Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

Монголыг хорлодог монгол ленинчүүд

Нийтэлсэн

-

“Марзан” хэмээх Б.Шарав зурсан В.И Лениний хөрөг. “Марзан” гэдэг нь одоогийнхоос арай өөр ойлголт байжээ.

Ленинээр хүмүүжсэн монголчууд Ленинээсээ ч илүү Монголыг хорлож ирлээ. Тэд сүүлийн 30 жил биесээ өөр өөрөөр нэрлээд бүлэглэн хуваагдаж Монголын төрийг дангаараа, эс бөгөөс хамтран барьж ирсэн ч зам мөр нь багш Ленинийхээсээ огт дээрдсэнгүй. Шавийн эрдэм багшаасаа гэдэг. Ардчилсан Монголын улстөрчдийн араншинг Ленинээс олж харах шиг амар юм алга.

Үзэл онолгүй Ленин

Ленин ямар нэг улс төрийн үзэл баримтлалгүй явсан. Яг манай өнөөгийн улстөрчид шиг. Ленин зөвхөн яаж засгийн эрхийг авах билээ л гэж бодсон. Тиймээс нам байгуулах санаа оноо байсангүй. Харин цэрэгжсэн байгууллага төсөөлж явжээ. Яагаад гэвэл Думд эрүүл саруул маргаан өрнөдөг, тэр бүү хэл хаант засгийн эсрэг үзэлтэй улс төрийн радикал хүчин, зүтгэлтнүүд ч ид ном хаялцаж байсан цаг. Ленинд парламентад ярьж хэлэх зүйл үнэндээ байсангүй, гагцхүү засаг авах шунал нь л буцална. Тийм хүнд төрийн эрх авах зохион байгуулалттай бүлэг л хэрэгтэй. Ленин төрийн эрх авахыг л хүссэнээс нийгмийн асуудлыг шийдэх талаар онцын бодолгүй явсан юм. Карл Маркс “Үгээгүү пролетариуд засгийн эрхийг авна” гэснийг тогтоогоод дараа нь яах, юу хийхээ огт мэдэхгүй байлаа. Засаг авна, хөрөнгөтнүүдийг зайлуулна, үйлдвэрүүдийг нийгэмчилнэ, тэгээд..? Манай ленинчүүд ч ялгаагүй. Төрийн эрх л авч байвал юу ч хийхээс сийхгүй. Сонгуулийн амлалт, намын үзлээ сонгуулийн маргааш татаад дууссан тамхины иш шигээ нясалчихна. Тэдний багш Ленин нь ленинч билээ.

Ленинч зарчим

Ленин нөхцөл байдал яаж ч өөрчлөгдсөн огт самгардалгүй юу ч гэж залж чадах улс төрийн торгон мэдрэмжтэй. Бүр маш энгийн бааргаар, тэгээд уран цэцэн хэлнэ гээч. Бусад хүн ядаж юу гэх билээ хэмээн бодож тунгаадаг бол Ленин урсгаж гарна. Ерөөсөө түүнд ямар нэг дотоод итгэл үнэмшил, давшгүй хязгаар гэж байсангүй. Жишээ нь, төрийн эрхийг айлын авгайд, газрыг тариачдад, үйлдвэрийг ажилчдад өгнө гээд хэлчихнэ. Яагаад ингэж хэлж байгаа билээ, дараа нь яах билээ гэж боддог ч үгүй. Энэ чанараараа үеийн бусад улстөрчөөсөө эрс ялгардаг. Ленинээс 700 жилийн өмнө Чингис “Морин дээрээс дэлхийг байлдан дагуулах амархан, мориноосоо буугаад төрөө төвхнүүлэх хэцүү” гэж сургасан гэдэг. Гэтэл Казаний их сургуулийн Хуулийн факультетийг Алтан медальтай төгссөн Ленин огтхон ч бодож эргэцүүлэлгүйгээр бурсан. Хэлсэн и гүйцээ. Гэхдээ эцсийн бүлэгт газар, үйлдвэр, төрийн эрх мэдлийг ч өөрөө авчихсан байлаа. Монгол шавь нар нь ч өөрцгүй. Хүүхэд бүрт 10 мянга, шинэ гэр бүлд 500 мянга, хүн бүхэнд сая, сая таван зуун мянган төгрөг өгнө; иргэн бүрт 1072 хувьцаа тараана, тэтгэврийн зээл тэглэнэ, ваучер олгоно… гэхчилэн аманд орсноо л хэлнэ. Улсынх нь өр хэд билээ, төсөв ямар билээ, тэр мөнгийг яаж олох билээ… падлийгүй. Төрийн эрх мэдлийг гартаа оруулж байвал барав. Тэгсэн цагт бусдыг нь цөлмөчихнө. Тэдний багш Ленин бол зарчимгүй нөхөр.

Хулчгар Ленин

Ленин буруу зөвгүй бурж явснаас зориг зүрхтэй хувьсгалч огтхон ч биш. 1917 оны зун Петроград (Санк-Петербург 1914-1924 он) даяар большевикууд Германаас санхүүжиж, төрийн эргэлт хийх нь гэдэг мэдээ таран “Правда” сониныг хаахад Ленин ганцаараа зүсээ хувилгаж хамаг юмаа хаяад зугатсан. Троцкий тэргүүтэн хууль цагдаатай заалдаад нутагтаа үлдсэн байдаг. Харин төрийн эрх булаах боломж бүрдмэгц гуяа алгадан гэгээн дүрээрээ гүйгээд ирсэн дээ. Монгол шавь нар нь Америк ч бил үү, Австрали ч бил үү явсан бил үү? Ленин бол хулчгар. Тиймээс төр авсан хойноо эрх мэдэл булаацалдаж мэдэх бүх аюулыг зайлуулах алхам хийж эхэлсэн. Шавь нартаа “Хөрөнгөтөн, нударганы хөрөнгийг хураагаад авчихаар анги аяндаа устана” гэж сургасан. Ачир дээрээ шууд утгаар нь тэднийг алсан, хядсан, устгасан. Үзэл онолтой, түүндээ итгэдэг хүнээс үүгээрээ Ленин ялгардаг. Ингэж иргэний дайн дэгдээсэн. Бусад намтай сонгуулиар өрсөлдөхийн оронд шууд хаасан. Чөлөөт хэвлэл мэдээллийг тас хориглож ганц “Правда”-аагаа үлдээсэн. Сонгох сонгогдох, үг хэлэх эрх чөлөө; ер нь өөрийн үзэл бодолтой, эрх чөлөөт иргэн бүрээс үхэтлээ айж байлаа. Монгол ленинчүүд ч мөрөөр нь замнасан. Зугатна, ирнэ, хаана, бооно, шүүнэ, тууна, цаад шалтгаан нь айдас.

Хууль дүрэмгүй Ленин

Иргэний дайн эхэлмэгц өгсөн Лениний тушаал 1991 оноос ил боллоо. Бууд, дүүжил… л гэснээс стратеги, тактикийн ач холбогдолтой шийдвэр байхгүй. Хуульт ёс, эрхзүй, хүний эрхийн эсрэг гэмт хэргийн гарын авлага. Ленин уул нь хуулийн сургууль төгссөн хүн. Гэхдээ төрийн эрх аваад хуульт ёсыг сүйтгэсэн. Хамгийн анхны тогтоолоороо хуучин бүх хуулийг хүчингүй болгосон. Төр авсан большевикууд хууль дүрэм өөрчлөлгүй яахав, гэтэл үгүй шүү. Шүүх, прокурор, өмгөөлөл гээд хуулийн тогтолцоог бүхлээр нь нураагаад бас нэмээд хуулийн сургуулийн хаалгыг ч түгжсэн байдаг. Энэ бүхнийг “Хувьсгалт шүүх” гэгчээр орлуулж хуулийн мэдлэггүй, бүр огтоос боловсролгүй хэдэн товарищд бүх асуудлыг дураараа шийдэх эрх олгосон. Төр авсан нь хэн гэм буруутайг тогтоогоод баривчлаад, яллаад явна гэсэн үг. Ленинээс өмнө ч Орост хувьсгал гарсан, дэлхийн дайн ч хийсэн гэхдээ эрх зүй, хууль дүрэм хэвийн үйлчилж л байлаа. Монголын ленинчүүд төр аваад л өөртөө эсвэл зөвхөн “түүнд” зориулж хууль гаргана. “Шударга бусын хонгил” барьж бусдыг тийш чирнэ. Тэдний багш Ленин хууль эрхзүйг уландаа гишгэсэн товарищ.

Дангаар ноёрхогч Ленин

Ленин хамтран зүтгэгчдээ толгой мэдэн томилсон. Тэдэнтэйгээ оров ч гарав ч хамтдаа. Тэгсэн мөртөө “Правда” сониноороо бүгдийг нь ил цагаан баална, бүр балбана. “Би л энэ улс орныг удирдаж чадна, манай товарищуудад итгэж болохгүй шүү” гэж байгаа нь тэр. “Надаас бусад нь чадваргүй улсууд шүү” гэж ард түмэндээ ойлгуулж байгаа хэрэг. Диктатур гэдэг төрийн хамгийн энгийн тогтолцоо. Энгийн зүйлс хүмүүний сэтгэлийг татдаг. Амьдралыг төвөгтэй болгож яах юм бэ. Сурч боловсорно, өөрийнхөө төлөө тэмцэнэ, бодно сэтгэнэ, хуульд захирагдана гэхгүй амар хялбар амьдрал гэж ард түмэн хардаг. Тиймээс ч тэд бурханд бүхнээ даатгаж ирсэн юм. Ленин бурхны үүргийг өөртөө авсан. Монголын баастай бурхад ч адил. Телевизийн дурангийн өмнө танхимын гишүүдээ хэлэх хэлэхгүйгээр нь дуудаж загнана. Бүр цохиод авахад ч бэлэн харагдана. Энэ нь иргэдэд таалагдана гэж. Ленин бол хүнийг хүн биш болгодог тоталитар дэглэм үндэслэгч. Монгол шавь нар нь багшийнхаа энд хүрэхгүй ч диктатур тогтоох чин хүсэлтэй. Ленин бол дангаар ноёрхох хэнээтэн.

Буянтны дүртэй Ленин

Ленин төрийн эргэлт хийхээс өмнө Оросын эдийн засаг тавдугаарт эрэмбэлэгдэж байлаа. Зах зээлийн жам ёсны амийг таслахад улсынх нь эдийн засаг аяндаа нураад уначихав. Шалтгааныг нь Ленин амархан “олсон”. “Гадна, дотны дайснууд хорлоод байна”, гүйцээ. Энгийн болоод ойлгомжтой тайлбар. Дайсан нь харин дотроо олон төрөл: хувьсгалын эсэргүүчүүд, өмч хөрөнгөтөнгүүд, хувиа хичээгчид, хорлон сүйтгэгчид, хумслагчид, шамшигдуулагчид… Эднийг устгах ёстой… Төрийн царай харахгүй амьдралаа аваад явчих иргэн Ленинээр яах юм?!? Хэдэн зуун жил болоод ирсэн юм болж л таарна. Харин Ленинд тийм хүн шиг хэрэггүй юм үгүй. Бүгд Лениний гарыг харах ёстой. Тэгж гэмээн нь тачаадан байж булаасан эрх мэдлээсээ жаргалыг амсана. Авдаг цалин нь аманд ч үгүй, хамарт ч үгүй, хувиараа бизнес эрхлэх эрхгүй, үргэлж гарыг нь хардаг хүн сүрэг л Ленинд таашаал өгнө. Тиймээс бүх өмчийг нь хурааж аваад буцаагаад дусал дуслаар амсуулна. Ленинийг тойрон хүрээлэгчид “номинклатур” хэмээх нийгмийн шинэ давхарга болж хаад ноёдоос ч илүү эрх ямба эдэлж явлаа. Монголын ленинчүүд багшийнхаа үлгэр дууриаллаар. МАНАН, БУДАН, ЗИЖЭНЭН… Төр авах тоолондоо хувьдаа хууль гаргаж хулгай хийсээр өдий хүрлээ. Эрдэнэт, Таван Толгой, Ноён уул, Салхит, Асгат… уурхай, лицензүүдийг хурааж хөрөнгө зоорио зузаатгасаар… Ардуудад ойн медаль, одон тэмдэг, алдар цол л хаваасаг… Тэдний багш Ленин өгч чадахгүй цалин мөнгөө өнгөтэй төмрөөр орлуулах мэргэн ухаан бодож олсон юм.

Төгсрөл

Долоон жил төр барьсан Лениний ёс бусын арга барилыг далан жил заалгасан Монголын улстөрчид Ленинд эргүүлээд лекц уншсан ч чадахаар туршлага хуримтлуулжээ. Багш Ленин нь “Сур сур бас дахин сур” гэж сургасан юм хойно арга байж уу… Эрт гарсан чихнээс хожуу ургасан эвэр урт гэж… Өөрийгөө хэн ч гэж нэрэлдэг бай хамаа алга, Монголын улстөрчид мөн чанараараа бүгд ленинчүүд. Хөшөөг нь зайлуулсан ч хүмүүжил нь хэвээрээ… Ленин всегда с ними…

Долой ленинисты!

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.

Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.

Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.

Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсад Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулан Ойн инженер, Шинжлэх Ухааны Академийн Ботаникийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, Монгол Улсын арслан Мядагийн Мөнгөний нэрэмжит Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Алсын Жим” ХХК, “Алтаргана Констракшн” ХХК, “Увснуур” дэвжээний бөх, улсын начин Лхагвасүрэнгийн Энхсаруул түрүүлж, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Ньюмайнд” групп, “Булганхан” дэвжээний бөх улсын начин Дэлгэрсайханы Амарсайхан үзүүрлэв.
Дөрөвт Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат, Хилчин спорт хороо, “Юү Би Ойл” ХХК, “Хантайшир” дэвжээний бөх, улсын начин Ш.Шинэбаяр, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Арвин Үр Үндэс” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн арслан Г.Мөнхбаяр нар шалгарлаа.
Наймд улсын начин Э.Ванданцэрэн, аймгийн арслан Х.Наранбаяр, аймгийн арслан Б.Ганбаяр, цэргийн арслан Д.Цэрэнням нар үлдэв.
Уг барилдааны түрүү бөх 8 сая, үзүүр бөх 5 сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр 1.5 сая төгрөгийн бай гардсан бол “Увснуур” дэвжээний зүгээс М.Мөнгөн арслангийн нэрэмжит “Улсын цолонд ойрхон бөх”-ийн шагналыг цэргийн арслан Дэлгэрийн Цэрэннямд гардуулсан юм.
Дараагийн барилдаан арваннэгдүгээр сарын 26-ны 13:30 цагаас Анхдугаар үндсэн хуулиа баталж Бүгд Найрамдах Улсаа тунхагласаны “ТҮҮХТ 100 ЖИЛ”-ийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаанаар үргэлжилнэ.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Энтертайнмент9 цаг өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм18 цаг өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр18 цаг өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Улс төр20 цаг өмнө

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо

Улс төр20 цаг өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Улс төр20 цаг өмнө

Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр

Улс төр2 өдөр өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр2 өдөр өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд2 өдөр өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент2 өдөр өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент2 өдөр өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм2 өдөр өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм2 өдөр өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм2 өдөр өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм2 өдөр өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм5 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм5 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр5 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад6 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм6 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд6 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм6 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм6 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм6 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм6 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр6 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм6 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

Улс төр6 өдөр өмнө

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Улс төр7 өдөр өмнө

Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг

Улс төр7 өдөр өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим