Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга У.Хүрэлсүхийн Засгийн газрыг ганхуулж эхэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дэлхий нийтэд тархаад буй коронавирусын халдвар, тархалттай холбоотойгоор зургаан зүйл бүхий уриалгыг ард түмэндээ хандан гаргасан. Тэдгээр зургаагийн нэг нь “Энэ удаагийн УИХ-ын сонгуулийг хойшлуулж, түүнд зарцуулах хөрөнгө мөнгийг хэмнэх” гэж заажээ.
Мэдээж энэ бол өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжсэн цаг үед гарцаагүй бий болох арга замуудын нэг байсан. Харамсалтай нь МАН-д иргэдийн эрүүл мэнд, үндэсний аюулгүй байдлаас ирэх сонгуулийн ялалт нь чухал байсан учраас тэд гүрийсээр байгаа. Тиймдээ ч Ерөнхийлөгч өөрийн эрх мэдлийн хүрээнд ийн уриалга гаргаж буй хэрэг. Үүний цаана Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой хэд хэдэн асуудал ч гарч ирж, МАН гурав дахь Засгийн газраа эмхлэн, зохион байгуулах шаардлагатай болох нь ээ.
Учир нь У.Хүрэлсүхийн Засгийн газар шинэ Үндсэн хуулийг хэрэгжүүлж эхлэх 2020 оны тавдугаар сарын 25-ны 12 цагаас эхлэн огцрохоос аргагүй байдалд орж, буланд шахагдана гэсэн үг. Шинэ Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлд “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэж заасан. Тэгэхээр одоогийн Засгийн газрын Ерөнхий сайдаас бусад нь давхар дээлтэй учраас хуулийн дагуу 11 сайд нь огцорно. Товчхондоо У.Хүрэлсүхийн кабинетийн талаас илүү нь огцорно гэдэг нь дахин шинэ Засгийн газар бүрдүүлнэ гэсэн үг. Үүнийг Үндсэн хуулийн 43-р зүйлийн 2 дахь хэсэгт Ерөнхий сайд, эсхүл Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь нэгэн зэрэг огцорвол Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорно гэж хуульчилснаас харж, тайлбарлаж болно. Үндсэн хуулийн 70-р зүйлийн 1 дэх хэсэгт Үндсэн хуульд аливаа хууль, зарлиг, төрийн бусад шийдвэр, үйл ажиллагаа бүрэн нийцсэн байна гэсэн байгаа. Эс бөгөөс Үндсэн хуулийн Цэцэд маргаан дэгдэнэ.
Тиймээс тулааны өмнөх нам гүм гэдэг шиг өндөржүүлсэн бэлэн байдлын хэсэгчилсэн арга хэмжээг 2020 оны дөрөвдүгээр сарын 30 хүртэл гэж заасны цаана дараагийн Засгийн газрын нүүдэл ч давхар яваа аж. У.Хүрэлсүхийн Засгийн газар ганхах нь тодорхой болсон төдийгүй Ерөнхий сайд Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг УИХ-ын өмнө хариуцдаг албан тушаалтан учраас Үндсэн хуулиа дагаж, мөрдөхийн тулд 2020 оны тавдугаар сарын 25-наас өмнө Засгийн газрыг огцруулах, шинээр эмхлэн байгуулах ажлыг зохион байгуулахаас аргагүй болж байгаа юм.
Мөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг мөрдөж эхэлмэгц Засгийн газрын гишүүдийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд өөрөө томилох, чөлөөлөх болсон. Тэгэхээр Ерөнхийлөгчийн “хараан дор” сайд нарыг томилох нь ээ. Энэ мэтчилэн эрх мэдэл нь өмнөхөөс илүү болж, нэмэгдсэн учраас Х.Баттулга Ерөнхийлөгчийн хувиар ашиглах нь гарцаагүй.
Нөгөө талдаа хэрэв УИХ-ын сонгуулийг хойшлуулж “чадвал” АН УИХ-ын ирэх сонгуулиар одоогийн суудлаа ахиулах боломж олдоно гэсэн үг. Учир нь цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан АН-ынхан шинэ нэр дэвшигчдээ олон нийтэд танилцуулах боломж хомсдож, танигдаж, мэдэгдсэн МАН-ын хууччуул л олон нийтээс санал авахаас аргагүйд хүрээд байсан юм. Ерөнхийлөгч Х.Баттулгын энэхүү уриалгаараа дамжуулан барьцаа ахиулж, мэхээ хийхдээ АН-ынханд ч аятайхан, хугацаа хожих боломжийг давхар олгов бололтой. “Михайлд нэг бодол бий” гэж… Ерөнхийлөгч ч аргагүй л эгзгийг нь тааруулж, МАН-ын эмзэг цэгийг хатгалаа даа.
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Улс төр
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.
Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.
Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Энтертайнмент22 цаг өмнө
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ
-
Улс төр2 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр2 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
-
Нийгэм2 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна