Улс төр
Г.Занданшатар: Хүний тоогоор биш оюуны чадвараар улсаа хөгжүүлнэ
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилга, дэмжлэгтэйгээр Баянхонгор аймагт Монголын Оюун ухааны академийн гэрээт салбар байгуулагдаж, 2019.09.28-нд нээлтээ хийлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын дарга Г.Занданшатар, Монголын Оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар, аймгийн Засаг дарга Г.Батжаргал, Монгол Улсын гавьяат багш, МОУА-ийн салбарын захирал Ш.Чимгээ, Оюун ухааны спортын дэлхийн дөрвөн дээд амжилт эзэмшигч Ш.Наранбат болон Хонгор нутгийн хүүхэд багачууд, багш сурган хүмүүжүүлэгч, эцэг эхийн төлөөлөл оролцлоо.
УИХ-ын дарга Г.Занданшатар үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ,”Монголын ирээдүй хойч үе илүү оюунлиг, мэдлэгтэй байх нь юунаас чухал. Дэлхий нийт дипломыг биш чадварыг хардаг болсон энэ цаг үед бид ирээдүй үеэ дүүрэн тэмүүлэлтэй, хөрвөх чадвартай, оюуны өндөр чадамжтай болгон хөгжүүлэх нь зөв юм. Авьяас чадварыг дэлхий нийтээр үнэлж байна. Үнэхээр авьяастай бол 12 настай хүүхдийг ч ажилд авч болдог болсон.
Монгол Улсыг Оюутолгой биш “оюунлаг толгой” хөгжүүлнэ гэж 10 жилийн өмнө хэлж байсан үгээ дахин хэлмээр байна. “Номгүй хүний цээж харанхуй, малгүй хүний хот харанхуй” гэж өвгөд сургадаг байсан. Орчин цагийн хүүхэд залуустаа цээж харанхуй байхгүйг захья.
Эрдэм мэдлэг бол шинэ эрин үеийн эхлэл. Улсын хөгжил хүнээс, хүний хөгжил боловсролоос шууд шалтгаална. Оюун ухааны спортын арга технологийг сургалтын нэг хэлбэр гэж үзэх хэрэгтэй. Монгол хүний оюуны чадамж ямар өндөр болохыг тив дэлхийд харуулсан буухиаг Баянхонгор аймгийн хүүхэд залуус үргэлжлүүлнэ гэдэгт итгэж байна” гээд хүний тоогоор биш оюуны чадвараар улсаа хөгжүүлэх учраас орон нутгийн хүүхэд, багачуудынхаа оюунд хөрөнгө оруулалт хийхийг зорьж байгаагаа онцлон тэмдэглэсэн юм.
Уг академид хүүхдүүд түргэн бодолт, ой тогтоолт, рубик шоо, спорт өрөлт гэсэн оюуны спортын төрлүүдээр орон нутагтаа хичээллэж, оюун ухаанаа өргөн цар хүрээтэйгээр нээлттэй хөгжүүлэх бүрэн боломжтой болж байгаа юм.
Одоогоор хоёр багш бэлтгэгдсэн бөгөөд шат дараалсан хөтөлбөрөөр “Баянхонгор” олон улсын сургуулийн 75 сурагчид эхний шатны сургалтаа явуулж эхэлжээ. Ирэх сараас шинэ элсэлтээ авах юм байна. Баруун, зүүн тархийг зэрэг хөгжүүлж, бүтээлчээр сурах боломжийг бүрдүүлж, юмыг олон талаас нь харах чадварыг Оюун ухааны академийн хөтөлбөрөөр олгодог аж.
Монгол хүний оюуны чадавхыг хөгжүүлэх замаар “Сурах арга барил”-ыг эзэмшүүлж, улсын хөгжил дэвшилд иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, оюуны спортыг эх орондоо хөгжүүлж, дэлхийд тэргүүлэх тамирчдыг бэлтгэх зорилготой уг академи 2010 онд байгуулагдсан цагаас хойш дотоодын 96 тэмцээн уралдаанд давхардсан тоогоор 13 мянган хүүхэд, залуус, ахмад үеийнхнийг хамруулжээ.
Эдгээр тэмцээнд хамгийн бага нь 2 настай, хамгийн ахмад нь 73 настай тамирчид оролцож байсан бөгөөд оюуны спортод насны хязгаар байхгүй. Одоогийн байдлаар ой тогтоолт, цээж бодолт, рубик шоо, хурдан уншлага, спорт өрөлтөөр олон улс, дэлхий, оюуны олимп зэрэг томоохон тэмцээний аваргуудтай болж, нийтдээ 79 цом, 937 медалийг хүртжээ. Дэлхийн 54 дээд амжилтын 30-ийг манай тамирчид эзэмшиж байгаа талаар тус академийн үүсгэн байгуулагч, оюун ухааны спортын олон улсын шүүгч Х.Хатанбаатар хэлсэн юм.
Тус академи оюуны ухааны олон сонирхолтой төрлүүдийг хөгжүүлж, дэлхийд тэргүүлэх баг тамирчдыг бэлтгэх зорилго өвөртлөн ажиллаж байгаа ажээ. Энэ хүрээнд Сэлэнгэ, Дархан, Эрдэнэт, Хөвсгөл, Дорнод, Өмнөговь зэрэг зургаан аймагт салбараа нээсэн бол энэ удаад УИХ-ын дарга Г.Занданшатарын дэмжлэг, ивээл дор Баянхонгор аймагт ийнхүү албан ёсоор нээлээ.
Монголын оюун ухааны академийн үүсгэн байгуулагч, оюун ухааны спортын олон улсын шүүгч Х.Хатанбаатар хүүхдийн хөгжил нь багш, эцэг, эх, хүүхдийн хамтын ажиллагаанаас шууд шалтгаалдаг учир хүүхдээ хөгжүүлэхэд юуг анхаарах талаар Баянхонгор аймгийн иргэдэд зориулан “Тархиа хэрхэн үр ашигтай хөгжүүлэх вэ?” сэдвээр лекц уншив.
Иргэд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг энэ удаагийн парламент хийхийг дэмжиж байна
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Баянхонгор аймагт ажилласан хоёр дахь өдрөө Баянхонгор сумын иргэд, хөдөлмөрчидтэй уулзалт хийж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт болон УИХ-аас батлан гаргасан хууль тогтоомж, бодлого шийдвэрүүдийн талаар танилцуулав.
УИХ-ын даргын 2019 оны 191 дүгээр захирамжийн дагуу УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, Ард нийтийн санал асуулгад оруулах Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг иргэдэд сурталчлах, тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд энэ хүрээнд УИХ-ын дарга ийнхүү иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийж байгаа юм.
Баянхонгор сумын иргэд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж байгаагаа илэрхийлж байлаа. Нэгэнт эхлүүлсэн ажлаа эрчээ алдахгүйгээр дуусгахыг тэд захиж байв.
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг үндэсний зөвшилцлөөр боловсруулж, Зөвлөлдөх ардчиллын аргаар ард түмэнтэйгээ зөвшилцсөн гэдгийг УИХ-ын дарга онцлоод, хэдийгээр зарим нэг эсэргүүцэлтэй тулгарч байгаа ч эрх зүйн хувьсгал хийх замаар шинэчлэлт өөрчлөлтийг эхлүүлэхийн тулд нэгэн сэтгэлээр ажиллаж байна гэв. Улс орныг сахилга хариуцлагатай, эмх цэгцтэй болгохын төлөөх алсыг харсан өөрчлөлтүүд энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд туссан болохыг ч тэрбээр хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Улс төр
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Монгол Улсын Их Хурал 2023 онд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай 64 дүгээр тогтоолыг баталсан билээ.
Уг тогтоолоор Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулахыг Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсэгт даалгасан юм.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 64 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол орон даяар 21 аймаг, нийслэлийн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн эхний цагийн хичээлийг “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвийн доор байгуулахаар шийдвэрлэсэн.
Энэхүү хичээлийг сурагчдад Үндсэн хуулийн ач холбогдол, Монгол Улсын үндсэн хууль, үндсэн хуульт ёсны хөгжлийг таниулж, тэдний үндсэн хууль, төрт ёсоо дээдлэх, эх оронч үзэл санааны төлөвшлийг дэмжих зорилгоор зохион байгуулах гэж байна. Улс орон даяар нэг зэрэг зохион байгуулах хичээлд ерөнхий боловсролын 885 сургуулийн 26.228 бүлгийн нийт 797.905 суралцагч хамрагдана.
Хичээл 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 08.00 цагт эхлэх бөгөөд нийслэлийн 314, аймаг, сум, багийн 567, бусад 4 сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчид хамрагдах юм.
Бага ангийн сурагчдад заах хичээлийн агуулгад Үндсэн хуулийн тухай, Үндсэн хууль ба бидний эрх, эрх чөлөө, Үндсэн хууль ба бидний үүрэг гэсэн сэдэв багтсан бол, дунд ангийн сурагчидтай Үндсэн хууль гэж юу вэ гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна Монгол улсын Үндсэн хууль, түүний бүтэц, баталсан түүх, хүний эрх, эрх чөлөө, иргэний үндсэн ба журамт үүргийн талаар тайлбарлан таниулахаар хичээлийн агуулгад тусгасан байна.
Ахлах ангийн сурагчидтай Монгол Улсын Үндсэн хууль бидний амьдралд яагаад тийм чухал вэ сэдвээр ярилцан, Монгол Улсын тусгаар тогтнол, Төрийн дуулал, хэн нэгнээс үл хамааран өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хийгээд, Үндсэн хуулиар олгогдсон бусад эрхийн талаар хэлэлцэнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
Улс төр
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Сандра Шуфани болон Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил, Blackberry компанийн төлөөлөл Мааз Ясин нарыг хүлээн авч уулзлаа.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хиймэл оюун, их өгөгдөл зэрэг дэвшилтэт технологийг бусад салбарт нэвтрүүлэх, инновац, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг үндэсний хэмжээний томоохон ач холбогдолтой арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн Кибер аюулгүй байдал, цахим хөгжилд ихэд анхаарч, эрсдэлийн түвшнийг тодорхойлохоор олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Мэдээллийн технологийн хүний нөөцийг чадавхжуулах шаардлага их байгаа тул кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд Канадын их, дээд сургуулиудтай хамтрах, хамтарсан хөтөлбөрийг МУИС, ШУТИС дээр түшиглэн байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг хүсэж байна. Түүнчлэн цахим эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч, Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, инновацид түшиглэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлж, УИХ-аас хууль баталсан. Цаашид энэ салбарт хамгийн ээлтэй улс болохыг зорьж байна. 2027 онд Үндэсний хиймэл дагуулаа хөөргөж, сансрын эдийн засгийг хөгжүүлэх амбицтай байна. Мөн дрон туршилтын бүс байгуулах бэлтгэл ажилдаа орсон” хэмээн ярилаа.
Талууд хоёр улсын программ хангамж үйлдвэрлэгч хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа үүлэн тооцоолол чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хиймэл оюун, их өгөгдөл, машин сургалт гэх мэт орчин үеийн технологийг төрийн үйлчилгээнд ашиглах талаар xамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судлан үзэхээ сайд Ц.Баатархүү илэрхийлэв.
Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил “Канадын Засгийн газраас хоёр жилийн өмнө Энэтхэг, Номхон далайн бүс нутаг руу чиглэсэн стратегиа зарласан. Энэ хүрээнд тус бүс нутаг дахь улсуудтай харилцаагаа өргөжүүлэхийг хүсэж байна. Цахим аюулгүй байдал ардчилсан улсуудын хувьд олон сорилтыг дагуулж байна. Энэ чиглэлд Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллахдаа таатай байх болно. Мөн манай улсын Blackberry компани энэ чиглэлд найдвартай, дэвшилтэт технологийг Засгийн газруудад санал болгож байна” гэж онцоллоо.
Канад Улс нь мэдээллийн технологийн салбарт үндэстэн дамнасан компаниуд болон үндэсний хэмжээний олон компаниудтай. Тэдгээр компаниудыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр арвин туршлагатай аж.
“Blackberry” компанийн төлөөлөгч Мааз Ясин “Blackberry компани аюулгүй харилцаа холбоо, цахим аюулгүй байдлын чиглэлд анхаарч ажиллаж байна. Бизнесийнхээ үйл ажиллагааг цахим аюулгүй байдлыг хангахад чиглүүлж, дэвшилтэт технологийг хөгжүүлсэн. Энэхүү технологийг АНУ, GREAT 7, НАТО-тай хамтран ажиллаж байна. Улмаар Азийн цахим хөгжлийг түүчээлэгч улсуудтай хамтрахыг зорьж байна. Ингэхдээ Засгийн газруудад дата мэдээллийн бие даасан байдлыг санал болгож байгаа юм” гэж ярилаа гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
-
Улс төр14 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент15 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм16 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм16 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент15 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм16 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм16 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд14 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ