Бусад
Бяцхан үрсийн брэнд “Elephant Mom&Baby”

Эхийн хэвлийгээс энэ хорвоод дуугаа хадаан мэндэлж буй энхрий бяцхан үрсэд зориулж сэтгэлээ шингээж, бүтээл урладаг Т.Тэгшжаргал бүсгүйг “БҮТЭЭЛЧ ЭЭЖ” цувралдаа урилаа. Хүйгээр холбоотой ээж хүүхдэд зориулсан “Elephant Mom&Baby” брэндийг бий болгоход түүний ОХУ-д өнгөрүүлсэн оюутны он жилүүд холбоотой. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины нэрэмжит тэтгэлгээр тус улсын Воронеж хотын их сургуульд дөрвөн жил суралцаж, маркетинг менежментийн мэргэжил эзэмшжээ. Энэ хугацаанд амьдарч байсан хотынхоо хөгжил цэцэглэлттэй танилцахаас гадна орос бүсгүйчүүдийн урладаг хүүхдэд зориулсан бүтээлүүдийг ихэд сонирхдог байсан байна.
Их сургуулиа амжилттай дүүргэж, эх орондоо ирээд удаагүй байхдаа үрийн зулай үнэрлэж, ээж хэмээх эрхэм алдрыг хүртэж, хүүгээ харж хэсэг хугацаанд гэртээ байсан гэдэг. Хүүхдээ өсгөхийн хажуугаар өөрийн чадах зүйлээ хийж, өрхийн орлого нэмэгдүүлэхийг хүсч, хийх боломжтой бүхий л ажлыг судалжээ. Улмаар хүүгийнхээ ирээдүйд хөрөнгө оруулахын тулд өдөр шөнөгүй бодож явсан бүтээлээ урлахаар зориг шулуудаж, хуримтлуулсан 500 мянган төгрөгөөрөө нярай хүүхдийн ор, өлгий, гудас, конбонзон, амьтны дүрс бүхий тоглоом хийж болохуйц сайн чанарын даавуун материалын эрэлд гарчээ.
Улаанбаатар хотын бүхий л худалдааны төвөөр Орос улсад үйлдвэрлэсэн чанартай даавуу хайсан ч хараахан олж чадаагүй гэнэ. “Бүс барааны дэлгүүрээр орос даавуу хайж явсан ч олж чадаагүй. Тэгээд америк даавуу метрийг нь 16500 төгрөгөөр худалдаж авч анхныхаа бүтээлийг хийж байсан. Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн хийж байгаа болохоор хамгийн сайн чанартай материал хэрэг болно. Хүүхдийн ор хийхэд сентофон, дүүргэгч хэрэгтэй. Манайд хятадаас оруулж ирснийг нь зардаг. Хүүхдийн биед харшил өгч болзошгүй учир худалдаж аваагүй. Харин сайн судалгаа хийж, Москвагаас материал оруулж ирдэг байсан. Харин одоо Улан-Үдээс оруулж ирдэг болсон” гэв.
Анхны бүтээлээ харахаар инээд хүрдэг байдаг юм хэмээн хэлэх Т.Тэгшжаргал болон түүний ажилчдын хийсэн бүтээл нь хэн хүний нүдэнд тусахуйц загварлаг, хийц чанарын хувьд хэнд ч гологдохооргүй нямбай оёжээ. Тэд чамин чанартай бүтээл хийхийг эрхэмлэдэг.
Эцэг эхчүүд өлгий даавуу, өмд цамц, хүүхдийн конбонзоноо хүртэл гаднын улсаас нэмүү өртөг шингэж оруулж ирсэн импортын бүтээгдэхүүн худалдаж авдаг. Харин эл байдлыг үндэсний үйлдвэрлэл эрхэлдэг хөдөлмөрч хүмүүс халж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Тэдний нэг болох тус брэндийн “БҮТЭЭЛЧ ЭЭЖ”-үүд хүүхэд гэлтгүй жирэмсэн эхчүүдэд зориулсан бүтээл урлаж боломжийн үнээр борлуулж байна.
Хүүхдэд зориулсан зөөлөн ор, хөхүүл болон жирэмсний дэр, орны тоглоом, өлгий, конбонзон, ор хөнжлийн даавуу, гудас, майхан, унтлагын хувцас, дээл зэргийг хийж байгаа. “Нярай хүүхэд, жирэмсэн ээжүүдэд зориулсан бүтээгдэхүүн хийж байна. Би өөрөө эх хүн. Хүүхэд төрүүлсэн ээжүүд бүгд мэднэ. Өлгий даавуу гэхэд нэгэн хэвийн загвартай байдаг. Тиймээс өнгө загварын өргөн сонголттой. Өхөөрдөм үрсэд зориулсан үзэмжтэй хайр татам хөөрхөн бүтээл хийхийг зорьсон юм. Хүүхдэд зориулж хийж байгаа болохоор чанарыг эрхэмлэх хэрэгтэй. Тиймээс ОХУ-д үйлдвэрлэсэн материалаар хийсэн. Дэрэн дотроо будаа хийдэг. 35-120 мянган төгрөгийн үнэлгээтэй зардаг” гэлээ.
Хүн бүхний нүдэнд тусахуйц хайр татам бүтээл бол зөөлөн ор. 0-12 сар хүртэлх нярай хүүхдэд зориулж сэтгэлээ шингээж урладаг энэ орыг хийхэд нэлээд ажиллагаатай. Амар бүтэх ажил гэж үгүй. Олон удаа туршиж, алдаанаасаа суралцахаас гадна шүүмжлэлийг сургааль мэт сонсч, ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг тэд хойд хөршид үйлдвэрлэсэн сайн чанарын материалаар хүүхдэд зориулсан бүтээлийг багцаар нь хийх зорилготой буйгаа тэрбээр онцолж байсан юм.
Орос эмэгтэйчүүд хүүхдэд зориулсан эдгээр бүтээгдэхүүнүүдийг хийж, бизнес болтол өргөжүүлсэн. Тэдний урласан бүтээл төрөх эмнэлгүүдэд нь зардаг тухай Т.Тэгшжаргал ярив. Тиймээс удахгүй төрөх эмнэлгүүдэд өөрийн брэндийн катологи тарааж хамтарч ажиллах санал тавих бодолтой байгаагаа хэллээ.
Т.Тэгшжаргал бүсгүй өөрөө загварыг нь гаргаж, өхөөрдөм үрсэд бүтээл урлаж байгаадаа сэтгэл хангалуун байдгаас гадна монгол хүний хүч хөдөлмөр шингээн хийж буй үндэсний үйлдвэрлэлээ дэмжээсэй гэж хүсч явдаг аж. Сүүлийн жилүүдэд манай оронд үндэсний үйлдвэрлэл хөгжиж байгаа. Гэхдээ үнэ ханшийн хувьд хэтэрхий өндөр гэх шүүмжлэл иргэдийн дунд байдаг. Эл байдлыг “Elephant Mom&Baby” брэндийн хамт олон халж, чамин чанартай бүтээгдэхүүнийг боломжийн үнээр борлуулж байна.
Өдгөө хүүтэйгээ амьдардаг эгэл жирийн нэгэн ээжийн ажил өглөө нарнаас үдшийн бүрий хүртэл үргэлжилнэ. Заримдаа шөнийн 02:00 цагт хүргэлт хийгээд явах үе гарна. Захиалагчдынхаа итгэлийг алдахгүй заасан хугацаандаа бүтээгдэхүүнийг нь хүргэж өгөхөөр хүүгээ дагуулан харанхуйд явж хамаг ажлаа амжуулах үе бий. Гадаа гарч эр, гэрт орж эм гэдэгчлэн Т.Тэгшжаргал ажил амьдралынхаа бүхий л асуудлыг ганцаараа амжуулахын хажуугаар монголынхоо үрсэд сайн чанартай бүтээгдэхүүн хэрэглүүлэхээр зорилт тавьж, хөдөлмөрлөсөөр явна. “Хүү минь өвдөх хамгийн хэцүү. Аав ээж маань гадаадад амьдардаг. Хүүтэйгээ хоёулаа гэр хороололд амьдардаг. Ус, түлээ нүүрс гээд асуудал бүрийг ганцаараа зохицуулдаг юм. Өвчингүй бол баян гэдэг. Хүү минь эрүүл саруул өсч, эхлүүлсэн ажлаа тууштай үргэлжлүүлэхийг хүсдэг дээ” гэснээр бидний яриа өндөрлөсөн юм.
Шүүмжлэл магтаалын үгийг сонсч өсч өндийж яваа өхөөрдөм үрсэд зориулсан брэндийг үүсгэн байгуулсан тухай түүнтэй ярилцахад бүтээгдэхүүн бүртээ “хайр”-аа шингээж урладаг нь мэдрэгдэж байв. Хүүхэд гэдэг өөрөө бяцхан ертөнц. Өнгө өнгөөр солонгорох өөдөсхөн үрсийнхээ өлгий, давуу, ор, зэрэг төрөл бүрийн бүтээлийг тус брэндийн пэйж хуудсаар дамжуулан захиалга өгч урлуулах боломжтой.
Бизнес эхлүүлж брэнд бий болгоход тодорхой хэмжээний санхүүгийн асуудал тулгарч байгаа ч Т.Тэгшжаргал тэр бүгдийг өөрөө зохицуулан өнөөдрийг хүрчээ. Тэрбээр ЖДҮ-ийн зээл хөөцөлдөж Монголын төдийгүй дэлхийн зах зээлд өөрийн брэндийг гаргах туйлын хүсэлтэй. Хүмүүний орчлонд хүүтэйгээ хөтлөлцөж өөрийн амьдралын түүхийг гэгээнээр зурж буй гэрэлтсэн бүсгүйн ажил амьдралыг өгүүлэхэд ийм байна.
С.Ичинхорлоо

Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Нийгэм4 цаг өмнө
Хардалтын улмаас хүний амь насыг хохироосон гэх хэргийг шүүхэд шилжүүллээ
-
Нийгэм4 цаг өмнө
Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Долгион таалал төгсжээ
-
Улс төр2 цаг өмнө
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ
-
Нийгэм4 цаг өмнө
Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ
-
Нийгэм4 цаг өмнө
Сэлгээнд тариалах тосны ургамлын үрийг биржээр дамжуулан арилжина
-
Улс төр2 цаг өмнө
Худалдааны түр хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлын хэлэлцүүлгийг хийлээ
-
Нийгэм2 цаг өмнө
Хомын талд тахь унагалжээ
-
Нийгэм2 цаг өмнө
Улаанбурхан өвчний дэгдэлтийн хариу арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо