Улс төр
Чоно цатгалан, сүрэг бүтэн”
Парламентын түүхэнд байгаагүй дуулианд нэр холбогдож, үүнээсээ болоод өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн Д.Гантулгыг чөлөөлсөн нь зөв гэсэн ч Хэнтийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулахыг буруутгасан Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг өнгөрөгч долоо хоногийн Пүрэв гаригийн УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцээд хүлээж авах боломжгүй гэж гишүүдийн олонх үзсэн билээ. Өөрөөр хэлбэл 42 дугаар тойрогт буюу Хэнтийд нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох болон зардлын хэмжээг батлах тухай УИХ-ын тогтоолын төслүүд нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж УИХ-аас дүгнэсэн юм.
Ингэснээр УИХ, эрх баригчид нэр хүндээ аварч үлдэж байгаа мэт харагдавч цаанаа цаг хожих гэсэн тактик нь нэгэнтэй тодорхой болж байна.
Учир нь, УИХ хэдийгээр Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээж аваагүй ч нөхөн сонгууль болох эсэх нь тодорхойгүй үлдэж байгаа юм. Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаанаар уг маргааныг хяналтын журмаар дахин хянан үзэж, эцэслэн шийдвэрлэнэ. Хэрэвзээ УИХ-аас Цэцийн дүгнэлтийг хүлээн авахгүй тохиолдолд маргааныг дахин эхнээс нь хэлэлцдэг журамтай.
Тэгэхээр процессын хувьд тодорхой цаг хугацаа шаардагдана. Эхлээд УИХ тогтоолоо Үндсэн хуулийн цэцэд хүргүүлснээр Их суудлын хуралдааныг 30 хоногийн дотор зарлан хуралдуулж хэлэлцэх ёстой.
Д.Гантулгыг үндэслэлгүйгээр чөлөөлсөн гэх иргэн Д.Ганхуягаар дамжуулсан эрх мэдэлтнүүдийн “захиалга”-ыг Үндсэн хуулийн Цэц өнгөрсөн тавдугаар сард хэлэлцээд өөх ч биш булчирхай ч биш дүгнэлт гаргасан нь улс төрийн хүрээнд багагүй шүүмжлэл дагуулсан юм. Өөрөөр хэлбэл, Д.Гантулыг гишүүнээс чөлөөлсөн УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчөөгүй болохыг тодотгоод харин УИХ-аас нөхөн сонгуулийн товыг хуульд заасан 180 хоног бус 148 хоногийн өмнө тогтоосон нь Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн. Мөн Сонгуулийн тухай хуульд нөхөн сонгуулийн зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэхээр заасан ч 42-р тойргийн сонгуулийн зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөр санхүүжүүлэхээр тогтсон нь хууль зөрчсөн гэсэн шийдвэрийг гарсан юм. Ийнхүү Цэц Хэнтийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулахыг хоёронтаа хойшлуулж байгаа бөгөөд Үндсэн хуулийн манаачдын дүгнэлтээр Хэнтийн 42 дугаар тойргийнхон Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж чадахгүй лав жил болох гэж байна. Үүнийг улстөрчид, улс төрийн намууд эрх баригчдын захилга гэж хардаж буйгаа илэрхийлцгээсний нэг нь Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ. Тэрбээр “Эрх баригч нам нөхөн сонгуулийг хүчингүй болгуулах Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт гаргуулах гэж зохион байгуулалттай үйлдэл хийж байгаа нь маш харамсалтай” хэмээн мэдэгдсэн юм. Цэцийн дунд суудлын хуралдаанаас гаргасан дээрх шийдвэрийн араас Ардчилсан нам, МАХН мэдээлэл хийж, эрх баригч намын захиалгаар Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргалаа гэж ил тод зарласныг МАН-ынхан үгүйсгэж “Манай намын зүгээс Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх нэр дэвших байсан. Бид Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй санал нийлэхгүй байна” хэмээн тайлбар өгсөнд үнэн хэрэгтээ итгэсэн нь тун цөөн. Өнөөдрийн хувьд Үндсэн хуулийн Цэц эцэг хуульдаа үйлчилэхээс илүү эрх мэдэлтнүүдийн захиалгыг гүйцэлдүүлэгч болж хувирсан гэх нэг нэр хоёр хочтой үлдсэн нь бодит үнэн юм. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн Цэцийн хувьд хэн эрх мэдэлтэй байна, түүнд үйлчилдэг газар болж хувирсан худлаа биш.
Хэдийгээр УИХ-аас Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээж аваагүй ч хаврын чуулганаас өмнө Хэнтийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах товыг зарлах боломжгүй. Хаврын чуулган сар хүрэхгүй хугацаа үлдсэний дээр Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлт дээр гол анхаарлаа хандуулах нь тодорхой. Нөгөөтэйгүүр Сонгуулийн тухай хуулиар сонгуулийг намар, хавар явуулах заалттай гэвэл Хэнтийн 42 дугаар тойрогт явуулах нөхөн сонгуулийн товыг аравдугаар сараас нааш зарлах боломжгүй. Одоо хүчин төгөлдөр байгаа Сонгуулийн тухай хуулиар бол “Их хурлын сонгуулиасзургаан сарын өмнө нөхөн сонгууль хийхгүй” гэсэн заалттай. Харин Сонгуулийн тухай хуулийн төсөлд ” УИХ-ын сонгуулиас нэг жилийн өмнө нөхөн сонгуулийг товлон зарлах”-ыг хориглосон заалт оруулсан гэх. Эндээс харахад Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авахгүй гэсэн шийдвэр гаргасан нь ёстой л “ болж харагдав.
Улс төр
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Монгол Улсын Их Хурал 2023 онд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай 64 дүгээр тогтоолыг баталсан билээ.
Уг тогтоолоор Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулахыг Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсэгт даалгасан юм.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 64 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол орон даяар 21 аймаг, нийслэлийн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн эхний цагийн хичээлийг “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвийн доор байгуулахаар шийдвэрлэсэн.
Энэхүү хичээлийг сурагчдад Үндсэн хуулийн ач холбогдол, Монгол Улсын үндсэн хууль, үндсэн хуульт ёсны хөгжлийг таниулж, тэдний үндсэн хууль, төрт ёсоо дээдлэх, эх оронч үзэл санааны төлөвшлийг дэмжих зорилгоор зохион байгуулах гэж байна. Улс орон даяар нэг зэрэг зохион байгуулах хичээлд ерөнхий боловсролын 885 сургуулийн 26.228 бүлгийн нийт 797.905 суралцагч хамрагдана.
Хичээл 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 08.00 цагт эхлэх бөгөөд нийслэлийн 314, аймаг, сум, багийн 567, бусад 4 сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчид хамрагдах юм.
Бага ангийн сурагчдад заах хичээлийн агуулгад Үндсэн хуулийн тухай, Үндсэн хууль ба бидний эрх, эрх чөлөө, Үндсэн хууль ба бидний үүрэг гэсэн сэдэв багтсан бол, дунд ангийн сурагчидтай Үндсэн хууль гэж юу вэ гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна Монгол улсын Үндсэн хууль, түүний бүтэц, баталсан түүх, хүний эрх, эрх чөлөө, иргэний үндсэн ба журамт үүргийн талаар тайлбарлан таниулахаар хичээлийн агуулгад тусгасан байна.
Ахлах ангийн сурагчидтай Монгол Улсын Үндсэн хууль бидний амьдралд яагаад тийм чухал вэ сэдвээр ярилцан, Монгол Улсын тусгаар тогтнол, Төрийн дуулал, хэн нэгнээс үл хамааран өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хийгээд, Үндсэн хуулиар олгогдсон бусад эрхийн талаар хэлэлцэнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
Улс төр
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Сандра Шуфани болон Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил, Blackberry компанийн төлөөлөл Мааз Ясин нарыг хүлээн авч уулзлаа.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хиймэл оюун, их өгөгдөл зэрэг дэвшилтэт технологийг бусад салбарт нэвтрүүлэх, инновац, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг үндэсний хэмжээний томоохон ач холбогдолтой арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн Кибер аюулгүй байдал, цахим хөгжилд ихэд анхаарч, эрсдэлийн түвшнийг тодорхойлохоор олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Мэдээллийн технологийн хүний нөөцийг чадавхжуулах шаардлага их байгаа тул кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд Канадын их, дээд сургуулиудтай хамтрах, хамтарсан хөтөлбөрийг МУИС, ШУТИС дээр түшиглэн байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг хүсэж байна. Түүнчлэн цахим эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч, Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, инновацид түшиглэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлж, УИХ-аас хууль баталсан. Цаашид энэ салбарт хамгийн ээлтэй улс болохыг зорьж байна. 2027 онд Үндэсний хиймэл дагуулаа хөөргөж, сансрын эдийн засгийг хөгжүүлэх амбицтай байна. Мөн дрон туршилтын бүс байгуулах бэлтгэл ажилдаа орсон” хэмээн ярилаа.
Талууд хоёр улсын программ хангамж үйлдвэрлэгч хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа үүлэн тооцоолол чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хиймэл оюун, их өгөгдөл, машин сургалт гэх мэт орчин үеийн технологийг төрийн үйлчилгээнд ашиглах талаар xамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судлан үзэхээ сайд Ц.Баатархүү илэрхийлэв.
Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил “Канадын Засгийн газраас хоёр жилийн өмнө Энэтхэг, Номхон далайн бүс нутаг руу чиглэсэн стратегиа зарласан. Энэ хүрээнд тус бүс нутаг дахь улсуудтай харилцаагаа өргөжүүлэхийг хүсэж байна. Цахим аюулгүй байдал ардчилсан улсуудын хувьд олон сорилтыг дагуулж байна. Энэ чиглэлд Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллахдаа таатай байх болно. Мөн манай улсын Blackberry компани энэ чиглэлд найдвартай, дэвшилтэт технологийг Засгийн газруудад санал болгож байна” гэж онцоллоо.
Канад Улс нь мэдээллийн технологийн салбарт үндэстэн дамнасан компаниуд болон үндэсний хэмжээний олон компаниудтай. Тэдгээр компаниудыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр арвин туршлагатай аж.
“Blackberry” компанийн төлөөлөгч Мааз Ясин “Blackberry компани аюулгүй харилцаа холбоо, цахим аюулгүй байдлын чиглэлд анхаарч ажиллаж байна. Бизнесийнхээ үйл ажиллагааг цахим аюулгүй байдлыг хангахад чиглүүлж, дэвшилтэт технологийг хөгжүүлсэн. Энэхүү технологийг АНУ, GREAT 7, НАТО-тай хамтран ажиллаж байна. Улмаар Азийн цахим хөгжлийг түүчээлэгч улсуудтай хамтрахыг зорьж байна. Ингэхдээ Засгийн газруудад дата мэдээллийн бие даасан байдлыг санал болгож байгаа юм” гэж ярилаа гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
-
Улс төр8 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм10 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент9 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент9 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм10 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр8 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм10 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм10 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна