Энтертайнмент
Дээд зиндааны хамгийн залуу бөх Кюүшюү башёд түрүүллээ

ЁКОЗҮНАГҮЙ БАШЁ
Энэ сарын тэмцээний банзүкэ буюу чансааны зүүн, баруун жигүүрийг тэргүүлсэн мэргэжлийн сүмогийн 69 дэх ёкозүна Хакухо М.Даваажаргал, 71 дэх ёкозүна Какүрюү М.Ананд нар гэмтлийн улмаас зодоглоогүй юм. Харин 72 дахь ёкозүна Кисэносато тэмцээний дөрөв дэх өдөр мөн бэртэж, тэмцээнээ өндөрлөсөн юм. Ийнхүү Кюүшюү башё ёкозүна цолтонгүй башё боллоо.
22 НАСТАЙ ЗАЛУУ ТҮРҮҮЛЭВ
Японы мэргэжлийн сүмо бөхийн 2018 оны 11 дүгээр сарын тэмцээн буюу Кюүшюү башё өндөрлөлөө. Энэ сарын тэмцээнд зүүн жигүүрийн комүсүби Такакэйшо 13 даваа, хоёр унаатай тэргүүлэн Японы эзэн хааны цомын эзнээр тодорлоо. “Чиганоүра” дэвжээний бөх Такакэйшо 22 нас, гурван сартайдаа түрүүлснээр хамгийн залуудаа түрүүлсэн бөхчүүдийн зургадугаарт бичигдэх болов.
Мөн энэ сарын тэмцээнд Макүүчи буюу дээд зиндаанд зодоглосон бөхчүүдийн хамгийн залуу нь Такакэйшо байсан юм. Тэрээр түрүүлснээс гадна хоёр тусгай шагнал хүртэв.
Хамгийн залуудаа түрүүлсэн бөхчүүдийн жагсаалт
- Ёкозүна Таканохана – 19 нас, таван сар
- Ёкозүна Тайхо – 20 нас, зургаан сар
- Ёкозүна Китаноуми – 20 нас, долоон сар
- Ёкозүна Хакухо – 21 нас, хоёр сар
- Ёкозүна Асашорёү – 22 нас, хоёр сар
- Такакэйшо – 22 нас, гурван сар
ОЗЕКИГИЙН БОЛЗОЛ СОНССОН Ч СЭКИВАКИ ЦОЛОО АЛДАЖ, КОМҮСҮБИ РҮҮ БУУНА
Зүүн жигүүрийн сэкивакэ, Нагоя башёгийн түрүү бөх Митакэүмиг энэ сарын башёд 11 давбал озеки цол олгоно хэмээн Японы сүмо бөхийн холбоо мэдэгдсэн. Гэвч Митакэүми долоо давж, найм унаснаар макёкоши болж, сэкиваки цолоо алдах болов. Гэхдээ 7:8 гэсэн харьцаатай тэмцээнийг өндөрлүүлсэн учраас шинэ оны эхний башёд комүсүби цолтой зодоглох боломжтой юм.
МОНГОЛЫН БӨХЧҮҮДЭЭС 12 НЬ КАЧИКОШИ ХИЙЛЭЭ
Монголын 22 сүмоч банзүкэд бичигдсэнээс гурав нь өнжиж, 19 сүмоч барилдав. Тэдгээрийн 12 нь качикоши буюу 50-с дээш хувийн амжилттай барилдаж, долоо нь макёкоши буюу тавиас доош хувийн амжилттайгаар Кюүшюү башёг өндөрлүүллээ. Тэр дундаа макүүчи зиндааны маэгаширагийн барууны хоёрдугаарт жагссан Тамаваши Б.Мөнх-Оргил ес давж, амжилттай барилдсан бөгөөд ирэх тэмцээнд сэкивакэ цолд хүрэх магадлалтай.
Макүүчи зиндаа
Сэкивакэ Ичиножо А.Ичинноров 6:9
Маэ Б-2 Тамаваши Б.Мөнх-Оргил 9:6
Maэ З-6 Таканоива А.Баасандорж 6:9
Маэ З-14 Чиёошома Г.Мөнхсайхан 6:9
Маэ З-16 Араваши Э.Дөлгөөн 1:11 /өнжсөн/
Жүрёо зиндаа
З-2 Дайшохо Ч.Шижирбаяр 8:7
З-8 Кёкүшүхо Т.Эрдэнэбаатар 5:10
З-10 Азүмарү С.Тодбилэг 9:6
З-12 Миторюү Б.Төрболд 9:6
Макүшита зиндаа
Б-4 Кагамио Б.Нанжид 2:5
Б-8 Сэйро А.Өнөболд 4:3
Б-12 Кирибаяма Б.Лхагвасүрэн 6:1
Б-18 Гочозан Д.Ууганбаатар 5:2
З-23 Асахирюү Б.Дэнзэнсамбуу 2:5
З-40 Кёкүтосэн Э.Энхманлай 4:3
З-41 Сакигакэ Я.Баттүшиг 5:2
З-49 Хошорюү С.Бямбасүрэн 6:1
Санданмэ зиндаа
Б-49 Ёошояма Б.Анхбаяр 4:3
Б-56 Саданохикари Д.Наранцогт 4:3
ЭНЭ ОНЫ ХАМГИЙН ОЛОН ДАВААТАЙ БӨХ ОЗЕКИ ТОЧИНОШИН
Жилийн зургаан башёгийн нийлбэр дүнгээр хамгийн олон давсан бөхийг тодруулдаг. Энэ оны хамгийн олон даваатай бөхөөр озеки Точиношин тодров. Хэдийгээр нэг башё өнжсөн ч зодоглосон таван тэмцээндээ нийт 59 давснаар энэ оны хамгийн олон даваатай бөх болсон юм. Өнгөрсөн жил ёкозүна Хакухо М.Даваажаргал хоёр башё өнжсөн боловч 56 даваатайгаар тэргүүлж байсан билээ.
ДЭЭД ЗИНДААНД БАРИЛДСАН БӨХЧҮҮДИЙН 44 ХУВЬ НЬ ТАВИАС ДЭЭШ ХУВИЙН АМЖИЛТТАЙ БАРИЛДЛАА
Макүүчи буюу дээд зиндаанд зодоглосон 36 бөхөөс 16 нь тавиас дээш хувийн амжилттай барилдав. Харин 20 бөх макёкоши боллоо.
МАКҮШИТАД ӨВӨР МОНГОЛ БӨХ ТҮРҮҮЛЛЭЭ
Жүрёо зиндаанд тус зиндааны барууны 14-т эрэмбэтэй, “Огүрүма” дэвжээний бөх Томоказэ 12 даваа, гурван унаатай тэргүүлэв.
Макүшитагийн зүүний тавдугаарт эрэмбэлэгдсэн Өвөр Монголын бөх, Сококүрай Энхтүвшин уналгүй, долоон даваатайгаар түрүү бөхөөр тодорлоо. Тэрээр нэгэн цагт макүүчи зиндаанд хүч сорьж явсан бөх билээ.
Санданмэ зиндаанд мөн л дээд зиндаад хүч үзэж байсан, залуу сүмоч Үра түрүүлэв. Тэрээр мөн долоон давж, уналгүйгээр түрүүлжээ. Жонидан зиндаанд “Ономацү” дэвжээний залуу сүмоч Мицүүчи долоо даван түрүүллээ. Жонокүчи зиндаанд “Кисе” дэвжээний бөх Хатоока унаагүйгээр түрүүллээ.
ДАРААГИЙН ТЭМЦЭЭН 2019 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 13-НД ЭХЭЛНЭ
Мэргэжлийн сүмогийн 2019 оны эхний тэмцээн нэгдүгээр сарын 13-аас 27-нд Токио хотын Рёококү Кокүгиган ордонд болно.
Т.Түмэндэмбэрэл

Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Энтертайнмент
“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео, Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно.
Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео, Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна.
Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.
74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ.
Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.
Энтертайнмент
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлсээр байна

Өнгөрсөн амралтын өдрүүдээр зохион байгуулагдсан “Чингэлтэй хайрханы хишиг”, Ховд аймгийн Чандмань сумын 100 жилийн ойд зориулсан, улсын начин Идэшийн Мөнхбаатарын нэрэмжит барилдаануудын дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдлээ.
Улсын аварга О.Хангай тэргүүллээ хадгалсаар байгаа бол Улсын начин Э.Батмагнай хоёр барилдаан дараалан үзүүрлэсэн амжилтаараа чансааны хоёрдугаар байр руу дэвшлээ.
-
Энтертайнмент9 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Эдийн засаг12 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Нийгэм12 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Нийгэм10 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм9 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Нийгэм12 цаг өмнө
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө
-
Нийгэм10 цаг өмнө
Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ
-
Нийгэм12 цаг өмнө
“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно