохирлын үнэлгээ хийж, гэрчилгээ олгоод зогсохгүй жил бүр магадлан үнэлгээ хяналт тавихаас гадна мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч өгч ажилладаг” гэв.




Нийгэм
Сэлэнгэ аймгийн Сант суманд цэргийн анги байгуулна

Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт Сэлэнгэ аймгийн Сант суманд ажиллалаа.
Энэ үеэр Сант сумын төв хэсэгт 1980 онд баригдаж, 2015 оноос хойш ашиглагдахаа больсон Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулийн хуучин барилгын одоогийн нөхцөл байдалтай танилцлаа.
Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд огт ашиглагдаагүй, орхигдсон дээрх сургуулийн барилгыг сэргээн засварлан барилгын цэргийн анги, ахлагчийн сургууль байгуулахаар шийдвэрлэлээ.
Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, хөдөө орон нутагт ажлын байр бий болгох, орон нутгийн давуу тал, онцлогт түшиглэн газар тариалан эрхлэх боломжид дэмжлэг үзүүлэхэд Зэвсэгт хүчин хүч нэмж, орон нутгийн иргэдтэй хамтран ажиллахаар боллоо гэж Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.
Нийгэм
Сэлэнгэ аймгийн Ерөө сум дахь түймрийн голомтод салхитай байна

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийн голомтод унтраах ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байна. Сэлэнгэ аймгийн Ерөө сум Буурагчин 2 дугаар баг “Хан-Хэнтий” тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Майн-Зоо” гэдэг газар 2025.04.29-ны өдрийн 10:40 цагт ойн түймэр гарч, түймрийг унтраахаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Энхбаяраар ахлуулсан Онцгой байдлын байгууллагын нийт алба хаагчид, мэргэжлийн анги, нутгийн иргэд ажиллаж байна.
Нэмэлтээр нийслэлийн Онцгой байдлын газраас дэд хурандаа Э.Буянтогтохоор ахлуулсан алба хаагчдыг 2025.05.01-ны өдрийн хоёр нисдэг тэргээр түймрийн голомтод хүргэж, унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Түймэрт урьдчилсан байдлаар 1897 га талбай өртсөн.
Сэлэнгэ аймгийн Ерөө сум дахь түймрийн голомтод салхитай байгаа тухай мэдээлэл ирүүллээ.
Нийгэм
Монгол мэргэжилтнүүд Бутан Улсад гутлын сургалт зохион байгуулав

Бутан Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчукийн урилгаар Монгол Улсын “Хос Аз” ХХК-ийн мэргэжилтнүүд тус улсад үндэсний гутал урлах сургалт зохион байгуулжээ.
“Хос Аз” ХХК-ийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн захирал З.Ананд, загвар зохион бүтээгч Б.Ахмарал, технологич инженер Б.Бэхбат нар тус улсын үндэсний уламжлалт гутал болох “цоглам” гутлын загвар, технологийг сайжруулан боловсруулжээ. Улмаар Бутан Улсын залуучуудад “цоглам” гутал урлах тусгай сургалтыг нийслэл Тимпү хотод 2025 оны дөрөвдүгээр сарын 14-28-ны өдрүүдэд зохион байгуулсан байна.
Сургалтаар гутлын технологи заахаас гадна, загварын шийдэл, машин тоног төхөөрөмжүүд дээр ажиллах зарчим, гутал үйлдвэрлэлийн дамжлага дарааллыг эзэмшүүлэн, орчин үеийн хэрэглээнд нийцүүлэх боломжуудыг танилцуулжээ. Монгол мэргэжилтнүүд Бутан Улсын залуучуудад гутлын сургалт явуулж, мэргэжлийн гэрчилгээ олгосны зэрэгцээ цаашид олон чиглэлээр хамтран ажиллах талаар харилцан тохиролцсон байна.
Сургалтыг зохион байгуулагчдын зүгээс энэхүү арга хэмжээ нь зөвхөн мэдлэг, туршлага хуваалцахаар зогсохгүй хоёр орны соёлын гүүр болж, үндэсний өвийг хадгалах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буйг онцолсон байна.
-
Улс төр8 цаг өмнө
Монгол дархан, урлаачдын чуулганыг дөрвөн жил тутам зохион байгуулна
-
Нийгэм9 цаг өмнө
Сэлэнгэ аймгийн Ерөө сум дахь түймрийн голомтод салхитай байна
-
Нийгэм13 цаг өмнө
Хөх болон уушгиний хорт хавдартай өвчтөнүүдэд өндөр үр дүнтэй Швейцар эмийг тавдугаар сард нэвтрүүлнэ
-
Нийгэм8 цаг өмнө
Сэлэнгэ аймгийн Сант суманд цэргийн анги байгуулна
-
Нийгэм13 цаг өмнө
“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмчид буцаан авлаа
-
Нийгэм13 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 1035 болжээ
-
Нийгэм12 цаг өмнө
Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд гарсан ой, хээрийн гал түймрийг цурамд орууллаа
-
Нийгэм12 цаг өмнө
Монгол мэргэжилтнүүд Бутан Улсад гутлын сургалт зохион байгуулав