Нийгэм
Жигжиднямаа дарга аа, угаар үнэртсэн галт тэргээр дахин зорчмооргүй байна!!!
Утаа нь хоолой хорсгож, угаар нь толгой өвтгөдөг байсан улаанбаатарчуудын уушги цэвэршиж, өглөөний цэвэр тунгалаг агаараар амьсгалахыг сайхныг өнөө өглөө дахин мэдрэв. Ийм мэдрэмжийг сүүлийн арав гаруй жил эдлээгүй билээ бид. Уг нь утаанаас зөвхөн улаанбаатарчууд ангижрах ёстой бус улсын хэмжээгээр хорт утаа гэдгийг мартахын төлөө хамтдаа тэмцэх хэрэгтэй байна. Өнгөрсөн пүрэв гаригт орон нутагт томилолтоор ажиллаад ирлээ. Явсан ажил бүтэмжтэй сайхан ч суудлын галт тэрэгний угаарт хордон шөнөжин толгойгоо ганзаглаж, эмтэй “найзалж” ирсэндээ бухимдаж сууна. Уг нь Улаанбаатараас хөдлөхөд угаар үнэртэхгүй л байсан. Гэвч “Эмээлт” өртөө зогсоод л хөдлөхөд л галт тэргээр дүүрэн түүхий нүүрсний үнэр үнэртэж улмаар шөнөдөө угаараар амьсгалж эхэлсэн. Утаатай тэмцэж буй энэ цаг дор угаартна гэдэг байж болшгүй зүйл. Тэр өдөр “Улаанбаатар- Зүүнхараа- Дархан-Эрдэнэтийн чиглэлийн галт тэргээр дор хаяж 300 гаруй зорчигч аялсан болов уу. Орон нутгийн галт тэргээр зөвхөн монголчууд зорчдоггүй. Өдөрт дунджаар мянга орчим хүн урд хойд чиглэлд зорчдог гэж үзвэл тэр хэрээр мянган хүн түүхий нүүрсний хорт утаагаар амьсгалж, уушгины хорд хавдраар өвчлөхийн эхлэл тавигдаж байна гэсэн үг. Нөгөө талаар МТЗ цаашлаад Жигжиднямаа дарга Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа утаанаас салах хөтөлбөрийг эсэргүүцэж, тэрхүү эсэргүүцлээ түүхий нүүрс түлэх байдлаар илэрхийлж байгаа юм болов уу. Манай купенд дөрвөн зорчигч аялсны гурвынх толгой шөнө дундаас хойш өвдсөн нь угаарт хордсоны шинж болов уу. Эцэст нь хэлэхэд, энэ бол шийдэж болохгүй зүйл биш. Жигжиднямаа дарга вагон депогийнхондоо түүхий нүүрс түлэхгүй байх талаар үүрэг өгөхөд л шийдэгдэх асуудал. Сэтгэл гаргахгүй л байна даа. Би дахиж угаар үнэртсэн галт тэргээр зорчиж, уушгиа өвчлүүлмээргүй байна шүү, Жигжиднямаа дарга аа.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Улс төр20 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр20 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр20 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Нийгэм18 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Энтертайнмент9 цаг өмнө
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ
-
Улс төр18 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө