Улс төр
Төрийн ордонд архидсан гишүүдэд хариуцлага тооцоё
УИХ-ын гишүүн асан, АН-ын дэд дарга агсан Г.Батхүү Төрийн ордонд амь насаа алдсан харамсалтай хэрэг гараад удаагүй байна. Эл харамсалтай хэргийн дараа олон нийтийн дунд “Тэр өдөр Төрийн ордонд УИХ-ын гишүүд архидсан юм гэнэ лээ” гэх яриа нийгэмд цацагдаад байгаа юм. Хэрэг гарсан өдөр Төрийн ордонд гишүүд архидан согтуурч байсан гэх мэдээлэл олон нийтэд илж болж, УИХ-ын дарга Г.Занданшатар Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогтод “Архидан согтуурсан гэх гишүүдтэй хариуцлага тооцох асуудлыг дэд хорооны хурлаар оруулна уу” гэсэн албан бичиг хүргүүлсэн аж. Харамсалтай нь Ёс зүйн дэд хороо уг асуудлаар хуралдахгүй байсаар өнөөдрийг хүрч буй.
Тэр өдөр Төрийн ордонд архидаж байсан гэх гишүүдийн нэр тодорхой болж эхэлсэн тухай мэдээллийн сайтуудад тухайлбал, “Barimt.mn” сайтад бичсэнээр тухайн өдөр Ч, С, Э, Н, Б гэсэн таван гишүүд их хэмжээгээр архи уусан байсан гэх мэдээллийг цацжээ.
Түүнчлэн талийгаачтай хамгийн сүүлд уулзсан гэгдэх УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ч дээр нэр дурдсан гишүүдтэй архидан согтуурсан гэх гишүүдийн нэг хэмээгдсэн хардлагад хариулт өгөхдөө “Тухайн өдөр УИХ-ын гишүүд БНХАУ-д ажлын айлчлал хийгээд ирсэн гэж архи задалсан. Ши Жиньпин даргын өгсөн архийг хоолны үеэр задалж, 1-2 хундага уусан. Их хэмжээгээр уугаагүй” гэсэн юм. Гэвч намын бүлгийнхээ хуралд орж, намын даргадаа агсам тавьсан, түүнийг бүлгийн хурлын өрөөнөөс Э гэх гишүүн авч гаргасан гэх мэдээлэл сайтуудаар явсан. Мөн өдөр тутмын томоохон сонинууд ч энэ асуудлыг хөндсөн байдаг.
БНХАУ-ын дарга Ши Жиньпиний санаачилгаар болсон уг хуралд УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Ж.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол, Л.Энх-Амгалан тэргүүтэй гишүүд оролцсон нь УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн өөрийн нүүр номдоо оруулсан зургаас харж болно. Тэгэхээр дээрх гишүүдийн нэг нь архи задласан болж таарах нь. Эндээс учиг хөөх аваас Хятадад айлчилсан дөрвөн гишүүнээс хэн нь хоолны үеэр архи задалж, тэндээс нь гишүүд уусан бэ гэдэг асуудал нь өөрөө Ёсзүйн хороогоор хэлэлцэх ёстой асуудал байлтай.
Дээрх сайтад нэр дурьдсан гишүүдийн нэрний эхний үсгээр хөөж үзвэл УИХ-д Ч-гээр эхэлсэн хоёр л гишүүн байдаг нь УИХ-ын гишүүн С.Чинзориг, Б.Чойжилсүрэн нар. Мөн Э-гээр эхэлсэн найман гишүүн байдаг бөгөөд эндээс хоёр нь гадаадад томилолттой байсан. Тэр дундаа бэлгэнд архи авч, түүнийгээ өдрийн хоолонд задалсан БНХАУ-ын томилолтод УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан явж байжээ. С үсгээр эхэлсэн нэртэй найман улстөрч байгаа юм. Харин Н үсэг нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр байсан нь тодорхой гэгдэж байгаа бол Б-гээр нэр нь эхэлдэг улстөрч 13 байгаа бөгөөд эндээс БНХАУ-д томилолттой яваад ирсэн нь УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ байжээ. Энд онцлоход нэр нь дурьдагдсан гишүүдийг талийгаачийн үхэлд хамаатуулах гэсэнгүй. Гагцхүү УИХ-ын дарга нь захирамж гаргаж, Төрийн ордонд архи оруулахгүй гэдэг журам гарчихаад байхад томилолтын архиа задалсан нэр бүхий гишүүдэд яагаад ёсзүйн хариуцлага хүлээлгэхгүй байна вэ. Төрийн ордонд тухайн өдөр архи ууж байсан улстөрчдөөс мөн мэдүүлэг, тайлбар авсан гэнэ лээ гэх саарал ордны хонгилоор нисч буй. Юутай ч энэ асуудлыг эцэслэх, мөн архи согтууруулах ундаа хэтрүүлсэн гишүүдэд хариуцлага тооцох асуудлыг ярихгүй өнгөрч боломгүй байна.
Улс төр
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Монгол Улсын Их Хурал 2023 онд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай 64 дүгээр тогтоолыг баталсан билээ.
Уг тогтоолоор Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулахыг Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсэгт даалгасан юм.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 64 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол орон даяар 21 аймаг, нийслэлийн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн эхний цагийн хичээлийг “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвийн доор байгуулахаар шийдвэрлэсэн.
Энэхүү хичээлийг сурагчдад Үндсэн хуулийн ач холбогдол, Монгол Улсын үндсэн хууль, үндсэн хуульт ёсны хөгжлийг таниулж, тэдний үндсэн хууль, төрт ёсоо дээдлэх, эх оронч үзэл санааны төлөвшлийг дэмжих зорилгоор зохион байгуулах гэж байна. Улс орон даяар нэг зэрэг зохион байгуулах хичээлд ерөнхий боловсролын 885 сургуулийн 26.228 бүлгийн нийт 797.905 суралцагч хамрагдана.
Хичээл 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 08.00 цагт эхлэх бөгөөд нийслэлийн 314, аймаг, сум, багийн 567, бусад 4 сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчид хамрагдах юм.
Бага ангийн сурагчдад заах хичээлийн агуулгад Үндсэн хуулийн тухай, Үндсэн хууль ба бидний эрх, эрх чөлөө, Үндсэн хууль ба бидний үүрэг гэсэн сэдэв багтсан бол, дунд ангийн сурагчидтай Үндсэн хууль гэж юу вэ гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна Монгол улсын Үндсэн хууль, түүний бүтэц, баталсан түүх, хүний эрх, эрх чөлөө, иргэний үндсэн ба журамт үүргийн талаар тайлбарлан таниулахаар хичээлийн агуулгад тусгасан байна.
Ахлах ангийн сурагчидтай Монгол Улсын Үндсэн хууль бидний амьдралд яагаад тийм чухал вэ сэдвээр ярилцан, Монгол Улсын тусгаар тогтнол, Төрийн дуулал, хэн нэгнээс үл хамааран өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хийгээд, Үндсэн хуулиар олгогдсон бусад эрхийн талаар хэлэлцэнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
Улс төр
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Сандра Шуфани болон Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил, Blackberry компанийн төлөөлөл Мааз Ясин нарыг хүлээн авч уулзлаа.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хиймэл оюун, их өгөгдөл зэрэг дэвшилтэт технологийг бусад салбарт нэвтрүүлэх, инновац, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг үндэсний хэмжээний томоохон ач холбогдолтой арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн Кибер аюулгүй байдал, цахим хөгжилд ихэд анхаарч, эрсдэлийн түвшнийг тодорхойлохоор олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Мэдээллийн технологийн хүний нөөцийг чадавхжуулах шаардлага их байгаа тул кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд Канадын их, дээд сургуулиудтай хамтрах, хамтарсан хөтөлбөрийг МУИС, ШУТИС дээр түшиглэн байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг хүсэж байна. Түүнчлэн цахим эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч, Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, инновацид түшиглэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлж, УИХ-аас хууль баталсан. Цаашид энэ салбарт хамгийн ээлтэй улс болохыг зорьж байна. 2027 онд Үндэсний хиймэл дагуулаа хөөргөж, сансрын эдийн засгийг хөгжүүлэх амбицтай байна. Мөн дрон туршилтын бүс байгуулах бэлтгэл ажилдаа орсон” хэмээн ярилаа.
Талууд хоёр улсын программ хангамж үйлдвэрлэгч хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа үүлэн тооцоолол чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хиймэл оюун, их өгөгдөл, машин сургалт гэх мэт орчин үеийн технологийг төрийн үйлчилгээнд ашиглах талаар xамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судлан үзэхээ сайд Ц.Баатархүү илэрхийлэв.
Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил “Канадын Засгийн газраас хоёр жилийн өмнө Энэтхэг, Номхон далайн бүс нутаг руу чиглэсэн стратегиа зарласан. Энэ хүрээнд тус бүс нутаг дахь улсуудтай харилцаагаа өргөжүүлэхийг хүсэж байна. Цахим аюулгүй байдал ардчилсан улсуудын хувьд олон сорилтыг дагуулж байна. Энэ чиглэлд Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллахдаа таатай байх болно. Мөн манай улсын Blackberry компани энэ чиглэлд найдвартай, дэвшилтэт технологийг Засгийн газруудад санал болгож байна” гэж онцоллоо.
Канад Улс нь мэдээллийн технологийн салбарт үндэстэн дамнасан компаниуд болон үндэсний хэмжээний олон компаниудтай. Тэдгээр компаниудыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр арвин туршлагатай аж.
“Blackberry” компанийн төлөөлөгч Мааз Ясин “Blackberry компани аюулгүй харилцаа холбоо, цахим аюулгүй байдлын чиглэлд анхаарч ажиллаж байна. Бизнесийнхээ үйл ажиллагааг цахим аюулгүй байдлыг хангахад чиглүүлж, дэвшилтэт технологийг хөгжүүлсэн. Энэхүү технологийг АНУ, GREAT 7, НАТО-тай хамтран ажиллаж байна. Улмаар Азийн цахим хөгжлийг түүчээлэгч улсуудтай хамтрахыг зорьж байна. Ингэхдээ Засгийн газруудад дата мэдээллийн бие даасан байдлыг санал болгож байгаа юм” гэж ярилаа гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
-
Улс төр9 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм11 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент10 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент10 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм11 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм11 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм11 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд9 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ