Дэлхий дахинд
Британи, Европын Холбоо хоёр туурга тусгаарлах урьдчилсан тохиролцоонд хүрлээ
Британийг Европын Холбооноос салгах тохиролцоонд урьдчилсан байдлаар хүрснийг Лондон, Брюсселийн албаны хүмүүс өчигдөр мэдэгджээ.
Нэг жил, хагас орчим хугацаанд хэлэлцэж, зарим үед мухардалд орж байсны эцэст ийнхүү нэгдсэн тохиролцоонд хүрсэн байна. Гэхдээ талууд одоо дотооддоо саналыг хэлэлцэж, эцсийн шийдийг гаргах юм.
Хэлэлцээрийн хүрээнд үлдээд байсан гол асуудал болох Ирландын хилийн асуудлаар өчигдөр тохиролцож чаджээ.
Британий ерөнхий сайд Тереза Мэй өнөөдөр үдээс хойш сайд нарын танхимаа хуралдуулж, Европын Холбоотой тохиролцсон хувилбарыг хэлэлцүүлнэ.
Гэхдээ үр дүнд хүрнэ гэсэн баталгаа байхгүй байна. Учир нь “Brexit” талыг дэмжигч сайд нар Европын Холбоонд буулт хийхгүй байхыг ерөнхий сайдаасаа шаардаж байгаа.
Хэрвээ энэ тохиролцоог хүлээн зөвшөөрвөл Умард Ирланд нь Белфастын биш, Дублины нөлөөнд орно гэж тэд болгоомжилж байна.
Өнөөдөр бас Брюссельд Европын Холбооны гишүүн 27 орны элч нар Британитай байгуулах гэрээний нөхцлийг хэлэлцэнэ.
Британий засгийн газар гэрээний нөхцлийг дэмжвэл гуравдугаар сарын 29-нд тус улс Европын Холбооноос албан ёсоор өрх тусгаарлахаас өмнө парламент нь хэлэлцэж амжих юм.
Удаан яригдсан асуудал нь “Brexit”-ийн дараа Британий харьяаны Умард Ирланд, Европын Холбооны гишүүн Ирланд улсын дундах хил, гаалийн асуудлыг хэрхэн шийдэх тухай байв.
Хэрвээ засгийн газар гэрээний асуудлаар тохиролцоонд хүрч чадахгүй бол компаниуд нөөц төлөвлөгөөндөө шилжиж, ажлын байраа цомхотгон үйл ажиллагаагаа өөр улс орнууд руу шилжүүлж эхлэх тул Британий эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх юм.
Гэхдээ энэхүү гэрээтэй, гэрээгүй Brexit-ийн нөлөө Британий эдийн засагт үйлчлээд эхэлсэн байгаа. Тухайлбал өнгөрсөн есдүгээр сарын байдлаар Британид ажил эрхэлдэг Европын Холбооны иргэдийн тоо 132,000 хүрсэн нь жилийн өмнөх 2.25 саяас огцом буурсан үзүүлэлт юм.
Энэ бол 1997 оноос хойш гаргаж байгаа энэхүү тоон үзүүлэлтийн хувьд хамгийн том уналт ажээ. Лондоны Эзэн Хааны Коллежийн эдийн засгийн ухааны профессор Жонатан Портес “Brexit-ийн үр дүнд Британи нь Европчуудын хувьд ажиллаж, амьдрахад улам бүр таагүй улс орон болох нь тодорхой” гэж энэ талаар хэлсэн байна.
Эх сурвалж: Reuters
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
Дэлхий дахинд
Испани улсын Валенсиа мужид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан сайн дурынхан дэмжлэг үзүүлж байна
-
Бусад19 цаг өмнө
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
-
Нийгэм23 цаг өмнө
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
-
Нийгэм24 цаг өмнө
Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
-
Дэлхий дахинд24 цаг өмнө
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
-
Нийгэм24 цаг өмнө
Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ
-
Нийгэм24 цаг өмнө
Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ
-
Нийгэм24 цаг өмнө
Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна
-
Улс төр1 цаг өмнө
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ