Нийгэм
“Хааны эрэлд -2019”-д35орны алба хаагчид оролцоно

“Хааны эрэлд-2019”энхийг дэмжих ажиллагааний олон улсын сургуулийг Монгол Улсын Зэвсэгт хүчин 17 дахь удаагаа Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлал (USINDOPACOM)-ын “Дэлхийн энхийн ажиллагааны санаачлага “GPOI” хөтөлбөртэй хамтран 2006,2007,2016 онуудад хамтран зохион байгуулсан бөгөөд 2019 онд дөрөв дэх удаагаа 2019 оны 06 дугаар сарын 14-нөөс 28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар ажлаа хангаад байгаа талаар Зэвсэгт хүчний Жанжин штаб-аас сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тус сургуулийн үндсэн зорилго энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн багийн ажиллагааны өмнөх бэлтгэлийг зохион байгуулах, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны газар оронд шаардагдаж буй тусгай чадавхийг дээшлүүлэхийн тулд шаардлагатай сургалтыг зохион байгуулах,олон үндэстэний гар нийлэмжтэй ажиллагааг улам сайжруулахад оршино гэж тэд онцолсон. Түүнчлэн олон улсын цэргийн албан хаагчдын энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх,Монгл улсын Зэвсэгт хүчний цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, чадавхыг нэмэгдүүлэх сургалтыг зохион байгуулах аж.
Тус сургуулийн хүрээнд штабын сургалт, дадлагын сургагч багш нарийн дамжаа, нээлт, команд штабын сургууль, салаадын хээрийн сургууль,штабын сургалт дадлага чадавхыг нэмэгдүүлэх сургалт зэрэг арга хэмжээ зохион байгуулагдах юм байна.
“Хааны эрэлд -2019” олон улсын хүрээнд 37 орны 1400 гаруй цэргийн алба хаагчид оролцох юм. Мөн түүнчлэн Бүгд найрамдах Бенин улс, Бүгд найрамдах Замби улс,Молдава улс,Рүанда улс,Того улс,Израйл үлс,Йордана Хашимитын хаант үлс зэрэг долоон улс анх удаагаа тус улсын сургуульд оролцох гэнэ.
Монгол Улс НҮБ-н гишүүн орны хувьд энхийг дэмжих үйлсэд бодитойгүүр орлцож, дэлхийн булан бүрт үүрэг гүйцэтгэхэд бэлэн байгааг энхийг дэмжих ажиллагаанд хэрхэн хамтран ажилладгаар харж болно. 17дах жилдээ болж буй энэхүү олох улсын сургууль нь анх явагдсан мөчөөсөө эхлэн бодит цагийн байдалд хамгийн эхээр ойртуулсан нөхцөлд үүрэг гүйцэтгэх өндөр чадвартай болсоор байгаа юм. Энэхүү сургууль нь бүс нутгийн орнуудын цэргийн итгэлцэл нөхөрлөлийг гүнзгийрүүлэн хамтын ажиллагааг өргөжүүлж мэдлэг туршлагаа хуваалцах нөхцөл боломжийг бүрдүүлж өгдөг ач холбогдолтой.
Хэвлэлийн хуралд “Хааны эрэлд-2019” энхийг дэмжих олон улсын сургуулийн удирдагч ЗХЖШ-ын АУГ-ын хэлтсийн дарга хурандаа Ч.Цогтжаргал, АНУ-ын “USMARFORPAC” сургуулийн удирдагч хурандаа Wayne Bodine,АНУ-ын GPOI хөтөлбөрийн удирдагч Scott Weide нар орлцлоо.

Нийгэм
Сэлэнгэ аймгийн Сант суманд цэргийн анги байгуулна

Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт Сэлэнгэ аймгийн Сант суманд ажиллалаа.
Энэ үеэр Сант сумын төв хэсэгт 1980 онд баригдаж, 2015 оноос хойш ашиглагдахаа больсон Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулийн хуучин барилгын одоогийн нөхцөл байдалтай танилцлаа.
Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд огт ашиглагдаагүй, орхигдсон дээрх сургуулийн барилгыг сэргээн засварлан барилгын цэргийн анги, ахлагчийн сургууль байгуулахаар шийдвэрлэлээ.
Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, хөдөө орон нутагт ажлын байр бий болгох, орон нутгийн давуу тал, онцлогт түшиглэн газар тариалан эрхлэх боломжид дэмжлэг үзүүлэхэд Зэвсэгт хүчин хүч нэмж, орон нутгийн иргэдтэй хамтран ажиллахаар боллоо гэж Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.
Нийгэм
Сэлэнгэ аймгийн Ерөө сум дахь түймрийн голомтод салхитай байна

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийн голомтод унтраах ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байна. Сэлэнгэ аймгийн Ерөө сум Буурагчин 2 дугаар баг “Хан-Хэнтий” тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Майн-Зоо” гэдэг газар 2025.04.29-ны өдрийн 10:40 цагт ойн түймэр гарч, түймрийг унтраахаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Энхбаяраар ахлуулсан Онцгой байдлын байгууллагын нийт алба хаагчид, мэргэжлийн анги, нутгийн иргэд ажиллаж байна.
Нэмэлтээр нийслэлийн Онцгой байдлын газраас дэд хурандаа Э.Буянтогтохоор ахлуулсан алба хаагчдыг 2025.05.01-ны өдрийн хоёр нисдэг тэргээр түймрийн голомтод хүргэж, унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Түймэрт урьдчилсан байдлаар 1897 га талбай өртсөн.
Сэлэнгэ аймгийн Ерөө сум дахь түймрийн голомтод салхитай байгаа тухай мэдээлэл ирүүллээ.
Нийгэм
Монгол мэргэжилтнүүд Бутан Улсад гутлын сургалт зохион байгуулав

Бутан Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчукийн урилгаар Монгол Улсын “Хос Аз” ХХК-ийн мэргэжилтнүүд тус улсад үндэсний гутал урлах сургалт зохион байгуулжээ.
“Хос Аз” ХХК-ийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн захирал З.Ананд, загвар зохион бүтээгч Б.Ахмарал, технологич инженер Б.Бэхбат нар тус улсын үндэсний уламжлалт гутал болох “цоглам” гутлын загвар, технологийг сайжруулан боловсруулжээ. Улмаар Бутан Улсын залуучуудад “цоглам” гутал урлах тусгай сургалтыг нийслэл Тимпү хотод 2025 оны дөрөвдүгээр сарын 14-28-ны өдрүүдэд зохион байгуулсан байна.
Сургалтаар гутлын технологи заахаас гадна, загварын шийдэл, машин тоног төхөөрөмжүүд дээр ажиллах зарчим, гутал үйлдвэрлэлийн дамжлага дарааллыг эзэмшүүлэн, орчин үеийн хэрэглээнд нийцүүлэх боломжуудыг танилцуулжээ. Монгол мэргэжилтнүүд Бутан Улсын залуучуудад гутлын сургалт явуулж, мэргэжлийн гэрчилгээ олгосны зэрэгцээ цаашид олон чиглэлээр хамтран ажиллах талаар харилцан тохиролцсон байна.
Сургалтыг зохион байгуулагчдын зүгээс энэхүү арга хэмжээ нь зөвхөн мэдлэг, туршлага хуваалцахаар зогсохгүй хоёр орны соёлын гүүр болж, үндэсний өвийг хадгалах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буйг онцолсон байна.
-
Улс төр8 цаг өмнө
Монгол дархан, урлаачдын чуулганыг дөрвөн жил тутам зохион байгуулна
-
Нийгэм10 цаг өмнө
Сэлэнгэ аймгийн Ерөө сум дахь түймрийн голомтод салхитай байна
-
Нийгэм13 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 1035 болжээ
-
Нийгэм14 цаг өмнө
Хөх болон уушгиний хорт хавдартай өвчтөнүүдэд өндөр үр дүнтэй Швейцар эмийг тавдугаар сард нэвтрүүлнэ
-
Нийгэм9 цаг өмнө
Сэлэнгэ аймгийн Сант суманд цэргийн анги байгуулна
-
Нийгэм14 цаг өмнө
“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмчид буцаан авлаа
-
Нийгэм14 цаг өмнө
Баянгол дүүрэг Хавдрын төвтэй боллоо
-
Нийгэм13 цаг өмнө
Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд гарсан ой, хээрийн гал түймрийг цурамд орууллаа