Нийгэм
Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ
УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр үргэлжлүүлэн хуралдаж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэнэ. ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан өнөөдөр томилолтоос ирснээр долоо хоногийн өмнө хуралдаж эхэлсэн тус дэд хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдах боломж бүрдэж байгаа юм. Дэд хороо дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаж шийдвэрлэх боломжтой ч бүрэн бүрэлдэхүүнээрээ шийдвэр гаргах ёстойг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж мэдэгдэж буй. Тэрбээр өнөөдөр энэ асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ гэдгийг хэлсэн юм. Дэд хороо хуралдаж шийдвэр гаргасны дараа УИХ-ын хоёр байнгын хороо хуралдаж асуудлыг хэлэлцэнэ. Улмаар чуулганы хуралдаанаар уг асуудлыг эцэслэн шийдвэрлэх юм.
Халдашгүй байдлын дэд хороог УИХ-ын гишүүн Ц.Нямдорж ахалж, бүрэлдэхүүнд нь Н.Энхболд, Д.Лүндээжанцан, Ч.Улаан, Ө.Энхтүвшин нар багтдаг.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг Улсын ерөнхий прокуророос гурван асуудлаар түдгэлзүүлэх санал ирүүлсэн. Тодруулбал, ХНХ-ын сайдаар ажиллах хугацаандаа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зээл олголтод албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй, УИХ-ын гишүүн агсан Г.Батхүүгийн амь насаа алдсан хэрэгт худал мэдүүлэг өгсөн зэрэг үндэслэл байгааг Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдорж хэлсэн билээ.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Улс төр20 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр20 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр20 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Нийгэм19 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр19 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
-
Энтертайнмент10 цаг өмнө
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ