Нийгэм
Н.Цэрэнбат: Тасралтгүй маргаан, олон жил бугшсан асуудлыг нэг талд нь гаргая гэж байгаа

УИХ-ын өнөөдрийн /2020.04.17/ Цахим чуулганы хуралдаанаар Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат танилцууллаа.
Тус хуулийн төсөлд Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд оруулах нэмэлтийг Тусгай хамгаалалттай дархан цаазат газарт байрлах барилга, байгууламжаас өмчлөгч болон зориулалтаас үл хамааран аж ахуйн нэгжээс Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулан 6 дугаар зүйлийн 6.2-д зааснаар иргэнээс 1м кв талбайгаас 1000 төгрөг, 6.3-д зааснаар хуулийн этгээдээс 1м кв талбайгаас 3000 төгрөг байхаар хуульчлан татвар авахаар зохицуулсан. Хуулийн төсөл батлагдсанаар дээр дурдсан эерэг нөхцөл байдал бий болохоос гадна тухайн орон нутаг болон холбогдох төрийн захиргааны байгууллагад хуулийг хэрэгжүүлэх эдийн засгийн эх үүсвэр шийдвэрлэгдэнэ гэдгийг хууль санаачлагч онцлов.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Хуулийн танилцуулгад сайхан сайхан л зүйл бичигдэж. Гэтэл байнгын хороогоор Богд ууланд баригдсан байшинд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нь өгч албан ёсоор өгөөд хууль зөрчсөнийг нь хуулийн дагуу болгож өгнө гэж ойлгож болох уу. Өөрөөр хэлбэл дархан цаазат газар амралтын газар барина гэчхээд хувийн орон сууц хэдэн давхраар нь барьчихдаг.Гэтэл хууль зөрчсөн шийдвэрийг нь татвар нэрээр хуулийн дагуу болгож зөвшөөрөл өгөх гэж байгаа юм уу. Найрамдал зуслангийн хууль бус объектуудыг нь буулгана гэсэн яасан бэ. Хан-Уулаас сонгогдсон гишүүд яагаад дуугардаггүй юм.Авлагчдад бууж өгөх гэж үү. Хуультай орон бол кранаар буулгаад л хаяна шүү дээ. Хэнд нь зөвшөөрөл олгоод, хэнд нь өгөхгүй байгаа юм бэ. Би ч гэсэн тэнд байшин баримаар байна. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд насаараа амьдарсан хүмүүс хавчин гадуурхагдаж, зөвшөөрлөө авч чадахгүй байхад хажуу талд нь баахан хотхон, таунууд барьчихсан. Ингэж болж байгаа юм уу. Төсөвт хэдэн төгрөгийн ашиг тус өгөх гээд байгаа юм. Мянган төгрөгийг нь яаж тооцсон юм. Дархан цаазтай газрууд яг энэ жишгээр явна гэсэн үг үү. Аялал жуулчлал нэрээр зөвшөөрөл аваад байшин барихад дараа нь зөвшөөрөл өгчих юм уу.
УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат:
Хууль зөрчсөн асуудал чинь шүүх дээр очоод шийдэгдэхгүй олон жил болж байна. Тасралтгүй маргаан, олон жил бугшсан асуудлыг нэг талд нь гаргая гэж байгаа юм. Хан-Уул дүүргийн 11-р хороо ч биш нийтдээ 111 иргэний гомдлыг би хүлээж аваад 68 хүний асуудал шийдэгдсэн. Үлдсэн 23 хүний гомдол хуулийн дагуу биш гээд буцаагдсан. Найрамдал зуслангийн асуудал манай яамтай хамаагүй. Энэ мөнгө хэтэрхий бага байгаа бол зарчмын зөрүүтэй санал гаргаад төлбөрийг нэмэх боломж бий.
УИХ-ын гишүүн Б.Ундармаа: Төслийг дэмжиж байна. ААН-үүд аялал зуучлалынхаа чиглэлээр зөвшөөрөл ажиллаж буй ААН-үүдэд хүндрэл болох уу. Хуулийнхаа заалтад салгаж өгсөн үү?
УИХ-ын гишүүн, БОАЖ–ын сайд Н.Цэрэнбат:
ААН-үүдэд хүндрэл учрахгүй. Сардаа 1 мкв талбайд 252 төгрөг төлнө. О.Баасанхүү гишүүн бага байгаа юм биш үү гэж байна. Гишүүд зарчмын зөрүүтэй санал байвал хэлэлцэх явцад нь саналаа оруулж болно. ААН-үүд дархан цаазат, Богдхан уулын хязгаарлалтын бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа бол үл хөдлөх хөрөнгийнхөө татварыг төлөөд явах нь зүй ёсны зарчим.
Ийнхүү хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүдийн олонх үзсэнээр анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.