Бусад
Сэм авгын бөхчүүд нэгээс бусад жинд олимпын эрх авлаа

“Токио-2020” зуны олимпийн XXXII наадмын бөхийн төрлүүдийн эрх олгох Ази, Европ, Африк тивийн тэмцээн коронавирусийн улмаас хойшлогдсон. Ганцхан Пан-Америк тивийн тэмцээн хуваарийн дагуу гуравдугаар сарын 13-15-нд Канадын нийслэл Оттавагийн “Shaw Centre”-т боллоо. Төв болон Өмнөд Америкийн 18 орны 158 тамирчин олимпийн 36 эрхийн төлөө өрсөлдөв. Чөлөөт бөхийн эх орон АНУ-ын бөхчүүд эрэгтэйчүүдийн 74, 97, эмэгтэйчүүдийн 68, 76 кг-ын жинд өнгөрсөн жилийн Нур-Султаны дэлхийн аваргаас олимпийн наадмын эрхээ аваад байв. Тэгвэл тэд Канадын нийслэлд долоон жинд эрхээ авлаа. Ганцхан эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Зейн Ретерфорд хагас шигшээд Аргентиний Августин Дестрибаст цэвэр ялагдснаар эрхээ авч чадаагүй. Эрэгтэйчүүдээс энэ тивийн шилдгүүдээс 23 хүртэлх насны дэлхийн аварга Кубын Рейнери Ортега дэлхийн дэд аварга Томас Гилманд, түүний нутаг нэгт Пан-Америкийн хошой аварга Юриески Торребланка 2018 оны дэлхийн аварга Дэвид Тэйлорт ялагдснаар эрхээ авч чадаагүй. Куба залуус зургадугаар сард Софид болох дэлхийн тэмцээнээс олимпийн эрхийн сүүлийн дайралтаа хийнэ.
Нэгэнт олимпийн эрхээ авсан бөхчүүд шигшээ барилдаанд дэвжээнд гарч ирээгүй юм. Сэм авгын бөхчүүд дөрөвдүгээр сарын 4-5-нд Пенсильванияд болох АНУ-ын олимпийн багийг сонгон шалгаруулах тэмцээн гол анхаарлаа хандуулж биеэ нөөсөн. Тус тэмцээн ялагчид АНУ-ыг төлөөлж олимпод зорих болохоор аргагүй. Гэхдээ сонгон шалгаруулах тэмцээн “Ковид-19” өвчний улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлогдож магадгүй. Эмэгтэй чөлөөт бөхөөр дэлхийд тэргүүлэгч гүрэн зохион байгуулагч орон канадууд хүнд хоёр жинд түрүүлж Токиог зорих болсон бол үлдсэн дөрвөн жинд эрхээ авч чадаагүй. “Агч навчтанууд”-ын бүсгүйчүүд хагас шигшээд бүгд Америкчуудад ялагдав. Тодруулбал 50 кг-д 2012 оны дэлхийн аварга Жессика Макдональд Сара Хильдебрандад 0:10-аар, 53 кг-д Саманта Стюарт Жакарра Винчестерд 4:8-аар, өнгөрсөн жилийн дэлхийн аварга Линда Мораис олимп, дэлхийн аварга Хелен Марулист 2:12-оор, ДАШТ-ий хүрэл медальт Мишель Фаззари АНУ-ын Кайла Мираклад 3:12-оор тус тус дийлдсэн.
ОЛИМПИЙН НААДАМД ЭРХ АВСАН БӨХЧҮҮД
57 кг: Томас Гилман (АНУ), Оскар Тигрерос (Колумби)
65 кг: Алехандро Вальдес (Куба), Августин Дестрибас (Аргентин)
74 кг: Франклин Гомес (Пуэрто-Рико), Геандри Гарзон (Куба)
86 кг: Дэвид Тейлор (АНУ), Поль Амбросио (Перу)
97 кг: Рейнерис Салас (Куба), Жордан Стин (Канад)
125 кг: Ник Гвяздовски (АНУ), Амар Дхеси (Канад)
Эмэгтэйчүүдийн 50 кг: Юснейлис Лопес (Куба), Сара Хильдебрандт (АНУ)
53 кг: Лианна Монтеро (Куба), Жакарра Винчестер (АНУ)
57 кг: Валенсия Эското (Мексик) Хелен Марулис (АНУ)
62 кг: Лаис Оливейра (Бразил), Кайла Миракл (АНУ)
68 кг: Даниэле Лаппаж (Канад), Юдари Родригес (Куба)
76 кг: 1. Эрика Виебе (Канад) 2. Алин Феррейра (Бразил)

Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Нийгэм24 цаг өмнө
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжсэнгүй
-
Нийгэм4 цаг өмнө
Хардалтын улмаас хүний амь насыг хохироосон гэх хэргийг шүүхэд шилжүүллээ
-
Нийгэм4 цаг өмнө
Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Долгион таалал төгсжээ
-
Улс төр2 цаг өмнө
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ
-
Нийгэм4 цаг өмнө
Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ
-
Нийгэм4 цаг өмнө
Сэлгээнд тариалах тосны ургамлын үрийг биржээр дамжуулан арилжина
-
Улс төр2 цаг өмнө
Худалдааны түр хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлын хэлэлцүүлгийг хийлээ
-
Нийгэм2 цаг өмнө
Хомын талд тахь унагалжээ