Бусад
Амжилттай яваа хүмүүс ӨГЛӨӨ босоод юу хийдэг вэ?

Аз, амжилт нь алгандаа багтахаа байсан хүмүүс, яагаад үргэлж бүхнийг манлайлж, оргил өөдөө тэмүүлж байдаг вэ гэж үү? Хариулт нь маш энгийн юм. Тэд аливаа зүйлийн ашигтай талыг урьдчилан харж, ямагт гүйлгээ ухаан алсын хараатай ажилладаг бөгөөд өөрсдийн эрүүл мэндэд ч мөн чухал ач холбогдлыг өгдөг. Хамгийн гол нь тэд өглөөг зөв угтаж, маш үр дүнтэй өнгөрүүлдэг аж. Та ч бас тэдний зөвлөгөөг дагаж, өглөө бүрийг өөдрөг болоод үр бүтээлтэй өнгөрүүлж байгаарай.
1.Тэд сайн унтаж амардаг
Хэрвээ та өглөө сэрэхдээ эрч хүчээр дүүрэн байхыг хүсвэл сайтар унтаж амрах хэрэгтэй. Фэйсбүүкийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Шерил Сэндберг бол дэлхий дээрх хамгийн завгүй эмэгтэйчүүдийн нэг билээ. “USA Today”-тэй хийсэн ярилцлагандаа тэрээр өглөө болгон хамгийн түрүүнд хийдэг зүйл бол өмнөх шөнө нь маш сайн унтах гэжээ. Мөн түүнд технологиос салах хэцүү байдаг ч унтахад нь саад болгохгүйн тулд утсаа унтраадаг байна. Гэрлээ бүдгэрүүлэх, эртхэн орондоо орох нь бидний унтлагын хуваарьт асар их эерэг нөлөөтэй тул өглөөг эрч хүчтэй угтах болно.
2.Тэд эрт босдог
Домогт Офра Винфри 6 цаг гэхэд босдог байна. “Parade” сайтад өөрийнхөө жирийн нэг өдрийг ярихдаа 6.30 гэхэд ажлынхаа оффис дээр ирсэн байдаг талаараа дурдсан байдаг. Ихэнх амжилттай яваа хүмүүс 5-6 цагийн хооронд босдог. Эрт босох нь ямар нэг садаагүйгээр ажлаа амжуулах боломж олгодог тул гэрээсээ ажилладаг эсвэл хүүхэдтэй хүмүүст амар байдаг аж. Эсвэл та зүгээр л өөртөө дасгал хийх, бясалгал хийх цаг гаргаж болох юм.
3.Тэд бясалгал хийхэд цаг гаргадаг
Өдөржин тархиа дээд цэгт нь хүртэл ашигласан бол оюун санаагаа эрүүл байлгахад анхаарах нь маш чухал. Бидний мэдэх ихэнх амжилттай яваа хүмүүс бясалгалын туслалцаатайгаар өөртөө анхаарал тавьдаг. “LinkedIn” сайтын нийтлэл дээр тус сайтын захирал Жефф Винер аппликейшн ашиглах нь түүнд өдөр тутмын бясалгалын хуваарьтай болоход нь хэрхэн тусалсан талаар тайлбарлажээ. Бясалгал хийх нь түүний сэтгэцийн эрүүл мэндэд гайхалтай үр дүнг авчирсан гэдэгт тэрээр тун ч итгэлтэй байдаг аж.
4.Тэд кофе уухаас аль болох татгалздаг
“Product Hunt”-ын нийтлэлд Твиттер болон Скуэр сайтын захирал Жак Дорси өглөө 5 цагт босоод өөрийн дуртай кофе шоп руу явахаасаа өмнө дасгал, бясалгал хийдэг гэдгээ хэлжээ. Орноосоо босоод л амь оруулах шидтэй аяга кофегоо уух гээд яарч байна уу. Гэхдээ амжилт бүтээлээр дүүрэн хүмүүс каффейн бол эрч хүчтэй болгох шилдэг шийдэл биш гэж үзэж байна.
5.Тэд эрүүл хооллодог
Дараагийн амжилттай яваа алдартан бол “Virgin Group”-ын үүсгэн байгуулагч Ричард Брансон бөгөөд тэрээр хооллолтондоо их анхаардаг гэдгээрээ олонд танигдсан билээ. “American Express OPEN Forum”-ын үеэрх асуулт хариултанд өглөө цайндаа тэр ихэвчлэн овъёос, жимсний салат иддэг гэжээ. Өглөө цаг зав багатай үедээ цайгаа уухгүй гарах тохиолдол их байдаг. Гэхдээ өглөөний цайгаа уух нь өдрийн туршид биеэ бэлдэх чухал арга зам юм. Бүхэл үрийн бүтээгдэхүүнүүд, жимс, овъёос зэрэг нь тун тохиромжтой сонголт байх болно.
6.Тэд дасгал хийдэг
Бид бүгд дасгал хийх нь бие болоод оюун санааны эрүүл мэндийн байдалд маш чухал гэж мэднэ. Гэвч дасгал хийнэ гэдэг нь улиг болсон нөгөө л хөдөлгөөнүүд биш шүү дээ. “Grey’s Anatomy” болон “Scandal” киноны ерөнхий продюсер Шонда Раймс өглөөг “Биёонсетэй хамт бүжгийн үдэшлэг”-ээр эхэлдэг хэмээн Vulture хуудсанд ярилцлага өгөх үеэрээ дурджээ. Хэдхэн минут эрч хүчтэй бүжиглэх нь өдрийг эхлүүлэх гайхамшигтай арга төдийгүй эрт дасгал хийх нь тархинд олон талаар ашигтай. Судалгаагаар таны хоол боловсруулах систем өглөөний дасгалтай хамааралтай гэж гаржээ.
7.Тэд даруу хувцасладаг
Юу өмсөх нь өглөөний хэвшилтэй ямар ч хамааралгүй гэж та бодож байгаа байх. Гэвч юу өмсөх талаараа санаа зовохгүй байх нь өдрийн тань гүйцэтгэлийг өөрчилж чаддаг байна. Фэйсбүүкийн үүсгэн байгуулагч Марк Зукэрберг жинсэн өмд, подволк өмсөж, даруу хувцасладаг гэдгээрээ нэртэй. “Independent” сайтад энэ талаараа тайлбарлахдаа тэрээр өглөө болгон ижил хувцас өмсөх нь илүү чухал шийдвэрүүд болоод өдрийн турш хийх ажилдаа бүх оюун санаагаа зориулахад тусладаг гэжээ. Барак Обамагын костюм, Стив Жобсын хар жинс, хоолойтой цамц ч гэсэн төстэй жишээнүүд. Та ажилдаа жинс, подволк өмсөж болохгүй бол хувцасны шүүгээгээ эмхэлж цэгцлээрэй. Өнгө өнгөөр нь ялгах, хоорондоо зохимжтой хувцсыг ялгах зэрэг нь өглөө бүр хувцсаа сонгоход амар бөгөөд хурдан болгоно.
8.Өдөр өдрийнхөө хамгийн чухал ажлыг тэмдэглэдэг
Амжилттай хүмүүс хэрэггүй зүйлд цаг заваа үрдэггүй. Цаг бол алт учраас “Huffington Post” болон “Thrive Global”-ын үүсгэн байгуулагч Арианна Хафингтон шиг хүмүүсийн хувьд эмх замбараатай байна гэдэг нь нэн чухал. Хафингтон эрт сэрж, дасгал хийгээд, өдөр хийх ажлуудаа жагсаан бичдэг бөгөөд энэ нь түүнийг цагтаа амжих, дэс дараатай байхад нь тусалдаг гэж “My Morning Routine” нийтлэлд өгүүлжээ. Өдөр бүр тодорхой төлөвлөгөөтэй байна гэдэг чухал ажилуудаа амжуулж, үр дүнтэй ажиллахад тусладаг.
9.Тэд өөрсдийн хэмнэлийг олдог
Ажлыг хэрхэн эхлэх тал дээр хүн бүр өөр өөр саналтай байдаг. Зарим нь эхлээд хэцүү ажилаа хийгээд дараа нь амарханг хийдэг. Зарим нь хамгийн чухалыг нь эхлээд хийхийг зөвлөдөг. Харин аажим аажмаар урагшлах нь тэдэнд илүү үр бүтээлтэй санагддаг хүмүүс ч байдаг. “The Happiness Project”-ын үүсгэн байгуулагч Грэтчэн Рубины Today.com-д өгсөн ярилцлаганд тэрээр цахим шуудан, сошиал мэдиагаа шалгах зэрэг амархан ажлуудаа хийж өдрийг эхлүүлдэг гэсэн байна. Энэ нь түүнийг илүү хэцүү ажлуудаа амжуулахад нь дөхөм болдог хэмээжээ. Танд аль нь илүү үр дүнтэй байна гэдгийг олж мэдээрэй.
10.Тэд зэрэг олон ажил хийдэг
Станфорд их сургуулиас гаргасан судалгаанд олон ажлыг зэрэг хийх нь үр дүнг багасгадаг гэсэн байна. Гэвч өглөөнийхөө хэвшилдээ зэрэг олон ажил амжуулахад туслах хэдэн арга бий. “New York Times” сонинд мэдээлснээр “Microsoft”-ын үүсгэн байгуулагч Билл Гейтс гүйнгээ DVD бичлэн үздэг байсан гэжээ. Тэрээр дасгал хийж байхдаа ч мэдээлэл авах боломжтой содон санааг олсон байна. Мөн дасгал хийхийнхээ хажуугаар аудио ном, фодкаст сонсох нь мэдлэгээ тэлэх гайхалтай арга юм. Өглөө юм сонсох нь өдрийн туршид сонссон зүйлээ боловсруулахад хугацаа олгох болно.

Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Нийгэм4 цаг өмнө
Хардалтын улмаас хүний амь насыг хохироосон гэх хэргийг шүүхэд шилжүүллээ
-
Нийгэм4 цаг өмнө
Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Долгион таалал төгсжээ
-
Улс төр2 цаг өмнө
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ
-
Нийгэм4 цаг өмнө
Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ
-
Нийгэм4 цаг өмнө
Сэлгээнд тариалах тосны ургамлын үрийг биржээр дамжуулан арилжина
-
Улс төр2 цаг өмнө
Худалдааны түр хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлын хэлэлцүүлгийг хийлээ
-
Нийгэм2 цаг өмнө
Хомын талд тахь унагалжээ
-
Нийгэм2 цаг өмнө
Улаанбурхан өвчний дэгдэлтийн хариу арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо