Нийгэм
“Халамжаас хөдөлмөрт” явуулын өдөрлөг зохион байгуулагдлаа
Хан-Уул дүүргийн дүүргийн 9,10,16 дугаар хорооны иргэдэд төрийн зарим үйлчилгээг нэг доороос хүргэх зорилгоор “Халамжаас хөдөлмөрт” явуулын өдөрлөг 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “Буянт-Ухаа” цогцолбор сургуулийн гадна талбайд амжилттай зохион байгуулагдаж, нээлтийн арга хэмжээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч А.Амартүвшин,16 дугаар хорооны Засаг дарга Ц.Алтангэрэл болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Тус өдөрлөгт дүүрэгт байрладаг томоохон аж ахуйн нэгж байгууллагууд болох ”Эко-констракшн” ХХК, “Номин холдинг” ХХК зэрэг компаниуд 600 гаруй нээлттэй ажлын байр зарлаж, иргэдийн сонирхож буй мэргэжлийн чиглэлээр ажлын анкет бөглүүлэн шууд ярилцлага авсан юм. Ингэснээр тус хорооны иргэд хөдөлмөрийн зах зээл, ажлын байрны мэдээллээр хангагдан, анкет бөглөн нөөцөнд орох, зуучлагдан ажлын байртай болох боломж бүрдсэн арга хэмжээ боллоо.
Түүнчлэн иргэд нийгмийн даатгал,эрүүл мэндийн үйлчилгээг нэг дороос авч, нийгмийн халамж, хүүхдийн мөнгөний асуудлаар өөрт шаардлагатай мэдээлэл, зөвлөгөөг авлаа.
Иргэд гэрийнхээ гаднаас хүссэн төрийн үйлчилгээг шуурхай авч байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж энэхүү үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж байхыг хүссэн юм.
Цаашид тус өдөрлөгийг Хан-Уул дүүргийн бусад хороодод шат дараатайгаар зохион байгуулахаар төлөвлөж байгааг зохион байгуулагч нарын зүгээс онцлон хэллээ.
Өдөрлөгт 9,10,16-р хорооны 200 гаруй иргэд хамрагдан нэн шаардлагатай үйлчилгээ, зөвлөгөө авсан байна.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.