Улс төр
Гишүүн, дарга хоёрын маргаан иргэдийг хохироох вий
Хавдар судлалын үндэсний төв нь өдгөө ачааллаа дийлэхгүйн улмаас иргэдийн эрх ямар нэг хэмжээгээр зөрчигдөж байгаа тухай ярьсаар л байгаа. Тэгвэл УИХ-ын гишүүн М.Билэгтийн эзэмшлийн эмнэлгийн байрыг ХСҮТ түрээслэх талаар яригдсаар 2 жил орчим болж байгаа. Гэтэл энэ асуудал одоог хүртэл шийдэгдээгүй байсаар байгаа бөгөөд бүр ч ширүүн маргаан дагуулах бололтой.
Энэ удаад эрхэм гишүүний тэвчээр алдрав бололтой. Тэрбээр цахим хуудастаа тус эмнэлгийн удирдлага төр засгийн гаргасан шийдвэрийг зөрчиж байгаа гэх мэдээлэл оруулсан аж. Харин ХСҮТ-ийн захирлын үүргийг түр ордон гүйцэтгэгч Н.Эрдэнэхүү үүнд нь тайлбар хийсэн байна. Ингэхдээ “Эмнэлгийн 2020 оны төсөвт 3.7 тэрбум төгрөг баталсан ч гурван үндсэн шаардлага хангасан барилгыг түрээсэлнэ гэж тусгасан байдаг бөгөөд хамгийн чухал хэсэг нь мэс заслын хэсэгт буюу хагалгааны зориулалтын 4 өрөөтэй байх ёстой. Гэтэл эрхэм гишүүний түрээслэх гээд байгаа эмнэлэгт мэс заслын нэг ч өрөө байхгүй” гэсэн байна. Ингээд М.Билэгт гишүүн бүдрэхэд хүрч нэлээд бухимдалтай байгаа аж.
Гэхдээ гишүүний зүгээс “ ХСҮТ-ийнхэн миний эмнэлгээс түрээсэлнэ гэж бараг л тэмцэж байхдаа судалгаа хийгээгүй байсан хэрэг үү” гэж асуугаад амжсан байна.Н.Эрдэнэхүү даргын хэлсэнчлэн М.Билэгт гишүүний эмнэлэгт үнэхээр мэс заслын өрөө байхгүй бол асуудал буруугаар эргэж байгаа нь тэр л дээ. Учир нь Хавдрын эмнэлэгт хагалгааны хэсэг байх зайлшгүй шаардлага бий…
Гэхдээ гишүүний зүгээс “Хуучин эмнэлэгт нь хагалгааны тасаг байгаа. Тийм байтал үүнийг зохицуулж болохгүй мэтээр ойлгуулахыг ХСҮТ-ийнхэн хичээж байна” гэж үзэж байгаа аж.
Бас болохгүй ч зүйлгүй. ХСҮТ мэс заслаа хуучин буюу төв байрандаа явуулж яагаад болохгүй гэж…
Улс төр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож байна
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт Бүгд Найрамдах Азербайжан Улсын Баку хотноо 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр эхэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг дээд түвшний уулзалтад оролцохоор “Баку” цэнгэлдэх хүрээлэнд хүрэлцэн ирэхэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, Бүгд Найрамдах Азербайжан Улсын Ерөнхийлөгч Илхам Алиев нар угтав.
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 29 дүгээр бага хурал (COP29)-ын үеэр болж буй дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үйл явцыг урагшлуулах, талуудын эв нэгдлийг бэхжүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг 2050 он гэхэд тэглэх, дэлхийн дулаарлыг 1.5 хэмд тогтоон барих зорилгоор хүлээсэн үүрэг амлалтын биелэлтийг түргэтгэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, дасан зохицоход чиглэсэн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, санхүүжилт босгох, түүний дотор хөгжиж буй орнуудын өсөн нэмэгдэж буй хэрэгцээ шаардлагыг хангах санхүүжилтын хамтын шинэ зорилтыг тодорхойлохыг зорьж байна.
СОР29 бага хурлыг даргалагч Бүгд Найрамдах Азербайжан Улс 2025 он гэхэд дасан зохицох санхүүжилтыг дор хаяж хоёр дахин нэмэгдүүлэх талаар мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргахыг хөгжингүй орнуудад уриалж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, сааруулах, тэсвэртэй байдлыг бий болгох, тогтвортой туршлагыг дэмжих, нүүрстөрөгч багатай эдийн засагт шилжих бодлого, санаачилгыг хэрэгжүүлэх зэрэг асуудалд тэргүүлэх ач холбогдол өгч байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх дээд түвшний уулзалтын 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанд үг хэлж, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, дэлхийн дулаарлыг сааруулах асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулна.
Улс төр
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын “CRRC” компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын төрийн өмчийн “China Railway Rolling Stock Corporation” буюу “CRRC” компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Бээжин хотод төвтэй, “CRRC” компани нь өндөр хурдны галт тэрэг, тарамвай, метро, зүтгүүр, галт тэрэгний үйлдвэрлэл, засвар үйлчилгээний эд ангиудыг зах зээлд нийлүүлдэг дэлхийд тэргүүлэгч, туршлагатай компаниудын нэг юм.
Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнгөрсөн 9 сарын 25-нд БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдсан “Дэлхийн тогтвортой тээврийн форум” олон улсын хуралд оролцох үеэрээ “CRRC” компанийн удирдлагуудтай уулзаж, хоёр улсын төмөр замын салбарын хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцож, тодорхой чиглэлүүдэд хамтран ажиллахаар тохиролцсон. Энэ удаа “CRRC” компанийн төлөөлөгчид Монгол Улсад хүрэлцэн ирж, хоёр талын төмөр замын тээврийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд дахин санал солилцож буй нь энэ юм.
Уулзалтын эхэнд салбарын сайд Б.Дэлгэрсайхан “CRRC” компанийн төлөөлөгчдыг Монгол Улсад өргөн бүрэлдэхүүнтэй хүрэлцэн ирж, хоёр улсын тээврийн салбарын харилцааг өргөжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгаад талархал илэрхийлээд, хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын хөдлөх бүрэлдэхүүнийг шинэчлэн сайжруулах, тэр дундаа зорчигч тээврийн үйлчилгээнд явж буй галт тэргийг цөөн тоогоор боловч боломжит үнээр худалдан авах, хөрөнгө оруулалтын чиглэлээр санал солилцох зэрэг хэд хэдэн чиглэлд уулзалт зохион байгуулах, төмөр замын үйлдвэрлэл, үйл ажиллагаатай танилцуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Мөн Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро барих төслийн үйл ажиллагаатай танилцах, тэр дундаа зураг төсөл, бүтээн байгуулалтын ажил хийгдэх газрын байршил, инженерийн байгууламжууд явах маршруттай танилцахыг хүслээ. Энэ долоо хоногийн дундуур дахин уулзаж эдгээр ажлын үр дүнгээ дүгнэх, цаашдын ажлаа төлөвлөх хүсэлтэй байгаагаа уламжлав.
Уулзалтад “CRRC” компанийн Инженер технологийн алба, Хотын тээвэр төлөвлөлт, Гадаадын бизнес хэлтэс, Олон улсын бизнес хэлтэс, зураг төслийн хүрээлэн зэрэг олон байгууллагын мэргэжилтнүүд хүрэлцэн ирж, санал солилцлоо. Тухайлбал, “CRRC” компанийн Ерөнхий менежер Юи Жихон, “CRRC” компанийн Хотын тээвэр хариуцсан орлогч дарга, ерөнхий менежер Ван Шуеганг, “CRRC” компанийн Бизнесийн хэлтсийн захирал Ленг Юу, “CRRC” компанийн Инженер технологийн компанийн Маркетингийн хэлтсийн дэд захирал Жао Шингнан, “CRRC” компанийн Гадаадын бизнес хэлтсийн инженер Жэнг Жиапин, “CRRC” компанийн Ерөнхий менежерийн орлогч Линь Шихань, Олон улсын бизнес хэлтсийн захирал Джу Юнхой, “CRRC” компанийн Хотын тээврийн төлөвлөлт болон зураг төслийн хүрээлэнгийн компанийн Хотын тээврийн төлөвлөлтийн хэлтсийн дарга Вэй Чанхай, мэргэжилтэн Дун Чжэнь нар хүрэлцэн ирсэн байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Улс төр
Ж.Галбадрах: Багшийн хомсдолыг арилгахгүйгээр боловсролын салбарт хийх хөгжил, шинэчлэлд ахиц гарах боломжгүй
Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилттэй танилцах, хэрэгжилтийг хангах, багшийн хомсдолыг арилгах, багшийн үнэлэмжийг сайжруулах асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Галбадрах ахалж байна. Түүнтэй уулзаж ярилцлаа.
-Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилттэй хэрхэн танилцахаар ажиллаж байна вэ?
-Боловсролын ерөнхий хууль батлагдаж хэрэгжиж эхлээд дөнгөж жил гаруй болж байна. УИХ хууль тогтоох үйл ажиллагаанаас гадна хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үндсэн чиг үүргээ биелүүлэх ёстой. Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилтэд тулгамдсан олон асуудал бэрхшээл үүсч байна. Нэн тэргүүнд багш нарын хомсдол салбарын эмгэнэл болоод байна. Боловсролын сайд 8 дугаар сарын сүүлээр 4200 багш дутагдаж буйг зарласан. Энэ бол сургуулиудаас авсан тоо. Бид цөм хөтөлбөрт тусгасан цагийн дагуу сургууль бүрийн бүлгийн тоонд үндэслэн багшийн тоог гаргахад 7600 багш дутагдалтай гэсэн тооцоолол гарсан. Цаашид сургуулийн норм нормативийг мөрдүүлэх, сургууль шинээр байгуулах тохиолдолд багшийн хомсдол улам л нэмэгдэхээр байна. Багшийн нарын хомсдолыг арилгахгүйгээр боловсролын салбарын хөгжил, шинэчлэлд ахиц гарах тухай ярих боломжгүй юм. Манай ажлын хэсэг хамгийн олон гишүүнтэй бөгөөд бид багш нарын хомсдолыг арилгах, багшийн үнэлэмжийг сайжруулах чиглэлд илүү анхаарч ажиллана. Санал, дүгнэлтээ хаврын чуулганаар танилцуулах болно.
–Хуулийн хэрэгжилттэй танилцаад Боловсролын ерөнхий хуульд өөрчлөх санал гаргах боломжтой юу?
-Хуульд өөрчлөлт оруулах тухай биш, хэрэгжилтийн алдаа, оноог хянах чиглэлээр ажлын хэсэг ажиллана гэдгийг онцолж хэлье. Ажлын хэсэг тулгамдсан асуудлуудыг маш сайн сонсож, бодит нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцах чиглэлийг баримтлаж байна. Жишээлбэл, сум орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн 6, 7 настны сургалтын талаар гишүүдийн гаргасан санал санаачлагыг багш нар, эцэг, эхчүүдтэй хамтран ярилцахаар төлөвлөж байна. Мөн ажлын хэсэг МУБИС зэрэг багш бэлтгэж буй их, дээд сургуульд дээр очиж, багш бэлтгэх бодлого, хяналтын тоог хэрхэн хангаж буй талаар мэдээлэл сонсож, оюутнуудтай уулзалт хийнэ. Энэ мэтчилэн боловсролын шат шатны байгууллагад очиж ажиллан бодит шийдэл гаргах нь үр дүнтэй хэмээн үзэж байна.
-Та боловсролын салбарын хөрөнгө оруулалтад шүүмжлэлтэй хандаж байсан. Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ямар боломж байна гэж харж байна вэ?
-Эдийн засаг өсч, төсөв тэлж байгаа үед боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг цаг алдалгүй нэмэгдүүлэх шаардлагатай байна. Өнөөдөр улсын хэмжээнд 40-өөс дээш тооны хүүхэдтэй 4860 бүлэгт 214 мянган гаруй хүүхэд суралцаж байна. Бүр 60 давсан хүүхэдтэй бүлэг 8 байна. Ер нь 1800-аас дээш хүүхэдтэй даац хэтэрсэн сургуульд сургалт хэвийн явуулах боломжгүй, энэ нь эргээд сургалтын чанарт сөргөөр нөлөөлж байгаа. Улсын хэмжээнд ийм даац хэтэрсэн 124 сургуульд 368 мянган гаруй хүүхэд суралцаж байна. Энэхүү бүлэг дүүргэлт болон сургуулийн даац хэтэрсэн нөхцөлийг хэвийн болгохын тулд бидний хийсэн тооцоогоор даруй 150 сургууль шинээр барих зайлшгүй шаардлагатай байна. Тиймээс боловсролын салбарт хөрөнгө оруулалт маш чухал байгаа тул ирэх 4 жилд Засгийн газрын хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөж буй 14 мега төсөл дээр нэмээд 15 дахь мега төслийг боловсролын салбарт хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байгаа.
-Багшийн хомсдлыг шийдэх ямар гарц байна гэж та үзэж байгаа вэ?
Багшийн хомсдлыг бууруулахын тулд тэдний үнэлэмжийг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг хангах нь хамгийн оновчтой шийдэл юм. Хөдөө орон нутагт багшийн хомсдол маш их байна. Тухайн аймаг, сум, дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн шилдэг төгсөгчийг багш мэргэжил эзэмшээд эргээд төрөлх сургуульдаа багшлах тохиолдолд сургалтын төлбөрийг 100 хувь хөнгөлөх, суралцах хугацаанд амьжиргааны тэтгэлэг олгох, 5 жил тасралтгүй үр бүтээлтэй ажиллавал гадаадад магистрт суралцуулах, ипотекийн зээлийн хөнгөлөлт үзүүлэх зэргээр багш нарын нийгмийн асуудлыг шийдэх талаар төр дорвитой шийдвэр гаргах ёстой хэмээн үзэж байна.
-
Нийгэм12 цаг өмнө
Д.Пүрэвсүрэн: Эрчим хүчний хараат байдлаас гарах арга зам нь сэргээгдэх эрчим хүчийг эдийн засгийн эргэлтэд оруулах явдал
-
Нийгэм13 цаг өмнө
“Интермед” эмнэлэгт шалгалт хийж байна
-
Нийгэм21 цаг өмнө
АТГ: Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд мэдээллийн ил тод байдлыг хангав
-
Нийгэм17 цаг өмнө
Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Сара Тэйлорыг хүлээн авч уулзлаа
-
Нийгэм21 цаг өмнө
Зочид буудал, аялал жуулчлалын бааз, амралтын газруудад төлөвлөгөөт хяналт шалгалт хийлээ
-
Нийгэм19 цаг өмнө
Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо
-
Нийгэм17 цаг өмнө
Өвлийн оргил ачааллын үед цахилгаан хангамж, шугам тоноглолыг найдвартай ажиллуулах үүрэг өглөө
-
Улс төр21 цаг өмнө
Ж.Галбадрах: Багшийн хомсдолыг арилгахгүйгээр боловсролын салбарт хийх хөгжил, шинэчлэлд ахиц гарах боломжгүй