Улс төр
С.Бямбацогт: Аюултай нөхцөл байдал үүсээгүй учраас сонгууль хугацаандаа явагдах байх
Үндсэн хуулийн өөрчлөлтийг авдугаар сарын 25-наас эхлэн дагаж, мөрдөх ба Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт орох эсэх асуудлын талаар УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хороон дарга С.Бямбацогтоос тодруулллаа.
–Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэрэгжүүлж эхлэхтэй холбоотойгоор Засгийн газрын бүтцийн талаар хөндөж байгаа. Энэ талаар та тайлбар хэлээч?
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой Ерөнхийлөгчийн тухай, Шүүхийн тухай, УИХ-ын тухай Засгийн газрын тухай, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай, Аудитын тухай зэрэг заавал, зайлшгүй нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай хуулиуд бий. Өөрөөр хэлбэл, 1992 онд Үндсэн хууль батлагдаад түүнтэй холбогдуулан төрийн байгууламжаа шинэчилсэн. Үүнтэй адил нөхцөл байдал 2019, 2020 онд үүсч байна. Энэ хаврын чуулганаар УИХ-ын тухай болон УИХ-ын Дэгийн тухай, Засгийн газрын тухай хуулийг зайлшгүй шинэчлэх учиртай. Учир нь бид УИХ-ын сонгуулиас өмнө дээрх хуулиудыг баталж байж сонуулийн үр дүнгээр байгуулагдах УИХ, Засгийн газар үйл ажиллагаа явуулах эрх зүйн чадамжтай болох юм. Хэрэв тэгэхгүй бол сонгуулийн дараа байгуулагдсан УИХ маань Үнсдэн хууль зөрчсөн болж эхэлнэ. Нэгэнт хуулиа баталж чаөдахгүй бол давхар дээлээ тайлахаас эхлээд Үндсэн хууль зөрчсөн асуудалд орно. Тиймээс дээрх хуулиа хаврын чуулганаар нэн тэргүүнд тавих юм.
-Дагалдан гарах журмуудад “давхар дээл”-ийн зохицуулалтыг хэрхэн зохицуулж байна вэ?
-Шинэ Үндсэн хуулиа бид таван сарын 25-аас мөрдөнө. Бид Үндсэн хуулиа дагаж мөрдөх журмын тухай хуулиа баталсан. Түүнд одоогийн хүчин төгөлдөр хуулиудыг шинэчилж, өөрчилтөл хуучин хууль үйчилнэ гэж заасан байгаа. Өөрөөр хэлбэл Засгийн газрын тухай хуулиа хаврын чуулганаар баталсан ч хэрэгжих хугацааг нь долдугаар сарын 1-нээс гэчихээр хуучин хуулиараа энэ Засгийн газар үйл ажиллагаа явуулаад, дараа нь байгуулагдах нь шинэ Үндсэн хуулийн дагуу ажиллах учраас эрх зүйн ямар нэгэн зөрчил үүсэхгүй.
-Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах уу?
-Сонгуулийн дараа байгуулагдах УИХ, Засгийн газрыг шинэ Үндсэн хуулийн дагуу байгуулна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийг дагаж мөрдөх журмын хуульд энэ талаар тусгасан. Эрхзүйн асуудал зөрчигдөхгүй.
-УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулах уу?
-Өнөөдөр Засгийн газар сайн ажиллаж байна. Монгол Улсад аюултай нөхцөл байдал үүсээгүй байна. Тийм учраас сонгууль хугацаандаа явагдах байх.
-Байгалийн баялаг төрийн, нийтийн өмч гэсэн заалт Үндсэн хуульд тусгасан. Энэ заалтыг хэрхэн хэрэгжүүлэх вэ?
-Бид Үндэсний баялгийн тухай хууль батална. Ирээдүй хойч үедээ байгалийн баялгийг яаж өвлүүлэн үлдээх вэ гэдгийг энэ хуулиндаа тусгана.
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Улс төр
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.
Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.
Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Энтертайнмент22 цаг өмнө
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ
-
Улс төр3 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Нийгэм3 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр3 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа