Connect with us

Улс төр

З.Баянсэлэнгэ: Би улс төрөөс гармааргүй байна

Нийтэлсэн

-

УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэтэй ярилцлаа.

-Таныг хэний ч үл таних жирийн багшаас шууд УИХ-д сонгогдчихсон азтай хүн гэж харах хүн цөөнгүй байдаг. Ингэхэд та азтай хүн үү, эсвэл төдийгөөс өдий хүртэл явсныхаа хүчинд өнөөгийн өндөрлөгт хүрсэн улстөрч үү?

-Аз гэж юу вэ гэдгийг яаж ухахаас шалтгаалах байх. Гудамжинд явж байгаад газраас юм олох нэг асуудал. Ажил дээрээ амжилт гаргах нь азаар хэмжигдэхгүй. Үнэт зүйл үр дүн гэсэн тодорхойлолт руу дөхөх болов уу.

2012 онд парламентад сонгогдсоны дараахан сэтгүүлчид энэ талаар их асууж байсан. Хувь зохиолоо эргэцүүлж бодсон нэг үйл явдал УИХ-ын гишүүн байхад болсон юм. Шри шри амьдрах ухаан бясалгалын төвийн шугамаар Рави Шанкар  гээд бясалгалын том багш Монголд айлчиллаа. Лидер эмэгтэйчүүд  тэр хүнтэй уулзсан л даа. Тэр уулзалтад эмэгтэй гишүүдтэйгээ очлоо.   Би тухайн  үед тэр хүнээс “Та аз, хувь тавилан хоёрыг юу гэж үздэг вэ” гэж асуусан юм. Тэгэхэд Рави Шанкар  “Тэнгэрээс бороо орох нь хувь тавилан. Тэнгэрийн байдлыг шинжээд бороонд шүхэртэйгээ гарах эсэх бол азын асуудал” гэж хариулсан нь өнөө ч санаанаас гардаггүй.  Тэгэхээр тодорхой хэмжээний эрсдэлийг туулж  байж парламентад суусан нь миний хувьд хувь тавилан. Зөв замаа сонгосон нь миний аз.

-УИХ-ын гишүүн  Баянсэлэнгэ өнөөдрийн Баянсэлэнгэ хоёрыг жишвэл  ялгаа гарсан уу?

-Шийдвэр гаргах төвшинд ажиллаж байхад хүрээлэл зөвхөн төрийн ордон дотор байсан. Ажиллаж байгаа орчинтойгоо холбоотойгоор хүмүүстэй уулзана, ярилцана, ажил төрлийн уулзалтууд хийнэ, хяналт шалгалтын ажлаар явна, төрийн байгууллагуудтай  харилцана. Өнөөдөр парламентад байхгүй ч улс төрийн ажлаа орхиогүй. Намынхантайгаа харилцаж байна.

-Та хэр сайн ээж, хэр сайн охин бэ?

-Сайн охин байх. Ижий, аав хоёр минь  бурхан болсон. Хоёр, хоёр жилийн зайтай өөд боллоо, дөрвөн жилийн хугацаанд. Тэд маань хүнд битгий худлаа ярь, хүнээс битгий мөнгө ав гэсэн хүмүүжлээр өсгөж өндийлгөсөн. Үг сургаалийг нь дагаж амьдарсандаа баярлаж явдаг. Ямар ч үр хүүхэд ээж аавынхаа ачийг 100 хувь хариулж чаддагүй байх. Дандаа л харамсалтай хоцордог. Тэгдэг ч байж, ингэдэг ч байж гэсэн бодол үе үе их төрнө өө. Найз нөхөд, ойр хүрээнийхэн  маань “Чи ээж, аав хоёрыгоо баярлуулсан. Ачийг нь хариулсан. Амжилтанд хүрсэн охиноороо бахарсан нь тодорхой шүү дээ” гэдэг л дээ. Амжилтанд хүрч сайн сайхан яваагаа харуулж амьдрахад ямар ч аав ээж баярлана. Үрийнхээ сайханд баярладаггүй эцэг, эх гэж хаана байхав. Гэхдээ аяга цайг нь чанаж, хөл гарыг нь хучиж дэргэд нь суух цаг бага байж дээ гэсэн харамсал төрдөг юм байна. Ээжийн хувьд би өөрийгөө сайн ээж гэж боддог. Үр хүүхэддээ зөв боловсрол, зөв хүмүүжил, зөв байх ухааныг сургачих юмсан гэж хичээдэг. Ухаан суулгаад өгвөл хэнд ч алдахгүй. Амьдралын ямар ч үед хазайхгүй явах том үнэт зүйл. 

-Баянсэлэнгэ гэдэг бүсгүй улс төрд орохоос өмнө ямар замыг туулсан  бэ гэсэн асуултын хариуг бүрэн авсан хүн өнөөхөндөө байхгүй гэж боддог юм. Н.Энхбаярыг дэмжиж жагсч байгаад гарч ирсэн гэж л хараад байх шиг анзаарагддаг. УИХ-ын гишүүн болохоос өмнөх Баянсэлэнгэ ямар зам туулж явсаар МАХН-тай холбогдов гэдэг асуултаар ярилцлагаа үргэлжлүүлье?

Би амьдралдаа их зүйлийг туулсан. Хүмүүсийн ярьдаг шиг тийм амар хялбар аргаар амжилтад хүрсэн хүн биш л дээ, би.  Ер нь амьдрал тийм  амар биш. Баянсэлэнгэ гэдэг хүн хоёр сургууль төгссөн.  Цагдаагийн байгууллагаас эхлээд ажилласан. Сонсогч гэдэг шүүрэн шанаган дээр шүүгдээд гардаг хүнд сургуулийг төгсч байлаа.  Өвлийн хүйтэнд талбай дээр эрчүүдтэй хөл нийлүүлэн алхаж,  самбо жудогийн хичээл дээр шидүүлж явсан өдрүүд хялбар байгаагүй. Тухайн үед чадварлаг мөрдөн байцаагч болох юмсан гэсэн ганцхан зорилготой  зүтгэдэг байсан. Ажил хийвэл ам тосддог нь жам болохоор хоёр гуравхан жилийн дотор байгууллагын хөдөлмөрийн аварга болж  хүндэт самбарт нэрээ бичүүлж байлаа.  Цагдаагийн гавьяад тодорхойлогдож жуухаар шагнуулж явлаа. Найз нөхдөөсөө болж алдаж гэнэдэж, автобусны мөнгөгүй ч байж үзсэн. Хэтэвчиндээ 100 төгрөг ч үгүй явсан өдрүүд миний амьдралд бий. Тэр бүхний эцэст улс төрд орж  хамт зүтгэж яваа нөхдийнхөө дэмжлэгээр парламентын гишүүн болж, зөв замаар алхахын тулд  хүчээ дайчлаад ажилласан. Амьдралын өнгийг би тийм ч гэрэл гэгээтэйгээр хардаггүй, гэхдээ тийм хар бараанаар төсөөлдөггүй. Сайн сайхан болох байх гэсэн итгэл үнэмшлээр өнөөдрийг хүртэл амьдарлаа. Өнөөдөр би улс төрийн ертөнцөөс чимээгүй гараад явчихаж болно л доо. Эзэмшсэн мэргэжлээрээ хаана ч хүнээс гуйхгүй таван төгрөг олж амьдралаа аваад явахад асуудал байхгүй. Гэхдээ  миний амьдрал өнөөдөр надаар дуусахгүй. Үр хүүхэд минь цаашид энэ улсад амьдарна. Нийгэм хэцүү, улс орон маань хөлөө олоогүй байхад би хийдгээ хийсэн гээд гараа эвхээд суувал хэн энэ улсын хөгжлийг зөв болгохын төлөө явах билээ гэж бодохоор улс төрөөс гармааргүй санагддаг. Үр хойчийнхоо амьдрах нийгмийг гэрэлтэй болгохын төлөө хүнд муу хэлүүлээд ч гэсэн алхахаас өөр замгүй.  Хэзээ цагт энэ манан арилж тэнгэр цэлмээд сайхан цаг үе ирнэ гэдэгт итгэдэг. Тэр цагийг ойртуулахын төлөө хийх ажил их байгаа гэж боддог. Ер нь нийгмийг, нийтээрээ амьдрах орчноо  сайхан өнгөөр будахын төлөө хүн болгон хичээх хэрэгтэй. Тамын тогооны үлгэр шиг өөдөө гарсныгаа татаж унагаалгүйгээр эвлэлдэн нэгдээд урагшилбал хөгжил тийм хол биш.

-Улс төрд эмэгтэй гишүүд хэт олон  байх дэмий гэх мэт үзэл хандлага анзаарагддаг. Ер нь шийдвэр гаргах төвшин дэх эмэгтэйчүүдийн оролцооны талаар ямар бодолтой явдаг вэ?

-Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо өндөр байх ёстой. Өнгөрсөн хугацаанд эмэгтэйчүүдийн оролцоо өндөр байгаагүй. Тэр ч утгаараа хахир хатуу шийдвэрүүд гарч байсан шиг санагддаг. Нийгмийн халамжинд  суурилсан бодлого явагддаг ч гэсэн  өнгөц, хэлбэр төдий хэрэгжсэн гэж боддог.  Яг хүн рүү, айл өрх рүү чиглэсэн бодлого дутагдалтай байсаар өнөөг хүрсэн. Төр засаг хүнээ гээсэн хаясан гээд байгаагийн цаад учир нь энэ л дээ.  Ёс зүйн асуудал манайд бүр орхигдсон нь ч эмэгтэйчүүдийн оролцоо шийдвэр гаргах шатанд муу байдагтай холбоотой. Монголд эмэгтэй хүн улс төрд ороход  маш хүнд. Эмэгтэй хүнгүй байх тусам бодлого шийдвэр төгс утгаараа гарч чадахгүй. Харамсалтай нь эмэгтэйчүүдийн оролцоог дэмжсэн төрийн бодлого манайд байдаггүй. Үнэн хэрэгтээ бүх л салбарт ачааны хүндийг бүсгүйчүүд үүрч байна. Уг нь улс төр эрчүүдийн гэхээс илүү эмэгтэйчүүдийн талбар байх ёстой. Жендерийн зохистой харьцааг баримтлах учиртай. Хүн амын 52 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Тийм байтал  эмэгтэйчүүдийн дуу хоолой шийдвэр гаргах гаргах түвшинд тэр хэмжээнд байдаг билүү гээд харахаар хангалтгүй дүр зураг харагддаг.

-Эрчүүд голдуу парламент шийдвэр гаргахаараа нийгмийн суурь асуудлуудыг орхигдуулчихдаг гэмтэй, тийм шалтгаанаар хөгжиж чадахгүй байна гэсэн тайлбар бий. Та үүнтэй санал нийлж байна уу?

-Ер нь бол санал нэг байна. Энэ олон жил эрэгтэйчүүд давамгайлсан парламенттай явсаар ирлээ. Гэтэл өнөөдөр өрх айлын амьдрал сайжирсан зүйл алга. Миний хувьд улс орны хөгжил өрх айлын хөгжилд суурилна гэсэн зарчим барьдаг. Нэг ч гэсэн өрх айл аз жаргалтай, орлоготой, амьдрал ахуй нь дээшилж байвал төрийн  хөгжил аяндаа дээшлээд явна. Гэтэл өнөөдөр өрх айлын бодлого хаягдчихсан. Дагаад улс орны хөгжил хаягдаж байгаа нь үнэн. Улс орны хөгжлийг хардаг индекс нь ажилгүйдэл, ядуурал. Ажилгүйдэл, ядуурал өрх айлын орлоготой  шууд холбоотой. Өрх гэрийн орлогын тухайд хоёулаа ажиллаад ч зээлээ дийлэхгүй амьдарч байна шүү дээ. Цаашдаа гэр бүлийн яамтай болох ёстой. Гэр бүл, өрхөө хөгжүүлэхийн тулд хүндээ чиглэсэн, өрх айлдаа чиглэсэн төрийн бодлого явж байж,  ажилгүйдэл, ядуурал буурна. Уг нь  улс төрчид ажилгүйдэл, ядуурлыг бууруулна гэж маш их ярьдаг. Бензин, шатахууны үнэ нэмэгдчихлээ.  Доллар бараг л 3000 руу дөхөж байна, евро 3000 давчихлаа. Валютын ханш өссөнтэй холбоотой өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн ч тэтгэвэр, цалин хэвэндээ.  Ярьдаг ч шийдэж чадахгүй явсаар ирсэн энэ асуудлыг шийдэх хамгийн зөв гарц бол шийдвэр гаргах төвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэх. Нэг сонирхолтой хандлага анзаарагддаг. Эмэгтэйчүүд бие биеэ дэмждэггүй.  Уг нь нийгмийн энэ хандлага өөрчлөгдвөл парламент дахь эмэгтэй гишүүдийн тоо өсөх боломжтой.

-Таны ажилласан парламентад 11 эмэгтэй гишүүнтэй байсан, өнөөдрийн парламент 15 эмэгтэй гишүүнтэй. Тоо нь нэмэгдэхийн хэрээр оролцоо нь сайжирсан болов уу?

-Өмнөх парламентын эмэгтэйчүүд өнөөдрийн парламентын эмэгтэйчүүдийг харьцуулж сайн, муу гэхээс илүү бодит зүйлээ ярья. Өмнөх парламентад 11 эмэгтэй ажиллахдаа нам, намын төлөөлөл байсан. Нам, намын төлөөлөл байна гэдэг нь парламент дахь зөвшилцөл, ойлголцлын зайлшгүй шаардлага бий болж эхэлсэний илрэл. Бүгд тус тусдаа эх хүүхэд,  өрх гэр бүлийн асуудал гэх мэтээр яривал ярина. Өүлэн ээжийн таван сум багцлагдаагүй байхдаа ямар байдагтай адилхан үр дүн гарна шүү дээ. Тийм учраас бид дуу хоолойгоо хүссэн хүсээгүй нэгтгэх ёстой болж хувирсан. Эмэгтэйчүүдийн албан бус байгууллага болох бүлэг байгуулаад сайн ажилласан. Бид маш эв нэгдэлтэй ажилласан учраас хагалан бутаргах юм уу, эмэгтэй гишүүдийн байр суурийг хүчгүйдүүлэх оролдлого гараагүй. Нэгдэж чадсан учраас бид хүчтэй оролцоотой ажилласан. 

2016 оны парламентад харьцангуй олон эмэгтэй гишүүн сонгогдсонд би хувьдаа олзуурхсан. Парламент дахь уур амьсгалыг зөөлрүүлнэ, нэгдэж байгаад байр сууриа хүчтэй илэрхийлнэ гэж  найдсан ч зарим нэг сул тал ажиглагдаж байна. Нэг намаас хэт олон эмэгтэйчүүд гарахаар эмэгтэйчүүдийн дуу хоолой боомилогдох тал гардаг юм байна. Намын бодлого гэдэг зүйлд зангидагдаад эмэгтэйчүүдийн дуу хоолой тэр бүр хүчтэй гардаггүйг харлаа.

-Нам бүр өөрийн бодол, чиг хандлага, үзэл баримтлалтай. Тэгэхээр эмэгтэйчүүд намын байр сууриа давж нэгдэнэ гэдэг нэг талаараа төвөгтэй байх л даа…?

-Монголын лидер, олны танил  эмэгтэйчүүд  20-иод намд хуваагдчихсан тал бий л дээ. Эмэгтэйчүүд санал нэгдэж, ойлголцол нь нэг төвшинд  очдог ч нам гэдэг зүйл дээр зангидагдаж үзэл бодлын тааламжгүй харьцаанд орж байр сууриа нэгтгэж чадахгүйд хүрдэг. Өнөөдөр ч тийм хандлага тод харагдаж байна.  Уг нь эмэгтэйчүүдийн асуудал зөвхөн нэг намын эмэгтэйчүүдээр хязгаарлагдахгүй. Улс орны хэмжээний асуудал. Эмэгтэй хүний, эхчүүдийн,  өрх айлын асуудал дан ганц эрчүүдийн харсан өнцгөөр явахад өрөөсгөл. Тэр утгаараа хүссэн хүсээгүй Монголын эмэгтэйчүүд нэгдэж, эв нэгдэлтэй байх асуудал зайлшгүй шаардлагатай. Эмэгтэйчүүд тууштай, үнэнч  язгуурын чанартай учраас нам, намууддаа харьяалагдаад намын байр суурь бодлого гэсэн  хана хэрмээр хязгаарлагдчихаад байна.  Гэтэл эрчүүд яадаг билээ. Нам харгалзахгүй найз нөхөд байж чаддаг.

-Магадгүй зөвхөн эмэгтэйчүүдийн нам гэж байгуулбал арай эерэг нөлөө гарах юм болов уу?

-Эмэгтэйчүүдийн нам гэж байгуулж болно л доо. Гэхдээ Улс төрийн намын тухай хууль байна. Эмэгтэйчүүдийн оролцоог улс төрийн намын тухай хуулиар зохицуулдаг. Шийдвэр гаргах төвшинд улс төрийн намуудын эмэгтэйчүүдийн эзлэх хувийг тогтоосон шийдвэр  нь байхад хуулиа даваад нам байгуулах боломжгүй. Намууд цаашдаа эмэгтэйчүүдээ илүү түлхүү оруулах зорилго дор нэгдэж, Их хурал, Бага хурлаараа ярилцаж, намууд хоорондоо зөвшилцөж, ойлголцох гарц бий. Улс төрийн намын тухай хуулиндаа эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх талын тохиролцоо хийвэл шийдвэр гаргах төвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэх боломжтой.

-Сайдаар ажиллах үедээ хийхсэн гэж бодсон ажлаа гүйцээж чадсан уу?

-МАХН  тэг түрээсийн орон сууц хэрэгжүүлэх юмсан гэж ярьж байсан. Түрээсийн төлбөргүй орон сууцны асуудлыг төрөөс шийдвэрлэж, орон гэргүй, амьжиргааны төвшин доогуур иргэддээ төрийн бодлогоор орон сууцжуулах талд анхаарсан. Залуу гэр бүл тэнд амьдарч  тодорхой хугацаанд хуримтлал үүсгээд  орон сууцанд  орж байна. Харж хандах хүнгүй, ганц бие өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй үр хүүхэдтэй хүмүүс, ахмад настан гээд тэг түрээстэй орон сууцны хөтөлбөрт хамрагдах шаардлагатай хүн олон бий. Тэр утгаараа  ипотекийн зээлийн найман хувийн хүүг бууруулахсан гэж хичээж ажилласан ч арилжааны банкууд, Монгол банкнаас ямар ч боломжгүй гээд ажил  болоогүй. Миний гол хийх гэж зорьсон зүйл бол утааны асуудал. Утаагүй зуух, утаагүй түлш гээд өчнөөн төгрөг төрөөс суулгаж шийдвэрлэж өгөөд байна. Гэтэл хүндээ хүрсэн, өрхдөө чиглэсэн, бодитойгоор утааг бууруулсан ажил хийгдээгүй. Утааны асуудал амьжиргааны төвшинтэй холбоотой. Амьжиргааны төвшинг сайжруулахын тулд орлоготой байх учиртай. Орлоготой байлгахын тулд ажлын байраар хангах шаардлага бий. Иргэд газраа барьцаалаад тухайн газар дээрээ амины орон сууц барьж дэд бүтцээ шийдвэрлүүлэх гарц уг нь бий.  Хоёр, гурав, дөрөв, таван айлыг нийлүүлээд зөв технологи дээр суурилуулж шийдээд  өгвөл утааны асуудал эрс багасна. Үүнийг хэрэгжүүлэх гээд холбогдох салбарын хүмүүс, байгууллагуудтай нь ярилцсан ч ажил хэрэг болж чадаагүй. Цаашдаа  ажил болгохсон гэж боддог зүйл маань энэ.

-Дэлхийн хэмжээнд улс төрд  эмэгтэйчүүдийн оролцоо ихэсч байна. Энэ хандлага  цаашид яах бол?

-Дэлхийн чиг хандлагыг харахад эмэгтэйчүүд шийдвэр гаргах төвшинд нилээн түлхүү орж ирж байна. 2011 оноос эхлэн аажимдаа хурдацтай урагшилж байна. Олон эмэгтэй Ерөнхийлөгч шинээр төрлөө. Цаашдаа эмэгтэйчүүдийн оролцоо улам дээшлэх байх. Дэлхийн чиг хандлагатай зэрэгцээд манай эмэгтэйчүүдийн оролцоо, эзлэх хувь нэмэр дээшлэх болов уу. Чиг хандлагыг хараад суух биш, эмэгтэйчүүд маань өөр өөрсдийн нам дээрээ эмэгтэйчүүдийн оролцоог дээшлүүлэх бодлогыг түлхүү ярих хэрэгтэй. Саяхан Монголын Эмэгтэйчүүдийн Их Хурал болсон. Энэ Их Хурал хаалттай, нилээн явцуу хүрээнд хийгдсэн болов уу гэж харж байгаа. Монгол дахь Эмэгтэйчүүдийн Их Хурал гэж зохион байгуулж байгаа бол МАН-ын хүмүүсийг оруулах, урилга өгөх хэрэгтэй. Цаашлаад энэ хурлыг өргөн хүрээнд хийх тал дээр байр сууриа илэрхийлнэ.

-Өнөөдрийн улс төрийг Та хэрхэн харж дүгнэж байна. МАХН-ын улс төрийн байр суурийг сонирхуулаач?

2016 оны УИХ-ын сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулсан эрх баригч намын хувьд дэндүү хариуцлагагүй байна. Албан тушаал, сандал суудлын төлөөх өрсөлдөөн хэрээс хэтэрсний гор гарч эхэллээ. Шударга гэдэг үгийг маш олон удаа хэлж, хариуцлага тооцно гэцгээж байгаа ч  эцсийн дүндээ  сандал суудлын төлөөх тэмцэлдээн л өрнөж байна. Манай намын зүгээс өнөөгийн улстөрийн нөхцөл байдал дээр ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй. Эрх баригч намын хувьд ч тэр, сөрөг хүчин болсон АН-ын бодлого шийдвэрийг ч тэр харьцуулж анализ дүгнэлт хийж суугаа.

П.Оюунсувд “Ардчилал таймс” сонин

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Улс төр

Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Их Хурал 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан. Энэхүү өөрчлөлтөөр хуульч нь өмгөөлөгчийн шалгалтад орохдоо тодорхой ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн байхыг шаарддаг зүй бус хязгаарлалтыг хүчингүй болгосноор хуульчийн мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангах нөхцөл бүрдэв.

Энэ хуулийн 15.1.12, 15.1.13-т заасан өмгөөллийн үйл ажиллагаа хавсран эрхэлж болохгүй ажил, албан тушаал эрхэлж байгаа бол шалгалтад оруулахаас татгалзахаар тусгасан нь өмгөөлийн үйл ажиллагаа эрхлэх эсэх нь тодорхойгүй байхад хуульч өөрийн эрхэлж буй ажлаас чөлөөлөгдөхийг шаардсан хуульчийн мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөр эрхлэх үндсэн эрхийг хэт хязгаарлаж, хүний эрхэд нийцээгүй зохицуулалт болсон хэмээн хуулийн төсөл санаачлагч үзэн хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.

Уг заалтын улмаас 2023 онд гэхэд өмгөөллийн эрх авах хүсэлт гаргасан 283 хуульчаас 45 хуульч шалгалтад орох боломжгүй болж, урьдчилсан шалгуураар хасагдаж байжээ.

Энэхүү асуудлаар хуульчид болон иргэдийн зүгээс Үндсэн хуулийн цэцэд удаа дараа гомдол гаргаж байсан бөгөөд Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар дүгнэлтээр тухайн заалт нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн боловч, уг хуулийн заалт Үндсэн хуульд заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хязгаарласан байх магадлалтай гэсэн байна.

Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг Монгол Улсын Их Хурал хууль тогтоогчийн хувьд хуулийн холбогдох зохицуулалтыг засах нь зүйтэй гэсэн үндэслэлээр Өмгөөллийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6.3 дахь заалтыг хүчингүй болгох тухай хуулийн төслийг  санаачилж, 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм. Тэрбээр, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх хүсэлтэй хуульч нь шалгалтаа амжилттай өгч, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх боломжтой болсон нөхцөлд өмнөх ажлаасаа чөлөөлөгдөх учиртай болохоос, шалгалтад орохын тулд урьдчилан ажил, амьдралаа орхино гэдэг нь хүний эрхийг хэт хязгаарлаж байна. Хэрэв шалгалтад тэнцээгүй нөхцөлд тухайн хүн ажил, амьдралаараа хохирох нөхцөл үүснэ. Цаашид ч ийм логик зөрчилтэй заалтуудыг нэг бүрчлэн засах ёстой гэж үзэж байна хэмээсэн.

Энэ хуулийн өөрчлөлт нь Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөнд туссан хүн төвтэй, эрх зүйт, хариуцлагатай парламентын “Гурван төгөлдөршил” бодлогын биелэлтийн бодит үр дүнгийн жишээ болж буйг тэрбээр тодотголоо.

Улсын Их Хурлын Хэвлэл, мэдээллийн газар

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Ерөнхий сайд, Монголын Шатрын холбооны ерөнхийлөгч Гомбожавын Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч Султан Бин Халифа Аль-Нахъян баяр хүргэж захидал илгээжээ.

Захидалдаа, Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонд Азийн Шатрын холбооны өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баяр хүргэе.
Энэ бол Монголын ард түмний төдийгүй, Азийн шатрын хамт олны хувьд бахархалтай, түүхэн мөч болж байна.

Таны олон жилийн туршид төрд зүтгэсэн тууштай байдал , Монголын Шатрын холбооны Ерөнхийлөгчийн хувиар үзүүлсэн манлайлал нь стратегийн алсын хараа, эх орондоо зориулсан чин сэтгэл, оюуны өндөр эрмэлзэл зэргийн тод жишээ юм. Таны удирдлага дор Монголын шатар хөгжиж, хүчирхэг тамирчид төрөн гарч, олон улсын тавцанд нэр хүндтэй болсон билээ. Таныг улсынхаа хамгийн өндөр албан тушаалд сонгогдсон нь ард түмэнтэйгээ гүн холбоотой, чадварлаг, шударга хүн гэдгийн баталгаа юм.

Бид таны манлайлал дор Монгол Улс цаашид ч хөгжин дэвжинэ гэдэгт гүнээ итгэлтэй байна. Мөн таны шатрын тоглоомд ханддаг гүн хүндэтгэл нь зөвхөн Монголд төдийгүй бүс нутгийн хэмжээнд боловсрол, хүүхэд залуусын хөгжил, соёлын дипломатын чухал хэрэгсэл болох шатрын үүргийг улам бүр бэхжүүлнэ гэдэгт итгэж байна.

Азийн Шатрын Холбоо нь таны нэр хүндтэй удирдлага дор Монголын Шатрын Холбоотой ойр хамтран ажиллах, мөн тив даяар шатрын хөгжлийг дэмжих хамтын зорилгодоо хүрэхийн төлөө хамтран зүтгэх болно.

Ерөнхий сайдын өндөр хариуцлагатай албанд тань амжилт хүсэн, чин сэтгэлийн баяр хүргэе” гэжээ.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

2022 онд Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх дэлхийн үнэт өв, түүх, соёлын дурсгалт газар Орхоны хөндийд шинэ Хархорум хотыг сэргээн байгуулах зарлиг гаргасан.

Монголчуудын түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийн илэрхийлэл болсон Төрийн далбааг Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д өнө мөнхөд мандуулах ёслолоор Хархорум хотын бүтээн байгуулалт эхэллээ.

Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож хэлсэн үгэндээ, монгол түмний ариун гал голомт болох Орхоны хөндийд Хархорум хотыг бүтээн байгуулахдаа сурвалж бичиг, археологийн олдвор, нотолгоонд тулгуурлан 800 гаруй жилийн тэртээх дүр төрх, Их хаадын сүр хүчийг шингээх ёстойг онцоллоо.

Мөн авто зам, төмөр зам, нисэх буудал, ус, дулаан, цахилгаан, хог хаягдал боловсруулах үйлдвэр, цэвэрлэх байгууламж, ногоон бүс, хөдөө аж ахуйн кластер, гол, нуурыг сэргээх зэрэгт нэн тэргүүнд анхаарах шаардлагатайг тэмдэглэв.

Цаг хугацаа, хөрөнгө, хүч хөдөлмөр шаардах бүтээн байгуулалтад төр, засаг, хувийн хэвшил, түмэн олноороо нэгдэж, нэгэн үзүүрт сэтгэлээр Хархорум хотоо сэргээн байгуулах үйлсэд идэвхтэй оролцохыг уриаллаа.

Тэрбээр Хархорум хотын ногоон байгууламжийн ажилд сэтгэл зүрхээ зориулан, идэвх санаачилга гарган, хөрөнгө зарцуулсан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

Хархорум хотыг бүтээн байгуулах хүрээнд нийт 1,500 га талбайд нэг сая гаруй шилмүүст болон навчит мод, сөөг тарьж ургуулна.

Сүүлийн сар гаруйн хугацаанд төр, хувийн хэвшил, түүний дотор уул уурхай, ойн болон модны салбарын 40 гаруй байгууллага, аж ахуйн нэгжийн 800 гаруй хүн 550 гаруй мянган мод тариад байна.

“Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д гэхэд л төр, хувийн хэвшил хамтран 11 мянган ширхэг мод тарин, 13 мянган кв.м авто зогсоол, 11 мянган кв.м явган зам тавьж, цахилгаан, гэрэлтүүлэг, худаг, усжуулалт зэргийг шийджээ.


Шинэ Хархорум хотод 500 мянган хүн оршин суух бөгөөд 285 мянган ажлын байр бий болж, үүнийг даган бүс нутгийн хөгжлийг тэтгэх хот болно гэж тооцоолж байна.

Төр, захиргааны болон олон улсын байгууллага, гадаад улс орнуудын Дипломат төлөөлөгчийн газар төвлөрсөн, нийгэм, эрүүл мэнд, дэд бүтэц, өндөр технологийн үйлдвэрлэл, орон сууц, соёл, урлаг, аялал жуулчлал, ногоон байгууламж, бусад үйлчилгээ хөгжсөн ухаалаг хот байхаар төлөвлөсөн.

Тухайлбал, хотын нийт талбайн  50 хувь нь ногоон байгууламж, 30 хувь нь барилгажих талбай, 20 хувь нь авто зам  байх юм.

Хот байгуулахтай холбоотойгоор Өвөрхангай, Архангай аймгийн нутаг дахь Орхоны хөндийд 189 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд аваад байна.

Хархорум хот нь түгжрэл, агаар, ус, хөрсний бохирдол гээд нийгэм, эдийн засаг, иргэдийн ахуй амьдрал, эрүүл мэнд зэрэгт сөргөөр нөлөөлж байгаа хүн амын төвлөрлийг задлах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэх, нийгмийн суурь үйлчилгээг хангах, суурьшлын шинэ бүсүүд бий болоход томоохон хувь нэмэр оруулна.

Улсын Их Хурал Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хууль баталж, Засгийн газар Хархорум хотын Захирагчийн Ажлын алба, Хотын болон Эрдэмтдийн зөвлөл ажиллуулж байна.

Одоогоор “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-гээс гадна “Мэдээлэл, сурталчилгааны цогцолбор” байгуулж, Хөгшин Орхон гол, Хэлтгий цагаан нуур, эртний нийслэлийн туурийг сэргээн, хотын бүтээн байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байгаа юм.

Шинэ Хархорум хотод ногоон байгууламж барих эхний шатны ажилд:
1.     “Эрдэнэс Тавантолгой” ХК
2.     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ
3.     “Эрдэнэс алт ресурс” ХК
4.     “Эрдэнэс Монгол нэгдэл”
5.     “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ
6.     “Энержи ресурс” ХХК
7.     “Шивээ овоо” ХХК
8.     “Багануур” ХК
9.     “Бороо гоулд” ХХК
10. “Оюу толгой” ХХК
11. “Болд төмөр ерөө” ХХК
12. “Саусгоби сэндс” ХХК
13. “Платинум ланд” ХХК
14. “Бадрах энержи” ХХК
15. “Дархан төмөрлөгийн үйлдвэр”
16. “Тэрбум мод” сан
17. Шүүхийн шинжилгээний ерөнхий газар
18. “МИАТ” ТӨХК
19. “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэг
20. “Монголын төмөр зам” ТӨХК
21. “Тавантолгой төмөр зам” ХХК
22. “Хархорин” цахилгаан түгээх сүлжээ
23. Зэвсэгт хүчний Жанжин штаб
24. Хил хамгаалах ерөнхий газар
25. Дотоодын цэргийн штаб
26. Онцгой байдлын ерөнхий газар
27. Цагдаагийн ерөнхий газар
28. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
29. Төрийн тусгай хамгаалалтын газар зэрэг байгууллага, аж ахуйн нэгж хувь нэмрээ орууллаа.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм7 цаг өмнө

“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно

Нийгэм8 цаг өмнө

Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ

Улс төр8 цаг өмнө

Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр

Нийгэм8 цаг өмнө

Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ

Нийгэм8 цаг өмнө

Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо

Нийгэм8 цаг өмнө

Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна

Нийгэм9 цаг өмнө

Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв

Нийгэм9 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Нийгэм9 цаг өмнө

Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Энтертайнмент9 цаг өмнө

Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Бусад9 цаг өмнө

Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Улс төр9 цаг өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ

Энтертайнмент1 өдөр өмнө

Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Нийгэм1 өдөр өмнө

АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Нийгэм1 өдөр өмнө

Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа

Нийгэм1 өдөр өмнө

Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа

Нийгэм1 өдөр өмнө

Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ

Нийгэм1 өдөр өмнө

Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй

Эдийн засаг1 өдөр өмнө

Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

Нийгэм1 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ

Нийгэм1 өдөр өмнө

Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө

Нийгэм1 өдөр өмнө

“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно

Улс төр1 өдөр өмнө

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

Нийгэм4 долоо хоног өмнө

Уурхайчдын спортын их наадамд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн баг тамирчид оролцож байна

Нийгэм4 долоо хоног өмнө

“Дотоод аудитын чиг хандлага”-ын талаар мэдээлэл хийлээ

Нийгэм1 сар өмнө

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн менежерүүд уурхайн үйл ажиллагаатай танилцлаа

Нийгэм1 сар өмнө

Гашуунсухайт-Ганцмод төмөр замын хил холболтын бүтээн байгуулалтын нээлт боллоо

Нийгэм1 сар өмнө

Элчин сайд Шэнь Миньжуань “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайтай танилцлаа

Нийгэм1 сар өмнө

“Мөнгө зээлээч” гэх чат илгээж, 6 сая төгрөг залилжээ

Улс төр1 сар өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент5 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр7 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт7 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт7 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр7 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр7 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм7 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр7 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад4 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр4 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм9 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм9 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм12 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм12 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад1 жил өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг1 жил өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм2 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим