Улс төр
Н.Оюундарь:Сонгогчид хүсвэл УИХ-ыг тараахад асуудалгүй гэж бодож байна
УИХ-ын гишүүн Н.Оюундарьтай ярилцлаа.
-Ард нийтийн санал асуулга явуулах Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг баталснаар УИХ үндсэндээ эцэг хуулиа өөрчлөх том давааны ард гарлаа. Хэлэлцүүлгийн явцад олон талын саналыг нэгтгэж, зарим зохицуулалтыг буцааснаар төслийн амин сүнс нь үгүй боллоо гэх шүүмжлэл байна. Та Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Үндсэн хуулийн энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр нийгэмд том дэвшил гарах өөрчлөлтүүдийг тусгасан гэж бодож байна.
Тухайлбал, парламентын ардчиллыг төлөвшүүлэх, гүйцэтгэх засаглалыг тогтвортой ажиллуулах, хараат бус бие даасан шүүх засаглалтай болох, байгалийн баялгийг тэгш, хүртээмжтэй хуваарилах чухал өөрчлөлтүүдийг хийсэн.
Харин Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлж, эрх мэдлээ 100 хувь хэрэгжүүлэх заалтыг дэмжээгүй нь дутагдалтай тал болсон. Уг нь УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан төслөөр баталсан бол бүх талаараа сайн өөрчлөлт болох байлаа. Гэхдээ үүнээс бусад өөрчлөлт нь харьцангуй дэвшилттэй болсон гэж болно.
-Ерөнхий сайд танхимын гишүүдээ томилж, чөлөөлбөл, УИХ Засгийн газарт хариуцлага хүлээлгэж, хяналт тавьж чадахгүй болно гэж байсан шүү дээ?
-Үгүй. Миний бодлоор Ерөнхий сайдад эрх мэдэл өгөхийн хэрээр үүрэг хариуцлага нь нэмэгдэнэ. УИХ өөрөө Ерөнхий сайдыг томилж байгаа учраас Засгийн газрын ажил муу байна гэж үзвэл Ерөнхий сайдыг огцруулж болох байсан юм.
Миний бодлоор ийм л сул тал бий. Харин парламентыг төлөвшүүлэх талаар сайн зохицуулалтууд тусгасан. Тухайлбал, улс төрийн намыг хариуцлагажуулж, санхүүжилтийг нь ил тод болгоно. Авлига, албан тушаалын хэргүүд ихэвчлэн улс төрийн намуудтай холбогддог. Улс төрийн намууд парламентыг бүрдүүлж байгаа учраас тэдний хариуцлагыг нэмэгдүүлэх зохицуулалт орсон нь маш том дэвшил болно гэж үзэж байна.
Мөн парламентын засаглалыг төгөлдөржүүлэхийн тулд УИХ-ын гишүүний хариуцлагыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарсан. Гишүүдийн хариуцлагыг ярих хяналтын хороотой болж, гишүүнийг эгүүлэн татах, өөр ажил хавсарч хийхгүй байх зохицуулалтыг тусгасан нь онцгой ач холбогдолтой.
Үүнээс гадна хуулийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь баталдаг байсан бол одоо зайлшгүй 39 гишүүний ирцтэй батлахаар тусгасан. Энэ нь их чухал зохицуулалт болсон гэж үзэж байна.
Түүнчлэн “давхар дээл”-ний асуудлыг бүрмөсөн хаагаагүй ч тодорхой хэмжээнд хязгаарлалаа. Хэрвээ Засгийн газрын гишүүдийг бүгдийг нь “дан дээл”-тэй байх хувилбараар баталсан бол Ерөнхий сайдад гол эрх мэдлийг нь өгч болох байсан.
-УИХ сайд нарыг томилж, чөлөөлдөг байхаар Засгийн газар тогтвортой байх нөхцөл нь хангагдахгүй юм биш үү?
-Яах вэ, Ерөнхий сайдын эрх мэдлийг 100 хувь өгөхгүй байна гэсэн үг. 1992 оны Үндсэн хуульд дөрвөн үндэслэлээр Ерөнхий сайдыг огцруулах заалт байдаг.
Харин энэ удаагийн өөрчлөлтөөр ганцхан үндэслэлээр Ерөнхий сайдыг огцруулж болно гэж оруулж байгаа. Өөрөөр хэлбэл, нийт гишүүний дөрөвний нэгийнх нь санаачилгаар төсөл боловсруулж, нийт гишүүний олонхоор огцруулах зохицуулалтыг тусгасан.
Ингээд 3-10 хоногт асуудлыг хэлэлцэж, 30 хоногт дараагийн Ерөнхий сайдыг тодруулна. Ингэснээр Засгийн газрыг тогтвортой ажиллуулах нөхцөл бүрдэж байгаа юм.
-Сонгуулийн тогтолцоог Үндсэн хуульд тусгаагүй нь хэр зөв шийдэл байсан бэ?
-Үүнийг зөв гэж харж байгаа. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхэд сонгуулийн тухай хуулийг сонгуулийн жил болохоос нэг жилийн дотор өөрчлөхгүй байхаар тусгасан. Үүнээс гадна нэг чухал зохицуулалт оруулсан нь төсвийн зарлагатай холбоотой.
Төсвийн хуульд Засгийн газраас оруулсан зарлагын хэмжээг УИХ нэмэгдүүлэхгүй байхаар хуульчлав. УИХ-ын гишүүд өөрсдөө зарлага нэмэхгүй учраас төсвийн хуулийг удаан хэлэлцэх байдал ч үгүй болох юм.
-Шүүх засаглалын хараат бус байдлыг хангах өөрчлөлтүүдийг оруулсангүй гэх шүүмжлэл их байна. Та шүүхийн хараат бус, бие даасан байдлыг хэр хангагдсан гэж үзэж байгаа вэ?
-Шүүх засаглалыг хараат бус, бие даасан болгоход чиглэсэн хэд хэдэн чухал өөрчлөлт оруулж байгаа. Нэгдүгээрт, Шүүхийн ерөнхий зөвлөлийг 10 гишүүнтэй байгуулж, тавыг нь шүүгчдээс, тавыг нь гаднаас томилохоор болсон. Мөн шүүгчдийн сахилга, хариуцлагыг чангатгах Сахилгын хороотой болно.
Анхан, давж заалдах шатны шүүхийг тойргийн журмаар байгуулж болно гээд чухал заалтуудыг дурдаж болно. Шүүхийг хараат бус байлгахын тулд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг багасгасан заалт орж байгаа.
Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч шүүгч нарыг томилдог байсан бол энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр батламжилна. Хэрвээ нэр дэвшигчийг батламжлахаас татгалзвал үндэслэлээ танилцуулна гэсэн заалт орж байгаа.
-Хэлэлцүүлгийн үеэр хот, тосгоны эрх зүйн байдлын зохицуулалтыг та нэлээд дэмжиж байгаа харагдсан. Ямар өөрчлөлт оруулсан бэ?
-Тийм. Орон нутагтай холбоотой өөрчлөлтүүдээс хот, тосгоны эрх зүйтэй холбоотой зохицуулалт нь их ач холбогдолтой байсан. Ялангуяа миний хувьд 17 сум, зургаан тосгонтой Сэлэнгэ аймгаас сонгогдсон учраас илүүтэй дэмжсэн. Цаашдаа улс, орон нутгийн чанартай хоттой болж, тосгоны эрх зүйн байдлыг сайжруулан эрх мэдлээ хэрэгжүүлэх нь маш чухал юм.
-Ерөнхийлөгч Ард нийтийн санал асуулгаар засаглалын хэлбэрийг асуух талаар санал гаргасан. Та энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?
-Ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн батлагдсан эхийг нь дэмжих үү, үгүй юү гэдгийг л асууна. Харин засаглалын хэлбэрийг асуух нь буруу. Учир нь, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үндсэн хуулиар аюулгүй байдалд заналхийлсэн ямар нэгэн зүйл асуухгүй.
-Засаглалын хэлбэрийг өөрчлөхийн тулд тусдаа хууль боловсруулна биз дээ?
-Тийм. Хэрвээ засаглалын хэлбэрийг асуух гэж байгаа бол тусдаа хууль боловсруулах ёстой. Судалгаа, шинжилгээ хийж, хуулийн бүрдүүлбэрээ хийх ёстой. Тиймээс одоо Ард нийтийн санал асуулгаар Ерөнхийлөгчийн саналыг асуух нь эрх зүйн хувьд боломжгүй.
Хууль боловсруулах тодорхой аргачлал бий. Энэ шат дараалал, аргачлал нь байхгүй байна. Мөн засаглалын хэлбэрийг асуухдаа тулсан ч энэ нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хийдэг асуудал биш. Шинэ Үндсэн хуулиар засаглалын хэлбэрийг өөрчлөх ёстой.
Ерөнхийлөгч өөрөө Үндсэн хуулиа дээдлэн сахина гэсэн тангарагтаа үнэнч байх ёстой.
-Ард нийтийн санал асуулгыг 29 тэрбум төгрөгөөр явуулах нь тооцоолсноос их зардал гэдгийг бусад улс төрийн намынхан хэлж байна. Санал асуулга явуулах зардлыг багасгах талаар хуралдсан уу?
-Төсвийн талаар бидэнд танилцуулаагүй байна. Ард нийтийн санал асуулгыг явуулж болох дэвшилтэт аргууд олон бий. Өөрөөр хэлбэл, шинэ технологи ашиглаж, зардал мөнгө хэмнэх нь зөв болов уу. 30 орчим тэрбум төгрөг гэдэг үндсэндээ 30 газар, сургууль, цэцэрлэг барих хөрөнгө. Мэдээж Ард нийтийн санал асуулга явуулахад хөрөнгө их шаардагдах байх. Харин аль болох бага мөнгө зарцуулах талаас нь анхаарах нь зөв.
-УИХ-ыг тарааж, ээлжит бус сонгуулийг Ард нийтийн санал асуулгатай хамт явуулах талаар шуум гарч эхэллээ. Та энэ талаар дуулсан уу?
-Энэ тухай албан ёсоор ярьсан зүйл байхгүй. Ээлжит бус сонгууль зарлахдаа тулбал албан ёсоор ярьж, хэлэлцэж байж, шийдвэр гаргах байх. Магадгүй иргэд сонгогчид УИХ-ыг тараахыг хүсвэл парламент тарахад асуудал байхгүй байх гэж бодож байна. Миний хувьд бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө УИХ тарж, ээлжит бус сонгууль явуулахад асуудал байхгүй.
-Одоо ээлжит бус сонгууль явуулбал МАН-д ашигтай гэсэн таамгууд гарч байна. Бүлгийн гишүүд ямар байр суурь илэрхийлж байгаа бол?
-Үүнийг хэлж мэдэхгүй. Ер нь, УИХ-ын гишүүд хийсэн ажлынхаа дүнг сонгуулиар иргэдээр тавиулдаг. Тиймээс ээлжит бус сонгууль боллоо гэхэд өнгөрсөн хугацаанд хийсэн ажлынхаа дүнгээ тавиулна гэсэн үг.
Улс төр
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Монгол Улсын Их Хурал 2023 онд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай 64 дүгээр тогтоолыг баталсан билээ.
Уг тогтоолоор Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулахыг Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсэгт даалгасан юм.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 64 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол орон даяар 21 аймаг, нийслэлийн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн эхний цагийн хичээлийг “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвийн доор байгуулахаар шийдвэрлэсэн.
Энэхүү хичээлийг сурагчдад Үндсэн хуулийн ач холбогдол, Монгол Улсын үндсэн хууль, үндсэн хуульт ёсны хөгжлийг таниулж, тэдний үндсэн хууль, төрт ёсоо дээдлэх, эх оронч үзэл санааны төлөвшлийг дэмжих зорилгоор зохион байгуулах гэж байна. Улс орон даяар нэг зэрэг зохион байгуулах хичээлд ерөнхий боловсролын 885 сургуулийн 26.228 бүлгийн нийт 797.905 суралцагч хамрагдана.
Хичээл 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 08.00 цагт эхлэх бөгөөд нийслэлийн 314, аймаг, сум, багийн 567, бусад 4 сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчид хамрагдах юм.
Бага ангийн сурагчдад заах хичээлийн агуулгад Үндсэн хуулийн тухай, Үндсэн хууль ба бидний эрх, эрх чөлөө, Үндсэн хууль ба бидний үүрэг гэсэн сэдэв багтсан бол, дунд ангийн сурагчидтай Үндсэн хууль гэж юу вэ гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна Монгол улсын Үндсэн хууль, түүний бүтэц, баталсан түүх, хүний эрх, эрх чөлөө, иргэний үндсэн ба журамт үүргийн талаар тайлбарлан таниулахаар хичээлийн агуулгад тусгасан байна.
Ахлах ангийн сурагчидтай Монгол Улсын Үндсэн хууль бидний амьдралд яагаад тийм чухал вэ сэдвээр ярилцан, Монгол Улсын тусгаар тогтнол, Төрийн дуулал, хэн нэгнээс үл хамааран өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хийгээд, Үндсэн хуулиар олгогдсон бусад эрхийн талаар хэлэлцэнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
Улс төр
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Сандра Шуфани болон Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил, Blackberry компанийн төлөөлөл Мааз Ясин нарыг хүлээн авч уулзлаа.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хиймэл оюун, их өгөгдөл зэрэг дэвшилтэт технологийг бусад салбарт нэвтрүүлэх, инновац, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг үндэсний хэмжээний томоохон ач холбогдолтой арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн Кибер аюулгүй байдал, цахим хөгжилд ихэд анхаарч, эрсдэлийн түвшнийг тодорхойлохоор олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Мэдээллийн технологийн хүний нөөцийг чадавхжуулах шаардлага их байгаа тул кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд Канадын их, дээд сургуулиудтай хамтрах, хамтарсан хөтөлбөрийг МУИС, ШУТИС дээр түшиглэн байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг хүсэж байна. Түүнчлэн цахим эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч, Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, инновацид түшиглэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлж, УИХ-аас хууль баталсан. Цаашид энэ салбарт хамгийн ээлтэй улс болохыг зорьж байна. 2027 онд Үндэсний хиймэл дагуулаа хөөргөж, сансрын эдийн засгийг хөгжүүлэх амбицтай байна. Мөн дрон туршилтын бүс байгуулах бэлтгэл ажилдаа орсон” хэмээн ярилаа.
Талууд хоёр улсын программ хангамж үйлдвэрлэгч хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа үүлэн тооцоолол чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хиймэл оюун, их өгөгдөл, машин сургалт гэх мэт орчин үеийн технологийг төрийн үйлчилгээнд ашиглах талаар xамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судлан үзэхээ сайд Ц.Баатархүү илэрхийлэв.
Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил “Канадын Засгийн газраас хоёр жилийн өмнө Энэтхэг, Номхон далайн бүс нутаг руу чиглэсэн стратегиа зарласан. Энэ хүрээнд тус бүс нутаг дахь улсуудтай харилцаагаа өргөжүүлэхийг хүсэж байна. Цахим аюулгүй байдал ардчилсан улсуудын хувьд олон сорилтыг дагуулж байна. Энэ чиглэлд Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллахдаа таатай байх болно. Мөн манай улсын Blackberry компани энэ чиглэлд найдвартай, дэвшилтэт технологийг Засгийн газруудад санал болгож байна” гэж онцоллоо.
Канад Улс нь мэдээллийн технологийн салбарт үндэстэн дамнасан компаниуд болон үндэсний хэмжээний олон компаниудтай. Тэдгээр компаниудыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр арвин туршлагатай аж.
“Blackberry” компанийн төлөөлөгч Мааз Ясин “Blackberry компани аюулгүй харилцаа холбоо, цахим аюулгүй байдлын чиглэлд анхаарч ажиллаж байна. Бизнесийнхээ үйл ажиллагааг цахим аюулгүй байдлыг хангахад чиглүүлж, дэвшилтэт технологийг хөгжүүлсэн. Энэхүү технологийг АНУ, GREAT 7, НАТО-тай хамтран ажиллаж байна. Улмаар Азийн цахим хөгжлийг түүчээлэгч улсуудтай хамтрахыг зорьж байна. Ингэхдээ Засгийн газруудад дата мэдээллийн бие даасан байдлыг санал болгож байгаа юм” гэж ярилаа гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
-
Улс төр12 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент13 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм14 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент13 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм14 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм14 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм14 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд12 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ