Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Улс төр

Засгийн газрын “нууц тогтоол”-ыг ил болгоё

Нийтэлсэн

-

Засгийн газрын “Нууц тогтоол”-ууд нууцын зэрэглэлтэй учраас түүн доторх шонхорын тоо, үе  үеийн сайдын гаргаж байсан шийдвэрийг  олж үзэх амаргүй юм. Иймд Араб руу гаргасан шонхорын тоо, салбарын сайдын нэр зөрүүтэй байх  зэргээр  толгой эргүүлсэн баримтууд гарч ирсээр.Н.Батцэрэгийн хувьд БОНХ-ийн сайдын албыг найман сар хашаад ажлаа өгчээ. Түүний хувьд Д.Оюунхоролоос ажил хүлээж авч, мөн түүнд хүлээлгэж өгсөн. Энэ хооронд  шонхор гаргах баримт бичигт гарын үсэг зурсан материал алга. Иймд  “Нууц тогтоол”-ыг Д.Оюунхорол сайд анх гаргуулснаас эхлэн түүний үед гадагш гаргах шонхорын тоо  эрс өсч өндрөө авчээ гэж үзэхээр байна.

ЯДАЖ ТӨЛБӨР, ХУРААМЖИЙГ НЬ ТӨЛЧИХӨӨД БЭЛЭГЛЭЭЧ

Ер нь бол 2015 оноос хойш  Засгийн газрын “Нууц тогтоол” гэгчээр шонхорын  тоо, төлбөр хураамжийг нууцалж,  соёлын зориулалтаар гаргасан, бэлэглэсэн гэсхийгээд өнгөрүүлдэг жишиг тогтсон. Гэтэл  соёлын зориулалт гэдэг нь  аливаа амьтныг зурах, гэрэл  зургийг  авч хальсанд буулгах, дуу авианых нь бичлэгийг хийж сонсгох, телевизийн дэлгэц, кино, жүжигт ашиглах, их, дээд, дунд сургуульд хичээлийн үзүүлэн болгох, чихмэл хийж, эсвэл амьдаар нь музей, зоо паркт үзүүлэн болгож ашиглахыг хэлдэг юм байна.  Соёлын ийм зориулалтаар ашиглахад аль ч улсад олон тооны шонхор хэрэггүй. Нэг улсад 2-3,  үсрээд  10-ыг гаргаж болох талтай. Гэтэл БОАЖЯ  таван  жил дараалан “Нууц тогтоол” гаргуулчихаад, соёлын зориулалтаар, эсвэл бэлэг гээд жил бүр хэдэн зуугаар  нь дэлхийд нэн ховордсон,  улсынхаа  үндэсний бахархал болох үнэт шувуугаа гадаадад гаргадаг байж боломгүй. Эндээс   БОАЖ-ын сайд асан Д.Оюунхорол, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга асан Д.Даваасамба, Г.Нямдаваа нар шонхор шувууг жил бүр Арабын орнуудаас төр, засгийн айлчлалаар ирж буй өндөр, дээд хэмжээний зочин төлөөлөгчдөд бэлэглэж байгаа хэмээж,  өөрсдийн  хууль бус үйлдлийг булзааруулж иржээ гэсэн хардлага төрөхөөр байна.

Н.Цэрэнбат сайдын хэвлэлд  ярьснаас ч  гэсэн  “Төрийн гурван  өндөрлөгөөс гадаадын өндөр, дээд хэмжээний зочин төлөөлөгчдөд идлэг шонхор шувууг бэлэглэх эрхтэй байдаг” гэжээ. Төрийн гурван  өндөрлөг бэлэг гэдэг нэрээр өгч болох ч хууль тогтоомжид зааснаар төлбөр, хураамжийг нь төлчихөөд бэлэглэхийг байг гэх газаргүй. Тухайлбал, Ерөнхийлөгч Арабын нэг хунтайжид шонхор бэлэглэлээ гэхэд БНАТТХ-ийн 12.1.6 –д заасан  “Гадаадын иргэнд агнуулсан болон гадаад улсад амьдаар нь аливаа зориулалтаар гаргасан ан амьтны төлбөрийг тухайн ан олзворын гадаад зах зээлийн тухайн үеийн үнэ буюу эрх бүхий байгууллагаас тогтоосон жишиг үнээр”, Амьтны тухай хуулийн 32.1-д заасан “Иргэн хуулийн этгээд амьтан ашиглах, агнуурын амьтан агнах барихад төлбөр, хураамж төлнө”  гэсэн заалтын  дагуу хувиасаа юм уу,  алба /тамгын газар/ -наасаа төлбөр, хураамжийг нь төлчихөөд бэлэглэж болох юм. Энэ нөхцөлд хууль зөрчсөн үйлдэл болохгүй.

Төлбөр хураамж ямар байдалтай явж ирснийг судалж  үзэхэд манай улс  идлэг шонхор шувууг гадаадад гаргаж эхэлсэн 1993 оноос  2015 оныг хүртэл жил бүр гардаг Засгийн газрын тогтоолд ямар нэгэн зориулалт заахгүйгээр зөвхөн хууль тогтоомжид заасан төлбөр, хураамжийг нь л авч шонхороо гадаадад гаргасаар иржээ. Эндээс харахад манай улс шонхор шувуугаа, ашиг олох юм уу, арилжааны зориулалтаар хэзээ ч гадаадад гаргаж байгаагүй гэж үзэх үндэслэлтэй юм. Хэрэв ашиг олох юм уу арилжааны зориулалтаар гаргаж байсан бол үнэ /төлбөр, хураамж/ нь зах зээлийн жишгээр  өөрчлөгдөх байсан нь ойлгомжтой. Тэгвэл төлбөр, хураамж нь 2009 оноос хойшхи 10 жилд огт  өөрчлөгдөөгүй аж.

Засгийн газрын 2013 оны 15 дугаар тогтоолоор Идлэг шонхорыг арилжааны зориулалтаар гадаадад гаргахыг таван  жилээр хориглосон хугацаа / 2018.1.12 –нд/  дууссанаас хойш 1.5 жилийн дараа буюу 2019 оны долдугаар сарын 9-ний  Засгийн газрын хуралдаанаар дээр дурдсан “Идлэг шонхор шувууг гадаадад гаргахыг хориглох тухай” тогтоолын хугацааг дахин таван  жилээр сунгаж ашиг олох зорилгоор шонхор шувууг гадаадад гаргахыг хориглолоо гэж хэвлэл мэдээллийн бүх хэрэгслээр мэдээлж  эхэлсэн байна. Үүнийг нь олон нийт хүлээж  авахдаа “Засгийн газар, БОАЖЯ  хоёр маань овоо доо,  дэлхийд нэн ховордсон Монгол орны Үндэсний бахархал болсон шонхор шувуугаа арабуудаар бариулж гадаадад гаргахыг дахиад таван  жилийн хугацаагаар хориглочихлоо”  гэж ойлгосон юм. Гэтэл  үнэн хэрэгтээ яам, Засгийн газар хоёр  маань Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Амьтны тухай хуулийг зөрчин дахиад л Засгийн газрын “Нууц тогтоол”  гэгчийг гаргуулж соёлын болон бэлгийн зориулалт гэдэг нэрээр үндэсний бахархал болсон, дэлхийд нэн ховордсон идлэг шонхор шувуугаа хэдэн зуугаар нь бариулж гадаадад гаргасаар байгаа нь харамсалтай.

Зүй нь бол аливаа тогтоол, шийдвэрийн хугацааг сунгах шаардлагатай гэж үзсэн тохиолдолд  түрүүчийнх нь тогтоол, шийдвэрийн хугацааг дуусахаас өмнө буюу дууссан даруйд нь хугацааг  сунгадаг журамтай баймаар. Гэтэл хугацаа нь дуусаад 1.5 жил өнгөрч түрүүчийнх нь тогтоол сураг алдарсанаас хойш буюу 1.5 жилийн дараа хугацааг нь сунгаж байгаа нь төдийлөн зохимжтой шийдэл биш гэж үзэх үндэслэлтэй юм.

ОГОТНО УСТГАХАД 1.8 ТЭРБУМЫГ ТӨСӨВЛӨЧИХӨӨД ТҮҮГЭЭР ХООЛЛОДОГ ШОНХОРЫГ ХЭДЭН ЗУУГААР НЬ БУСДАД БЭЛЭГЛЭДЭГ

Өнгөрсөн оноос  бэлчээрийн дайсан үлийн цагаан огтонын тоо толгой урд жилүүдийнхээсээ эрс нэмэгдэж малын бэлчээр доройтож муудсаныг малчид ч, судлаачид ч хэлэх болсон. Үүнийг Засгийн газар зөвшөөрч 1.8 тэрбум төгрөгийг үлийн цагаан оготныг устгахад зориулан төсөвт суулгаад байгаа. Тэгсэн атлаа  үлийн цагаан огтоноор голчлон хооллодог идлэг шонхор шувуугаа хэдэн зуугаар нь гадаадад гаргаад байгаа нь төрийн бодлогод хэр нийцэж байна вэ гэдгийг асуумаар.

Дашрамд дурдахад БОАЖ-ын сайд асан Д.Оюунхорол, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга асан Д.Даваасамба, Г.Нямдаваа нарын яриад байгаа шонхор авахаар ирсэн “өндөр, дээд хэмжээний зочин төлөөлөгчид”  гэгч араб ноёдын хууль бус үйлдлийн талаар бичээгүй хэвлэл, сэтгүүлч бараг л үгүй.  Тэрхүү ноёдын зарим  “Бурхангүй газар бумба галзуурна” гэгчийн үлгэрээр олон том  жийп хөлөглөн монгол орны нутгаар хөндлөн гулд давхиж,  хэдэн сараар хэсэн тэнүүчилж “Улаан ном”-д орсон ховор болон бусад ан амьтдыг ямар ч зөвшөөрөл, төлбөр, хураамжгүйгээр агнаж байгаа талаарх баримтууд ч гарч ирсээр байгаа. Тухайлбал,  шонхор барихаар жил бүр Монголд ирдэг нэгэн араб эрийн  өөрийн инстаграм /цахим  хуудас/ -д тавьсан гэрэл зургийг  баримт болгон шалгуулахаар нэр бүхий иргэд  2017, 2018 онд БОАЖЯ  болон ТЕГ-т хүсэлт гаргасан байдаг ч   шалгаж, шийдвэрлэж өгөөгүй  гэх сураг дуулдсан. Тэрхүү  ангийн хулгайч нар аргаль угалз зургаа, хэдэн зуун ногтруу, жороо тоодог нэг, цагаан зээр гурвыг агнасан гэрэл  зураг,  тухайн үед  унаж явсан жийп машины улсын дугаар /0792 УНҮ/ гэрэл  зурагт  тодорхой гарсан байгаа юм. Өнгөрсөн  намар л гэхэд Эмират улсын ханхүү шейх Хамдан Бин Мухаммад Бин Рашид Эл Мактум нарын шонхорчид Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг дахь Улсын тусгай хамгаалалттай газар  Батхаан уулнаас буга  агнасан  баримт мэдээлэл хэвлэлээр  гарч байв.Эдгээрээс зөвхөн зургаан  аргаль угалз агнасны нөхөн төлбөр нь  л гэхэд Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн дагуу тооцож үзэхэд 200 шахам сая төгрөг болно. Ангийн хулгайч эдгээр арабууд  Галт зэвсгийн тухай хуулийг зөрчин өөрсдийн тусгай рейсийн  буюу хувийн онгоцоор  төрөл бүрийн буу оруулж ирэн ашиглаж байгаагийн учрыг ч бас шалгаж тогтоох шаардлагатай баймаар. Дээр нэр дурдсан ан амьтдыг агнахдаа Амьтны тухай хуульд заасан хугацааг зөрчөөд зогсохгүй  агнахыг хуулиар хориглосон үед нь агнасан байгаа нь ч гэсэн анхаарал татахгүй байна гэж үү.

Эдгээр ан амьтдыг агнах зөвшөөрлийг салбарын яам өгөөгүй байж болох  юм. Гэвч хулгайгаар ан агнах боломжийг нь олгосон гэж үзэх үндэслэлтэй. Энэ талаар ганц жишээ дурдахад  БОАЖЯамны газрын дарга асан Д.Даваасамба, салбарын  сайд Д.Оюунхоролын даалгавраар 2016 оны наймдугаар сарын 15-ны 06/136 тоот албан бичгээр Кувейт, Пакистан, Сири улсын төлөөлөл бүхий араб иргэдэд наймугаар сарын 17-ноос арваннэгдүгээр сарын 17-ныг  хүртэл  бүтэн гурван  сарын хугацаанд 10 аймгийн нутгаас 13 толгой шонхор барих тусгай зөвшөөрлийг олгосон байдаг. Тэднийг  Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутаг Могойн гол гэдэг газарт отоглон шонхор барьж байхад нь аймгийн Мэргэжлийн хяналтын газрынхан илрүүлсэн талаар  тухайн үед хэвлэлүүд  мэдээлж байв. Бодит байдалд  13 шонхорыг нэг л сумын нутгаас 10 хүрэхтэй үгүйтэй хоногийн дотор барих бүрэн боломжтой гэж шувуу судлаачид, шонхор барих ажилд туслах ажилчин, жолоочоор явж байсан монгол иргэд хэлдэг. Гэтэл 13 шонхорыг 90 хоногийн хугацаанд  10 аймгийн нутгаас бариулах тусгай зөвшөөрөл олгосон нь Монгол орны нутаг дэвсгэр, тэр дотроо 10 аймгийн нутгаар бүтэн гурван  сарын турш хэсэн тэнүүчилж юу дуртайгаа хийх боломжийг нь тэдэнд олгосон хэрэг юм.

“2016 онд бариулах шонхорын тоог тогтоох Засгийн газрын тогтоол гараагүй байхад танай яам яагаад 13 шонхор бариулах зөвшөөрөл олгов”  гэсэн асуултад  Д.Оюунхорол сайд  тухайн үед   “2015 онд бидний бэлэглэсэн шонхорыг Кувейтууд барьж амжаагүй учраас энэ жил нөхөн олгож байгаа юм. Наад арабууд чинь мөнгийг нь ноднин жил төлчихсөн юм шүү”  гэсэн  хариултыг өгч байсан удаатай. Тухайн жилдээ барьж чадаагүй үлдсэн шувууг дараа жил нь бариулж болно гэсэн заалт Амьтны тухай хууль тогтоомжид байдаггүй.Энэ нь Засгийн газрын тогтоолын хугацааг зөрчсөн үйл ажиллагаа болох нь хэнд ч ойлгомжтой.

Өнгөрсөн  онд 395 толгой шонхорыг арабуудаар бариулж гадаадад гаргах Засгийн газрын 2019 оны долдугаар сарын 9-ны өдрийн “Нууц тогтоол” болон БОАЖ-ын сайдын мөн  оны долдугаар сарын 18-ны өдрийн “нууц тушаал”, БОАЖЯ-наас Катар улсын шейх Ахмед Абдулазиз Саал Танинтай байгуулсан гэрээний дагуу БОАЖЯ-ны / 2019.8.2 -ны/  06/5385 тоот албан бичгээр Катар улсын шейх Ахмед Абдулазиз Саал Танийнд наймдугаар сарын 2-ноос  арваннэгдүгээр сарын-1 хүртэл гурван  сарын хугацаанд нийт 12 аймгийн нутгаас 20 толгой идлэг шонхор барих зөвшөөрөл олгосон байна. Энэ 12 аймгийн нутаг дэвсгэр нь нийт 1037271 /нэг сая/ кв.км болох бөгөөд энэ нь Катар улсын нутаг дэвсгэр /11437 кв.км/-ээс даруй 100 дахин том юм. Бодит байдалд бол  20 шонхорыг нэг аймгийн 2-3 сумын нутгаас ганц хоёр  хоногт барьчих бүрэн боломжтой. Гэтэл БОАЖЯ-ны газрын дарга  20-хон  шонхор барих зөвшөөрлийг 12 аймгийн нутгаас бүтэн гурван  сарын хугацаагаар олгосон нь БОАЖ-ын сайд, дарга нар арабын баячдуудад хэрхэн яаж, ая тал засдгийн нэг тод жишээ бөгөөд  ихээхэн хардлага төрүүлж байгаа юм. Үүнээс  шонхорын арабуудыг ингэж давраадаг улс орон Монголоос өөр хаана ч байхгүй гэдэг нь харагдана.

БОАЖ-ЫН САЙД НЬ ЕРӨНХИЙ САЙДТАЙГАА ХУЙВАЛДДАГ УУ, ЭСВЭЛ…

Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 12.6, Үндсэн хуулийн 45 дугаар зүйлийн хоёр дахь хэсгийн дагуу гадаадад гаргах шонхорын тоог баталж байсан Засгийн газрын “нууц” гэх тогтоолуудтай  холбоотой бас нэг баримтыг дурдая. Мэргэжлийн анчдын холбооноос ”Нууц тогтоол”-уудыг нууцын зэрэглэлээс гаргах асуудлаар 2018 оны гуравдугаар сард  А/13 тоот, 2018 оны зургадугаар сард  А/28 тоот бичгүүдээр Тагнуулын ерөнхий газарт хандаж байжээ. Үүгээр зогсохгүй   УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд 2018 онд  А/29 тоот албан бичгээр, 2019 оны тавдугаар сард  А/08 тоотоор УИХ-ын БОХХБАХ-ны  дарга Х.Болорчулуунд, улмаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд    А/04 тоот албан бичгээр тус тус хандаж  байсан байх юм.  Өнөөг хүртэл  уг асуудал шийдвэрлэгдсэнгүй. Гэсэн атал  өнгөрсөн  онд бариулж гадаадад гаргах шонхорын талаар дахиад л Засгийн газрын “Нууц тогтоол”  болон  БОАЖ-ын сайдын “Нууц тушаал”-ыг  тус тус гаргажээ.

Мэргэжлийн анчдын холбооноос  Байнгын хороо, Засгийн газрын тэргүүнд хүргүүлсэн албан тоот аль хүрч, ямар шийдвэр гарсныг хөөж үзэв. Ямартай ч   “Үүнийг шийдвэрлэж хариу өг”  хэмээсэн  ЗГХЭГ-ын орлогч дарга У.Бямбасүрэнгийн гарын үсэг бүхий ХЭГ/1320 тоотоор   БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат руу шилжүүлжээ. Ингээд өнөөдрийг хүртэл  Засгийн газраас ч, БОАЖЯ-аас ч ямар нэгэн хариу өгөөгүй аж. Түүнчлэн тус ТББ-аас Тагнуулын байгууллага, ЦЕГ-т хандсан хүсэлтүүд ч элсэнд шингэсэн ус шиг замхарч,  “Нууц тогтоол”-ууд  нууцын зэрэглэлээс гаргаагүй хэвээр үлджээ.

Амьтны тухай хуульд зааснаар шонхор барих хугацаа зургадугаар сарын 20-ноос эхэлдэг. Энэ хугацаа ойртож байгаатай холбогдуулан шонхорын талаар 2015-2018 онд гарч байсан Засгийн газрын нууц тогтоолуудыг нууцын зэрэглэлээс гаргахын зэрэгцээ 2019 онд бариулж гадаадад гаргах шонхорын тоог БОХТХуулийн 5 дугаар зүйлийн 2-ын 4 –т зааснаар Ил тод батлах асуудлыг 2019 оны 5 дугаар сарын 1 –нд “Төрийн албаны сахилга бат, дэг журам хариуцлагыг сайжруулахад манай Засгийн газар нэн тэргүүнд анхаарч ажиллана. Энэ цаг мөчөөс Төрийн албаны бүх шатанд шударга ёс, хууль дээдлэх зарчим баримталж, өндөр ёс суртахуунтай ажиллахыг хатуу шаардана”  гэж амлаж байсан Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд тавьсан боловч Мэргэжлийн анчдын холбооноос тавьсан асуудлыг хууль, тогтоомжийн дагуу судалж хариуг түүгээрээ хүргүүлнэ үү гэсэн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюунэрдэнийн 2019.5.14 –ны ХЭГ/1359 тоот албан бичгийг дахиад л БОАЖ-ын сайд Н. Цэрэнбатад шилжүүлсэн байна. Уг нь Засгийн газрын аливаа тогтоолд нэгдүгээр гарын үсгийг Ерөнхий сайд өөрөө зурдгийн хувьд уг асуудлыг Ерөнхий сайд маань өөрөө шийдвэрлэх бүрэн эрхтэй, боломжтой байсаар атал өөрөөсөө зайлуулж БОАЖ-ын сайд руу шилжүүлээд байдаг нь ямар учиртай юм бол оо.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дээр дурдсан хоёр  албан тоотод БОАЖ-ын сайд одоо болтол ямар нэгэн хариу өгөөгүй бөгөөд Монголын мэргэжлийн анчдын холбооноос 2019 оны 5,7 дугаар сард хоёр  удаа Н.Цэрэнбат сайдад хандаж хариу өгөхийг албан тоотоор хүссэн боловч мөн л таг чиг суусаар байгаа аж.

БОХТ хуулийн Байгаль орчныг хамгаалах талаарх төрийн чиг үүрэг зарчим гэсэн V зүйлийн Төр нь байгаль орчныг хамгаалах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ дараах зарчмыг баримтална гэсэн хоёр дахь заалтын 2.4-т “байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг ашиглах шийдвэр үйл ажиллагаа ил тод байх”  гэжээ. Монголын төр хуулиа баримталбал   2015-2019  оны үе үеийн БОАЖ-ын  сайд нарын Засгийн газраар гаргуулсан шонхорын нууц тогтоол гэдгийг олж нягтлах, нууцын зэрэглэлээс гаргах, цаашид ийм нууц тогтоол дахин гаргуулахгүй байх ёстой  биш гэж үү. Энэ бол  Монгол Улсын хууль тогтоомжоор төрийн ямар ч нууцад хамаарахгүй.

Монголын мэргэжлийн анчдын холбоо болон Байгаль орчны иргэний нийгмийн бусад байгууллагуудаас ч удаа дараа ийм шаардлагуудыг тавьж байжээ. Тэдний зүгээс шонхор бариулах, гадаадад гаргах асуудлыг эсэргүүцсэн, хориглох гэсэн зүйл огт байхгүй бөгөөд зөвхөн тогтоол шийдвэрийг нь БОХТХуульд нийцүүлэн ил тод гаргаж байх, төсөвт орох ёстой төлбөр, хураамжийг нь бүрэн төвлөрүүлж байх, улсад учирсан хохирлыг нь гэм буруутай албан тушаалтнаар төлүүлэх хууль ёсны шаардлагыг   тавьсан байна.

Гэтэл  БОХТХуулийн байгалийн баялгийг ашиглах шийдвэр, үйл ажиллагаа ил тод байна гэсэн заалтыг БОАЖ-ын сайд, Ерөнхий сайд хоёр нь хуйвалдан зөрчиж арабуудаар бариулж гадаадад гаргах шонхорын тоог нууцлах болсны цаад далд учир нь жил бүр араб ноёдуудад бэлэглэж байгаа шонхорын тоо, зориулалт, улмаар төлбөр, хураамжийг нь хуульд зааснаар нь бүрэн төлүүлэхгүй байгаагаа, улсад учруулж буй хохирлоо нийтэд мэдэгдэхгүй байх зэрэг ашиг сонирхолтой нь холбоотой гэж үзэхэд хүргэж байна. 2015-2019 онд гадаадад гаргасан шонхор шувууны тоог хууль зөрчиж нууцлаад зогсохгүй төсөвт орвол зохих төлбөр, хураамжийг нь маш их хэмжээгээр дутуу төлүүлж эсвэл бэлэг нэрээр ямар ч төлбөр, хураамжгүйгээр гаргаж улсыг хэдэн арван тэрбум төгрөгөөр хохироосоор ирснийг бид дараагийн дугаарт мэдээлэх болно.

 

Үргэлжлэл бий.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ч.Үл-Олдох

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Нийтэлсэн

-

Нийтэлч

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.

Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд  Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.

Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо

Нийтэлсэн

-

Нийтэлч

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан баярын хурал 2024 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Төрийн ордны “Их Монгол” танхимд боллоо.

Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэснээр эхэлсэн баярын хурлын эхэнд Улсын Их Хурлын дэд дарга, Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Х.Булгантуяа үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ тусгаар Монгол Улсын бүрэн эрхт байдлыг илэрхийлсэн Үндсэн хуулийн үзэл санааг иргэн бүрд таниулах, сурталчлах, хууль дээдлэх ёсыг олон нийтэд төлөвшүүлэх нь үндэсний бахархал хэмээн үзэж, ажлын хэсэг 100 жилийн ойг “Санан тунхаглах ирээдүй” сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж буйг дурдаад, үүний хүрээнд Эмэгтэй парламентчдын гуравдугаар чуулга уулзалт, “Парламентын хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” чуулга уулзалт, гэрэл зураг, архивын баримтын үзэсгэлэн, “Үндсэн хуульт ёс, өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зэрэг олон томоохон арга хэмжээг зохион байгуулж байгааг танилцуулсан юм. Мөн маргааш буюу 2024 оны 11 дүгээр сарын 26-нд 21 аймаг, есөн дүүргээс тусгайлан ирж сургалтад хамрагдан бэлтгэгдсэн багш нар ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн нас насны онцлогт тохирсон Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн мэдлэг олгох хичээл заах гэж байгааг тэрбээр мэдээлж, ойн хүрээнд төрийн ёслол, хүндэтгэлийн олон арга хэмжээ төлөвлөгдсөнийг тэмдэглээд, аливаа улсын тусгаар тогтнол нь Үндсэн хуулиараа баталгааждаг агаад Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа 100 жилийн тэртээ баталсны ач холбогдол нь тусгаар тогтнолын дайтай үнэ цэнтэй юм гэв.

Баярын хурлыг албан ёсоор нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүллээ. Бүрэн эрхт, тусгаар тогтносон Монгол Улсын нийт ард иргэд, төр, улсыг удирдаж ирсэн төрийн тэргүүн, Ерөнхийлөгч нар, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нар, Ардын Их Хурал болон Улсын Бага Хурлын депутатууд, төрийн түшээдэд хандсан мэндчилгээндээ тэрбээр үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо байлдан олж, улмаар бэхжүүлэн батжуулахын төлөө хичээн зүтгэсэн өвөг дээдсийн бартаат түүх, анхдугаар Үндсэн хуулиа боловсруулан баталж, Бүгд найрамдах улсыг тунхаглан зарласан алдар гавьяаг бахархан дурсаж, Монгол Улсын Үндсэн хуульт ёсны 100 жилийн түүхийн хөгжил бол аливаа эрх мэдэл ард түмнээс эх сурвалжтай байх зарчимд тулгуурлан, төр засгийн эрх мэдлийг Үндсэн хуулиар тогтоож, хүний эрх, эрх чөлөөг хамгаалан баталгаажуулж, эрх зүйт төрийг байгуулахын төлөөх нэгэн зууны нөр их хичээл зүтгэл, эрэл хайгуул, сургамж туршлага, бидний өв соёл, үнэт зүйл болохыг онцлон тэмдэглэв. Түүнчлэн Ерөнхийлөгч эдүгээ хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Ардчилсан Үндсэн хууль бол Монголын ард түмний амьдралд түүхэн шинэ эргэлт болж, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэхжүүлж, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх, дэлхий дахинд Монгол Улс оюун санааны эрх чөлөө, энх тайвны бэлгэ тэмдэг болсон улс хэмээн үнэлэгдэн хэлэгдэх үндэс суурийг тавьж өгснийг онцгойлон илтгээд, ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлахад оюун ухаан, зүрх сэтгэлээ дайчлан хүчин зүтгэсэн Ардын Их Хурлын депутатууд болон Улсын Бага Хурлын гишүүд, төр нийгмийн зүтгэлтнүүд, үе үеийн Монгол төрийн түшээдэд гүн талархал илэрхийллээ.

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурлын үндсэн илтгэлийг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан “Санан тунхаглах ирээдүй” сэдвээр тавилаа. Тэрбээр илтгэлдээ, 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа баталсан нь түүхэн онцгой үйл явдал болсон бөгөөд түүний хөрс суурийг хорьдугаар зууны эхэнд өрнөсөн Монголчуудын тусгаар тогтнолоо сэргээхийн төлөөх тэмцэл, хувьсгал тавьсан гэдгийг чухалчлан дурдаж, олон улс дахь улс төр, дайн дажины хурцадмал нөхцөлд Монголчууд жинхэнэ эрх чөлөөнд хүрэх зорилгоо биелүүлж, Бүгд Найрамдах засгаа бүрэн утгаар тунхагласныг бахархан тэмдэглэв. Анхдугаар Үндсэн хуулийн улс төр, эрх зүйн ач холбогдол нь төрийн эрх мэдлийг ард түмэнд шилжүүлж, хүний эрх, эрх чөлөөний асуудлаар зарим дэвшил гарсан хийгээд Бүгд Найрамдах улсыг тунхаглан зарласанд оршиж буйг Улсын Их Хурлын дарга илтгэлдээ тухайлан онцолж, энэ нь дараа дараагийн Үндсэн хуулийн уг сурвалж болж, улам бэхжсээр 1992 оны ардчилсан Үндсэн хуульд тусгалаа олсныг дурдлаа. Мөн тэрбээр, Монгол Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулийн дүнд бүрдсэн парламент 2024-2028 онд баримтлах стратеги төлөвлөгөөгөө баталж, “хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулах, олон ургалч үзлийг хангах, үр нөлөөтэй байх, ил тод, нээлттэй, хүртээмжтэй байх, ёс зүйтэй, хариуцлагатай, хариуцан тайлагнадаг байх”-ыг үнэт зүйл болгон тодорхойлсныг танилцуулаад, хууль тогтоох болон хянан шалгах бүх үе шатанд хүн төвтэй үзэл санаанд суурилсан, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалсан байх агуулга, шаардлагыг нэн тэргүүнд тавьж ажиллахыг илэрхийлэв.

Баярын хуралд оролцсон үе үеийн төр, нийгмийн зүтгэлтнүүдийг төлөөлөн Монгол Улсын Их Хурлын дарга асан Р.Гончигдорж, Д.Лүндээжанцан, Г.Занданшатар нар үг хэлж, Үндсэн хуульт ёсны 100 жилийн түүх, анхдугаар болон түүнээс хойших Үндсэн хуулиудын залгамж чанар, үнэ цэнийг илтгэхийн зэрэгцээ улс орныхоо сайн сайхан ирээдүй, шударга ёс, эрх зүйт ёс, үндсэн хуульт ёсны төлөвшлийн төлөө хамтран зүтгэхийг уриаллаа. Өвөг дээдсийн эхлүүлсэн их үйл хэрэг нь бидний хувьд зөвхөн бахархал бус хойч үедээ энх тайван, шударга ёс, хүний эрх, эв нэгдлийг хамгаалж, өвлүүлэх үүрэг хариуцлага юм хэмээн баярын хурлыг хааж хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж онцолсон юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Эрхэм хүндэт туурга тусгаар Монгол Улсын ард иргэд ээ,

Та бүхэнд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, ард түмэн засаглах, эрх чөлөөтэй амьдрах үндсийг бүрдүүлсэн анхдугаар Үндсэн хууль батлагдсан 100 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.

Одоогоос 100 жилийн өмнө монголын аймаг, хошууд, ардын цэргийн ангиудаас сонгогдсон 77 төлөөлөгч Улсын Анхдугаар Их Хурлаар чуулж анхны Үндсэн хуулиа 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр баталж Бүгд Найрамдах Улсыг тунхагласан түүх бол бидний бахархал мөн.

Монголчууд дэлхий дахинаа Бүгд Найрамдах улсаа тунхаглаж анхдугаар Үндсэн хуулиа баталснаар зүүн болон төв Азидаа Япон, Хятад улсын хамт Үндсэн хууль бүхий эхний гурван улс болж, тэргүүлж хөтөлсөн түүхтэй. Ийнхүү Бүгд Найрамдах засаглалыг тогтоож, дэлхийн улс орнуудтай хөл нийлүүлж, үндсэн хуульт ёсыг нэвтрүүлж, тивдээ түүчээлсэн нь бидний хувьд үнэ цэнэтэй.

ХХ зууны эхэн үеийн дэлхийн улсуудын байдлыг авч үзэхэд өмнөд хөршид Манж Чин улсын уналт, хойд хөршид Октябрын хувьсгал, Европ тивд улс орнуудын зөрчилдөөн, Дэлхийн I дайн, зарим үндэстний тусгаар тогтнолын төлөөх тэмцэл өрнөж, дайн дажины хурцадмал нөхцөлтэй байсныг та бүхэн мэднэ. Дэлхий дахин амар амгалангүй байсан энэ цаг үед Монголчууд жинхэнэ эрх чөлөөнд хүрэх зорилгоо ахиулж, Бүгд Найрамдах засгаа тунхаглаж чадсан нь үнэхээр бахархалтай үйл явдал.

1924 оны Үндсэн хуулийн улс төр, эрх зүйн ач холбогдол нь төрийн эрх мэдлийг ард түмэнд шилжүүлж, төрийг сонгуульт зарчмаар удирдах тогтолцоог бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөөний талаар зарим дэвшил гарган хуульчилж, Бүгд Найрамдах улсыг тунхаглан зарласанд оршино.

Зуун жилийн өмнө Монголчууд ард түмэн засаглах, төлөөллийн зарчмаар төрийг удирдах, байгалийн баялгийг ард түмний мэдэлд харьяалуулах, улсын бэлгэ тэмдгийг тогтоох, хууль тогтоох байгууллага нь гүйцэтгэх засгаа томилох, хүний үндсэн эрх, эрх чөлөөг баталгаажуулах, нутгийн удирдлагын бүрэн эрхийг тодорхойлох зэрэг олон чухал асуудлыг тунхаглаж байсан нь залгамжлагдаж өнөөгийн ардчилсан Үндсэн хуульд бэхжин төгөлдөржсөөр байна.

Монгол Улс анхдугаар Үндсэн хууль баталснаас хойш 100 жилийн хугацаанд 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулиа бүтэц, бичвэр, агуулгын хувьд улам бүр баяжуулан сайжруулсныг та бүхэн мэднэ. Үндсэн хуульт ёсны энэхүү хөгжлийн үе шатад төрт улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг өчүүхэн ч төдий дордуулаагүй нь Монголчууд бидний бас нэгэн бахархах зүйл мөн юм.

Анхдугаар Үндсэн хуульд засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх, төрийн эрх мэдлийн уг сурвалж жинхэнэ ард буюу иргэд байх зарчмыг анх удаа тогтоосон нь дараа дараагийн Үндсэн хуульд бэхжиж, улмаар 1992 оны ардчилсан Үндсэн хуулийн амин чухал зарчмын нэг болсон билээ.

Тиймээс өнөөгийн парламентын засаглал нь геополитик, дотоод улс төрийн нөхцөл байдлын хувьд чухал тогтолцоо бөгөөд үүнийг цаашид улам бүр төгөлдөржүүлэн авч явах ёстой.

2023 онд ардчилсан Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр сонгуулийн холимог тогтолцоонд шилжсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн дүнд таван намын төлөөлөл бүхий 126 гишүүнтэй парламент бүрдэж олон ургалч үзэл санаа хангагдах нөхцөл бий боллоо.

Шинээр бүрдсэн парламент Үндсэн хуулийн эрхэм зорилгод үндэслэн Стратеги төлөвлөгөөгөө баталсан бөгөөд цаашид хууль тогтоох болон хянан шалгах бүх үе шатад хүн төвтэй үзэл санаанд суурилсан, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалсан байх агуулга, шаардлага нэн тэргүүнд тавигдана.

Монгол Улсын Их Хурал ардчилсан Үндсэн хуулийн онцгой чухал зарчим болох ард түмэн засаглах Бүгд Найрамдах Улсын эрх зүйн үндсийг тогтоосон анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдлыг тэмдэглэж, ард түмэн бид бүрнээ дагаж мөрдвөл зохих 1992 оны Үндсэн хуулиа дээдлэн залах тухай тогтоолыг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр баталсныг та бүхэнд дуулгахад таатай байна.

Бид өнөөдөр анхдугаар Үндсэн хуулийн зуун жилийн түүхэн ойн өдөрт гүн хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ цаашид Бүгд Найрамдах ёс, ард түмний засаглал, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг хойч үедээ уламжлан дамжуулах төрийн байгуулалт, төрт ёсыг бэхжүүлэх эрхэм хүндтэй үүргээ нэр төртэйгээр биелүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байна.

Та бүхэндээ Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн зуун жилийн ойн баярын мэндийг дахин хүргэж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

2024.11.26

Улаанбаатар хот

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Энтертайнмент12 цаг өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм21 цаг өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр21 цаг өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Улс төр22 цаг өмнө

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо

Улс төр22 цаг өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Улс төр22 цаг өмнө

Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр

Улс төр2 өдөр өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр2 өдөр өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд2 өдөр өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент2 өдөр өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент2 өдөр өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм2 өдөр өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм2 өдөр өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм2 өдөр өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм2 өдөр өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм5 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм5 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр5 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад6 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм6 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд6 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм6 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм6 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм6 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм6 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр6 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм6 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

Улс төр6 өдөр өмнө

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Улс төр7 өдөр өмнө

Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг

Улс төр7 өдөр өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим