Нийгэм
Баянзүрх дүүрэгт үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдвэрлэх ажлын хэсэг уулзалт зохион байгуулав
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Баянзүрх дүүрэгт үүсээд байгаа асуудлыг шийдвэрлэх, жагсаал суулт хийж байгаа иргэдийн шаардлагад хариу өгөх” түр ажлын хэсэг байгуулж, нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалангаар ахлуулан ажиллуулж байгаа юм. Ажлын хэсэгт НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Батбямба, НИТХ-ын Хуралдаан зохион байгуулалт, иргэний оролцооны хэлтсийн дарга М.Халтар, НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, Хууль, эрхзүйн хэлтсийн дарга А.Даваажаргал нар багтсан байна.
Ажлын хэсгийнхэн өчигдөр /2019.04.19/ Баянзүрх дүүргээс НИТХ-д сонгогдсон төлөөлөгчид болон шаардлага тавьж буй дүүргийн иргэдийн төлөөлөлтэй уулзалт зохион байгуулав. Уулзалтад дүүргийн Засаг даргаар томилогдсон НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Амгалан болон НИТХ-ын төлөөлөгч Ч.Ганзориг, Н.Баярмөнх болон жагсаалд оролцогч иргэдийн төлөөлөл ирсэн юм. Дүүргээс сонгогдсон АН-ын төлөөлөгчид уулзалтад ирсэнгүй.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан уулзалтын эхэнд “Монгол Улсын хүн амын 10 гаруй хувь нь амьдарч буй Баянзүрх дүүрэгт үүссэн нөхцөл байдалтай холбогдуулаад нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр та бүхнийг хүлээн авч уулзаж байнаэ. Баянзүрх дүүргийн иргэдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээг хэвийн явуулах хэрэгтэй. Энэ асуудлыг өнөөдөр та бүхэнтэй ярилцахаар товлоод байна. Та бүхний хувьд Үндсэн хуульд заасан эрхээ эдлээд жагсаж цуглах эрх нээлттэй. Гэхдээ төрийн захиргааны байрыг эзлэн түрэмгийлж хэрхэвч болохгүй. Нийслэлийн Засаг даргын тамгын газарт Баянзүрх дүүргээс өдөр бүр маш олон өргөдөл гомдол ирж байна. Төрийн захиргааны байрыг хүчээр эзэлж 360 мянган иргэний эрх ашгийг зөрчсөөр байвал бид албадан чөлөөлөх арга хэмжээг авна. Нийслэлийн Засаг даргын гаргасан шийдвэр болон дахин сонгуулийг зохион байгуулахдаа энэ хуулийг ингэж зөрчсөн гэдэг ямарч байгууллагын дүгнэлт шийдвэр гараагүй” хэмээв.
Өнгөрсөн сард Баянзүрх дүүрэгт болсон нөхөн сонгуулийн дүнг эсэргүүцэж тус дүүргийн АН-ын гишүүд, дэмжигчид нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид шаардлага хүргүүлж, хотын захиргааны байрны үүдэнд суулт зарлаад байсан юм.
Тэдгээр иргэдийн төлөөлөл болж уулзалтад оролцсон иргэдиййн зүгээс “Дахин сонгуулийг зарлахдаа хүчингүй болсон хуулийн заалтыг ашигласан, МАН-ын төлөөлөгчид олонхи болоогүй, тийм атал Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Баянзүрх дүүргийн Засаг даргаар Э.Бат-Амгаланг хууль бусаар батламжилсан тул өөрийн захирамжаа цуцлахыг шаардаж байна” гэв.
Шаардлага тавьж байгаа эдгээр иргэдийн дунд Баянзүрх тус дүүргийн 19 дүгээр хорооны Засаг дараг Ж.Батцэнгэл, 16 дугаар хорооны Засаг дарга А.Ганчимэг, дүүргийн ИТХ-ын дарга гэх Ш.Ганчимэгийн жолооч н.Ууганбаяр нар оролцсон бөгөөд тэд бухимдсан, үзэл бодлоо тулгасан байдлаар байр сууриа илэрхийлэв.
Үүний дарга ажлын хэсгийн ахлагч, нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан нийслэлийн төр захиргааны байрны гадаа сууж байгаа иргэдтэй уулзаж, тэдний санал сэтгэгдлийг сонслоо.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Нийгэм
Бохирын хоолойнуудад хатуу хог хаягдлын шүүр суурилуулж байна

Бохир усны хоолой, суултуурт хатуу хог хаягдал хаях нь Төв цэвэрлэх байгууламжийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг.
Иймээс бохирын хоолойнуудад хатуу хог хаягдлын шүүр суурилуулж байна. Энэ талаар УСУГ-ын холбогдох мэргэжилтнүүдээс тодрууллаа.
УСУГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх албаны гэрээний инженер Бат-Oюун “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлж байна. Шинэ төв цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил 95 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд ирэх тавдугаар сард туршилт тохируулгыг эхлүүлнэ.
Харин одоогийн Төв цэвэрлэх байгууламжид нийлүүлэгдэж байгаа бохир усны хаягдлын төвшин стандартаас хэтэрсэн. Энэхүү стандартын төвшнийг 2013 оны хэмжээнд хүргэх буюу багасгах арга хэмжээг авч эхэллээ. Их хэмжээний ахуйн хог хаягдал нь бохир усны хаягдлыг ихээр нэмэгдүүлж байна. Цаашдаа энэ нь төв цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмжийг хэвийн ажиллахад сөрөг нөлөөтэй учраас УСУГ-ын ажлын хэсэг бохирын хоолойнуудад хатуу хог хаягдлын шүүр суурилуулж эхэллээ” гэв.
УСУГ-аас гэрээтэй хэрэглэгчид, Улаанбаатар хотын хэмжээнд орон сууцын ашиглалт үйлчилгээний тусгай зөвшөөрөл эзэмшигчид болон орон нутгийн өмчит тусгай зөвшөөрөл эзэмшигч нартай хамтарч уг ажлыг хэрэгжүүлж байна. Энэ талаар УСУГ-ын Шугамын ашиглалт, угсралт, засварын алба М.Дашдондог “Нийслэлийн хэмжээнд бүсчилсэн байдлаар 352 ширхэг шүүлтүүр суурилуулна. Ажлын явц 25 хувьтай үргэлжилж байна. Уг шүүр нь бохир усан дахь механик бохирдлыг шүүж авах зориулалттай. Ингэснээр Төв цэвэрлэх байгууламжид очих механик бохирдол буюу ахуйн хогны хэмжээг багасгах юм. Мөн цаашид нийслэлийн хэмжээнд байгаа хороолол, хотхон дээр ирж байгаа бохирдлын түвшнийг ялгах зэргээр дараа, дараагийн арга хэмжээг авна гэдгийг хэлж байв.
УСУГ-ын Олон нийттэй харилцах ажилтан Т.Солонго: “Oрон сууцад амьдарч байгаа иргэд суултуурыг хогийн сав болгож ашиглаж байна. Жишээлбэл, БЗД-ийн 14 дүгээр хорооны энэхүү бохир усны коллекторт шүүгдсэн хатуу хаягдлаас харвал, хоолны үлдэгдэл, нойтон салфетка, амны хаалт, үсний сэв, живх зэрэг гарч байна. Тиймээс нийслэлийн оршин суугчид та бүхэн бохирын шугам болон суултуурыг хогийн сав мэтээр ашиглахгүй байхыг уриалж байна” гэлээ.
Нийгэм
Хавдрын эсрэг Үндэсний аяны хүрээнд хортой хавдрын 11 шинэ тохиолдол илрүүлжээ

“Хавдрын эсрэг Үндэсний аян-2025” Дорноговь аймагт амжилттай хэрэгжлээ.
Дорноговь аймгийн ЗДТГазрын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын танхимд аймгийн удирдах түвшний уулзалт зохион байгууллаа. Уулзалтад ХСҮТөвийн Ерөнхий захирал Н.Эдэнэхүү, дэд захирал Ц.Уранчимэг, аяны багийн зохион байгуулагч С.Эрдэнэчимэг, Аймгийн орлогч дарга, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Д. Батцэцэг нар оролцож, ХСҮТөвөөс “Дорноговь аймгийн хорт хавдрын өвчлөл, нас баралт, хавдрын тусламж үйлчилгээний өнөөгийн байдал” сэвдээр илтгэл танилцуулж анхаарах асуудлуудаар харилцан санал солилцлоо.
Дорноговь аймагт Хавдар судлалын үндэсний төв Ерөнхий мэс заслын тасгийн их эмч Ч.Бат-Оргилоор ахлуулсан нарийн мэргэжлийн эмч нарын баг 5 хоног ажиллалаа. Тус багт эмэгтэйчүүдийн мэс заслын их эмч Ц.Пүрэвдулам, дүрс оношлогооны эмч О.Даваадулам, элэг, цөс нойр булчирхайн мэс заслын их эмч Н.Лхам, дурангийн их эмч Б.Идэрцэцэг, хөхний эрт илрүүлгийн оношлогооны эмч Г.Жавхлан, ТХМЗ-ын их эмч М.Янжинлхам, эмгэг судлаач их эмч С.Наранзул, хавдрын хөнгөвчлөх эмчилгээний эмч Э.Золзаяа нар ажиллаж нийтдээ 1171 хүнд үзлэг, оношилгоо хийлээ.
Нийт үзлэгээс хортой хавдрын 11 шинэ тохиолдол буюу элэг хорт хавдар 3, умайн хүзүүний хорт хавдар 2, үтрээний хорт хавдар 1, бамбай булчирхайн хорт хавдар 1, улаан хоолойн хорт хавдар 1, уушгины хорт хавдар 1, хөхний хорт хавдар 1, анхдагч тодорхойгүй хорт хавдар 1 тус тус оношлон илрүүлжээ.
Мөн хортой хавдрын сэжигтэй тохиолдол 30, хоргүй хавдрын 371 тохиолдлыг илрүүллээ.
Аяны хугацаанд 124 эсийн шинжилгээ, 21 эдийн шинжилгээг аймагт нь хийж, хариуг цаг алдалгүй гаргалаа.
Дүрс оношилгооны эмч 28 хүнд КТГ-н шинжилгээ хийж, дүгнэлтийг нь гаргалаа.
Ходоодны хорт хавдар, умайн хавдар, зөөлөн эдийн болон гар сарвууны хавдар, ходоодны хоргүй хавдрыг авах дурангийн хагалгаа, толгой хүзүүний байрлалын хавдрын 5-н мэс засал, хөхний мэс ажилбар 7-г хийлээ.
Чадавхижуулах сургалтуудыг зохион байгууллаа. Үүнд:
Дуран оношилгооны болон КТГ-ийн чиглэлээр эмч мэргэжилтнүүдэд ажлын байрны дагалдан сургалт зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
Дурангийн хоргүй хавдрын хагалгаа, хөхний хавдрын сэжигтэй тохиолдлын биопси шинжилгээ авах арга техник, умайн хүзүүний эрт үеийн хорт хавдрын мэс засал эмчилгээний аргыг хагалгааны явцад ажлын байранд сургалтуудыг хийлээ.
“Зонхилон тохиолдох хорт хавдрын эрт илрүүлэлт, оношилгоо, эмчилгээ” сэдэвт 1кр багц цагийн сургалт зохион байгуулж нийт 50 эмч мэргэжилтнийг хамруулжээ.
Аймгийн ЭМГ-ын хүсэлтээр өвдөлт намдаах аргын талаарх сургалтыг зохион байгуулж 36 эмчийг хамрууллаа.
Нийгэм
ОХУ-ын алдарт уран нислэгийн үзүүлбэрийн “Стрижи” баг Монгол Улсад ирнэ

Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ 2025 оны тавдугаар сарын 25-ны өдөр тохиох гэж байна.
Энэхүү түүхэн үйл явдлыг тохиолдуулан ОХУ-ын алдарт уран нислэгийн үзүүлбэрийн “Стрижи” баг МиГ-29 загварын сөнөөгч онгоцоор агаарт гайхамшигтай, давтагдашгүй үзүүлбэрээ толиулахаар боллоо.
“Стрижи” уран нислэг үзүүлбэрийг багийн оролцоо нь манай хоёр орны найрамдалт харилцаа, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг улам бэхжүүлж, залуу хойч үедээ эх оронч үзэл, нисэх хүчний сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулах юм гэж Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.
-
Улс төр7 цаг өмнө
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ
-
Нийгэм9 цаг өмнө
Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Долгион таалал төгсжээ
-
Нийгэм8 цаг өмнө
Хардалтын улмаас хүний амь насыг хохироосон гэх хэргийг шүүхэд шилжүүллээ
-
Нийгэм9 цаг өмнө
Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ
-
Нийгэм8 цаг өмнө
Сэлгээнд тариалах тосны ургамлын үрийг биржээр дамжуулан арилжина
-
Нийгэм6 цаг өмнө
Улаанбурхан өвчний дэгдэлтийн хариу арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо
-
Нийгэм7 цаг өмнө
Хомын талд тахь унагалжээ
-
Улс төр6 цаг өмнө
Худалдааны түр хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлын хэлэлцүүлгийг хийлээ