Эдийн засаг
Иргэд өөрсдийн буруугаас болж хонжворын мөнгөө авч чадахгүй байна гэв
НӨАТ-ын сугалааны тохирол сар бүр явагдаж буй. Сарын сугалаагаар сүпер шагналын азтан тодорхгүй байгаа ч олон азтан бага хэмжээгээр мөнгө хожиж байгаа юм. Гэвч өөрсдийн буруугаас болж хонжворын мөнгөө авч чадахгүй хохирох тохиолдол гарч байгаа аж.
Тодруулбал, олон хүн хонжворын мөнгөө авах хүсэлтээ баталгаажуулаагүйн улмаас хонжвороо авч чадахгүй байгаа талаар Татварын ерөнхий газраас мэдээлсэн байна. Хүсэлтээ өөрийнхөө мэдээлэл дээр байгаа зааврын дагуу баталгаажуулсан тохиолдолд таны хонжворын мөнгө ажлын 20 хоногт багтан шилжих болно гэдгийг анхааруулжээ.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.