Нийгэм
Өнөөдөр болох үйл явдал: Төсвийн зардлын тойм судалгааг танилцуулна
09.00 цагт “Асаргааны хэрэгцээ ба шийдэл” хэлэлцүүлэг Кемпински Хаан Палас зочид буудалд эхэлнэ.Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа хүмүүст зориулсан асаргааны чанар, хүртээмжийг хэрхэн нэмэгдүүлэх талаар оролцогч талууд хэлэлцэх юм.
09.30 цагт Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Швейцарийн Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга, хатагтай Марина Кароббио Гүшэтти тэргүүтэй төлөөлөгчдийг угтах ёслол Сүхбаатарын талбайд болно.
10.30 цагт НМХГ-аас зөрчилтэй барилга, ухсан нүх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа алдагдсаны улмаас гарсан зөрчлийн талаар мэдээлэл хийнэ.
11.00 цагт Дэлхийн Банкнаас гаргаж буй Төсвийн зардлын тойм судалгааг танилцуулах хэвлэлийн бага хурал Дэлхийн банкны байранд болно.Энэ удаагийн тайлан нь “ӨРИЙН ДАРАМТГҮЙ, ТОГТВОРТОЙ БӨГӨӨД ХҮРТЭЭМЖТЭЙ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ БИЙ БОЛГОХ НЬ” нэртэйгээр гарч байна.Төсвийн орлого, зардлын сүүлийн үеийн чиг хандлагад дүн шинжилгээ хийх зорилготой уг судалгаагаар улс орны урт хугацааны хөгжил, ядуурлын эсрэг тэмцэлд амин чухал үүрэгтэй боловсрол, эрүүл мэнд зэрэг гол салбаруудын зарлагын тусгай шаардлага, хэрэгцээг мөн судалжээ.
-Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс “Албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхэд сэтгүүлчдийн оролцоо, эрч хүч сэдвээр” нээлттэй уулзалт зохион байгуулна.
11.30 цагт Шүүхийн шинэчлэлийн талаар болон дээд шүүхийн шүүгч нарыг огцруулах тухай баримтыг дэлгэж “Иргэний хөдөлгөөн, ТББ”-уудаас мэдээлэл хийнэ.
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр10 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм12 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент11 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент11 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм12 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм12 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм12 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд10 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ