Улс төр
Эдийн засгийн эрсдлийг даван туулах бодлогын санал хүргүүллээ
УИХ-ын гишүүн З.Нарантуяа УИХ-ын дарга болон Ерөнхий сайдад хандан санал хүргүүлжээ. Саналыг бүрэн эхээр нь хүргэж байна.
САНАЛД:
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР, МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ НАР ТАНАА
Санал хүргүүлэх тухай
Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд заасан төсвийн зарлага, санхүүжилтийг хэрэгжүүлэхэд бодит хүндрэл бэрхшээл учирч болзошгүй байгаатай холбогдуулж, Та бүхэнд энэхүү саналыг хүргүүлж байна.
2020 оны эхний 2 сарын төсвийн гүйцэтгэлээс үзэхэд төсвийн нийт зарлага, санхүүжилт 994.3 тэрбум төгрөгөөр, үүнээс урсгал зардал 537.4 тэрбум төгрөг, хөрөнгийн зардал 437.1 тэрбум төгрөгөөр тасарч /3 сарын гүйцэтгэлээр энэ дүн нэмэгдэх магадлалтай/, өнөөг хүртэл олгогдоогүй байна. Уул уурхайн эрдэс, түүхий эдийн экспортын хэмжээ төлөвлөснөөс бага байсан хэдий ч төсвийн нийт орлого эхний 2 сарын байдлаар тасраагүй (АМНАТ 45.0 тэрбумаар л тасарсан) атал дээрх зарлага, санхүүжилтийг бүрэн хийж чадаагүй байгаа нь төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зээл, үнэт цаас гаргах асуудлаа Засгийн газар бүрэн шийдэж чадаагүйтэй холбоотой байна.
Өөрөөр хэлбэл, төрөөс иргэд, аж ахуйн нэгжид олгох цалин хөлс, тэтгэвэр, урамшуулал, нийгмийн даатгалын сангийн тэтгэвэр тэтгэмж, тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмж болон төрийн үйлчилгээнүүдийн төлбөр зэрэг нэг их наяд орчим төгрөгийн зарлагын санхүүжилт хийгдэхгүй байгаагаас иргэд, аж ахуйн нэгжид очих мөнгөний хэмжээ буурч, энэ хэмжээгээр хэрэглээгээр дамжин эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байна.
2020 оны төсвийн зарлагын хуваарилалтыг харахад Сангийн яам төсвийн орлогыг оны эхэнд багаар төлөвлөж, Засгийн газрын зээл, үнэт цаасны эх үүсвэрээр санхүүжих дүнг түлхүү тавьж тооцсон байна. Хэрвээ Ковид-19-ийн тархалт буурахгүй, хилийн болон дотоодын хорио цээр удаан үргэлжилж, хямралын шинж байдал цаашид гүнзгийрч зэс, нүүрсний экспорт багасвал АМНАТ болон бусад татвар төлөлт саатах эрсдэлтэй байна. Тиймээс төсвийн зардлыг оны эхэнд танахгүйгээр дотоодын зээлээр санхүүжүүлэх нь оны эцэст ихээхэн хүндрэлтэй нөхцөл байдлыг бий болгохоор байгааг анхаарах хэрэгтэй.
Дэлхий нийтэд тархсан Ковид-19 вирусын улмаас Монгол Улсын эдийн засагт тодорхой нөлөөлөл үзүүлж эхэлснийг Олон улсын мэргэжлийн байгууллагууд, дотоодын үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчид анхааруулж, иргэд, аж ахуйн нэгж рүү чиглэсэн оновчтой арга хэмжээг зөв цагт нь үр дүнтэй авч, эдийн засгийн хямралаас урьдчилан сэргийлэхийг санал болгож байгааг та бүхэн мэдэж байгаа.
Дээрх нөхцөл байдалтай уялдуулан Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын өмнө төсвийн дутуу санхүүжилтээ бүрэн шийдвэрлэхээс гадна иргэдийн бодит орлого, хэрэглээг хамгаалж, дарамт болох зардлыг шийдвэрлэх шаардлага бас тулгарч байна. Доор дурдсан нэмэлт арга хэмжээг авч хэрэгжүүлэн, хөрөнгө, санхүүгийн асуудлыг нь шийдвэрлэхийг санал болгож байна.
Үүнд:
1.Төрийн албанд ажиллагсдын орон тоо, цалингийн хэмжээг 2019 оны 12 дугаар сарын түвшинөөс бууруулахгүй байлгах;
2.Төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагад ажиллагсдын ажлын байрыг хэвээр хадгалах, ажиллагсдын орон тоо, цалингийн хэмжээг 2019 оны 12 дугаар сарын түвшинөөс бууруулахгүй байх;
Энэхүү арга хэмжээг Монголбанк, Сангийн яам хамтран нэн яаралтай шийдвэрлэж, хэрэгжүүлэхгүй бол компаниуд ажиллагсдаа ажлаас нь халах, цалингүйгээр чөлөөлөх, жижиг компаниуд үйл ажиллагаагаа зогсоох зэрэг явдлууд гарч эхлээд байна.
3.Өрхийн бодит орлогыг хамгаалахын тулд цалин орлогын дийлэнх хэсгээрээ төлдөг ипотекийн болон хэрэглээний цахилгаан бараа, техник хэрэгслийн лизингийн зээлийн хүүг бууруулахыг арилжааны банкуудад зөвхөн уриалах бус Монголбанкнаас бодлогын хүүг бууруулах механизмыг ашиглах, банкуудад нэмэлт эх үүсвэр олгох үр дүнтэй арга хэмжээг авах;
Хэт оройтвол хожим үүнээс илүү зардал гарч төсөвт асар их дарамт, эрсдэл учирч болзошгүй байна.
4.Малчдын орлогыг өмнөх оноос бууруулахгүй, ноос ноолуур, арьс шир, махны үнийг үнийн уналтаас хамгаалах;
5.Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд тусгагдсан халамжийн үйлчилгээнүүдийн төрөл, төсвөөс олгож байгаа санхүүжилтийн хэмжээг бууруулахгүй, шуурхай шийдвэрлэж байх.
Дээрх асуудлуудыг шийдвэрлэхийн тулд:
1.Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд тусгагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх зардлаас 2020 онд шинээр эхлүүлэх бүх төсөл, арга хэмжээг бүгдийг 2021 он руу шилжүүлэн хямралын үеийн арга хэмжээний зардалд зарцуулах;
2.Иргэд, аж ахуйн нэгжид шууд олгохоос бусад төсөл, хөтөлбөрүүдэд болон Засгийн газрын онц шаардлагагүй сангуудад олгох санхүүжилтийг хасах;
3.Ковид-19 вирусын хамааралтайгаар үүссэн эдийн засгийн хямралыг хүндрэл багатай давах, энэ үед иргэд, аж ахуйн нэгжийн бодит орлогыг хамгаалахтай холбоотойгоор төсвийн зарлага, санхүүжилтийг дээр дурьдсан арга хэмжээнүүдийн хүрээнд нэмэгдүүлэх, хөрөнгийн эх үүсвэрийг нэн тэргүүнд шийдвэрлэх нь зүйтэй.
Хүндэтгэсэн,
УЛСЫН ИХ ХУРЛЫН
ГИШҮҮН З.НАРАНТУЯА
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Улс төр
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.
Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.
Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Энтертайнмент20 цаг өмнө
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ
-
Улс төр41 мин өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
-
Улс төр40 мин өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Нийгэм37 мин өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна