Улс төр
Сонгууль 2020 – Зайлшгүй унших ном хэвлэгдлээ
2020 оны Монгол Улсын Их Хурлын Сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам,эвсэл, түүний итгэмжлэл олгосон албан тушаалтан, ажилтан, нэр дэвшигч, бие даан нэр дэвшигч, тэдгээрийн сонгууль эрхэлсэн байгууллагын бүрэлдэхүүн болох менежер, шадар туслагч, ухуулагч, ажиглагч, сонгогчдод зориулсан “Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн гарын авлага”, “Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн үед хэрэглэгдэх баримт бичгийн үлгэрчилсэн загвар, маягтууд” гэх номнуудыг худалдаанд гаргалаа.
Уншигч та энэхүү гарын авлага, номнуудтай танилцсанаар 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр батлагдаж Монгол Улсад хүчинтөгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийг хэрхэн мөрдөх, хууль хэрэглээний талаар, сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цагийн хуваарь, бусад хууль тогтоомжид Сонгуулийн хуулийг зөрчсөн тохиолдолд ямар арга хэмжээ авахаар хуульчилсан эсэх, зөвшөөрсөн болон хориглосон үйлдэл, нэр дэвшигч болон түүний багийн гишүүд өөрийн эрхээ зөрчигдөхөөс хэрхэн сэргийлэх, хэнд, хаана, ямар байдлаар гомдол, мэдээлэл, хүсэлт, санал гаргах, сонгуулийн үед зайлшгүй хэрэглэгддэг гэрээ, хэлцлийн загварыг бүгдийг нэг дороос бүрэн авах боломжтой юм.
Мөн хуульч хүний хувьд бид өөрсдийн мэргэжлийн тус нэмрээ оруулах зорилго өвөртлөн энэхүү бүтээлүүдийг та бүхэнд хүргэж байгаа бөгөөд товч, тодорхой, ойлгомжтой, хэрэглэгдэхүйц байх талаас нь онцгой анхаарч, урд ажиллаж байсан туршлага дээрээ тулгуурлан үүсч болзошгүй нөхцөл байдлыг тооцоолон хүсэлт, өргөдөл, гомдол, мэдээлэл, гэрээ, нэхэмжлэлийн загваруудыг боловсруулж оруулсан болохыг цохон тэмдэглэе. Эдгээр номнууд нь бүх номын дэлгүүрүүдээр худалдаалагдаж байгаа болно.
Монгол Улсын 1992 оны ардчилсан шинэ Үндсэн хуулиар Монгол Улс нь Парламентын засаглалтай орон бөгөөд Улсын Их Хурал (Парламент)-ын сонгуулийг 4 жил тутамд явуулж, 76 гишүүнийг сонгон бүрдүүлэхээр заасан. Энэ удаагийн Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулинд Монгол Улсын Их Хурлын 76 гишүүнийг олон мандат, томсгосон тойргоос сонгохоор хуульчилсан ба 2020 оны 6 сарын 24-ны өдрийн лхагва гаригт сонгуулийг зохион байгуулахаар товлосон.
Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хууль батлагдсанаар урьдах хуулиудаас зарчмын шинж чанартай хэд хэдэн өөрчлөлтүүд орсон. Тухайлбал Авилга, албан тушаалын гэмт хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн хүн нэр дэвшихгүй, нэр дэвшигчийн үнэмлэхийг нь гардуулсан өдрөөс сонгуулийн сурталчилгаа эхлэх тухай, Сонгуулийн хандивыг нэмэгдүүлсэн, цахим орчинд бусдыг гүтгэх, доромжлохыг хориглосон зэрэг болон бусад хэд хэдэн өөрчлөлтүүд орсон. 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Зөрчлийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж Улс төрийн эрх, эрх чөлөөний эсрэг 36 зөрчлийг дурдаж тэдгээрт тодорхой хариуцлага ногдуулахаар хуульчилж өгсөн. Эдгээр зөрчлийг 8 байгууллага, эрх бүхий албан тушаалтан шалган, шийдвэрлэж ажиллахаар байгаа юм.
Ингээд “эрхэм хүндэт уншигч та” бидний гаргасан “Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн гарын авлага”, “Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн үед хэрэглэгдэх баримт бичгийн үлгэрчилсэн загвар, маягтууд” гэх номнуудтай танилцан өөртөө бодит хөрөнгө оруулалт хийж, улс төрд манлайлан оролцохыг уриалж байна.
Танд болон танай багийн хамт олонд өндөр амжилт хүсье.
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Улс төр
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.
Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.
Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Нийгэм8 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр8 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр8 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа