Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

Хятадад “ТА БИД”хэдийг төлөх вэ?

Нийтэлсэн

-

Өртэй хүн өөдөлдөггүй, өттэй мал таргалдаггүй гэж үг бий. Хуучны энэ үг зах зээлийн зарчимтай өнөөгийн нийгэмтэй нийцэх нь юу л бол. Эдийн засгийн харилцааны нэг гол хэмжигдэхүүн нь өр, зээл болоод удаж байна. Харин өр нь дарамт болж байна уу, үгүй юү гэдэг л өөрөө асуудлын гол юм. Хувь хүн байтугай улс орон ч зээлээр хөдөлж байгаа өнөө үед Монгол Улсын гадаад өрийн талаар, тэр тусмаа өмнөд хөрш БНХАУ-аас авсан өрийн талаар “Үндэстний ТОЙМ” сэтгүүл тоймлолоо.

“Чингис”, “Хуралдай”, “Мазаалай”, “Димсам” гээд Монгол Улсын гадаад дахь нэр өрийн бичигтэй холбогдсоор удаж байна. Заримыг нь төлж, заримаас нь төлсөөр л явна. Ямар боловч өр нь таазандаа тулаад байсан нэг үеэ бодоход байдал харьцангуй сайжирсан гэгддэг. Үүнд ОУВС болон хандивлагч орнуудаас босгосон хөнгөлөлттэй зээлүүд тус болсон нь маргаангүй юм. Гэсэн хэдий ч гадаад өрийн үлдэгдэл 29.5 сая ам.доллар байна. Энэ бол их тоо. Их тоог тайлбарлахын өмнө гадаад өрийн талаар цухас өгүүлье. Гадаад өр гэдэгт Засгийн газар, Төв банк, хадгаламжийн байгууллагууд, бусад салбарын нийт гадаад өр болон хөрөнгө оруулагчийн зээлийн нийлбэр багтаж байгаа юм. Яг энэ тодорхойлолтоор авч үзвэл Засгийн газрын нийт өр 20 их наяд төгрөг бөгөөд үүний 84 хувь нь гадаад өр байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газрын гадаад өр 18.9 их наяд төгрөгт хүрчээ. Энэ бол Монгол Улсын бараг хоёр жилийн төсөвтэй тэнцэх мөнгө.

Одоо үндсэн сэдэв рүүгээ буюу БНХАУ-д бид хэдийг өгөх ёстой талаар өгүүлье. Учир нь дэлхийн хоёр дахь том эдийн засаг гэгддэг БНХАУ-д өртэй, үүнээсээ болж газар нутгаа тасдаж өгсөн улсын жишээ ч сонсогдох болсон. Эвсэл хөрөнгө оруулалт, зээл тусламжаасаа болж БНХАУ-ын улс төрийн нөлөөнд автсан Африкийн орнуудын талаар ч дэлхийн хэвлэлүүд мэдээлж байна. Тиймээс Монгол, Хятад улсын өрийн талаар энэ удаад тодотгох гэсэн юм. Өгөх нь гэдийдэг гэдэг хэвшмэл хэлц бий. Харин манай хөрш эсрэгээрээ гэдийлгүй бидэнд өгсөөр иржээ. Сүүлийн үед манай улсад өрнөөд байгаа бүтээн байгуулалтууд ихэвчлэн өмнөд хөршийн зээл, тусламжаар юм. Яармагийн гүүр, Замын цагдаа орчмын гүүрэн гарц, Сонсголонгийн гүүрний шинэчлэл гэхэд БНХАУ-ын Экспорт, импортын банкнаас авсан Засгийн газрын данстай тэрбум ам.долларын зээлээр бүтэж байгаа. Голдуу дэд бүтцийн салбарт зарцуулах зохицуулалттай тус зээл нь хоёр хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай. Үүний дараагаар улаанбаатарчуудыг өмхийгээс салгах Төв цэвэрлэх байгууламжийн барилга мөн урд хөршийн 300 сая ам.долларын зээлээр босно. Тоймлоод хүргэвэл ийм томоохон бүтээн байгуулалтууд байна. Тэр хэрээр нь манайхан ч урагшаа хараад сурчихсан. Хамгийн сүүлд энэ хавар Ерөнхийлөгч БНХАУ-д албан ёсны айлчлал хийж, хөрөнгө оруулалт нэртэй өчнөөн зээлд гарын үсэг зурсан. Түүнтэй зэрэгцээд компаниуд ч энэ дунд багтсан юм. “Эрдэнэс стийл” компани Хятадын талтай хамтран кокс, ган төмөрлөгийн үйлдвэрийн цогцолбор барихаар тохиролцов. Мөн “Шинэ Амгалан хороолол”-ыг барих гэж буй “Гангар инвест” компани Хятадын банкнаас зээл авахаар тохиролцсон. “Мошеа эко энержи” компани Шинэ Нисэхийн хажууд барьж байгаа 50 Мвт-ын 65 сая долларын өртөгтэй нарны цахилгаан станцын тоног төхөөрөмжөө зээлээр авахаар болсон. Гэхдээ энд Засгийн газраас баталгаа гаргахгүй бөгөөд эрсдэлийг хэлэлцээр байгуулсан компаниуд хариуцна.

Хятадаас авсан зээлийн хэмжээ

Засгийн газрын өр 746 мянган $

Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагуудын

Богино хугацаат зээл 64 мянган $

Бондын өрийн бичиг 149.8 мянган $

Хөрөнгө оруулагчийн зээл 354.9 мянган $

урт хугацаат зээл нь 202 мянган

бусад салбарын зээл богино хугацаат 33.8 мянган $

урт хугацаат өр 52 мянган $

2019 оны Улсын төсөвт тусгаснаар 

БНХАУ-ын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар нийт 254 сая $ төсөл хэрэгжүүлнэ. Үүнээс 205.7 сая $ буюу 22 төсөл нь хөнгөлөлттэй зээлээр,

48.3 сая $ буюу 8 төсөл буцалтгүй тусламжаар хэрэгжих нь.

Энэ их авлагын хажуугаар тулаад ирсэн бас нэгэн өглөг буюу өр нь ирэх оны долоодугаар сард хугацаа нь дуусах Хятадын Ардын банкны своп хэлцэл юм. Анх 2014 онд байгуулсан 15 тэрбум юань буюу 5.4 их наяд төгрөгийн своп хэлцлийн хугацаа 2017 оны наймдугаар сард дууссан. Тухайн үед манай улсын эдийн засаг хасах циклээс өндийхгүй, гадаад валютын албан нөөцөө шавхаад ч энэ өрөө төлж чадахгүй хэмжээнд байсан. Энэ үед урд хөршөөс хэлцлийг дуусгавар болгох шахалт хүчтэй байсан гэдгийг ч тухайн үеийн албаны эх сурвалж байсан. Харин сэхээнд байсан эдийн засгийг ОУВС “эмчлэх” эрх авснаар дээрх хэлцлийг шинэчлэн баталж, гурван жилээр сунгасан нь өмнө дурдсанчлан 2020 оны долоодугаар сард дуусах юм. Тиймээс одооноос эхлээд Төв банк болон Засгийн газрын түвшинд своп хэлцлийг дуусгах уу, дахин шинэчлэх үү гэдэг асуулт яригдана. Аливаа бүх зүйлд хоёр тал байдгийн адилаар энэ асуудалд ч эргэлзэх хоёр шалтгаан байна. Тэр үеийг бодвол Монгол Улсын эдийн засаг хийгээд, Төв банкны албан нөөц нэмэгдсэн тул нөөцөө шавхаад төлөх боломжтойг нэг талаас тайлбарлаж байгаа юм. Нөгөө талаас хоёр тал хэлэлцэж тохиролцвол гэрээг сунгах боломжтой тул албан нөөцөө шавхаж, дансаа хоослолгүйгээр хэлцлийг шинэчлэх боломжтой гэж байгаа юм. Тэгвэл 2017 онд Монгол Улсын эдийн засаг хүндхэн байхад хэлцлийн хугацаа дуусахад БНХАУ-аас ирэх шахалт хүнд байсан. Одоо эдийн засаг амьсгаа авч байгаа дээрээ өгсөн нь дээр. Ер нь хөрш орноос своп хэлцлийг дуусгах сонирхолгүй. Дахиад эдийн засаг хүндрэхэд илүү хүчтэй шахалт хийх боломж хүлээж байгаа гэдэг өөр нэг өнцөгийг гаргаж байгаа юм.

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан

Хятадын Ардын банкны своп хэлцэл 2020 оны долоодугаар сард дуусна. Үүнтэй холбоотойгоор бид шаардлагатай бэлтгэл ажлуудыг хангаж байгаа. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард би БНХАУ-д айлчилж, Төв банкных нь ерөнхийлөгчтэй уулзаж, тодорхой асуудлуудаар ярилцаж, ойлголцсон. Тэгэхээр энэ асуудлаар бид цаашид анхаарч ажиллах болно. Гэхдээ энэ асуудлын хувьд цаашдаа Сангийн яам, Гадаад харилцааны яамны чиглэлээр бидэнд нэлээд дэмжлэг, туслалцаа авах шаардлага бий.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан  Рекс Тиллерсон

БНХАУ улс орнуудтай ил тод бус гэрээ хэлэлцээ байгуулж, өөрт хамааралт байдлыг нэмэгдүүлж, мөнгө хүүлэх зорилготой зээл олгож, авлига хээл хахуультай гэрээ байгуулснаар улс орнуудыг том өрөнд татан оруулж, тус улсуудын тусгаар байдлыг нь алдагдуулж, урт хугацааны бие даасан хөгжил дэвшлийг нь үгүйсгэсэн үйл ажиллагаа явуулж байна.

Өрөвдөөд өрхийг нь бүтээх, эвийлээд эдийг нь авах гэдэгчлэн БНХАУ-ын төрийн бодлого хөгжил буурай орнуудад хөрөнгө оруулалт хийж, түүгээрээ дамжуулан тухайн улсад эрх ашгаа нэмэгдүүлдэг гэдэг. Энэ тухай Шри Ланкагийн тэрбум ам.долларын өрийн оронд Хятад улс усан боомтыг нь авснаар бүр ихээр яригдах болсон. Үүнд хариу болгох мэт тус улс бусад улсуудад олгох хөрөнгө оруулалтаа нэмэхээ мэдэгдсэн юм. Зөвхөн “Нэг бүс, нэг зам” санаачилгын хүрээнд гэхэд 40 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ. БНХАУ-ын хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэдэг нь жижиг улсуудын өр нэмэгдэнэ гэсэн үг гэдгийг олон судлаачид хараад байгаа. “Дэлхийн хөгжлийн төлөө” судалгааны байгууллагаас Хятад улсын өрийн хавханд орсон найман улсын нэгээр Монгол Улсыг нэрлэсэн байсан. “Нэг бүс, нэг зам” санаачилгын хүрээнд манай улсын өр бүр нэмэгдэхийг ч дурдсан байсан. Өнөөдрийн байдлаар БНХАУ манай улсын хамгийн том хөрөнгө оруулагч бөгөөд тэр чинээгээрээ хамгийн их болгоомжлох цэг нь юм. Уг нь хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээл авахад болохгүй зүйлгүй. Угаасаа ч зээл, тусламж авахгүйгээр тэнгэр рүү харсаар байгаад бид хөгжихгүй. Харин асуудал нь энэ их өрөө хэзээ, хэрхэн төлөхөө сайтар бодох ёстой юм. Учир нь үнэгүй бяслаг зөвхөн хавханд л байдаг гэдэг шүү дээ.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсад Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулан Ойн инженер, Шинжлэх Ухааны Академийн Ботаникийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, Монгол Улсын арслан Мядагийн Мөнгөний нэрэмжит Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Алсын Жим” ХХК, “Алтаргана Констракшн” ХХК, “Увснуур” дэвжээний бөх, улсын начин Лхагвасүрэнгийн Энхсаруул түрүүлж, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Ньюмайнд” групп, “Булганхан” дэвжээний бөх улсын начин Дэлгэрсайханы Амарсайхан үзүүрлэв.
Дөрөвт Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат, Хилчин спорт хороо, “Юү Би Ойл” ХХК, “Хантайшир” дэвжээний бөх, улсын начин Ш.Шинэбаяр, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Арвин Үр Үндэс” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн арслан Г.Мөнхбаяр нар шалгарлаа.
Наймд улсын начин Э.Ванданцэрэн, аймгийн арслан Х.Наранбаяр, аймгийн арслан Б.Ганбаяр, цэргийн арслан Д.Цэрэнням нар үлдэв.
Уг барилдааны түрүү бөх 8 сая, үзүүр бөх 5 сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр 1.5 сая төгрөгийн бай гардсан бол “Увснуур” дэвжээний зүгээс М.Мөнгөн арслангийн нэрэмжит “Улсын цолонд ойрхон бөх”-ийн шагналыг цэргийн арслан Дэлгэрийн Цэрэннямд гардуулсан юм.
Дараагийн барилдаан арваннэгдүгээр сарын 26-ны 13:30 цагаас Анхдугаар үндсэн хуулиа баталж Бүгд Найрамдах Улсаа тунхагласаны “ТҮҮХТ 100 ЖИЛ”-ийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаанаар үргэлжилнэ.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.

Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

 

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Улс төр10 цаг өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр11 цаг өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд11 цаг өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент11 цаг өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент12 цаг өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм12 цаг өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм12 цаг өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм12 цаг өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм12 цаг өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм3 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм4 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр4 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад4 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм4 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд4 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм4 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм4 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм4 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм4 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр5 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм5 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

Улс төр5 өдөр өмнө

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Улс төр5 өдөр өмнө

Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг

Улс төр5 өдөр өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

Улс төр5 өдөр өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

Улс төр5 өдөр өмнө

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталлаа

Нийгэм5 өдөр өмнө

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Улс төр5 өдөр өмнө

Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны ээлжит хуралдаан болов

Нийгэм5 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм6 өдөр өмнө

“Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц”-ыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлуудыг үнэлэх хэлэлцүүлэг боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим