Connect with us

Бусад

Б.Лхагважав: Сонгодог урлагт дурлах нүдийг минь багш маань нээж өгсөн

Нийтэлсэн

-

Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч Б.Лхагважавтай  хийсэн ярилцлагыг уншигч танд өргөн баръя. 

  •  Н.Жанцанноров гуай нэгэнтээ “Лхагважав шиг сонгодог урлагийг ойлгодог дэмждэг хүн олон бол ч бидэнд дэлхийд нэрээ дуурсгах  боломж нөөцүүд зөндөө байна” гэж шүүрс алдан өгүүлж байсан юм. Тиймээс ярилцлагаа сонгодог урлагтай танилцсан түүхээс эхлэх нь зөв байх?
  •   
  • Хүүхэд насны гэгээн өдрүүдээр зочлох хэрэгтэй болох нь. Польшийн суут хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Фридерик Шопены бүтээлүүд миний сэтгэлийг хөглөдөг юм.  Би нийслэлийн 48 дугаар сургуулийг төгссөн. Манай   орос хэлний багш н.Алтанцоож маань   бидэнд Чайковскийн “Хунт нуур” бүжгэн жүжгийн удиртгал сонсгоно гээд, пянз тоглуулагчаа авчирсан юм.  хичээл эхлэхийн өмнө тавхан  минут л сонсгосон байх. Хөгжим эхлүүт  багш маань тэрхүү бүжгийн жүжигт уусаад орчихсон. Бид анх удаа сонсч байгаа болохоор уярч догдлох зүйл байхгүй харин ч  багшийгаа шоолох маягтай. Сонгодог хөгжим гэдгийг ойлгохгүй байсан хэрэг.  Дуу, хөгжмийн хичээл гэж  долоон нотноос цаашгүй хэтрэх биш. Тэр өдрөөс хойш  орос хэлний багш маань  бидэнд сонгодог хөгжмийн сайхныг хичээл бүрийнхээ төгсгөлд тайлбарлаж, сонсгодог болсноор манай ангийнхан тэрхүү гайхамшигт урлагт дурлацгаасан даа.  Ингэж л бидний нүд,  чихийг нээж өгч билээ. Тэр цагаас  “Хунт нуур” гэх мэт балетийг алсгалгүй  үзэхийг хичээж, сонгодог хөгжим сонсдог болсон гэж хэлж болно.   Гадаад руу, тэр дундаа Польш явахдаа  ёс юм шиг  театрт нь зочилж,  балет, дуурийн аль тааралдсаныг  үзэж, сэтгэлээ сэргээдэг болсон. Би  оюутан цагаасаа  Польш руу явж, наймаа хийсэн хүн.  Польшийн  бэлгэ тэмдэг бол Шопен.   Польш, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой  2005 онд тохиосон. Тэр ойгоор Шопений  нэрэмжит төгөлдөр хуурчдын тэмцээнийг Улаанбаатар хотод зохион байгуулсан.    Н.Жанцанноров гуайг зөвлөхөөр аваад, төгөлдөр хуурч Т.Цолмон багш гэх мэт олон мундаг хүмүүстэй хамтраад шүү дээ.  Тэр цагаас Шопений  нэрэмжит тэмцээнтэй холбогдсон. Дараа нь 2010, 2014 онд хоёр удаа Шопений  нэрэмжит  Олон улсын төгөлдөр хуурчдын тэмцээнийг Монголд зохион байгуулсан. “Шопен ба XXI  зууны Монгол” нэртэй Олон улсын төгөлдөр хуурчдын тэмцээн юм. Эхний тэмцээнд нь н.Бат-Эрдэнэ гэдэг залуу түрүүлж байсан.   Өнгөрсан хавар  Мальт улсад очиж тоглолтод оролцоод ирсэн. Италид сургууль төгссөн, манай улсын мундаг төгөлдөр хуурч бий. Сүүлийн тэмцээнд нь Шанхай хотын Зү Ванг гэдэг 15 настай хүү түрүүлсэн. Энэ тэмцээн Монголыг дэлхийд сурталчилсан үйл явдал болсон гэж дүгнэж болно.  Ингээд бодохоор төгөлдөр хуур, сонгодог хөгжим гэдэг миний сонирхдог төдий зүйл биш үндсэн ажлын маань нэг хэсэг болоод байгаа.

– Шопентой адил таны сэтгэлийг хөглөдөг Монголын хөгжмийн бүтээлүүд байна уу? 

 

  • Би сонгодог хөгжим судлаач биш, зөвхөн сонирхогч төдий сонсогч. Сонгодог хөгжмийн бүтээлүүд бүгд л агуу. Сонгодог хөгжим хүний мэдрэхүйгээр дамжиж, эд эсэд хүрдэг. Хүн зургаан мэдрэхүйтэй, түүгээрээ мэдэрдэг. Нүд, чих, хамар, ам, биеэрээ мэдэрдэг. Энэ бол бурхнаас заяасан өгөгдөл. Эдгээр  мэдрэхүйгээ хөгжүүлж байх ёстой. Хөгжүүлэх нэг хэлбэр нь хөгжим.  Хөгжим гэдэг хүн төрөлхтний бий болгосон гайхамшигтай бүтээл. Дэлхийн сонгодгуудыг сонсохгүйгээр  хорвоогоос буцна  гэдэг эмгэнэл шүү. Дээрээс нь Монгол ардын уртын дууг Ж.Дорждагва,  “Жаахан шарга”-ыг Ламжав гуайн дуулснаар. Цаашлаад Нямсүрэн, Нямлхагва, алдарт Н.Норовбанзад гуайн дуулсан уртын дууг сонсоогүй өнгөрвөл эмгэнэл. Энэ гайхалтай бүтээлүүдийг монгол хүн туурвисан, амилуулсан, хойч үедээ үлдээсэн.  Тиймдээ ч би уртын дуу сонсох дуртай. Сонгодог хөгжим сонсох боловсрол гэж байх ёстой. Багаасаа сонсч, ойлгодог болох шаардлагатай.  Тав, 10 минутын хугацаанд сонсч байгаад дараа нь цагийн концерт сонсох хэмжээнд боловсрох ёстой юм. Сонгодог хөгжим сонирхож сонсоно гэдэг нэлээд мэргэшсэн, боловсорсон хүний хийх ажил. Түүнээс сонгодог хөгжим сонсоно гэдэг зугаа цэнгэл биш.  Яг л  номтой адилхан. Шопен яагаад дэлхийд алдартай болсон бэ гэхээр түүний бүтээлийг бүх төгөлдөр хуурчид тоглодог  байхгүй юу.  Энэ хүн 37 настайдаа нас барсан. Таван настайгаасаа л  тодорсон, дэлхийн суут хүн. Сайн төгөлдөр хуурч гэдгээсээ гадна мундаг хөгжмийн зохиолч байсан. Таван настайдаа Австрийн хаанд үнэлэгдээд, тэнд очиж төгөлдөр хуур тоглож байсан түүхтэй. Зургаан настайдаа вальс бүжгийн хэмнэлийг бичиж байсан гэдэг.  Тийм учраас түүний төгөлдөр хуурын бүтээлүүд төгс гэгддэг юм.  Шопений  бүтээлийг яагаад төгс гэдэг нь бас учиртай. Нэгдүгээрт, түүний бичсэн ая аялгуу нь өөрөө гайхалтай. Түүнээс гадна, тэр төгөлдөр хуурыг амилуулж чадсан хүн. Төгөлдөр хуур хөгжмийг Европ, Америкийн хөгжмийн зэмсэг урладаг хүмүүс хийсэн байдаг. Сүмийн том хөгжмийг жижигрүүлж, төгөлдөр хуур болгож хийсэн. Гэхдээ сайн амилаагүй байсан гэдэг. Харин Шопен төгөлдөр хуур гэдэг хөгжмийг өөрийнхөө зохиосон нот, аяар амилуулсан  учраас суут хөгжмийн зохиолч гэгдэж буй хэрэг.  Мөн өөрийнхөө бүтээлээр дамжуулаад Польшийн ард түмний соёл урлаг, зан заншлыг дэлхийд түгээсэн.  Польш  улс 1810 онд тусгаар тогтнолоо алдсан. Оросын хаант улсын эрхшээлд орж, 100 гаруй жилийн дараа буюу 1918 онд тусгаар тогтнолоо буцааж авсан. Энэ бүх үүх түүх түүний бүтээлд шингэсэн байдаг.

 Ер  нь хөгжмийг ямар үед сонгох ёстой юм бэ. Гунисан гутарсан, ганцаардсан, ядарсан үедээ юм уу. Эсвэл зориуд цаг гарган театрт очих ёстой юу. Та түрүүн боловсорсон байх  учиртай хэмээсэн тул асууж буй хэрэг? 

-Амьд хөгжим сонсоно гэдэг өөрөө гайхамшиг. Мэдээж орчин үеийн технологи амьд хөгжмийг гэрт  маань аваад ирсэн.   Түүнийг сонсох нэг өөр. Гэхдээ манай улс дуурийн театртай.  Олон жил сонгодог урлагийг үзэгчдэд хүргэж байна. Тэнд 200 гаруй хүн ажиллаж байгаа. Тэдгээр  уран бүтээлчдийн бүтээлийг амьдаар нь  сонсч сэтгэлийн цэнгэл эдлэнэ  гэдэг юутай жаргал  билээ.   Сонгодог бүтээлийг сонгодог хамт олон л  амилуулдаг  байхгүй юу. Тэгж байж балет бүжиглэнэ, дуурь дуулна, сонгодог урлаг үзэгчдэд хүрнэ.  Хөгжмийг нь монгол хөгжимчид тоглоод, монгол удирдаач удирдаад, бүхэл бүтэн үйлдвэрлэл явуулж байна. Тэгээд долоо хоног болгон балет, дуурь үзэгчдэд хүргэж байгаа. Ийм уран бүтээлчидтэй, театртай байна гэдэг нь өөрөө гайхалтай. Сонгодог бүтээлийг сонгодог орчинд нь үзэж, сонсвол илүү таашаалтай. Тиймээс л  энд тэнд явж байхдаа театраар нь заавал  орж, тоглолт байвал  үздэг. Ялангуяа симфони найрал хөгжмийн бүтээл сонсоно гэдэг үнэхээр гайхалтай.  Монголын хамгийн агуу сонгодог урлаг бол уртын дуу. Би түрүүнд цухас дурьдсан. Уртын дуу гэдэг 1000 жил болсон сонгодог урлаг байхгүй юу. Уртын дуу сонсоно гэдэг өөрийн ард түмнийхээ 1000 жилийн түүх соёлыг чихээрээ мэдэрч байна л гэсэн үг. Уртын дууны гол нууц нь үгэндээ байдаг. Үг нь тэр аяараа манай ард түмний амьдралын гүн ухаан байдаг юм.  “Өвгөн шувуу” гэдэг дууг манайхан сонсч байх хэрэгтэй. Энэ дуу 30 бадаг шүлэгтэй. Энэ дууны 25 дугаар бадагт
Омогшин бардамнахыг хүлцэн тэвчиж
Ойр холхиноор нийцэн зэрэгцвэл
Нуур амар, нугас амгалан, нутаг дэлгэрээс дэлгэр болдог юм шүү дээ
Жигүүртэн олон шувууд минь ээ гэдэг. Энэ бол өнөө цагийн хэллэгээр  зах зээлийн зарчим шүү дээ. Хэн хэндээ хожоотой гэрээ хийвэл хоёулаа хожиноо л гэсэн үг. Манай өвөг дээдэс энэ зарчмыг уртын дуундаа оруулаад дуулж байж.   Ер нь том уртын дуунууд 28, 36 бадагтай байдаг. Одоо бол эхний дөрвөн мөр, эсвэл хоёр, гурван бадгаас цааш дуулахаа больсон. Энэ алдааг засъя гээд бид 2011 онд “Морьтон ардын түмний эх” нэртэй уртын дууны уралдаан зохион байгуулж байсан. Тэгээд уртын дууг гурван түрлэг дуулуулж байсан юм.  Гурван түрлэг гэдэг чинь айзам уртын дуу бол 20 минут дуулна шүү дээ.

 Ингэхэд та өөрөө төгөлдөр хуур тоглож сурах гэж оролдож үзэв үү?  

-Би дуу дуулах, хөгжим тоглох авьяасгүй. Тийм учраас төгөлдөр хуур тоглож суръя гэж бодож, оролдож байгаагүй.  Авьяасгүйгээ мэдэж байгаа юм чинь оролдлого хийж яах юм бэ, цагийн гарз.  Монголчууд дуулж, хуурдахаар бялхаж байгаа. Тийм байхад би бас нэмэрлээд яах юм. Урлаг гэдэг цаанаа гүн ухааны л шинжтэй. Хүн тэндээс олж авахаа авч байх хэрэгтэй. Дуурийн дууг итали хэлээр л дуулж байгаа. Үгийг нь бид ойлгохгүй. Хөгжмийг нь л сонсч, таашаал авдаг. Тэгвэл Гандан ороод, өглөөний хурал хурахыг сонсоод үзээрэй. Ялангуяа 29-ний хурал өглөө 06:00 цагт хурж байгаа. Тэр олон лам нар төвдөөр ном уншихыг сонсоорой. Яг л дуурьтай адилхан. Зүгээр л очоод сонсоод үзээрэй. Бурханы ном гэдэг гайхалтай философи. Оюуны их ундарга тэнд байна. Очоод зүгээр л ном хурахыг нь сонс. Дуурийг очоод зүгээр л үз, сонс. Ганданд ороход мөнгө төлөхгүй. Дуурь хямдхан шүү дээ. Гэхдээ манай дуурийн театрынхан дэлхийн сонгодгуудыг тоглож байна.   Нөгөөтэйгүүр би  спортод дуртай.   Бүр болоогүй  Монголын Гимнастикийн холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна.

 

-Дэлхийн сонгодог урлагт дуртай хүмүүсийн  очих дуртай газар нь аль улсын театр вэ. Би бодох нь ээ, Итали вм болов уу гэж санадаг. Очиж үзээгүй л дээ? 

  • Дэлхийн  ихэнх театраар  ороод үзсэн. Дууриас гадна ардын соёл, урлагийг түгээдэг жижиг театрууд бас их байдаг. Манай Үндэсний урлагийн их театр гэж байдаг даа. Түүнтэй адилхан. Жишээлбэл, Мексикт явж байхад том далбагар малгайгаа өмсөөд, хөгжмөө тоглодог хүмүүс маш их байдаг. Тэрүүхэн хойд талд нь, Нью-Орлеанд очиход жааз хөгжмийн клубүүд их бий. Ерөөс жааз хөгжмийн эх орон нь Нью-Орлеан. Тэндхийн хүмүүс жааз хөгжмөө тоглож байгаа нь монгол хүн морин хуураа татаж байгаатай л адилхан. Ядаргаагүй, ямар ч зовиургүй, зүгээр л баяр баясгаланг түгээдэг. Тийм зүйлийг том театрт үзэхгүй шүү дээ. Нью-Орлеаны жааз хөгжмийн театр нь эртний хэлбэрээрээ. Дээр үед тоглож байсан хөгжмөөрөө л тоглодог. Модон сандал дээр суугаад үзнэ. Ямар гоё тоглодог гэж санана аа.  Японы театруудад очоод, ардын урлагийг үзэх ямар их амар амгаланг мэдэрдэг гэж бодож байна, гайхалтай.

Монголын  хөгжмийн зохиолчид  агуу гэмээр   гайхалтай бүтээлүүдийг туурвисаар байна. Харин яаж тэднийгээ дэлхийд гаргах вэ? 

-Монголын урлаг, спортын хөгжил дэлхийн хэмжээнд хүрчихсэн. Уран бүтээлчид дэлхийн хэмжээний  том тэмцээнд оролцож, түрүүлж байна. Спортынхон олимпын наадмаас алт, мөнгөн медаль авч байгаа. Харин бусад салбарынхан дэлхийн хаана ч хүрээгүй. Монгол Улс урлагаас  бусад салбарт гаргасан амжилтаараа   дэлхийд 110-т жагсдаг.   Спорт, урлагийнхны тухайд  20, 30 -д л яригддаг. Одоо ч хөгжиж л байна. Гэхдээ  өчигдөр хөгжүүлээд өнөөдөр ийм амжилтад хүрсэн юм биш. Жишээ нь сонгодог хөгжим байна. Цэдэнбал Филатова  гэдэг гайхалтай орос эмэгтэйн  ачаар сонгодог  урлаг Монголд хөгжсөн юм шүү дээ.  Тийм учраас сонгодог урлагийнхан энэ хүнд үргэлж талархаж явах хэрэгтэй.  БНМАУ-ын  1960 оны Үндсэн хуульд илүү гарсан бүх хөрөнгийг иргэдийнхээ сайн сайхны төлөө зарцуулна гэсэн заалт байсан. Энэ заалтыг л Филатова гуай хэрэгжүүлсэн. Спорт ч гэсэн 1950, 1960-аад оноос эхэлж хөгжөөд, өнөөдөр олимпын наадамд түрүүлж байна. Аль ч спортын холбооны 40-60 жилийн хөлс хүч, нус, нулимсны үнэ цэнээр олимпын медальтан төрдөг юм шүү. Миний хадам аав Д.Банди гэж боксын алдартай дасгалжуулагч хүн байлаа. Саяхан бурхан болсон.  Боксын төлөө бүхий л авьяас чадвар, хүч хөдөлмөрөө зориулсан. Боксын холбоо 60 жилийнхээ босгон дээр олимпын наадмаас алтан медаль авсан.  60 жилийн турш гаргасан далай шиг их хөлсний үнэ цэнэ байхгүй юу. Манай Гимнастикийн холбооны 50 жилийн ойгоор Сингапурын хүүхдийн олимпын наадмаас Г.Эрдэнэболд гэдэг хүү алтан медаль авсан. Энэ бол 50 жилийн хөдөлмөр, хөлсний үнэ. Бөхчүүд маань амжилттай барилдаж, олон медаль авч байгаа. Энэ бол 2000 жилийн хөгжлийн үр дүн. Тийм учраас спорт, урлаг арай л өөр юм шүү.  Монголын сонгодог урлаг хэдэн зуун жил хөгжиж байгаа. Та бод доо, дэлхийн хааны өмнө тоглож байсан урлаг соёл агуу л байж таараа. Тэр агуу соёлын үргэлжлэлийг бид авч явж байна. Дээрээс нь нэмээд орчин үеийн сонгодог урлагийг хөгжүүлээд, өнөөдөр үнэ цэнтэй болсон.

-Монгол Улс  сонгодог урлаг хийгээд спортоороо  дэлхийн хэмжээнд хүрсэн талаар та ярилаа. Гэвч амьдрал дээр  Дуурийн театрын заал үзэгчдээр дүүрдэггүй.  Тиймээс хүүхэд, залуучуудыг гар утсанд дондуулахаас илүү сонгодог урлаг руу тэмүүлдэг болгохын тулд юу хийх ёстой вэ? 

-Сонгодог урлаг, уртын дуу гэдэг язгууртан, хаадын сонсдог, таашаадаг зүйл гэж дээр өгүүлсэн.   Багаас нь урлаг сонирхдог, дурладаг болгож хүмүүжүүлэх хэрэгтэй. Сонгодог урлаг, уртын дууг нарийн ойлгодог болно гэдэг бол эрдэм сурч байна л гэсэн үг. Түүнээс биш гэнэт л нэг өдөр Бетховен, Моцартыг ойлгодог болчихгүй.  Уг нь манай ард түмэнд сонгодог урлагийг ойлгох суурь бий.  Гагцхүү  н.Алтанцоож багш шиг минь  шавь нарынхаа нүд, чихийг нээж,  сонгодог урлаг ойлгох оньсыг нь яаж тайлах вэ гэдэгт л хэргийн учир оршино.  Дунд сургуулийн дуу, хөгжмийн багш нарын хичээл зүтгэл чухал.  Дээр нь тухайн хувь хүн  сонгодог урлагийг ойлгох хүсэл эрмэлзэлтэй байх ёстой.  Соёл урлаг, спортын хүчийг ашиглаж агуу гүрнийг байгуулж болдог гэдгийг бид умартчихсан. Төрийн томчууд спорт, урлагийнхан шагнал аваад ирэхээр нь хүлээж авч уулзаж, өөрсдийгөө гоёод байдаг. Түүнээс биш ард түмнээ тэднээр гоёхгүй байна.  Урлаг соёлын хүч гэж агуу зүйл бий. Ард түмнийг нэгтгэн нийлүүлдэг. Их хүчний гайхамшгийг мөнгөнөөс илүү гаргаж харахгүй байна. Манай эрх мэдэлтнүүд мөнгийг л чадалтай гэж хараад байгаа болохоос соёл, түүхээ тэгж хардаггүй. Тиймдээ ч урлаг соёлдоо хөрөнгө оруулалт хийхгүй байна. Миний санаснаар болдог энэ төрийнхөн өөрсдөө үлгэр дууриалал үзүүлмээр байгаа юм. Урлаг соёлынхоо агуу хүмүүсийг дэмжих хэрэгтэй. Нэг симфони бичсэнийхээ төлөө яагаад 500 сая төгрөг авч болохгүй гэж. Хэрвээ урлаг соёлоо түгээе, ард түмнээ соён гэгээрүүлье, сонгодог урлагийн боловсролтой болгоё гэвэл соёлын салбарт ажиллаж байгаа 18 мянган хүндээ хөрөнгө оруул. Яг нарийндаа социализмын үед бэлтгэгдсэн нөөц шавхагдаад дуусч байна. Хөгжмийн зохиолч, хөгжимчин талаасаа ч.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Бусад

Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.

Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.

Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.

Дэлгэрэнгүй ...

Бусад

АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Нийтэлсэн

-

Нийтэлч

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.

Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.

Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Бусад

Нийслэлд үйл ажиллагааа явуулж буй 770 нийтийн байранд хяналт шалгалт хийлээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/214 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн есөн дүүргийн 770 нийтийн байрнуудын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав. Тус ажлын хүрээнд нийтийн байрны эрүүл ахуй, гал болон цахилгааны аюулгүй байдал, эрүүл ахуйн халдвар хамгаалал зэрэг нь шаардлага хангаж буй эсэхийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулах юм.

Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 770 байр байдгаас 754 нь иргэнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Мөн үүнээс зөвхөн 285 нь татвар төлдөг болохыг хяналт шалгалтын үеэр илрүүллээ. Галын аюулгүй байдал алдагдсан 11 төрлийн нийт 5730 зөрчил илэрч 132 буюу 2.3 хувийг тухайн цаг мөчид арилгуулж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг даалгалаа.

2025 оны 02 сарын байдлаар 770 нийтийн байр шалгалтад хамрагдсан бөгөөд давхардсан тоогоор 26 төрлийн 7,985 зөрчил илэрч, хууль тогтоомжийн хэрэгжилт 45,6%-тай байна.

  • Галын аюулгүй байдал 40%
  • Эрүүл ахуйн 34%
  • Байгаль орчин 57%
  • Гэмт хэрэг, хэв журам 75%,
  • Барилга байгууламж 22.3%

НЦУГ-аас гаргасан 2025 оны 02 дугаар сарын мэдээгээр гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 120, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 142 нийтийн байр байна. Мөн Нийтийн байр түрээслэгч 11129 иргэнийг бүртгэсэн. Нийт есөн дүүргийн 383 иргэн аж ахуйн нэгжээс 175 буюу 45.8% нь хөрсөнд шингээдэг нүхэн жорлонтой бөгөөд стандартад нийцсэн, бохир сордог нүхэн жорлонгийн тоо 201 буюу 52,5% харин төвлөрсөн шугамд холбогдсон 7 буюу 2% байна. Шалгалтаар дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд 96% огт бүртгэлгүй байгаа нь хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдахгүй явж ирсэн юм.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Дэлхий дахинд11 цаг өмнө

The U.S. tariff tantrum: A self-defeating trade war

Эдийн засаг15 цаг өмнө

1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг шилжүүлж эхэллээ

Нийгэм15 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 428 тохиолдол батлагдлаа

Нийгэм15 цаг өмнө

Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ

Улс төр15 цаг өмнө

ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар иргэдийн өргөдлийг ажлын хэсэгт шилжүүллээ

Нийгэм16 цаг өмнө

Архангай, Хэнтий аймагт гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

Нийгэм16 цаг өмнө

Хөнгөн төмөр замын тээвэр төслийг Толгойт-Хүннү хот чиглэлд хэрэгжүүлнэ

Улс төр17 цаг өмнө

ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцлээ

Нийгэм17 цаг өмнө

Монгол хэл бичгийн шалгалт энэ сарын 18-19-нд болно

Улс төр17 цаг өмнө

ОУПХ-ны 150 дугаар Ассамблейд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа илтгэл танилцууллаа

Нийгэм1 өдөр өмнө

Нийслэлийн сургууль, цэцэрлэгийн барилгын 70 хувь нь ойролцоогоор 70 жилийн насжилттай

Нийгэм1 өдөр өмнө

Дэлхийн дархлаажуулалтын 7 хоног эхэллээ

Нийгэм1 өдөр өмнө

30 га талбай шатаж байсныг унтраажээ

Нийгэм1 өдөр өмнө

“Атрын IV” тариалангийн тогтвортой хөгжлийн аян Төв аймагт зохион байгуулагдаж байна

Нийгэм2 өдөр өмнө

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Маргаашаас эхлэн цасан болон шороон шуурна

Нийгэм2 өдөр өмнө

Улсын асрамжинд байгаа 206 ахмадуудад эрүүл мэндийн үзлэг оношлогоо хийжээ

Улс төр2 өдөр өмнө

Н.Учрал: “Төгрөг нуур” ордтой холбоотой татвар төлөхөөс зайлсхийх, мөнгө угаах, залилах, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн байж болзошгүй асуудлыг шалгуулна

Нийгэм2 өдөр өмнө

Улсын физикийн XXXVI олимпиад шилдгүүдээ тодрууллаа

Улс төр2 өдөр өмнө

Б.Жавхлан: Өнгөрсөн гуравдугаар сард экспорт нэмэгдсэн

Эдийн засаг2 өдөр өмнө

Экспортын орлого 237 сая доллар болж өмнөх долоо хоногоос 9 хувиар өсөв

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: Авлигыг мэдээлэх 110 утсаар 125 дуудлага хүлээн авав

Нийгэм2 өдөр өмнө

Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээтэй холбоотой бүх шатны системийг цахимжуулна

Улс төр2 өдөр өмнө

Засгийн газар хуралдаж байна

Нийгэм2 өдөр өмнө

Нийслэлийн агаарын бохирдол ихтэй бүсийн 52 мянган өрхөд цахилгаан болон хийн түлшний хэрэглээг нэвтрүүлэхээр төлөвлөжээ

Нийгэм2 өдөр өмнө

“Сүхбаатарын талбай” цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид морьт, нохойт эргүүлийг хийж байна

Нийгэм2 өдөр өмнө

Тусгай замын автобус төслийн судалгааны ажил 60 орчим хувьтай байна

Улс төр2 өдөр өмнө

Тодорхой этгээдэд зөвшөөрөл олгохтой холбоотой харилцааг хуульчлах шаардлагатайг судалгаа харуулжээ

Нийгэм2 өдөр өмнө

Д.Оюунболд: Зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр зогсоосон

Нийгэм2 өдөр өмнө

Х.Нямбаатар: Жуулчдыг татах зорилгоор “UB food” фестивалийг жил бүрийн дөрөвдүгээр сард зохион байгуулна

Нийгэм3 өдөр өмнө

Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр зам 102 км үргэлжилнэ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм7 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм9 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим