Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Бусад

Д.Ренчин: Есөн жилийн турш зодуулж, дарамтлуулж, тамлуулж амьдарсан

Нийтэлсэн

-

2010 оноос өнөөг хүртэл гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, бие махбодийн болон сэтгэлзүйн дарамтад орсон Д.Ренчинтэй ярилцлаа 

-Таны биеийн байдал ямар байна вэ. Нэлээд зовиуртай харагдаж байна?

-Байнга тархиар хатгуулж өвдөнө. Цээжээр хөндүүрлэж өдвөж байна. Цус алдалтаа эмчилгээ хийлгэж тогтоолгосон. Биеийн байдал маш муу байна. Цээжээ бараг дааж чадахгүй үргэлж, бөхийж явна. Хоёр хүүгээ дагуулаад эмнэлэгт үзүүлэхээр ирсэн.

-М.Өлзийхутагтай анх танилцахад ямар зан чанартай хүн байсан бэ?

-Бид хоёр 2010 оны тавдугаар сарын 3-нд танилцаж байсан. Тэр үеэс бие биенээ мэдэж эхэлсэн. Тухайн үед өөрт нь хэлж байсан. Би охин хүүхэдтэй. Чиний зан аашийг сайн мэдэхгүй. Хэрвээ надтай амьдрах бодолтой бол охиныг минь гадуурахгүй хайрлаж яваарай гэсэн. Өөрөө ч ойлголоо гэж хэлээд үерхэж эхэлсэн. Архи уух бүрт нь учирлаж хэлээд гуйдаг байлаа. Үерхэж байх явцад архи ууж ирчихээд “Май мөнгө авах уу” гээд түрийвчтэй мөнгө шидэх зэрэг дээрэнгүй хандлага ажиглагдаж байсан. Өмнө нь амьдралд алдчихсан болохоор ахиад алдахгүй сайхан амьдарна гээд итгэсэн дээ гэрлэх шийдвэр гаргасан. Хурим найраа хийгээд албан ёсоор гэр бүл болохоор архи уухгүй байх гэж бодсон. Гэвч миний бодсоноос тэс өөрөөр эргэсэн. 2010 оны наймдугаар сард  бэр гуйж, гурван сарын дараа хуримаа хийгээд хамт амьдарсан.  Гэр бүл болоод 10 гаруй хоногийн дараа надад гар хүрсэн байдаг юм.

-Хуримаа хийгээд 10 гаруй хоногийн дараа гар хүрсэн гэлээ. Чухам юунаас болж зодсон юм бол?

-Тухайн үед би жирэмсэн байсан. М.Өлзийхутаг машинаа зарахдаа мотоцикль оролцуулж авсан. Гэтэл нөгөө мотоцикль нь асахгүй намайг түрээд өг гэсэн. Тэр үед нь би махаа борцлоод гэртээ байж байлаа. Дуудаад байхаар нь гарахад түрээд өг гэсэн. Түрж өгөөд нэлээд амьсгаадаад байхаар нь гэртээ орчихсон. Тэгсэн араас орж ирээд “Чи мотоцикль түрж өгсөнгүй” гээд элдвээр доромжилж, хараан зүхсэн. Аав ээж минь бидэнд тийм муухай үг хэлдэггүй болохоор их эмзэг хүлээж авсан. Өөрт нь ч хэлсэн. Би жирэмсэн хүн. Гүйхээр бахардаад байна. Тэглээ гээд чи намайг тийм муухай үгээр хэлээд байхдаа яах вэ дээ гээд уйлсан. Гэтэл гэнэт давсаг руу өшиглөөд унагачихсан чинь цус алдаад эмнэлэгт сар гаруй хэвтэж эмчлүүлсэн. Өшиглүүлснээсээ болоод эхэс ханзарч, зовиур ихтэй байсан юм.

-Хэдэн сартай жирэмсэн байсан бэ?

-Зургаан сартай. Аймгийн эмнэлэгт үзүүлж, эмчилгээ хийлгээд арванхоёрдугаар сарын 26-нд гэртээ ирсэн. Маргааш нь өвдөлт ихсээд тэсч чадахгүй болохоор нь М.Өлзийхутагт түргэн дуудаад өгөөч гэж гуйсан. Шинэ жил болох гэж байхад худлаа өвдлөө гээд сум орж, тэмдэглэх гэж байна гээд уурлаж, загнасан. Аргаа бараад хадам ээжид хэлж, түргэн дуудуулсан. Тухайн үед ээж минь сумын төвд учраас эмнэлэг орж, түргэн явуулсан байсан. Эмч ирээд “Дутуу төрөх нь, юм хумаа яаралтай бэлд. Хүүхдийг бол аварч чадна гэж хэлж чадахгүй ээ. Долоон сартай хүүхэд. Нэргүй нь яах вэ. Нэртэйг нь аврахыг хичээнэ” гээд эмнэлэг рүү дагуулаад авч явсан юм. Та нарын нэг нь ч гэсэн дагаад явахгүй юм уу гэж эмч асуухад М.Өлзийхутаг хамт яваагүй. Тэгээд эмнэлэгт очоод цаг гаруйн дараа төрсөн. Хүү минь 2.700 грамм хүүтэй болсон. Дутуу төрсөн хүүгээ хүн болгох гэж би их зовсон. Төрсөн цагаасаа хойш хүү минь зовлонг мэдэрсэн дээ. /уйлав/

-Дутуу төрсөн хүүхэд асарч халамжилж хүн болгох мэдээж хэцүү. Тухайн үед хүүгийн аав нь хэр халамж тавьж байв?

-Төрсний маргааш хүний хань шиг шөл хийгээд хүрээд ирсэн. Би ч эх хүн учир их л баярлаж байсан. Хоолоо ид гээд хүүгээ харчихаад яваад өгсөн юм. Гэтэл орой нь халамцуу хүрч ирээд “Миний хүүхэд гуравдугаар сард төрөх ёстой байсан. Наадах чинь хоноцын шээс. Миний хүүхэд биш” гээд элдвээр доромжилсон. Дутуу нойтон төрсөн хүүгээ ингэж болохгүй ээ. Хүн болоосой гээд залбирах хэрэгтэй шүү дээ гэж хэлсэн чинь сандлаар цохих гэж дайрсан. Сувилагч, асрагч нар нялх биетэй хүн дээр ирчихээд ингэж болохгүй гээд гаргаж байсан юм. Гурав хоногийн дараа эмнэлгээс өөрийнхөө ээжийнд гарсан. Гэтэл хоёр гурван удаа согтуу ирж, гэртээ харь гэж агсам тавиад авч явсан юм.

-Нялх биетэй байхад нь зодсон тохиолдол бий юу?

-Би хоёр хүү төрүүлж өгсөн. Гэхдээ бусад хүн шиг гам барьж үзээгүй ээ. Өөрөө л бүхнийг зохицуулсаар ирсэн дээ. Хэрүүл, маргаан, зодоон бол байнга болно.

-Чухам юунаас болж таныг зодож, доромжлоод байдаг юм бол?

-Тийм зүйлээс болсон гэж хэлэх юм үнэндээ байхгүй. Надаас бол байнга өө хайж, хэл амаар доромжилно. Эмэгтэй хүн болсон хойно зодох бүрт нь тэвчиж чадахгүй. Нүдээ хөх няц болтол зодуулчихаад гомдож, цөхрөөд хүүгээ хоёр сар гарантай байхад ээжийнх рүүгээ сумын төв рүү өвлийн хүйтэнд алхаад очиж билээ. Байхгүй хойгуур нь цүнхтэй хувцсаа үүрээд, өлгийтэй хүүхдээ тэврээд Буйлангаас Цэнхэр сумын төв рүү хоёр цаг гаруй алхаад харьж билээ. Тэгээд долоо хоногийн дараа ахиж би архи ууж, чамайг зодож зовоохгүй хамт гэртээ очъё гэхээр нь хэлсэн үгэнд итгээд дагаад очсон. Засрах байх гэж боддог байсан. Нэг алдсан хүнд хоёр алдах эрх байхгүй гэж бодож, хүүхдээ өнчрүүлэхийг хүсээгүй нь өнөөдөр ийм байдалд хүргэчихлээ.

-М.Өлзийхутаг жирэмсэн байхад чинь зодож, зулбуулж байсан гэж сонссон?

-Хоёр хүүгийн маань дунд нэг хүүхэд байх байсан юм. Дөрвөн сартай жирэмсэн байсан. Хөдөөний бидэнд хийх ажил их байдаг. Нэг удаа тос хайлж байгаад шар тосоо хийх гэсэн олгойны ам бараад өгөх хүн байдаггүй. Босч ирээд бариад өгөөч гэж хэлэхэд “Юу ч хийж чаддаггүй. Би бузар газраас эхнэр авсан байна. П, Г” гэж хараагаад зодож эхэлсэн. Толгой руу байнга цохиулдаг болохоор их өвдөнө. Толгой руугаа цохиулахгүйн тулд орны доогуур толгойгоо хийчихсэн. Том гэдэстэй болохоор бүтэн биеэрээ багтахгүй. Гэтэл бөгсөн бие рүү хоёр удаа дэвссэн. Шөнөдөө цус алдаад сумын эмнэлэгт ирж хэвтсэн. Эмч нар яаралтай тусламж үзүүлж, хэвтрийн дэглэм барь гэж хэлсэн юм. Маргааш нь М.Өлзийхутаг ирээд “Яасан хүүхэд чинь зулбасан уу. Хөндий савтай Я минь” гэж элдвээр харааж, хамар руу цохичихоод гараад явсан.

-Хэдэн онд вэ?

-2012 онд. Сумын эмнэлэгт хэвтээд бие сайжраагүй. Аймгийн эмнэлэг рүү явуулсан. Эхэс нь нөхөгдөхгүй сар гаруй болсон. Эмчид учирлаж хэлээд хүүхдээ ядаж долоон сар хүргээд гаргачихмаар байна гэж хэлэхэд “Тийм боломж байхгүй ээ. Амьгүй болох шинжтэй байна. Миний охин сэтгэл санаагаа бэлдээрэй. Нэгдэх өдөр гэрээсээ хүн дууд. Гаргахгүй бол амь насанд чинь эрсдэл учирна” гэсэн. Хадам ээж рүү утсаар М.Өлзийхутагийг аймагт ир гээд хэлээд өг гэж хэлж байлаа. Гэтэл байдаггүй Төвшрүүлэх сум руу архидаад явсан гэх сураг сонсогдсон.

-Салаад хоёр жил болсон ч ирж зоддог гэсэн. Амьдарч байх хугацаанд учирлаж ярилцаж үзэж байв уу?

-Уйлж, учирлаж ярилцах гэж зөндөө л үзсэн. Сүүлдээ өмнө нь сөгдөж суугаад гуйж ч үзсэн. Чамтай юу ярих юм гэдэг. Хоёр хүүхдээ бодоод архи битгий уу, зөв амьдаръя гэж их гуйсан даа. Даанч тоогоогүй.

-М.Өлзийхутагийн ах эгч нараас нь дарамт, шахалт байдаг уу?

-Аавын минь гал голомт гээд гэртээ ч тайван байж чаддаггүй байсан. Эцэг эхээсээ 10-уулаа айлын отгон хүү. Дөрвөн ах, таван эгчтэй. Байнга дарамтална. Хоёр хүүг маань ч ална, хядна зэргээр ах нь дарамталж байсан. Эгч нар нь бол утсаар болон уулзхаараа элдэв янзын юм их ярьдаг. М.Өлзийхутагт өөрт нь хүртэл хууль хяналтын байгууллага гэж байдаг шүү гэхээр “Чи намайг Архангайд барахгүй. Чамайг өөрийг чинь чирнээ” гэнэ.

-2010 оноос зодож эхэлсэн гэлээ. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ л зодох уу. Эсвэл…

-Эрүүл үедээ ч зодно. Долоо хоногт дор хаяж хоёр удаа зодно. Тэгээд бодохоор тоолж баршгүй их тоо гарах биз. 2016 онд миний бие их муудаж, аймгийн эмнэлэгт сар орчим хэвтэн эмчлүүлсэн. Тухайн үед гэртээ хүүхэн авчирч ирж хамт хонож, өнжиж байна гэх үгс сонсогдож эхэлсэн юм. Том хүү минь ч надад хэлж байлаа. Аав нэг эмэгтэй сундалж ирээд “Ээждээ битгий хэлээрэй” гээд надад ундаа чипс авчирч өгсөн гэж. Тэр үеэс өвдөж зовж явахад ийм үйлдэл гаргаж байгааг нь мэдчихээд эргэлт буцалтгүй салах шийдвэр гаргасан.

-Ээж чинь таныг гэрийнхээ буйр нь дээр нялх хүүхэдтэй нь хаяад явсан гэж ярьж байсан?

-Тэгсэн. Ээжийнхээ дэргэд байхаар эрхлээд үгэнд орохгүй элдэв янзын зан гаргаад байж магадгүй гэж бодоод Ар хүйтэн гэдэг газар руу нүүсэн. Тэр өдөр М.Өлзийхутагийн хоёр найз нь ирсэн байсан. Тухайн үед миний найз охин намайг зориод Зүүнхараагаас ирсэн байсан юм. Гэтэл М.Өлзийхутаг найзыг маань өөрийнхөө нэг найзтай унтуулах гээд дайраад байсан. Эмэгтэй хүн юу гэж танихгүй эрийн өвөрт орж унтах юм бэ. Миний дүү ч манайд байсан. Найз охин маань айсандаа дүүтэй чинь унтая гэж хэлсэн юм. Тухайн үед том хүү минь долоон сартай би хөхүүлээд сууж байв. Гэнэт л миний нуруу руу сандал барьж аваад цохисон. Яаж байгаа юм бэ гэхэд хоёр найзтайгаа нийлээд дүүг минь зодож эхэлсэн. Эрэгтэй хүүхэд ч гэсэн гурван хүнд зодуулах нь ойлгомжтой. Хамар амнаас нь цус гоожоод аймар зодуулсан. Найз охин маань дүүг минь салгаж аваад гарч зугтаасан. Шөнө гэлтгүй хоёулаа сумын төв рүү яваад өгсөн юм. Тэрнээс болоод намайг үргэлжлүүлээд зодсон. Хамрыг минь цөмлөөд бас л их бэртээсэн дээ. М.Өлзийхутагийн эгчийнх нь манайхтай зэрэгцээ байдаг. Тэр эгч нь нөгөө хэдийгээ бодвол хүн чанартай. Хүнийг ойлгож, хайрладаг хүн л дээ. Орилж чарлаад байхыг сонсоод орж ирээд намайг илүү гэртээ оруулж, гаднаас нь цойжлоод хонуулсан. Гэтэл үүр цайх үед эгч ирээд “Миний дүү босоорой. Нөгөөх чинь гэрээ ачаад явсан байна” гэсэн. Гараад харсан чинь гэрлэхдээ авч очсон хэдэн тавилга, хүү бид хоёрыг чемадонтой хувцсыг буйран дээр үлдээсэн байсан. Өөрөө машиндаа суучихсан болохоор араас нь гүйж очоод хаалгыг нь онгойлгох гэтэл асаагаад намайг шүргээд өнгөрсөн. Тэгээд хүний утас гуйж, сүлжээ барьдаг уул нь дээр гарч ээж рүүгээ ярихад удалгүй ахтай минь ирж авсан даа.  Намайг бол их олон удаа зодож, дарамталж, элдэвлэж байсан. Хар шөнө зодчихоод хоёр хүүтэй минь гэрээс хөөгөөд гаргана. Амиа аргалаад хоёр хүүхдээ хөлдөөчихгүй, хатгалгаа авхуулчихгүйн тулд хонины хашаанд хонин дунд дөрвөн удаа хонож байсан ч тохиолдол бий. Бид гурвыг хөөж гаргаад үүдээ цойчилчихдог. Бага хүү минь ой гарантай гэхээр 2015 оны өвөл байсан юм байна.

-Хамар хугалсан гэлээ. Зодуулсныхаа дараа эмчилгээ хийлгэж чаддаг уу?

-Тэр үед хамраас цус гоожоод тогтохгүй сумынхаа эмнэлэгт үзүүлж,  хамрынхаа цөмөрхийг гаргуулж, цусаа тогтоолгосон. Хэцүү үед хамт байдаггүй байлаа. Эхнэр, хүүхдээ гэрийнхээ буйр нь дээр хаяж явчихаад ах эгч нартайгаа Бор бургастын рашаанд амрах гээд яваад өгчихсөн хүн шүү дээ. Хүн өрөвдөж, хайрлах сэтгэл гэж байхгүй. Долоо хоногийн дараа рашаанаас ирээд ээжийн минь гэрийг тойрч морьтой давхиад Я, Г, П гэх зэргээр элдвээр хараадаг байсан. Орчлонгийн хамгийн муу муухай үгээр ээжийг минь хүртэл доромжилно.

-Өөр ямар байдлаар биед тань гэмтэл учруулдаг байсан юм бол?

-Хөл рүү хутгалж байсан. Хүүхэд зулбатал зодсон. Гуяныхаа махыг хоёр удаа тасдуулж, хоёр хавиргаа хугалуулсан. Цээж рүү ярьтай улиасаар цохисон. Нэлээд бэртэлтэй одоо ч өвдөж байна. Гарын хуруунууд тэнийхээ больсон. Зарим үе нь мултарсан. Бэртлээ бол тогтоолгож байгаагүй. Толгой тархи байнга өвдөнө. Ходоодны шархлаатай. Байнгын сэтгэлзүйн дарамт, шаналгаатай амьдарч байна. Архи уусан хүнийг хараад айдаг. Хүн ширүүн дуугархаар цочиж, зүрх өвдөнө. М.Өлзийхутагийг харахаар өөрийн мэдэлгүй чичирч айдаг болсон доо. Гэртээ байхдаа хүртэл үргэлжийн айдастай.

-Улиасаар цохиулсан хэрэг өнгөрсөн сард гарсан гэсэн?

-Улиасаар зодуулаад хоёр хоногийн дараа цус алдаж эхэлсэн. Сум, аймгийн эмнэлэгт эмчилгээ хийлгээд гарсан.

-Улиасаар зодчихоод дараа нь ална гэж хутга барьж ирсэн гэж ээж нь ярилцлага өгөхдөө хэлсэн. Чухам юунаас болоод ийм үйлдэл гаргаад байдаг юм бол?

-Тэгсэн. Алах гээд том хутга барьчихсан орж ирсэн. Бас л цагдаа дуудаж, арга хэмжээ авахуулсан. Хэнтэй ч хамаагүй хардана. Хойд аав, хүргэн дүү, ойр хавийн эрэгтэй хүн бүхэнтэй л хардаж, харааж, зодно.

-Тусдаа амьдраад хоёр жил болж байгаа гэсэн. Ирж зодчихоод яваад өгдөг гэсэн. Энэ үнэн үү?

-Ээж дээрээ ирж амьдрахаас өөр сонголт надад байгаагүй ээ. Хоёр хүүхдийнхээ ирээдүйн төлөө энэ хүнээс холдож, амьдрахыг хүссэн юм. Гэтэл гэрт минь ирээд зодчихоод яваад өгнө. Тайван байх нөхцөл үнэндээ байхгүй. Шөнийн 00.00 цагт ирээд гэрийн үүд нүднэ. Дуу чимээ гаргалгүй гэрийн хааяагаар тойрч явна. Үүд нүдээд онгойлгохгүй болохоор элдвээр дуудаж, эр хүнтэй байна уу чи гэх зэргээр доромжилно. Оруулахгүй бол үүд эвдэж, орж ирээд зодно. Их хэцүү хүн л дээ.

-Хүүхдүүдээ зоддог уу. Таныг М.Өлзийхутагийн эгч, ах нар үгээр болон цохиж, зодсон тохиолдол бий юу?

-Зодно. Израйль гутлаараа дээр нь дэвсэж, зодсон ч тохиолдол бий. Том хүү минь аавыгаа ирэхээр айж бүлтэгнээд хажуунаас холдохгүй. Харин бага нь хаашаа ч хамаагүй зугтаагаад алга болчихдог. Хоёр хүүгээ хоноцын шээснүүд. Миний хүүхдүүд бол надад ингэж хандахгүй гэж орилж, чарлана. Хүүхэд болсон хойно айна. Ээжээ “Аав хоноцын шээс. Миний хүүхэд биш” гээд байх юм. Би аавын хүү биш юм уу гэж надаас асуудаг. Болдогсон бол тэр эцэг тогтоолгох шинжилгээг хийлгээд ар гэрийнхэнд нь харуулахыг хүсдэг юм. Эгч, ах нарт нь гомдолтой явдаг. Элдвээр дуудахаас эхэлж, цохиж, алгадсан тохиолдлууд байдаг. Хоёр эгчид нь алгадуулж, байсан. Үг хэлээр их доромжлуулсан даа.

-Гэрлэлтээ албан ёсоор салгуулаагүй юм уу?

-Тиймээ салгуулж чадаагүй явна. Шүүхэд өргөдөл өгч, 70 гаруй мянган төгрөг тушаадаг юм билээ. Үргэлж бие өвддөг болохоор одоохондоо ажил хийгээгүй л байна. Хоёр хүүхэдтэй. Том хүү минь сургуульд явдаг. Өдөр шөнийн хоол, өмсч зүүх хувцсыг нь өөрөө л бүгдийг аргална. Мөнгөтэй болохоор за дараа нь шүүхэд өгье. Хүүхдүүдээ гутал, дэвтэр ном гээд аргална. Би гавьяа байгуулсан биш. Хөдөлмөрлөж хүүхдээ тэжээх үүрэгтэй. Уулын мод руу хөрөө бариад орох ч үе байдаг. Биеэ эмчлүүлээд сайжирхаар хоёр хүүхдийнхээ төлөө ажил хийж, амьдрал ахуйдаа нэмэр болно гэж бодож байна.

-Хүүхдүүдээ хувцас, хоол хүнс авч өгөх үү?

-Тийм зүйл байхгүй ээ.

-М.Өлзийхутаг миний хамаатнууд аймгийн цагдаа шүүх, прокурорт ажилладаг. Чи хуулиар яваад намайг барахгүй гэж сүрдүүлдэг гэж хэлсэн гэсэн. Энэ талаар?

-Тэгдэг. Чи Архангайд хуулиар яваад намайг барахгүй шүү. Миний ах дүү нар тэнд ажилладаг юм гэдэг.

Дэлгэрэнгүй ...

Бусад

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийтэлсэн

-

Нийтэлч

Өнгөрсөн наймдугаар сард Боловсролын сайд П.Наранбаяр Монголын хувийн их дээд сургуулиудын холбооны төлөөлөлтэй уулзах үеэр ярилцсаны дагуу нэгдсэн байдлаар бүх хувийн их, дээд сургуулийн удирдлагуудтай уулзлаа.

Хувийн их, дээд сургуулийн удирдлагууд тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэн нэгтгэж, төрийн дээд боловсролын салбар дахь оролцоо дэмжлэг болон эрх зүйн орчин, элсэлтийн босго, дээд боловсролын байгууллагуудын эрэмбэ, багшийн хөгжил болон нийгмийн баталгаа гэсэн чиглэлүүдээр санал хүсэлтээ илэрхийлэв. Тухайлбал, их, дээд сургуулийн онцлогийг харгалзаж үнэлэх замаар эрэмбэ тогтоох, төрийн зүгээс өмчийн хэлбэрийг ялгахгүйгээр адил тэгш бодлого хэрэгжүүлэх, салбарт хэрэгжиж буй хуулиудад өөрчлөлт оруулах шаардлагатай гэлээ.

Боловсролын сайд П.Наранбаяр их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллахаа онцолж, дээд боловсролын байгууллагуудын онцлог, чиглэлийг харгалзан ангилах байдлаар хөндлөнгийн байгууллагаар эрэмбэ тогтоолгох, элсэлтийн босгыг үе шаттайгаар өсгөн элсэгчдийг чанаржуулах бодлого баримтална хэмээв. Мөн бүх санал хүсэлтэд хариу өгч, нэгтгэж эрэмбэлэн үе шаттайгаар шийдвэрлэхээ хэллээ гэж Боловсролын яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Бусад

ТББХ: Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэв

Нийтэлсэн

-

Нийтэлч

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 05-ны хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 01 дүгээр тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн танилцуулгыг сонслоо.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.5 дахь хэсэгт “Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах нарийвчилсан журмыг Улсын Их Хурлын тогтоолоор батална.” гэж заасныг үндэслэн уг тогтоолын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор УИХ-ын гишүүн О.Номинчимэгээр ахлуулан, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, П.Сайнзориг, Х.Тэмүүжин нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан юм.

УИХ-ын гишүүн О.Номинчимэг ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулав.

Тэрбээр, Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Нийтийн сонсголын тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын 2017 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Нийтийн сонсгол зохион байгуулах журам”-д заасны дагуу зохион байгуулж ирсэн.

Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах зарим харилцааг нарийвчлан зохицуулж хуульчилсан байна.

Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн Арван тавдугаар бүлэг бүхэлдээ Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах дараах харилцааг нарийвчлан зохицуулсан байна. Үүнд:

  • 119 дүгээр зүйлд Улсын Их Хурлын хяналтын сонсгол явуулах талаар хүсэлт гаргах, хүсэлтийг шийдвэрлэх талаар;
  • 120 дугаар зүйлд сонсгол зохион байгуулах харьяаллын талаар;
  • 121 дүгээр зүйлд сонсголын бэлтгэл ажлыг хангах талаар;
  • 123, 124 дүгээр зүйлд сонсголд оролцогч, түүний эрх, үүрэг;
  • 125 дугаар зүйлд сонсгол даргалагчийн эрх, үүрэг;
  • 126, 127 дугаар зүйлд сонсголыг танхимаар болон цахимаар явуулах журам;
  • 128 дугаар зүйлд сонсголын тайлан, тэмдэглэл боловсруулж, олон нийтэд түгээх талаар;
  • 129-133 дугаар зүйлд Нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах журам.

Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурлын хяналтын сонсголыг дээр дурдсан хуулийн зохицуулалтын хүрээнд зохион байгуулах боломжтой байх бөгөөд нарийвчилсан журам батлан гаргах тохиолдолд хуулийн зохицуулалтыг давхардуулан журамд тусгах нөхцөл үүсэж байх тул тус журмын төслийг боловсруулах шаардлагагүй гэж ажлын хэсэг дүгнэлээ гэлээ.

Түүнчлэн тэрбээр  2024-2028 оны парламентын бүрэн эрхийн хугацаанд холбогдох журмын тоог цөөлж, хуулиар зохицуулах шаардлагатай зохицуулалтыг журмаар биш хуульд тусгаж байх стратегийг баримталж байгааг дурдаад, цаашид хууль хэрэглээний хувьд ойлгомжтой болгох үүднээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдолд хяналтын сонсголын зохион байгуулалттай холбоотой зарим шаардлагатай зохицуулалтыг нэмж тусгах саналтай байна хэмээсэн. Тухайлбал, тус хуулийн 121 дүгээр зүйлийн 121.6-д заасны дагуу шинжээчийг томилохдоо ажлын хэсгийн саналыг үндэслэн Байнгын хороо тогтоол гаргахаар зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл, ажлын хэсэг байгуулагдаагүй бол шинжээч томилох хүсэлт гаргах субьект хэн байх талаарх зохицуулалтыг тодорхой болгох шаардлагатай. Түүнчлэн сонсгол явуулах бүтэц нь Байнгын хороо, дэд хороо байх олон улсын жишигт нийцүүлэх нь цаашид Байнгын хорооны үйл ажиллагааг илүү мэргэшсэн, уялдаа холбоотой байх ач холбогдолтой тул холбогдох өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Мөн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэг, 126 дугаар зүйлийн 126.5 дахь хэсгийг тус тус хүчингүй болгох саналтай байгаагаа танилцуулсан юм.

Ажлын хэсгийн дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй.

Мөн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэв.

УИХ дахь МАН-ын бүлгээс тус дэд хорооны бүрэлдэхүүнээс УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг чөлөөлж, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирыг бүрэлдэхүүнд оруулах саналыг ирүүлсний дагуу Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ.

Хэлэлцэж өуй асуудалтай холбогдуулан асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг хэлэлцэн батлахыг дэмжин, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Дараа нь  “Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Тогтоолын төслийн талаар Байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ танилцуулсан. Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалт нь төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус гэсэн төрөлтэй байх бөгөөд мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэгт заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо Улсын Их Хурлын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаврыг холбогдох шийдвэрийн төслийн хамт нэгдсэн хуралдаанд оруулж, шийдвэрлүүлэх ёстой хэмээв.

Мөн тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасны дагуу Байнгын, дэд хорооноос хийх төлөвлөгөөт хяналт шалгалтыг Улсын Их Хурлын төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварт тусган хэрэгжүүлэхээр заасныг тодотгоод, хяналт шалгалтын талаар Байнгын хороодоос холбогдох саналыг авахад Аж үйлдвэржилтийн бодлогын, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос тусгайлан санал ирүүлээгүй гэлээ.

Байнгын хороодоос ирүүлсэн санал болон хяналт шалгалтын бусад асуудлын хүрээнд УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд зохион байгуулах нэр дэвшигчдийн хяналтын сонсголыг УИХ-ын төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварт тусган боловсруулсан хэмээн танилцуулсан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэг, иргэдээс ирж байгаа хүсэлт, өргөдлийн дагуу хууль зүйн бодлоготой холбоотой, ялангуяа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомжийн биелэлттэй холбоотой асуудлыг  хяналт шалгалтын цаглаварт оруулах асуудлыг хөндөн байр сууриа илэрхийлсэн.

Эцэст нь тогтоолын төслийг хэлэлцэн батлах асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин чуулганы нэгдсэн хуралдаанд Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй ...

Бусад

 Дэлгэрэх цехийн М.Эрдэнэцэцэг

Нийтэлсэн

-

Нийтэлч

“Манайх эсгий бүрээсээс  бусдыг үйлдвэрлэдэг,  гадуур дотуур цагаан бүрээс, давхарга, берзинт, өрх гээд л.  Миний хувьд 1993 оноос  өрхийн  үйлдвэрлэл эрхэлж,  ээжтэйгээ хамт  цагаан бүрээс оёж эхэлсэн. Түүнээс хойш 31 жил  өнгөрсөн байна.  Манайхыг  аж ахуйн нэгж  гэж  ойлгов оо,  оёдлын цех шүү. Ажлын байрны хүчин чадлын тухайд 16 хүн ажиллах боломжтой ч өнөөдрийн байлаар найман оёдолчин ажиллаж  буй ” хэмээн үйл ажиллагаагаа танилцуулсан  бүсгүй бол БЗД-ийн иргэн, Дэлгэрэх цехийн эзэн М.Эрдэнэцэцэг.   Гав шав хийсэн гялалзуур  эмэгтэй шүү гэх тодотголд яг таарах хүн гээд хэлчихвэл буруудахгүй л болов уу. Түүний ажил агуулахаас бүс бараагаа ангилж татахаас эхэлж, эсгүүр хийх, оёдол, ангилах,  бэлэн болсон бүтээгдэхүүнээ Нарантуул руу хүргэх, орон нутаг дахь борлуулагчид руугаа ачуулах гэхчилэн амсхийх завгүй гүйсээр үдшийн бүрийтэй золгоно. Ажлынхаа завсраар өндөр настай ижий, хүү хоёроо халамжлах учиртай.  Бас ажлын хамт олон гэж бодлын үзүүрт өнжих найман бүсгүй, хоёр эр бий. Хүний л амьдрал болохоор  жаргал зовлон ээлжилнэ. Ямар ч үед дэргэд нь байж,  зүдрэх үед нь энгэртээ наах нь   миний үүрэг гэж ойлгох түүнд  хамт олон нь хачин сайн юм билээ.  Нэгэн цагт ээжүүдээ дагаж, цехийнх нь умгар өрөөнд эрхэлж наадаж өссөн охид  амьдралд хөл тавьж,  эдүгээ  оёдолчин болцгоон  хоёр ээжтэйгээ мөр зэрэгцэн ажиллаж байгаа гээд бодохоор Дарь-Эхийн овооны энгэр бэлд бууриа засч  төвхнөсөн жижигхэн цехийн түүх эгэлгүй агаад бахархам ажээ.

Ажилсаг ээжийн хичээнгүй охин

М.Эрдэнэцэцэг өөрийнхөө сайн сайхан явааг ээжийнхээ ажилсаг чанартай холбоно. Ё.Нармандах хэмээх гайхамшигт эмэгтэй бол түүний ээж. Цэл залуугаараа ханиасаа хоцорч гурван үрээ хөлийг нь дөрөөнд,гарыг нь ганзаганд хүргэсэн ижийгээрээ охин нь өнөөдөр гангарч сууна.

Хөнгөн, хүнсний техникум төгссөн  залуухан бүсгүй амьдралд хөөр баяртайгаар  хөл тавьтал   мэргэжил бус юу чаддагаараа амьдарлаа залгуулах тийм цаг  үе тосох нь тэр. Тодруулж хэлбэл, БНМАУ зах зээлийн нийгэмд шилжсэн 1990 оны цагаан морин жил.  Амьдралын  ямар ч үед хөл алдаж үзээгүй ижий нь  “Эрдэнэцэцэг ээ, миний охин ижийнхээ оёдлын машинаар хоолоо олж ид. Нагац  ахын чинь хүүхдүүд гэрийн бүрээс, цаваг оён Дэнжийн мянгын зах дээр борлуулж байна. Борлуулалт ч гайгүй бололтой. Би тэдэнд тусалж, гэрийн бүрээс, цавгийг яаж эсгэдэг, хэрхэн оёдгийг мэдэж авлаа. Одоо хоёулаа үзээд алдая. Монгол хүн байгаа цагт монгол гэр байж л таарна” хэмээн цуу ямбуу даавуу  дэлгэн анхны эсгүүрээ хийсэн тэр өдрөөс хойш бага таван ханатын баруун талаас оёдлын машины дуу тасраагүй гэж хэлж болно. Ингэж л тэрбээр өөрийн гэх орлоготой энэ цагийн хэллэгээр бизнесийнхээ гарааг эхлүүлсэн түүхтэй.

Оёдлын цех байгуулагдаад 31 жил болжээ. Хүний амьдралын бүхэл бүтэн үе ч гэж хэлж  болохоор.  Өсч дэвжсэн түүх нь  энгийн юм шиг атлаа шантарч, уйлж дуулж явсан өдрүүд М.Эрдэнэцэцэгт бий.  “Одоо л хөл дээрээ босох нь. Банкнаас авсан зээлээ түүртэлгүйгээр дарж чадах  цаг айсуй” хэмээн  бүтэн нойртой хонож эхэлтэл гал усны гашуун зовлонгийн өмнө өвдөг сөгдөх нь тэр. Амсхийх гэдгийг умартан зүтгэж байж  бий болгосон бүхнийг нь дүрэлзсэн гал хамж аваад үнс болгож орхив. Хүний амь эрсдээгүйд нь магнайгаа хагартал баярлавч ёрдойж харлаад  үлдсэн төмрийн хог, утаа савсуулан уугих бууриас  өөр юу ч үгүй хоцорсондоо харамсан, харамсан уйлж зогссон тэр хүнд үеийг туулаад л гарсан.  Ажлын байрны тав тухтай орчныг бүрдүүлэхийн төлөө хичээн 2019 онд  үйлдвэрийн хоёр давхар  шинэ байраа ашиглалтад оруулав.  Эдүгээ агуулах, савтай ч болсон байна. Бараа материалаа ч жилийн дөрвөн цагийн эргэлтийг  даахуйцаар нөөцлөх эдийн засгийн боломжтой болсон гээд багагүй амжилтад хүрсний нууц нь  маш энгийн. Эрхэлсэн ажилдаа сэтгэлээ өгч, хичээх  явдал.  Түүнчлэн хэлсэн үгэндээ хүрч, үнэнч байдлыг эрхэмлэдэг чанар  аж.

Хөндлөнгөөс харахад,  сувд мэт шаргалтан цайрах цуу ямбуу даавуу нэгэн хэмээр нүргэлэх  оёдлын машины дуу, үйлчин бүсгүйн хурдан шаламгай хөдөлгөөнтэй  өнгө хослохуй  дор монгол гэрийн гоёл болох гадуур, дотуур цагаан бүрээс, цаваг, өрх  болж хувирна. “ Үнэтэй торгон хөшиг хэцээр татаж” хэмээх шүлэг зөвхөн шил толь болсон орд харшийнх бус талын Монголын үнэт өв монгол гэрийн дотуур хөшиг ч хээ хуар, саа бүхий үнэтэй торгоор хийгддэг болсныг энэ  цехийн үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүнээс олж харснаа нуух юун.

“Цэцгээ гэдэг оёдолчныг хайж явна”

Худалдан авагчид түүнийг ийн сурагласаар ирэх нь бий. “Байнгын минь хаяг Нарантуул зах”  шүү дээ хэмээн цайлганаар инээх оёдолчин бүсгүйг  малчид андахгүй болжээ. Жил өнжөөд л гэрийнхээ гадуур, дотуур цагаан бүрээсээ сольдог учраас түүний урласан цагаан бүрээсүүд борлогдохгүйн зовлон үгүй. Ийм амжилтад хүрэхийн тулд  монгол гэрийн давуун эдлэлийн зах зээлийг алдахгүйн төлөө тэрбээр 31 жил тасралтгүй хөдөлмөрлөсөн. Гэхдээ үнэнчээр.  Үйлдвэрлэлийн аль ч шат  дамжлагад алдаа гарах ёсгүй гэж тэр үздэг. Түүний  баримталж ирсэн зарчим бол чанартай бүс даавуугаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх,  худалдан авагчаа солихгүй байх явдал.  Нэг удаагийн ашиг бодох бус  зөвхөн өөрийг нь зорьж ирэх худалдан авагчаа дээдлэх учиртай хэмээн мань хүн үздэг байна. Тэр утгаараа байнгын үйлчлүүлэгчийн захиалгыг цаг хугацаанд нь гаргаж өгөхийг хичээхийн сацуу худалдаж авсан бүрээс нь очоод барихад язайхгүй,  дутахгүй байх ёстой гэдэг дээр анхаарч ажилладаг  байна. Үр дүнд  нь  малчид итгэлээ өгч, Эрдэнэцэцэг буюу Цэцгээ оёдолчны  сэтгэлээ шингээж оёсон гэрийн даавуун эдлэлийг сонгож тэр хэрээр  эрэлт ч их болжээ. Үүнээс гадна бараа бүтээгдэхүүнийхээ чанарт онцгой анхаарч анхны дамжлаг болох хамгийн чанартай даавууг сонгож, үйлдвэрлээ явуулна.  Бас итгэлийн асуудал. Энэ талаараа тэрбээр   “Манайх  түншүүдтэйгээ 2004 оноос  хамтран ажиллаж,  бие биеийнхээ итгэлийг алдахгүй явсаар өнөөдөртэй золгосон.  Аливаа үйл хэрэг  итгэлцэл дээр тогтдог бөгөөд хэн хэнийхээ итгэлийг алдахгүй байх аваас хамтын ажиллагаа улам л бэхжин хөгждөг жамтай” хэмээн өгүүлсэн.

М.Эрдэнэцэцэг  олонтой нэгэн.

Оёдолчдынхоо  ахуй амьдралыг өөд татаж, хамтдаа хөгжих нь түүний  зорилго. Зорилгодоо хүрэхийн тулд тэднийгээ ажлаар хангах явдал. Азаар бидэнд ажилгүй өнжих өдөр гэж үгүй. Өөрөөр хэлбэл, захиалга тасардаггүй гэсэн үг.  Гэхдээ тэдний   ажил улирлын чанартай гэдгийг хэлэх нь зөв байх.   Шинэ гэрийн найр наадам, хуримын сар дуусмагц  автомашины дулаан хучилга, гэрийн хаалганы дулаалга руугаа орно.  Тэгээд арванхоёрдугаар сарын сүүлчээс хойш  үндсэн бүтээгдэхүүнээ оёж эхэлдэг байна. Нөөц гэж ч ойлгож болох юм билээ.   Нөгөөтэйгүүр,  түүнийг тойрон найман “цэцэг”  эргэлдэж буй.  Түүний ”торгон” цэрэг  П.Алтанцэцэг гэхэд л  Дэлгэрэх цехэд 18 жил ажиллаж байгаа бөгөөд үйлдвэрийнхээ бүхий л үйл ажиллагааг хариуцна.  И.Санчирын тухайд 16 дахь жилдээ ажиллаж байгаа.  Оёдол хийхээс гадна оёдлын машины бүхий л засвар үйлчилгээг хариуцдаг алтан гартай бүсгүй. Тэрбээр  дулаалга, давхарга, берзинт гээд  бүсгүй  хүн оёход хэцүү байж мэдэх оёдлыг ч өлхөн хийдэг.  Цехэд шинэ хүн орж ирэхэд оёдлын  бүх шат дамжлагыг  зааж сургах үүрэг түүнийх. О.Лхамсүрэн  хамт олныхоо  эд эс нь  болоод 12 жил болжээ.  Алиа хошин, нийтэч зантай хэмээн танилцуулсан. И.Оюунтүлхүүр арав дахь намартайгаа золгож байгаа.  Залуучууд дотроо хамгийн хурдан шалмаг, дайчин бүсгүй гэж ирээд л  дарга нь магтаж байна лээ.  С.Мөнхзул бүсгүйн  хувьд үйлдвэрлэл хариуцдаг П.Алтанцэцэгийн охин нь.  Уг нь тэрбээр тогооч мэргэжилтэй.  Дээр дурдсан   цехэд өсч торнисон хоёр охины нэг нь.  Цехийн хамгийн залуу ажилтан бол Т.Төмөрбаатар. Ажилд ороод хоёр жил болж байгаа ч аливаа зүйлийг маш хурдан сурдаг, хичээнгүй залуу гэсэн шүү. Бидэнтэй уулзаж амжаагүй ч заавал онцолж хэлэх оёдолчин бол н.Содцэцэг. Тэрбээр  зөвхөн гэрийн торгон хөшгийг дагнаж урладаг.  Тэд хамтрагчид болоод арав гаруй  жил болжээ.

Дашрамд өгүүлэхэд,  оёдлын салбарт   голдуу эмэгтэйчүүд  ажилладаг.  Тэд хоногийн талыг  ажил дээрээ өнгөрүүлэх нь бий.  М.Эрдэнэцэцэг ажил олгогчийн хувьд  оёдолчдынхоо ахуй амьдралыг гарын таван хуруу шигээ мэднэ.  Тиймээс  охиддоо  боломжийнхоо хэрээр туслахыг хичээн зээл өгөх,  тусламж үзүүлэх  зэргээр  ахуй амьдралд нь дэм болсоор ирсний үр дүнд  эхнээсээ өөрийн гэсэн хашаа, байшинтай болцгоожээ.  Энэ бол хувь хүний сэтгэл мэдэх асуудал.   Дэлгэрэх цехийнхэн ядарч зүдэрч яваа нэгэнд  сайхан сэтгэлийн гараа байсхийгээд сунгадаг талаар БЗД-ийн нийгмийн ажилтан онцолсныг уншигчдадаа дуулгахад таатай байна. Өнгөрсөн жилүүдэд жил дараалан болсон үер ус, зуд турханд  өртсөн хэд хэдэн айлд Дэлгэрэх цехийнхэн  иж бүрэн гэр, гэрийн бүрээс хэрэгсэл болон эд материалын тусламж үзүүлж ирснийг мэдэх хүн олон.

 

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Энтертайнмент3 цаг өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм12 цаг өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр12 цаг өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Улс төр14 цаг өмнө

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо

Улс төр14 цаг өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Улс төр14 цаг өмнө

Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр

Улс төр1 өдөр өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр2 өдөр өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд2 өдөр өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент2 өдөр өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент2 өдөр өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм2 өдөр өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм2 өдөр өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм2 өдөр өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм2 өдөр өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм5 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм5 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр5 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад5 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм6 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд6 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм6 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм6 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм6 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм6 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр6 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм6 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

Улс төр6 өдөр өмнө

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Улс төр6 өдөр өмнө

Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг

Улс төр6 өдөр өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим