Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Улс төр

Ц.Элбэгдорж: Ер бус

Нийтэлсэн

-

Сайн байцгаана уу! Токиогоос Улаанбаатар, карантин. Бяцхан тэмдэглэл бичсэнээ хүргэе. Таалж, түгээж соёрхоно уу.


Сайн байцгаана уу!
Сайн явж ирлээ. Өглөө 4 цагт бослоо. Юмаа эмхлээд 5 гэхэд Нарита олон улсын онгоцны буудал руу гарлаа. Токиод нар мандахыг хараагүй явсан юм болов уу. Жолоо барьж явсан залуу гэнэт өөдөөс бүтнээрээ дугуйран цацарч тусах нарыг хараад сэтгэл нь хөдөлсөн бололтой. Явуут дундаа зураг дарах гэж үзэв. Наран улсын нар энэ өглөө тод мандлаа.

Онгоцны буудалд ирэхэд манай ах дүү нар ар араасаа цуварч ирсээр урт дараалал боллоо. Түм түжигнэж бум бужигнаж байдаг онгоцны буудал эл хуль. Буудлын үйлчилгээ, дэлгүүр, цайны газар, худалдааны мухлагууд бараг толгой дараалан хаалгаа барьжээ.

Өглөө 6-д бүртгээд 8.30 гээд онгоц хөөрөх зартай. Хөл багатай учир яарах ч юм алга. Битүү цагаан хувцас, нүүр амны хаалттай хүмүүс угтаж үйлчлэв. Дугаар дараалал дайрах юмгүй, бүгд цэгцтэй, биесээ хүндэлсэн сайхан уур амьсгал. -Сайн байна уу, за одоо Та гэсэн сайхан Монгол мэндчилгээ, харьцаа. Жирийн үеийг бодвол нэмэгдсэн ажил бас байна. Халуун үзнэ, албаны заавар танилцуулна, асуумж бөглүүлнэ.

Миний халуун 36.4 байв. Гэнэт халуураад эхлэх вий, олон хүнд гай болох вий гэж яагаад ч юм бодогдож байв. Гайт өвчин тархаж эхлэх үеэс л хувийн ариун цэвэр, дэглэмийг сайн сахиж яваа юм. Болгоомжлох ямар ч шинж тэмдэг өөрт байхгүй байсан ч, цагаа болохоор хүн боддог л юм байна. Гол нь өөртөө санаа зовж биш, бусдад санаа зовж.

Онгоцны хаалгаар ороход зүүж ирсэн амны хаалтыг сольж шинэ маск өглөө. Манай онгоцны багийнхан урьд орой ирсэн юм байна. “Та сайн явж байна уу, бие сайн уу гээд л. Зарим нь “сошиалаас таныг хараад байгаа, хүмүүс сэтгэгдэл их бичих юм” гэж байв. Манайхан нэг л дотно, нэг л сайхан.

Онгоцонд ороод суудлаа эзлэхэд энэ нислэг ер бусын цагт болж байгаа, ер бусын нислэг болох нь илт. Түрүүчийн өгүүлснийг үл давтан бичихэд онгоцны нисгэгчид, үйлчлэгчид, багийнхан бүгд хамгаалалтын битүү хувцастай. Хэн нь онгоцны, хэн нь мэргэжлийн хяналтын болон эмч албаны болох нь таних аргагүй. Гэхдээ шилний цаанаас тормолзон харах, харьцах эелдэг байдал нь сэтгэл дулаацуулам.

Онгоц Токиогийн цагаар 11.25-д газраас тасрав. Онгоцонд халуун үзэх, мэргэжлийн хүмүүс ажиглалт хийх, асуумж бөглүүлэхээс өөр үйлчилгээ, хөдөлгөөн бараг үгүй. Бүх хүний паспортыг онгоцонд хурааж авлаа. Хилийн бүртгэлийг хүртэл онцгой дэглэмд зохицуулсан аж. Хоорондоо ярьж хөөрсөн, босож бужигнасан юм тун бага.

Доор нэг хэсэг далай, нэг хэсэг том суурин, хагалсан газар. Явсаар Монголын тал нутаг руу орж ирж байгаа нь андашгүй. Үе үе дугхийж явсан болоод ч тэрүү цаг хурдан өнгөрчээ. Таван цаг орчим нисээд газардлаа. Онгоц явгалсаар хуучин нисэх буудлын харалдаа ирж зогсов. Газрын үйлчилгээ хүртэл өөр. Дандаа битүү цагаан хувцас, нүүр нүдний хаалттай хүмүүс. Багцаалахад хагас зуу орчим хүн бидэнд үйлчлэх бололтой.

Хийлдэг тусгай майхан ч босголоо. Ариутгах бодис, хоолой, сав барьсан хүмүүс бэлтгэлээ хангаж байв. Нэг нэгээр нь нэр дуудаж гар ачаатай нь буулгаж байгаа учир яарах юм алга. Оочероо хүлээж онгоцондоо хоёр цаг орчим суулаа. Ээлж болсон учир онгоцны шатаар ачаагаа авч буув. Ачааг, биеийг, гар утсыг тусад нь ариутгаж цэвэрлэв. Тусгайлан бэлдсэн байр, замаар явж автобусанд орлоо. Жолооч хамгаалалтын битүү хувцастай. Үйлчилж байгаа хүн бүр мэнд ус сайтай, мэргэшсэн нь харагдаж байв.

Хамгийн түрүүнд цагаан хувцаст баатрууддаа баярлаж суув. Автобусны оноосон суудал дээрээс тэднийг бусад хүмүүс хөгшин, залуу, хүүхэд нялхаст тусалж үйлчилж байгааг нь харахад бахдам. Өмнө нь бид эмнэлэгт эмч, сувилагч, асрагч нарыг цагаан нөмрөгтэй хардаг байв. Одоо бол нисгэгч, жолооч, ариутгагч, шалгагч, хилчин, офицер, хянагч, байцаагч, үйлчлэгч, дарга, цэрэг, зохицуулагч гээд бүгд цагаан нөмрөгтэй баатрууд.

Өнөөдөр 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр. Ер бусын өдөр. Зөвхөн МИАТ-ын нислэг, эргэн тойрон ер бус байсан юм биш. Өнөөдөр аюулт өвчинд нэрвэгдсэн хүний тоо дэлхийд 1 саяын босгыг алхав. Халдвар авсан сая хүний 270 мянга нь эдгэрч, 56 мянга нас барж, 40 мянга үхэх сэрэхийн ирмэгт, 760 мянга нь хөнгөн хэлбэрийн өвчлөлтэй явж байна. Энэ халдвар хүрээгүй улс орон, тив гэж үлдсэнгүй.

Дэлхийн улс орнууд энэ өвчинтэй гурван үндсэн янзаар тэмцэж байна.

1. Хатуу, хаалттай аргаар. Үүнд Монгол улс орно. Иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг тэргүүн зэрэгт тавих. Энэ зам одоогоор үр дүнтэй байна.
2. Зөөлөн, нээлттэй байдлаар. Халдварын хөнгөн хэлбэрийг тэвчиж, хүндэрснийг эрчимт аргаар эмчилж байна. Вакцин, эм тан гараагүй үед хүн амынхаа ихэнхэд дархлаа үүсгэх.
3. Аль ч учраа олохгүй, айж сандарч байгаа газар ч байна. Дээрх байдлыг хослуулж байгаа гэж ойлгож харж болох юм.

Гэхдээ дэлхийн бүх улс орон, газар, хүн амд баримталж болох, байгаа нийтлэг чиг хандлага ч бий боллоо. Аль болох хавьтлыг бага байлгах – social distancing гээд байгааг хэрэгжүүлэх. Ахмад настан, эрсдэлтэй хэсгээ илүү хамгаалах анхаарах. Хувийн ариун цэвэр, дэглэм, сахилга ухамсрыг дээд зэргээр сахиж эрхэмлэх.

Үүнтэй ижил тэнцүү явуулж байгаа ажил бол иргэд, хүн амынхаа амьжиргаа, ажил, бизнесийг хамгаалах. Яг л дайн тулаан, онцгой, ер бусын цаг үеийнх шиг бүхнээ дайчлах, хэмнэх, ухаалаг алдаа мадаггүй ажиллах. Бүхнийг хүнээ иргэдээ тойруулж, онцгой нөхцөл, гарч болзошгүй аюултай уяж шийдэх. Ашиг цавчаа харсан үйлдэл, цагаа олоогүй ажил үйлчилгээг тэвчих, бүр тэглэж зогсоох.

Дэлхийн улс орнууд, төр засаг, удирдагчид хүртэл коронагийн хөлөөр янз янзаар ялгарч харагдаж байна. Бүр, аль хэзээний ийм өвчин гамшигтай нүүр тулж, туулаад даваад гарч байсан юм шиг, уг аюулаас хүн ам, эрүүл мэнд, эдийн засгаа яаж аврахаа мэддэг, иж бүрэн бэлтгэлтэй. Түүнийгээ хэрэгжүүлээд хийгээд, явцын дунд улам сайн болгоод явж байгаа бодлого тодорхойлогчид, удирдагчидтай улс орнууд байна.

Гэтэл гэгээн цагаан өдөр аянга цахилгаанд цохиулсан юм шиг бэлтгэлгүй, аюулын төлөвлөгөө, нөөцгүй, тийм бодлогогүй газар, гарууд ч байна. Коронаг ашиглах хувийн башир арга, амбийц, PR-аа ажил хийж, асуудал шийдэж байна гээд боддог. Эргээд хэрсүү ардаараа загнуулж, зүхүүлж, шоолуулж яваа нь ч мэдээ харж байхад таарах. Мөн ажлыг хийнгээ суралцана гэдэг шиг өдөр ирэх бүр хандлага нь өөрчлөгдөх нөхөд ч цөөнгүй.

Манай Онцгой байдлынхан, эрүүл мэндийн салбарынхан, хууль дүрэм сахиулагчид бүтэн улирал дамжин үргэлжилж байгаа тулааны талбарт магтаал багадам сайн ажиллаж байна. Эдэнд дутах гацах юм бий байх. Гэхдээ хатуу юмтай тулаад, туулаад явдаг тэр гүжирмэг байдал гайхалтай. Дээр нь ажил албаа мэргэжлийн түвшинд гүйцэтгэж байгаа нь дэлхийд ижил ажил мэргэжлийнхэн дотроо топ-д орохоор. Шүтмээр хүмүүсийг шүтмээр гэж хэлэхээс өөр юу гэхэв.

Корона дэлхийг олон зүйлээр өөрчилж бас сортоотой, ухаантайд нь цааш яаж амьдарч ажиллах, ирж яваа цагт юу хүлээж болохыг сануулж байна. Хүн төрөлхтөн коронагоос өмнө ба хойно гэдэг хоёр цаг тоололтой байх нь ойлгомжтой боллоо. Нэгэнт нүүрлэсэн, нүүрлэж болох аюулыг амжилттай давж үүнээс авсан сургамж мэдлэгээ цааш чулуу болгож ашиглах нь чухал. Энд Монгол улсын хувьд бусадтай харьцуулшгүй нэг давуу тал, супер боломж, арга байгааг дараачийн удаад хуваалцамз.

Автобусанд суух хүн бүртгэлээр бүрдэж бид хөдлөх болов. Онгоцны буудал дотор хөтлөгч нэг машин үлдэж, хашаа гараад цагдаагийн хамгаалалттай замд нийлэв. Өмнө нь ингэж явдаг байсан дурсамж сэрэх ч шиг. “Цагдаагаар хамгаалуулаад явах ч хурдан юм. Түгжирч зогсохгүй” гэж автобусны жолооч хошигнох нь сонор мялаана.

Халцартлаа үйлчилгээнд зүтгэж байгаа атуус бололтой. Өвөл зунгүй түгжрээ, шавхай, хальтиргаа ялгалгүй зүтгэж байдаг хоёр болох нь андашгүй. Одоо бодоход автобусанд суулгүй удсан юм шиг. Автобусанд суугаад явах сайхан байлаа. Жолооч нь маш сурмаг. Урьдах машинаа мөргөчих вий гэмээр ойртох юм. Урдуур дарж орж ирсэн машиныг тойроод гарах нь бүр элдэвтэй.

-Өө замын хажууд хадаг сүү, цэцэг, туг болсон хүмүүс гэх чимээнээр харвал таньдаг голдуу хүмүүс. Орой Со мэнд мэдэж ярихдаа “Бүр олон хүн байсан. Зарим нь хүлээж ядаж, зарим нь цагдаад хөөгдөөд явсан. Манай Ардчилсан Холбооныхон бараг нь байсан шүү. Бараг зуугаад хүн” гэж тодруулав. Би ч харсан. Эрдэнэтээс Батлүндэн зорьж ирсэнээ бичсэн байв. Барьсан цэнхэр хадаг, урт цагаан сахал нь дэрвээд аягатай сүүгээр даллаж харагдсан. Видеог нь удаашруулаад харахад Түвшин, Тавхай, Хики, Соёмбоо, Ган-Од, Батдорж, Энхбаяр, Энхтуяа, Зундуй, Оргил, Мөнхбаатар, Батсайхан, Алтансүх, Лхагваа, Хадаа гээд танилууд. Өглөө Хишигбат над руу залгаж зарим хүн дээрхийг мушгиж байгаад бухимдаж ярив.

Хэнийг хэн тоссондоо гол биш. Холоос ирэх нэгнээ хөөгдөн туугдан, хаврын хавсарганд зогсож байдаг нь сайхан юм даа. Хүнийг хүчээр инээлгэж болохгүй гэдэг шиг тэр тоссон хүмүүс нэг даргын хэлснээр хөдөлдөг ч улс биш. Сэтгэлийн сайхан, нөхөрлөлийн үнэ цэнийг мэддэг хүмүүс. Шог зураач Ш.Цогтбаяр “Со маань торойгоод л зогсож байна. Ямар ч хүнд бэрх цагт нөхдөө орхидоггүй гайхалтай мөн чанартай хүн шүү. Браво. Welcome.” гэж хариу бичсэн байна билээ.

Танихгүй хүн ч цөөнгүй байв. Гараа даллаж, цэцгээ барьж, тугаа хийсгэж тэнд зогссон, тоссон хүн нэг бүрт надтай цуг тусгай нислэгээр ирсэн бүх хүний өмнөөс баярласнаа дахин илэрхийлье. Монгол хүн бол сайныг сайн, мууг муу гэж хэлж чаддаг. Сэтгэл нь гэрэлтэхдээ ойрхон гайхалтай чанартай л даа.

Орой 20 цаг өнгөрч байхад өрөөндөө орох процесс өндөрлөж, 21 хоног карантинд байх газартай болов. Бас л хамгаалалтын хувцастай цөөнгүй хүн тосож үйлчлэв. Олон хүнд түвэг удаж байгаа юм шиг санагдаж яс хавтаганаж явав. Бүр сүүлдээ өөрийгөө анзаарсан чинь инээд ч хүрэх шиг. Гар барьж, ярьж саатаж болохгүй, тэвэрч наалдаж, фээврит энэ тэр гэж дал мөрийг нь цохиж болохгүй. Иймээс “баярлалаа”, “их баярлалаа” гэж зарим үед Япон маяг гаргаж алга хавсарч нахилзсан ч байх шиг.

Хүн хоорондын харьцаа нэгэнтэйгээ яаж уулзах мэндлэх, угтах хандахаас эхэлдэг юм шиг. Хүнд хүн ёсоор хандахаар л хүн тэгж хариу барьдаг бололтой. Улам эвтэйхэн хариу барьчих гээд л үйлчилж буй зарим хүнээс баярласандаа болоод нэрийг нь асуучих дөхөөд л байлаа. Тустай хүнд эргэж тустай явмаар санагддаг хүн ёсны л харьцаа юм даа.

Явж явж хүний сайхан харьцаа, хүнлэг зан чанар, халуун дулаан сэтгэл л энэ муухай өвчин вирусыг нам цохиж унагах юм байна гэж бодлоо. Дээр нь сайн зохион байгуулалт, мэргэжлийн ажиллагаа, ухаалаг удирдлага. Мөн гар нийлсэн хамтач байдал, хүн нэг бүрийн биеэ авч явах чадвар ухамсар, түүнээс үүдсэн эрүүл зөв үйлдэл. Энэ бүхэн ирээдүйд учрах аюулыг давж гарах түлхүүр юм.

Хүнд хэрэгтэй бүхэн бүрдсэн жижиг өрөөндөө орж ирлээ. Бизнес гэж ярьдаг, хоног тойруулаад ажил албаа залгуулах зориулалттай буудал юм. Надаас хаана очих байрлах тухай хэн ч асуугаагүй. Цаанаас гаргасан хуваарийн дагуу л энд ирэв. Гар ачаа бараагаа янзалж, ариутгал энэ тэр болж байтал их өлсч байгаагаа мэдрэв. Нөөцөлж цүнхэлсэн шил усаа залгилав. Өглөө 4 цагаас хойш хэлэн дээрээ юм тавиагүй яваагаа саналаа. Хоолны хуваарь харсан чинь оройн хоолны цаг аль хэдийнэ өнгөрч. “За яахав, гүрийнэ дээ” гэж бодоод, зогсоо зайгүй дуугарах утас, мэссэжэнд хариу өгсөн шиг суув.

Хаалга цохилоо. Онгойлгож харвал халуун үзэх гэж яваа юм байна. Халуун 36.1 заагаад сэмбийж байна. Сүүж амраах цаг боллоо гэж бодтол дахиад хаалга тогшив. Хамгаалалтын хувцаст “Та аяга тавгаа” гэв. Бушуухан аяга тавгаа хаалганы хажууд бэлдсэн газар тавиад эргэж үзэхэд аяганд сүүтэй цай, тавганд гурилтай шөл байж байдаг байгаа.

Би нэг удаа, зайрмаг анх идэж, ээждээ хүргэж өгөхсөн гэж бодсоноо ярьсанаасаа хойш өдийг хүртэл элдвээр хэлүүлж яваа. Юм үзэж, нүд тайлсан одоогийн хүмүүст хөдөөгийн борог амьдралаас их хотод ирсэн миний эрт үеийн дурсамж тун хөгийн, үнэмшилгүй санагддаг юм шиг билээ.

Энд ирээд идсэн гурилтай шөлийг тэгэж бичилтэй биш. Тун амттай байсан. Нэг харахад л гурилтай шөл конец. Яг үнэндээ дуртай үедээ гурилтай шөлөө идэж байгаа манай мэргэн ардуудад бол энэ ямар юмных нь сонин байхав. Нутгийн мах гурил шөл. Чоно хүртэл “хонь гаталсан гол гэсэндээ өөр байна” гэж боддог гэдэг шиг. Гурилтай шөл үнэхээр зүйрлэшгүй байв.

Нэг харахад аяга тавгаа угаалгүй, утсаа маажаад сууж. Өрөөнд 21 хоног цэвэрлэгээ орохгүй. Өрөөнийхөө болон өөрийн ариун цэврийг карантинд байгч хариуцах тухай албан бичиг байсныг санав. Аяга тавгаа жимбийтэл угааж тавилаа. Хойшид хоол цай идэж уух бүртээ аяга таваг, халбага сэрээгээ угааж, эргэн тойрноо цэвэрлэх юм байна. Хүн нэрээ бага юман дээр ч бодох юм. Аяга тавгаа сайн угааж тавихгүй бол хоол зөөж аягалж байгаа хүн юу ч гэж бодох юм билээ.

Өглөө болжээ. Сайхан өглөө. Алсад Богд хайрханы орой мандах нарны гэрэлд шаргалтан хүрэнтэж харагдана. Амралтын өдөр боловч, их хотын хөл хөдөлгөөн хэдийнэ эхэлжээ. Машины дохио, шөнө ямар ажилтай хоносон юм хавтас сугавчилсан гүйхээ шахуу яваа хүн, хүүхэд түрсэн нэг эмэгтэй, уухилан зогсох автобус, улаан гэрлээр гүйж цагаан жип-д мөргүүлэх шахсан шар хүрэмтэй бүсгүй, баруун эргэн хурдлан одох саарал пирүүс. Иймэрхүү зүйл цонхоор хальт харагдав.

Өглөөний дасгал хийх шинэ санаа төрөв. Сонсох дуртай “Trace urban” сувгаа олж хирдээ баярлав. Selena, Dua, Ariana, Justin, Bruno, Roddy, Billie, Saint, Jennifer гээд олон хүний дуу дагаж, дууриаж хөдөлгөөн хийж биеэ халаав. Жижиг өрөөндөө хийж болох дасгалаа өөрөө фантазалж хийсэн чинь болоод явчихлаа. Бараг цаг орчим дасгал хийчихэж.

Өглөөний цай ирж байгаа бололтой. Хаалга тогшив. Маскаа хурдан зүүгээд хаалгаа нээв. Халуун үздэг хүн эхэлж ирэв. Араас нь өглөөний цай. “Сүүтэй хүүхдийн будаа, варентай талх, сүүтэй цай” гэж бичсэн байсан. Талхан дээр варень ирсэнгүй. Бусад нь тоо ёсоор. Амт гэж ванлий. 11 цаг болж байхад дахиад тавгаа гаргаж тавилаа. Өндөгний цагаан хөвсөн шингэн бантан. “Сайхан хооллоорой” гэж байна.

-Их баярлалаа гэсээр үлдлээ.

Хоол аягалагчийн хоол авч ирсэн сав нүдэнд тусав. Гадуур нь гялгар уутаар хамгаалалт хийжээ. Цэргийн анги салбарууд хээрийн сургуульд гарахад хэрэглэдэг, эргэдэг хоёр босоо түгжээтэй цэрэг ногоон сав. Аргагүй л ер бусын үе юм даа.

Хэдий ер бусын цаг боловч өчигдөр, өнөөдөр нэг юм нүдэнд онцгой тусах. Дэлхий сандарч олон орон хориг дэглэмээ хадгалж, зарим газар улам чангалж байхад манай нийслэлд огт хөдөлгөөн татарсан шинжгүй. Өчигдөр нисэхээс автобусаар ирж явахад замын түгжрээ бараг урьдын адил байлаа. Амны хаалтгүй хөлхөх хүмүүс ч багагүй харагдсан. Өнөөдөр ч цонхоор ажихад хөдөлгөөн, хүн саарсан шинжгүй. Болгоомж илүүдэхгүй. Дэлхийгээс цар тахал явчаагүй байгаа шүү.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.

Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.

-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,

-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,

-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,

-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,

-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,

-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,

-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,

-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.

Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.

Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.

Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Нийтэлсэн

-

Нийтэлч

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.

Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд  Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.

Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм6 цаг өмнө

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Улс төр6 цаг өмнө

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Улс төр6 цаг өмнө

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Энтертайнмент1 өдөр өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм1 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр1 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Улс төр1 өдөр өмнө

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо

Улс төр1 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Улс төр1 өдөр өмнө

Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр

Улс төр2 өдөр өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр2 өдөр өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд2 өдөр өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент2 өдөр өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент2 өдөр өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм2 өдөр өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм2 өдөр өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм3 өдөр өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм5 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм5 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр5 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад6 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм6 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд6 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм6 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм6 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм6 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм6 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр6 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм7 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим