Улс төр
“Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолыг баталлаа
УИХ-ын намрын ээлжит чуулганы 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, тус дэд хорооны дарга З.Нарантуяа танилцуулсан.
Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 9.345,1 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөснөөс 26.2 хувь буюу 1.940,4 тэрбум төгрөгөөр давж биелсэн бөгөөд нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлогын 88.0 хувийг татварын, 12.0 хувийг татварын бус орлогоор бүрдүүлжээ.
Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын гүйцэтгэлийг төсөв тус бүрээр нь авч үзвэл улсын төсвийн орлого 1,817.3 тэрбум төгрөгөөр, орон нутгийн төсвийн орлого 98.6 тэрбум төгрөгөөр, Нийгмийн даатгалын сангийн орлого 178.9 тэрбум төгрөгөөр, Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 35.1 тэрбум төгрөгөөр давж биелсэн байна.
Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн нийт зарлага ба цэвэр зээл 9,317.2 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөснөөс 717.8 тэрбум төгрөгөөр дутуу буюу 92.8 хувийн гүйцэтгэлтэй гарчээ. Монгол Улсын нэгдсэн төсвийн зарлагын гүйцэтгэлийг эдийн засгийн ангиллаар нь авч үзвэл урсгал зардал 337.7 тэрбум төгрөгөөр, хөрөнгийн зардал 378.1 тэрбум төгрөгөөр, эргэж төлөгдөх цэвэр зээлийн зардлыг 2.1 тэрбум төгрөгөөр дутуу зарцуулсан байна.
Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг 2.630.3 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар төлөвлөснөөс гүйцэтгэлээр 27.9 тэрбум төгрөгийн ашиггай гарчээ. 2018 онд Улсын төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 353.5 тэрбум төгрөгийн алдагдалтай, орон нутгийн төсвийн тэнцэл 6.6 тэрбум төгрөгийн, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн тэнцэл 99.3 тэрбум төгрөгийн, Нийгмийн даатгалын сангийн төсвийн тэнцэл 275.4 тэрбум төгрөгийн ашигтай гарсан байна.
Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлээр татварын орлого нийт дүнгээрээ давж биелүүлсэн боловч автобензин, дизель түлш, дотоодын тамхины онцгой албан татварын орлого, байгалийн нөөц ашигласны төлбөр зэрэг орлогыг дутуу бүрдүүлсэн байна. Зарим гол нэр төрлийн татварын орлогыг өмнөх оны гүйцэтгэлээс доогуур төлөвлөсөнтэй холбоотойгоор орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөвлөгөөнөөс давж, нийт татварын орлогын гүйцэтгэлд голлон нөлөөлсөн тул цаашид төсвийн зарлага, санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлдэг татварын орлогын бүрдүүлэлтийг жигд хангаж, бодитойгоор төлөвлөх шаардлагатайг харуулж байна гэлээ.
Мөн нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого өмнөх оноос 2.070.2 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь татварын орлогын нэр төрөл болон орлого төвлөрүүлэх бааз суурь нэмэгдсэн бус, уул уурхайн гол нэр төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын хэмжээ болон нэгжийн үнийн өсөлт, мөн импортын 35.5 хувийн өсөлт нь улсын төсвийн орлого нэмэгдэх гол шалтгаан болж байгааг анхаарах нь зүйтэй гэж Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны санал, дүгнэлтэд дурджээ.
Орон нутгийн төсвийн нийт орлогын 49.9 хувийг тухайн орон нутгаас төвлөрүүлж байгаа орлого, 6.5 хувийг улсын төсвөөс олгодог санхүүгийн дэмжлэг, 40.4 хувийг тусгай зориулалтын шилжүүлэг, 3.2 хувийг орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн шилжүүлэг эзэлж байгаа нь цаашид орон нутгийн бие даасан байдлыг бэхжүүлэх, төвлөрлийг сааруулах үүднээс орон нутгийн төсвийн орлогын нэр төрөл, дүнг нэмэгдүүлж, орон нутгаас төвлөрүүлж байгаа орлогыг тухайн орон нутагт нь үлдээдэг болох нь зүйтэй гэжээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний санхүүжилтэд 2018 онд 683.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэр батлагдсанаас 580.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгож. 103.1 тэрбум төгрөгийн эх уүсвэрийг ашиглаж чадаагүй байна.
Хөрөнгө оруулалтын хэрэгжилтийг төсөл, арга хэмжээний тоогоор авч үзвэл 86.9 хувийн, санхүүжилтийн эх үүсвэрийг ашигласан байдлаар авч үзвэл 84.9 хувийн гүйцэтгэлтэй байгаа нь улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилт, хяналт хангалтгүй байгааг харуулж байгаагаас гадна худалдан авах ажиллагааг хугацаа алдан зохион байгуулж байгаатай холбоотой гэж үзсэн байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалт дутуу зарцуулагдсан шалтгаан нь тендерийн хэмнэлтээр 16.5 тэрбум төгрөг, ажлын гүйцэтгэл гараагүйгээс 86.6 тэрбум төгрөгийг дутуу зарцуулсан байна.
Засгийн газрын 2018 оны өрийн үлдэгдэл 22.367.0 тэрбум төгрөгт хүрч, 2016 оноос 3.9 хувиар буюу 471.4 тэрбум төгрөгөөр өсч, 2017 оноос 1.7 хувиар буюу 384.6 тэрбум төгрөгөөр буурсан бөгөөд өрийн үлдэгдэлд гадаад эээл 50.1 хувь, гадаад үнэт цаас 34.2 хувь, дотоод үнэт цаас 7.0 хувь, Засгийн газрын өрийн баталгаа 5.1 хувь, төсвөөс эргэн төлөх концесс 3.6 хувийг эзэлж байгаа аж.
Засгийн газрын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн үлдэгдэл дотоодын нийт бүтээгдэхүүний 58.9 хувьтай тэнцэж, өмнөх оноос 15.5 пунктээр буурсан нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд тусгагдсан тусгай шаардлагыг хангасан байна. Засгийн газрын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангаар нийт хөрөнгө 56,770.8 тэрбум төгрөгт хүрч өмнөх оноос 24.7 хувь буюу 11.248.8 тэрбум төгрөгөөр өссөн бөгөөд үүний 10.270.8 тэрбум төгрөг нь эргэлтийн бус хөрөнгө байгаа нь үндсэн хөрөнгийн дахин үнэлгээний нэмэгдлээр 7.430.7 тэрбум төгрөг, худалдан авсан үндсэм хөрөнгө 414.9 тэрбум төгрөг, хандиваар нэмэгдсэн 356.9 тэрбум төгрөг, урт хугацаат хөрөнгө оруулалт 923.8 тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна.
Монгол Улсын Үндэсний аудитын газраас Засгийн газрын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитаар эргэн төлөгдөх хугацаа хэтэрсэн, зээл ашиглагч байгууллагын санхүүгийн тайланд бүртгэлгүй нийт 1.006.7 тэрбум төгрөгийн авлагын үлдэгдэлтэй, татан буугдсан Капитал банканд байсан төсвийн байгууллагуудын харилцах хадгаламжийн дансны үлдэгдэл 245.4 тэрбум төгрөг, дамжуулан зээлийн авлагын 5.1 тэрбум төгрөг, нийт 250.5 тэрбум төгрөг байхгүй, эргэн төлөгдөх эсэх нь эрсдэлтэй. Засгийн газрын тусгай сангийн холбогдох журмын шалгуур хангаагүй, төсөл арга хэмжээг санхүүжүүлж зээл олгосон, зээлийн эргэн төлөлт хангалтгүй, хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан зэрэг эөрчлүүд байсан нь “хязгаарлалттай дүгнэлт” өгөх үндэслэл болсон байна.
Төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын дүгнэлтээс үзэхэд гүйцэтгэлийг бүрэн хүлээж аваагүй байхад үлдэгдэл төлбөрийг шилжүүлсэн, норм нормативын сангийн орлого, зардлыг төлөвлөж батлуулаагүй, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй, санхүүгийн тайлан алдаатай, Нягтлан бодох бүртгэлийн тухай болон бусад холбогдох хууль, журмуудыг зөрчсөн, төсвийн ерөнхийлөн захирагч харъяа байгууллагуудын төсвийн хуваарийг баталгаажуулаагүй, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр, хураамжийн зардлыг хэтрүүлэн зарцуулсан зэрэг нийтлэг эөрчлүүд гарчээ.
Үндэсний аудитын газраас гаргасан аудитын дүгнэлтээр илэрсэн алдаа зөрчлийг арилгах арга хэмжээ авч, дүнг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх, татан буугдсан Капитал банканд байршиж байгаа харилцах, хадгаламжийн дансны болон дамжуулан зээлийн үлдэгдлийг барагдуулж, улсыг хохиролгүй болгох арга хэмжээ авах нь зүйтэй хэмээн Дэд хорооны санал, дүгнэлтэд дурджээ.
Төсвийн зарлагын хяналтын дэд хороогоор тогтоолын төслийг хэлэлцээд орон нутгийн суурь орлого, зарлагын хэмжээг бодитой төлөвлөхийн тулд норм нормативыг шинэчлэх, салбарын яамд аймгуудын Засаг даргатай гэрээ байгуулахдаа орон нутгийн төсвөөр хуулиар хэрэгжүүлэх чиг үүрэгт тусгагдаагүй ажлуудыг гэрээнд тусгаж байгааг анхаарах, Монгол Улсад хэрэгжиж байгаа гадаадын хөрөнгө оруулалтын үр ашиг, хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөлтийн талаарх мэдээллийг Улсын Их Хуралд танилцуулж, холбогдох шийдвэр гаргуулах нь зүйтэй гэж үзсэн байна. Улсын Их Хурлаар жил бүрийн улсын төсвийн гүйцэтгэл батлагдсантай холбогдуулан гаргасан авах арга хэмжээний тогтоол болон Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны санал, дүгнэлтээр өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтийг шалгах ажлын хэсгийг Төсвийн байнгын хорооноос байгуулан ажиллуулж, тайланг 2020 оны 01 дүгээр улиралд багтаан Улсын Их Хуралд танилцуулах нь зүйтэй гэж үзжээ.
“Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзсэн байна.
Дэд хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, Б.Баттөмөр, Н.Амарзаяа, Ж.Ганбаатар, Т.Аюурсайхан, М.Билэгт, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, Сангийн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон ажлын хэсгийн бусад гишүүдээс хариулт авсан юм.
Монгол Улсын нийт гадаад өрийн талаарх асуултуудад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сайд хариулахдаа, Монгол Улсын нийт гадаад өр 29.7 тэрбум ам.доллар байгаа. Үүний 61.2 хувь буюу 18.2 тэрбум ам.доллар нь Оюутолгой, Энержи ресурс, Саус гоби сэндс, Хөгжлийн банк, Монголын алт, МИАТ, Алтайн хүдэр, Ачит эхт гэх зэрэг аж ахуйн нэгж, компаниудын зээл эзэлж байгааг тайлбарлав. Арилжааны банкуудын гадаадаас авсан 2.2 тэрбум ам.доллар, Монголбанкны 2 тэрбум ам.доллар байгаа бөгөөд үлдсэн 7.2 тэрбум ам.доллар буюу Монгол Улсын нийт гадаад өрийн 24.4 хувь нь Монгол Улсын Засгийн газрын өр гэлээ. Үүний 1 тэрбум ам.доллар нь “Чингис” бондын өр бөгөөд 2021 онд төлөгдөх бол 2022 онд төлөгдөх “Мазаалай” бондын 500 сая ам.доллар, 2024 онд төлөгдөх “Хуралдай” бондын 600 сая ам.доллар, “Гэрэгэ” бондын 2023 онд төлөгдөх 800 сая ам.долларын өр, тэдгээрийн хуримтлагдсан хүүгийн төлбөрийг мөн барагдуулах ёстойг дэлгэрэнгүй тайлбарласан. Эдгээрээс гадна 4 орчим тэрбум ам.доллар нь 1990 оноос хойш авсан эрчим хүч, эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуйн салбаруудад авсан зээлүүд байгаа бөгөөд Засгийн газрын гадаад өрийг барагдуулах төлөвлөгөө гаргаад ажиллаж байгаа гэдгийг Сангийн сайд хэллээ. Гадаад өрүүдийн өнөөдрийн үнэ цэнэ, төлөгдөх үеийн ханш өөр байдгийг Ч.Хүрэлбаатар сайд дурдаад, өндөр хүүтэй зээлүүдийг өртгийг бууруулах менежмент хэрэгжүүлж байгаа гэлээ.
Сангийн яам сүүлийн жилүүдэд улсын төсвийг нэгтгэх ажлыг хийж гүйцэтгэж байгаа нь өнөөдрийн байдлаар 70-80 хувьтай, цаашид хийж хэрэгжүүлэх ажлууд олон байгаа гэв. Гаалиар бүртгэлгүй, зөвшөөрөлгүй нүүрс гардаг гэх зэрэг асуудлыг шийдвэрлэхээр гаалййн шинэчлэлийн асуудалд ихээхэн анхаарал хандуулж байгаа аж. Энэ ажил өнгөрсөн сард эхэлсэн бөгөөд гурван жилийн дараа Монгол Улсын бүх боомтыг хууль зөрчсөн үйлдэл бүрийг шуурхай илрүүлдэг хэмжээнд хүргэх зорилго тавин ажиллаж байгаа гэлээ. Татварын эрх зүйн орчныг бүхэлд нь шинэчилсэн бөгөөд холбогдох журмуудыг боловсруулах, сургалтуудыг зохион байгуулах ажлуудыг гүйцэтгэж байнаа гэнэ. Мөн даатгалын тогтолцоо, хөрөнгийн биржийг цэгцлэх, шинэчлэх, санхүүгийн зах зээлийг зөв гольдролд нь оруулж хөгжүүлэх ажлыг 10 орчим хувьтай гүйцэтгэж байгаа гэлээ.
Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, ажил эрхлэлт, үйлдэрлэл зэргийг зохицуулахад чухал нөлөө бүхий гадаад худалдааны нэгдсэн бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэх шаардлагын талаар санал хэлсэн. Мөн өнгөрсөн жилийн эдийн засгийн идэвхжил нийслэлд өрнөсөн байдалд дүн шинжилгээ хийж, орон нутгийн эдийн засгийг сэргээх, орлогын тэгш бус байдалд анхаарал хандуулах, хямралын эсрэг менежмент хэрэгжүүлэх зэрэг саналыг хэлж байсан.
Ийнхүү гишүүд асуулт асууж, тодорхой саналуудыг хэлсний дараа “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалт явууллаа. Нэгдсэн хуралдаанд оролцсон 56 гишүүний 38 буюу 67.9 хувь нь дэмжснээр дээрх тогтоол батлагдав.
Улс төр
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Монгол Улсын Их Хурал 2023 онд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай 64 дүгээр тогтоолыг баталсан билээ.
Уг тогтоолоор Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулахыг Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсэгт даалгасан юм.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 64 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол орон даяар 21 аймаг, нийслэлийн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн эхний цагийн хичээлийг “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвийн доор байгуулахаар шийдвэрлэсэн.
Энэхүү хичээлийг сурагчдад Үндсэн хуулийн ач холбогдол, Монгол Улсын үндсэн хууль, үндсэн хуульт ёсны хөгжлийг таниулж, тэдний үндсэн хууль, төрт ёсоо дээдлэх, эх оронч үзэл санааны төлөвшлийг дэмжих зорилгоор зохион байгуулах гэж байна. Улс орон даяар нэг зэрэг зохион байгуулах хичээлд ерөнхий боловсролын 885 сургуулийн 26.228 бүлгийн нийт 797.905 суралцагч хамрагдана.
Хичээл 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 08.00 цагт эхлэх бөгөөд нийслэлийн 314, аймаг, сум, багийн 567, бусад 4 сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчид хамрагдах юм.
Бага ангийн сурагчдад заах хичээлийн агуулгад Үндсэн хуулийн тухай, Үндсэн хууль ба бидний эрх, эрх чөлөө, Үндсэн хууль ба бидний үүрэг гэсэн сэдэв багтсан бол, дунд ангийн сурагчидтай Үндсэн хууль гэж юу вэ гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна Монгол улсын Үндсэн хууль, түүний бүтэц, баталсан түүх, хүний эрх, эрх чөлөө, иргэний үндсэн ба журамт үүргийн талаар тайлбарлан таниулахаар хичээлийн агуулгад тусгасан байна.
Ахлах ангийн сурагчидтай Монгол Улсын Үндсэн хууль бидний амьдралд яагаад тийм чухал вэ сэдвээр ярилцан, Монгол Улсын тусгаар тогтнол, Төрийн дуулал, хэн нэгнээс үл хамааран өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хийгээд, Үндсэн хуулиар олгогдсон бусад эрхийн талаар хэлэлцэнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
Улс төр
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Сандра Шуфани болон Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил, Blackberry компанийн төлөөлөл Мааз Ясин нарыг хүлээн авч уулзлаа.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хиймэл оюун, их өгөгдөл зэрэг дэвшилтэт технологийг бусад салбарт нэвтрүүлэх, инновац, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг үндэсний хэмжээний томоохон ач холбогдолтой арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн Кибер аюулгүй байдал, цахим хөгжилд ихэд анхаарч, эрсдэлийн түвшнийг тодорхойлохоор олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Мэдээллийн технологийн хүний нөөцийг чадавхжуулах шаардлага их байгаа тул кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд Канадын их, дээд сургуулиудтай хамтрах, хамтарсан хөтөлбөрийг МУИС, ШУТИС дээр түшиглэн байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг хүсэж байна. Түүнчлэн цахим эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч, Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, инновацид түшиглэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлж, УИХ-аас хууль баталсан. Цаашид энэ салбарт хамгийн ээлтэй улс болохыг зорьж байна. 2027 онд Үндэсний хиймэл дагуулаа хөөргөж, сансрын эдийн засгийг хөгжүүлэх амбицтай байна. Мөн дрон туршилтын бүс байгуулах бэлтгэл ажилдаа орсон” хэмээн ярилаа.
Талууд хоёр улсын программ хангамж үйлдвэрлэгч хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа үүлэн тооцоолол чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хиймэл оюун, их өгөгдөл, машин сургалт гэх мэт орчин үеийн технологийг төрийн үйлчилгээнд ашиглах талаар xамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судлан үзэхээ сайд Ц.Баатархүү илэрхийлэв.
Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил “Канадын Засгийн газраас хоёр жилийн өмнө Энэтхэг, Номхон далайн бүс нутаг руу чиглэсэн стратегиа зарласан. Энэ хүрээнд тус бүс нутаг дахь улсуудтай харилцаагаа өргөжүүлэхийг хүсэж байна. Цахим аюулгүй байдал ардчилсан улсуудын хувьд олон сорилтыг дагуулж байна. Энэ чиглэлд Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллахдаа таатай байх болно. Мөн манай улсын Blackberry компани энэ чиглэлд найдвартай, дэвшилтэт технологийг Засгийн газруудад санал болгож байна” гэж онцоллоо.
Канад Улс нь мэдээллийн технологийн салбарт үндэстэн дамнасан компаниуд болон үндэсний хэмжээний олон компаниудтай. Тэдгээр компаниудыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр арвин туршлагатай аж.
“Blackberry” компанийн төлөөлөгч Мааз Ясин “Blackberry компани аюулгүй харилцаа холбоо, цахим аюулгүй байдлын чиглэлд анхаарч ажиллаж байна. Бизнесийнхээ үйл ажиллагааг цахим аюулгүй байдлыг хангахад чиглүүлж, дэвшилтэт технологийг хөгжүүлсэн. Энэхүү технологийг АНУ, GREAT 7, НАТО-тай хамтран ажиллаж байна. Улмаар Азийн цахим хөгжлийг түүчээлэгч улсуудтай хамтрахыг зорьж байна. Ингэхдээ Засгийн газруудад дата мэдээллийн бие даасан байдлыг санал болгож байгаа юм” гэж ярилаа гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
-
Улс төр19 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм21 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент20 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм21 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент20 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Дэлхий дахинд19 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Нийгэм21 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм21 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна