Connect with us

Нийгэм

Сурагчид “Д витамин”-ы туршилтанд орсон уу?

Нийтэлсэн

-

Эмнэл зүйн туршилт бол эрүүдэн шүүлтийн  хэлбэр

Монголын эрүүл мэндийн үүсгэл буюу MHI төрийн бус байгууллага Харвардын стандартын дагуу Монгол Улсад хэрэгжүүлсэн “Сургуулийн насны хүүхдүүдийг сүрьеэгийн халдвараас урьдчилан сэргийлэхэд Д аминдэмийн нөлөө” сэдэвт судалгааны ажлынхаа хаалтыг өнгөрсөн долоо хоногт хийв. Энэ төсөл уг нь 2016 оны хичээлийн жилээс эхлэн 2019 оныг дуустал хугацаанд хэрэгжих ёстой байжээ.

Хугацаанаасаа хагас жилийн өмнө хаалтаа хийх болсон энэ судалгааны ажил жилийн өмнөөс олны анхааралд өртсөн бөгөөд цагдаа, тагнуулын байгууллагад шалгагдаж, эрүүгийн хэрэг үүсч байжээ.

Төслийн хүрээнд хийсэн ажлууд гэвэл 2015 онд 9814 хүүхдэд сүрьеэгийн далд халдварыг илрүүлдэг IGRA шинжилгээ болон Д аминдэмийн түвшин тогтоох шинжилгээ хийж 10 хувь нь сүрьеэгийн далд халдвартай, 129 хүүхэд идэвхтэй сүрьеэ буюу сүрьеэ өвчнөөр өвдсөн байсныг илрүүлжээ. Ингээд сүрьеэгийн халдвартай болон өвчилсөн хүүхдүүдийг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч нартай хамтран илрүүлж, эмчилгээнд хамруулсан юм байна. Харин сүрьеэгийн халдваргүй 8214 сурагчид гурван жилийн турш долоо хоног бүр нэг тун Д витамин уулгаж, явцын дунд хэд хэдэн удаа цусны шинжилгээ авчээ.

Гэтэл ийнхүү туршилт судалгаанд хамрагдаж Д витамин хэрэглэсэн зарим хүүхдийн биед сөрөг нөлөө илэрч эхэлсэн байна. Ингээд эцэг, эх нь гомдол гаргаснаар Харвардын стандартаар явуулж буй гэх дээрх судалааны ажил олны анхааралд өртсөн байна. Тухайлбал, энэ төсөлд хамрагдсан нийслэлийн 15 сургуулийн зарим сурагчийн биед сөрөг нөлөө илэрсэн тухай  гомдол “Монголын эцэг эхчүүдийн зөвлөл” төрийн бус байгууллагад ирснээр тус байгууллагынхан жилийн өмнө буюу 2018 оны дөрөвдүгээр сард хэвлэлийн бага хурал зарлаж, энэ талаар олон нийтэд мэдээлэл хүргэн, уг төслийн үйл ажиллагааг зогсоох талаар БСШУСЯ, ЭМЯ, ХНХЯ-нд шаардлага хүргүүлсэн гэдгээ мэдэгдэж байв.

Үүний хариуд Монголын эрүүл мэндийн үүсгэл буюу MHI төрийн бус байгууллага “Монголын эцэг эхчүүдийн зөвлөл” төрийн бус байгууллагын тэргүүн Б.Алтанжолоог гүтгэлэг тараасан хэмээн цагдаад өгч, эрүүгийн хэрэг үүсгүүлсэн аж. Уг хэргийг саяхан хэрэгсэхгүй болгосон байна.

Энэ үйл явцаас олон нийт аль талынх нь зөв, үнэн гэдгийг мэдэх боломжгүй. Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэхэд Д аминдэм ямар нөлөөтэйг судлан, хүүхдүүдэд үнэгүй аминдэм өгч байгаа Харвардын их сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны нэгж байгууллагад итгэх үү? Тэр аминдэмийг нь уусан хүүхэд нь турж эцэж, уушиг нь өвддөг болсон гэж мэдээлж байгаа эцэг, эхчүүдэд итгэх үү?

Энэ асуултын хариу багагүй хугацааны дараа тодорхой болж байгаа аж. Юуны өмнө Харвардын их сургуулийн 100 хувийн санхүүжилтээр хэрэгжсэн “Сургуулийн насны хүүхдүүдийг сүрьеэгийн халдвараас урьдчилан сэргийлэхэд Д аминдэмийн нөлөө” сэдэвт судалгааны төсөл хугацаанаасаа хагас жилийн өмнө хаалтаа хийсэн нь эхний хариулт. Уг төслийн үйл ажиллагаанд тодорхой зөрчлүүд илэрсэн тул цагдаа, мэргэжлийн хяналт, хүний эрхийн байгууллагууд шалгалт хийж, улмаар үйл ажиллагааг нь зогсоосон юм байна.

Судалгаа, туршилтад хамрагдсан хүүхдүүдийн эцэг эхчүүдийн гомдол, мэдээллийн дагуу дээрх төслийн үйл ажиллагааг цагдаагийн байгууллага шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэсэн ч прокурор хэрэгсэхгүй болгосон аж.

Харвардаас өгсөн Д витамин халамж уу, туршилт уу?

Анхаарал татах асуудал нь Д аминдэм уусан зарим хүүхдийн биед сөрөг нөлөө илэрсэн, хүүхдүүдэд уулгаж байгаа Д аминдэм нянгийн бохирдолтой байсан, мөн сүрьеэгийн шинжилгээг арьсны сорилоор авдаг атал туршилтад хамрагдсан хүүхдүүдээс удаа дараа цусны шинжилгээ авч, түүнийгээ гүн хөлдөөн хадгалж байгаа зэрэг явдал. Түүнчлэн Харвардын энэхүү төслийн нэр хүртэл хоёр гурван янзаар бичигдэж явааг хууль хяналтын байгууллагын шалгалтын явцад илрүүлжээ. Олон нийтэд “Сургуулийн насны хүүхдүүдийг сүрьеэгийн халдвараас урьдчилан сэргийлэхэд Д аминдэмийн нөлөө” сэдэвт судалгааны төсөл гэдэг нэрээр танилцуулагддаг ч зарим албан бичиг, танилцуулгадаа эмнэл зүйн туршилт гэдэг нэр томъёогоор явдаг аж. Хэрвээ хүүхдүүд дээр эмнэл зүйн туршилт хийсэн бол энэ нь био ёс зүй, хүний эрхтэй холбоотой ноцтой асуудал.

Энэ төслийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн ХЭҮК-ынхон уг төсөл нь эмнэл зүйн туршилт мөн төдийгүй насанд хүрээгүй хүнд туршилт хийснээрээ олон улсын гэрээ конвенцид зааснаар бол эрүүдэн шүүлтийн нэг хэлбэр болжээ гэсэн дүгнэлт гаргасан байна.

Мөн нэг ноцтой асуудал нь хүн амын дунд Д витамины дутагдал түгээмэл байгааг нэгэнт тогтоож, Эрүүл мэндийн сайд 0-3 насны хүүхдүүдэд Д витамин заавал уулгаж байх тухай тушаал хүртэл гаргачихаад байхад үүнийг заавал сургуулийн насны хүүхдүүд дээр турших ямар шаардлага байв гэдэг асуулт гарч буй юм.

Мэргэжлийн хүний тайлбарлаж буйгаар эрдэмтэд микро элемент болон аминдэмүүд хүний биед маш бага хэмжээгээр байх ёстой. Тунгаасаа хэтэрбэл сөрөг нөлөө их. Аминдэм хэрэглэх нь сүрьеэгээс сэргийлж хамгаална гэсэн сонгодог баталгаа байхгүй. Гэхдээ Д аминг дэмийн үйлчилгээ хүний биеийн дархлааг сэргээх үйлчилгээтэй гэдгийг хүлээн зөвшөөрдөг юм байна.

Зөвлөмжөөр төгссөн төсөл

“Сургуулийн насны хүүхдүүдийг сүрьеэгийн халдвараас урьдчилан сэргийлэхэд Д аминдэмийн нөлөө” сэдэвт судалгааны төслийг санаачлан хэрэгжүүлсэн Харвардын Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн дэд профессор Д.Ганмаа төслийнхөө хаалтын үеэр Харвардын эрүүл хооллолтын зөвлөмжийг танилцуулж, Д аминдэмийн  дутагдлыг ямар эх үүсвэрээс нөхөж болох, Д аминдэмийн дутагдал ямар аюултай талаар голлон ярьсан байна.

Тэрээр Америкийн Д аминдэмээр баяжуулсан сүүг энэ судалгаанд зориулж авчраад, судалгаанд хамрагдсан хүүхдүүдэд ганцхан сар уулгахад Д аминдэмийн дутагдал 7 хувь хүртлээ буурсан. Д аминдэмээр баяжуулсан сүү өгсөн юм чинь дутагдал нь буурах ойлгомжтой. Судалгааны үр дүнд Д аминдэмтэй сүү уулгах эсвэл Д аминдэмийг нөхөж уулгаснаар өвлийн улирал амьсгалын замын халдварт өвчин, хатгаа, томуу, томуу төст өвчин 50 хувиар буурсан. Мөн диатезтай хүүхдэд Д аминдэм уулгаснаар дахин өвчлөх магадлал буурч байгааг тогтоосон хэмээн төслийнхөө үр дүнг үнэлжээ.

8000 хүүхдээс авсан цусны шинжилгээ, гар аргаар савлан тарааж уулгасан Д аминдэмийн үр дүнг дурдаагүй аж. Бодвол, судалгаа, туршилтын төслийн тайланд энэ талаараа дэлгэрэнгүй танилцуулах бизээ. Юутай ч 8000 гаруй монгол хүүхдэд сүрьеэгээс урьдчилан сэргийлэхэд Д аминдэмийн нөлөөг  тодорхойлох судалгаа нэрээр гадаадын хөрөнгө оруулалттай төсөл хэрэгжүүлсэн Монголын эрүүл мэндийн үүсгэл хэмээх энэ төрийн бус байгууллага 2014 оны есдүгээр сарын 01-нд байгуулагдсан бөгөөд үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь УИХ-ын дарга асан М.Энхболдын эхнэр Ж.Туяацэцэг, тухайн үеийн БШУЯ-ны Дээд боловсролын газрын дарга асан П.Эрхэмбулган, АШУҮИС-ийн захирал асан Г.Батбаатар, Харвардын их сургуулийн судлаач Д.Ганмаа, Эрүүл мэндийн дэд сайн асан Ж.Амарсанаа нар ажээ.

Харин одоо энэхүү “Сургуулийн насны хүүхдүүдийг сүрьеэгийн халдвараас урьдчилан сэргийлэхэд Д аминдэмийн нөлөө” сэдэвт судалгааны төслийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн төрийн байгууллагуудын дүгнэлтийг хүргэе.

Харвардаас өгсөн Д витамин халамж уу, туршилт уу?

Ажлын хэсэг алга болсон нь

Өнгөрсөн тавдугаар сарын 26-нд УИХ-ын Хууль зүйн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороод хамтран өнөөдөр зохион байгуулсан  Хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал, хүүхдийн эсрэг хүчирхийллийн асуудлаарх Ерөнхий хяналтын сонсголын үеэр Харвардын санхүүжилттэй дээрх төслийн талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсч, энэ асуудалд УИХ онцгой анхаарах ёстой гэдэгт хууль тогтоогчид санал нэгдсэн юм.

Ерөнхий сонсголын үеэр БСШУСЯ-ныхны мэдээлснээр тус яам энэхүү Д аминдэмийн туршилтын төсөлтэй 2014 оноос хамтран ажиллаж хот, хөдөөгийн 80 гаруй сургуулийн 9000 орчим хүүхэд дээр судалгаа хийжээ. Харин 2016 оноос хойш тус яаманд байгуулагдсан ажлын хэсэг татан буугдсан аж. БСШУЯ төсөлд хамрагдсан хүүхдүүдийн эцэг эхчүүдээс ирсэн санал гомдлыг хүлээн авч ЭМЯ-нд хандан уг гомдолд хариу, тайлбар өгөх хүсэлт гаргасан гэнэ.

Хүүхдүүдийн цуснаас 19 мянган дээж авчээ

МХЕГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын газрын дарга С.Сүнчингийн мэдэгдсэнээр Монголын эрүүл мэндийн үүсгэл төрийн бус байгууллагын хэрэгжүүлж буй Д аминдэмээр далд хэлбэрийн сүрьеэ илрүүлэх судалгааны ажлын талаар шалгалт хийж дүгнэлт гаргаж өгөх хүсэлтийг ХНХЯ-наас өнгөрсөн жил тус газарт гаргасан юм байна. Энэ дагуу МХЕГ-аас ажлын байгуулан хяналт шалгалт хийжээ. Тухайн үед Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст энэ туршилт, судалгааны төсөлтэй холбоотой хэрэг давхар шалгагдаж байсан аж.

Харин энэ оны гуравдугаар сард эцэг эхчүүдийн төлөөлөл, төрийн бус байгууллага МХЕГ-т хүсэлт гаргаснаар дахин хяналт шалгалт хийжээ. 8000 мянга гаруй хүүхдийн 19 мянга гаруй цусны дээжийг АШУҮИС-ийн нэг өрөөнд хоёр гүн хөлдөөгчид хадгалж байсныг жилийн өмнө МХЕГ-ын байцаагч лацдаж, битүүмжилсэн юм байна. Туршилт, судалгаа явуулсан Монголын эрүүл мэндийн үүсгэл төрийн бус байгууллагынхан энэхүү цусны дээжийг авах хүсэлт тавьсан боловч МХЕГ-ын ажлын хэсэг гурван ч удаа хуралдсаны эцэст уг цусны дээжийг эргүүлж өгөхгүй гэдэг шийдвэр гаргаж, энэ асуудлаар дахин Тагнуулын ерөнхий газар, прокуорын байгууллагд хандаад байгаа аж. 8000 гаруй хүүхдийн цусны 19 мянга гаруй дээж гэдэг эрүүл ахуй, халдвар, эрсдэл талаасаа ч, монгол хүний генийн мэдээллийг агуулж буй гэдгээрээ ч үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой учраас ийм арга хэмжээ авсан байна.

МХЕГ-ын шалгалтаар илэрсэн зөрчлийн хувьд Д аминдэмийг бөөн савлагаатай оруулж ирээд дамжуулан савлахад бохирдол үүссэн байжээ. Цагдаагийн байгууллагаас хоёр удаа санал тавьсны дагуу МХЕГ энэ талаар дүгнэлт гаргаж өгч байжээ.

МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү УИХ-ын ерөнхий хяналтын сонсгол дээр “Д аминдэмийг цаасан хайрцагтайгаар хэдэн мянгаар нь оруулж ирээд савладаг. Түүнийгээ хүүхдүүдийн гар дээр дамжуулж өгдөг. Эмийг ариутгасан вакуумжсан орчинд савлах горим алдагдсан тул тухайн аминдэмийн сав, баглаа, боодол дээрээс олон янзын бактери илэрсэн. Сүүлийн үед ХӨСҮТ болон энэ төслийнхөн АШУҮИС дээр битүүмжлээстэй байгаа цусыг авъя гэж байнга хүсэлт тавьж байгаа. Бид өгөхгүй гэхээр дарамт үзүүлдэг. МХЕГ хүнд сурталтай, дарамт шахалттай, авлига авдаг гэх мэтээр ярьдаг” хэмээжээ. Монголын эрүүл мэндийн үүсгэл төрийн бус байгууллагынхан туршилтад ашиглах Д аминдэмээ халамж, тусламж нэрээр хилээр бөөнөөр нь оруулж ирдэг гэдгийг мэргэжлийн байгууллагынхан хэлж байв.

Хүүхэд дээр туршилт хийх ёсгүй

“Сургуулийн насны хүүхдүүдийг сүрьеэгийн халдвараас урьдчилан сэргийлэхэд Д аминдэмийн нөлөө” сэдэвт судалгааны төслийн талаар ХЭҮК-ын дарга Ж.Бямбадоржийн мэдээллийг хүргэе.

-Энэ асуудал ХЭҮК-т ирсэн. Тодорхой хяналт шалгалт явуулсан. 2014 оноос эхэлсэн туршилт, судалгаа юм билээ. Хүүхэд дээр туршилт, судалгаа хийсэн. ХЭҮК-ын гишүүний бүрэн эрхийн дагуу Эрүүл мэндийн сайдад шаардлага хүргүүлсэн. Шаардлагыг аваад 7 хоногийн дотор хариу ирүүлсэн. Энэ үйл ажиллагааг зогсоосон. Үүний дараа бөөн хэл ам болсон. Ингээд шалгаад явсан чинь дарамт ч их ирсэн.

Цусны шинжилгээ их ноцтой. Энэ хүүхдүүдийг гурван жилийн турш туршилтад байлгахдаа сар болгон цусны шинжилгээ авсан. Энэ цус хаашаа явсан, ямар судалгаанд ашиглагдсан бэ гэдгийг би хэлээд байгаа. Шалгах явцад бактери илэрсэн. Цагдаагийн байгууллага үүнийг шалгаж эрүүгийн хэрэг үүсгэсэн.

Энэ төслийг бид зогсоосон. Гэхдээ нууцаар үүнийгээ хийгээд дуусгасан байна лээ. Тэгээд эцэг, эхэд нь турхирсан үйл ажиллагаа явуулсан. “ХЭҮК төслийг зогсоолоо. Үнэгүй аминдэм өгч байхад зогсоолоо” гэж эцэг, эхчүүдэд хэлсэн байна лээ. Гэхдээ тэд ойлгосон. Энэ бүх факт мэдээллийг эцэг, эхчүүдэд хэлсэн.

Бидэнд ирж байгаа мэдээллээр Д аминдэмийн туршилтад хамрагдсан хүүхдийн яс сийрэгжсэн, хугарсан гээд мэдээлэл ирж байгаа.

Д аминдэмийг 0-3 насныханд заавал уулгаж бай гэж Эрүүл мэндийн сайдын тушаал гарсан байдаг юм байна. Тиймээс бид “Туршаад, судлаад байх шаардлагагүй юм биш үү. Эрүүл мэндийн сайдын тушаал угаасаа гарсан юм байна” гэж тэднээс асуухаар “Үгүй, энэ орчуулгын алдаа байх” гэж бултаж байсан. Хүүхэд дээр туршилт хийдгийг болиулмаар байна. Үүнийг хатуухан хэлье.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Нийгэм

Сэлэнгэ аймгийн Сант суманд цэргийн анги байгуулна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт Сэлэнгэ аймгийн Сант суманд ажиллалаа.

Энэ үеэр Сант сумын төв хэсэгт 1980 онд баригдаж, 2015 оноос хойш ашиглагдахаа больсон Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулийн хуучин барилгын одоогийн нөхцөл байдалтай танилцлаа.

Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд огт ашиглагдаагүй, орхигдсон дээрх сургуулийн барилгыг сэргээн засварлан барилгын цэргийн анги, ахлагчийн сургууль байгуулахаар шийдвэрлэлээ.

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, хөдөө орон нутагт ажлын байр бий болгох, орон нутгийн давуу тал, онцлогт түшиглэн газар тариалан эрхлэх боломжид дэмжлэг үзүүлэхэд Зэвсэгт хүчин хүч нэмж, орон нутгийн иргэдтэй хамтран ажиллахаар боллоо гэж Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Сэлэнгэ аймгийн Ерөө сум дахь түймрийн голомтод салхитай байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

2025 он гарсаар улсын хэмжээнд 12 аймгийн 55 сум, нийслэлийн 2 дүүрэгт, нийт 80 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн. 2025 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Зүүнбүрэн, Ерөө, Түшиг сумдад гарсан 4 ой, хээрийн гал түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллагын нийт 261 алба хаагч, 24 автомашин, хоёр нисдэг тэрэг, орон нутгийн мэргэжлийн ангиас 343 хүн, 67 автомашин, буюу түймрийн голомтод нийт 605 хүн, 91 автомашин, хоёр нисдэг тэрэгтэй ажиллаж байна.
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийн голомтод унтраах ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байна. Сэлэнгэ аймгийн Ерөө сум Буурагчин 2 дугаар баг “Хан-Хэнтий” тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Майн-Зоо” гэдэг газар 2025.04.29-ны өдрийн 10:40 цагт ойн түймэр гарч, түймрийг унтраахаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Энхбаяраар ахлуулсан Онцгой байдлын байгууллагын нийт алба хаагчид, мэргэжлийн анги, нутгийн иргэд ажиллаж байна.
Нэмэлтээр нийслэлийн Онцгой байдлын газраас дэд хурандаа Э.Буянтогтохоор ахлуулсан алба хаагчдыг 2025.05.01-ны өдрийн хоёр нисдэг тэргээр түймрийн голомтод хүргэж, унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Түймэрт урьдчилсан байдлаар 1897 га талбай өртсөн.
Сэлэнгэ аймгийн Ерөө сум дахь түймрийн голомтод салхитай байгаа тухай мэдээлэл ирүүллээ.
Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Монгол мэргэжилтнүүд Бутан Улсад гутлын сургалт зохион байгуулав

Нийтэлсэн

-

Нийтэлч

Бутан Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчукийн урилгаар Монгол Улсын “Хос Аз” ХХК-ийн мэргэжилтнүүд тус улсад үндэсний гутал урлах сургалт зохион байгуулжээ.

“Хос Аз” ХХК-ийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн захирал З.Ананд, загвар зохион бүтээгч Б.Ахмарал, технологич инженер Б.Бэхбат нар тус улсын үндэсний уламжлалт гутал болох “цоглам” гутлын загвар, технологийг сайжруулан боловсруулжээ. Улмаар Бутан Улсын залуучуудад “цоглам” гутал урлах тусгай сургалтыг нийслэл Тимпү хотод 2025 оны дөрөвдүгээр сарын 14-28-ны өдрүүдэд зохион байгуулсан байна.

Сургалтаар гутлын технологи заахаас гадна, загварын шийдэл, машин тоног төхөөрөмжүүд дээр ажиллах зарчим, гутал үйлдвэрлэлийн дамжлага дарааллыг эзэмшүүлэн, орчин үеийн хэрэглээнд нийцүүлэх боломжуудыг танилцуулжээ. Монгол мэргэжилтнүүд Бутан Улсын залуучуудад гутлын сургалт явуулж, мэргэжлийн гэрчилгээ олгосны зэрэгцээ цаашид олон чиглэлээр хамтран ажиллах талаар харилцан тохиролцсон байна.

Сургалтыг зохион байгуулагчдын зүгээс энэхүү арга хэмжээ нь зөвхөн мэдлэг, туршлага хуваалцахаар зогсохгүй хоёр орны соёлын гүүр болж, үндэсний өвийг хадгалах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буйг онцолсон байна.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Улс төр11 цаг өмнө

Монгол дархан, урлаачдын чуулганыг дөрвөн жил тутам зохион байгуулна

Нийгэм12 цаг өмнө

Сэлэнгэ аймгийн Сант суманд цэргийн анги байгуулна

Эдийн засаг12 цаг өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа эхэллээ

Нийгэм13 цаг өмнө

Сэлэнгэ аймгийн Ерөө сум дахь түймрийн голомтод салхитай байна

Улс төр13 цаг өмнө

Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаан болов

Энтертайнмент13 цаг өмнө

“Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг тавдугаар сарын 10-ны өдөр төв талбайд болно

Улс төр14 цаг өмнө

Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг үүрэг болгов

Улс төр14 цаг өмнө

УИХ дахь АН-ын бүлэг хэлэлцэхээр товлосон 3 асуудлаар нэг өдрийн завсарлага авлаа

Нийгэм15 цаг өмнө

Монгол мэргэжилтнүүд Бутан Улсад гутлын сургалт зохион байгуулав

Нийгэм15 цаг өмнө

Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд гарсан ой, хээрийн гал түймрийг цурамд орууллаа

Нийгэм16 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 1035 болжээ

Нийгэм16 цаг өмнө

“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмчид буцаан авлаа

Нийгэм16 цаг өмнө

Баянгол дүүрэг Хавдрын төвтэй боллоо

Нийгэм16 цаг өмнө

Хөх болон уушгиний хорт хавдартай өвчтөнүүдэд өндөр үр дүнтэй Швейцар эмийг тавдугаар сард нэвтрүүлнэ

Нийгэм1 өдөр өмнө

2025 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлд тавдугаар сарын 2, 3, 4-нд зохион байгуулна

Нийгэм1 өдөр өмнө

Багануур дүүрэг рүү нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ

Нийгэм1 өдөр өмнө

Хоёр настай хүүхэд моринд өшиглүүлж гэмтжээ

Нийгэм2 өдөр өмнө

Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн 3 түймрийг унтраахаар ажиллаж байна

Нийгэм2 өдөр өмнө

Энэ зун орон сууцны халуун ус хязгаарлаж, засварын ажил хийх хуваарь гарлаа

Нийгэм2 өдөр өмнө

БНХАУ-д зорчиж, оршин сууж буй иргэдийн анхааралд!

Нийгэм2 өдөр өмнө

“Богд уул” сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, нийслэл өмчлөлдөө буцаан авлаа

Улс төр2 өдөр өмнө

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж “Аугаа их өв – хамтын ирээдүй” олон улсын чуулга уулзалтад илтгэл тавив

Эдийн засаг2 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 23204 төгрөг болжээ

Нийгэм2 өдөр өмнө

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан түймрийн баруун хойд хэсгийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 986 болжээ

Нийгэм2 өдөр өмнө

Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон 15 хүүхэд осолд өртжээ

Энтертайнмент2 өдөр өмнө

“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжиг тавдугаар сарын 9-нд нээлтээ хийнэ

Улс төр2 өдөр өмнө

Засгийн газар хуралдаж байна

Энтертайнмент2 өдөр өмнө

Монголын морьт барилдааны баг тамирчид Ази тивд дэд байрт шалгарав

Нийгэм2 өдөр өмнө

Маргааш “Хуульчийн Про боно-2025” өдөрлөг болно

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм7 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм8 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм11 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг12 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим