Энтертайнмент
VOGUE: Алдарт загвар өмсөгч Жижи Хадид монгол ноолууран хүрмээр гоёжээ

Алдарт “Vogue” сэтгүүл загвар зохион бүтээгч Жаргалсайханы Мандхай хэмээх 30 настай монгол бүсгүй болон түүний үүсгэн байгуулсан ноолууран хувцасны “Mandkhai” брэнд өрнийн хувцас загварын ертөнцөд анхаарал татаад байгаа талаар сурвалжлага бэлтгэж, түүнээс ярилцлага авсан байна. Мөн саяхан алдарт загвар өмсөгч Жижи Хадид “Mandkhai” брэндийн ноолууран хүрмээр гангарч Нью-Йоркийн гудамжаар алхаж байгаа нь хэвлэлийн дуранд өртсөн ажээ.
“Mandkhai” брэнд АНУ, Их Британи зэрэг орнуудад хурдацтайгаар амжилт олж, загварын олон шоун дээр танилцуулагдсан. Тэр ч байтугай дэлхийн зарим алдартнуудын өмсөх дуртай брэнд болоод байгаа ажээ. Үүсгэн байгуулагч Ж.Мандхайн талаар “Vogue” сэтгүүл бичихдээ түүнийг хориод насандаа загвар болон маркетингийн чиглэлээр суралцахаар Лондонд шилжиж ирсэн, түүний эцэг эх нь 90 оны ардчилсан хувьсгалын дараахан хувиараа ноолууран хувцасны бизнес эхэлсэн анхны монгол гэр бүл болсон. Өдгөө тэдний эзэмшдэг ноолуурын хоёр үйлдвэр улсдаа томоохонд тооцогддог хэмээн танилцуулжээ. Мөн Мандхай сургуулиа төгссөнийхөө дараа томоохон дизайнеруудад ноолуур нийлүүлэгчийн бизнесийг эрхлэхийн хажуугаар өөрийн нэрийн брэндээ үүсгэн байгуулсан гэжээ. Мандхайн гаргасан дизайнууд биед эвтэйхэн, тухтай байдгийг тус сэтгүүл мөн онцолсон байна.

Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Энтертайнмент
“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео, Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно.
Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео, Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна.
Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.
74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ.
Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.
Энтертайнмент
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлсээр байна

Өнгөрсөн амралтын өдрүүдээр зохион байгуулагдсан “Чингэлтэй хайрханы хишиг”, Ховд аймгийн Чандмань сумын 100 жилийн ойд зориулсан, улсын начин Идэшийн Мөнхбаатарын нэрэмжит барилдаануудын дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдлээ.
Улсын аварга О.Хангай тэргүүллээ хадгалсаар байгаа бол Улсын начин Э.Батмагнай хоёр барилдаан дараалан үзүүрлэсэн амжилтаараа чансааны хоёрдугаар байр руу дэвшлээ.
-
Энтертайнмент8 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Эдийн засаг12 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Нийгэм12 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Нийгэм10 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм9 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Нийгэм12 цаг өмнө
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө
-
Нийгэм10 цаг өмнө
Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ
-
Нийгэм12 цаг өмнө
“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно