Улс төр
“Дипломат албаныхан”-ыг ч дэгтэй байлгах хэрэгтэй
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн Турк улсын хоёр иргэнээс Ковид-19-ийн халдвар илэрч, тэдгээр иргэд буюу БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ахмет Язалын эхнэр, хүүхэд гэж байсан. Тэд улсын маань ерөнхийлөгчийн тусгаарлагдаж байсан өрөөг голж шилж, УОК-ын дарга Ө.Энхтүвшин, ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл ОБЕГ-ын дарга Т.Бадрал нартай уулзуулж тусгаарлалтаас гаргахыг шаардсан. Эмнэлгийн ажилчдыг элдвээр доромжилж зүй бус харилцсан гэдгийг албаны эх сурвалжууд мэдээлсэн” тухай хэвлэлүүд бичиж байв.
Үүнийг өгүүлэхийн учир нь аль ч улс оронд “Усыг нь уувал ёсыг нь дагадаг” гэх бичигдээгүй хэрнээ хэдэн зуунаар дамжигдан хэрэгжиж, хэрэгжүүлж ирсэн уламжлал, хууль бий.
Ийм атал Турк улсын элчин сайдын эхнэр тийн зүй зохисгүй үйлдэл гаргасанд монголчууд сэтгэл гонсгор бас бухимдалтай байгаа.
Манай 2 орны харилцаанд сэв суулгаж ч болохуйц эл үйлдлийн улмаас өнөөдөр тус эмнэлгийн хэд хэдэн эмч мэргэжилтнүүдийг тусгаарлахад хүрэв.
Элчин сайдын гэр бүлийнхний дипломат эрх дархыг харгалзан үзэж тусгай өрөөнд оруулсан гэж байгаа.
Гэтэл үнэндээ дэлхий нийтээрээ сөхрөхөд ойрхон болоод байгаа ийм нөхцөл байдалд тэдний тусгай эрх дарх, ямбыг бодолцох нь илүүц юм.
Нөгөөтэйгүүр “Дипломат төлөөлөгчийн халдашгүй эрх нь уг хүн тухайн оронд томилогдон ирсэн үеэс тус улсын хилээс бүр мөсөн гарч явах хүртэл үргэлжилдэг” болохоос тэдний гэр бүл тусгай үүрэг эрх ямба эдлэх нь асуудалтай, эргэлзээтэй. Учир нь “Дипломат алба”-ны тухай ном товхимлуудад “Дэлхийн улс оронд дипломат ажилтан, тэдний гэр бүлд дипломат карт (үнэмлэх) олгох бөгөөд тухайн хүн биедээ авч явж нэвтрэх үнэмлэх болгон үзүүлдэг журамтай” гэж заасан байдаг. Энэ нь дипломат албыг хашиж байгаа тухайн эрхэм л дипломат эрх ямбыг эдлэхийг тодотгосон гэж үздэг байна.
Улсаа төлөөлөн гадаад улс оронд сууж байгаа дипломат албаны хүмүүсээс зохисгүй байдал гаргаж байгаа энэ үйлдэлд хэдийгээр Турк улстай монголчууд дотно байдагч эмзэглэв.
Хэдийгээр дипломатуудын эрх ямба, дархан эрхийн тухай “Дипломат төлөөлөгчийн биед халдах, баривчлах, саатуулах, эд зүйлийг нь нэгжих сүрдүүлэх буюу элдэв янзаар доромжилж, ялгаварлан гадуурхаж болохгүй… гэж зөвхөн дипломатуудын тухай бичсэн байдаг болохоос “тэдний гэр бүл дипломат ажилтан шиг аашилж аяглах” тухай дурдсан нь үгүй.
Мөн дипломатуудын эрх, хүндэтгэл нь хязгааргүй эрх чөлөөтэй байхын нэр биш бөгөөд Венийн конвенцын 41 дүгээр зүйлд “Эрх ямба ба халдашгүй эрх эдлэгч бүх хүн өөрсдийн эрх ямба, халдашгүй эрхэндээ хор хүргэхгүйгээр сууж байгаа улсынхаа хууль дүрэм, тогтоосон журмыг хүндэтгэх үүрэгтэй, тухайн улсынхаа дотоод хэрэгт оролцох ёсгүй” гэж дурдсан байдаг.
Тэгэхлээр Туркийн Элчин сайдын эхнэрийн гаргасан дээрх үйлдэл нь Венийн конвенцын 41 дүгээр зүйлийг зөрчсөн буюу Монголчуудыг дорд үзсэн болж таараад байгаа юм. Эл байдал өнөөг хүртэл уучлалын ганц ч үг дуугараагүй байгаагаас нь харагдаж байна гэж хэлж болно…
Дэлхий нийтээрээ цар тахалтай тэмцэж байгаа энэ үед иймэрхүү зүй зохисгүй үйлдэл гаргаж буй гадаад дотоодын нөхдүүдэд “Сохрын газар сохор, доголонгийн газар доголон” байх ёстойг мэдрүүлж, бэлэн байдлын үеийн дүрэм журмыг мөрдүүлж байж улс орны халдашгүй дархан, бүрэн бүтэн байдлыг хадгалж үлдэнэ гэдгийг бодолцох ёстой.
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Улс төр
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.
Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.
Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Энтертайнмент22 цаг өмнө
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ
-
Улс төр3 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Нийгэм3 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр3 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа