Улс төр
Засгийн газрын тэргүүн нь У.Хүрэлсүх үү, Ч.Хүрбэлбаатар уу
Монгол Улсын Засгийн газарт У.Хүрэлсүх, Ч.Хүрэлбаатар гэж хоёр эрхэм бий. У.Хүрэлсүх нь энэ Засгийн газрын тэргүүн, нөгөөх нь Сангийн сайд. Гэтэл сүүлийн үед энэ хоёр эрхмийн байр солигдчихсон юм шиг харагдаад болдоггүй ээ. Хөгшчүүл битгий хэл залуус ч хооронд нь хольж сольж яриад л…
Үнэхээр ч тийм үйлдлийг сүүлийн үед Сангийн сайд гаргаж байгаа л даа. Ерөнхий сайдаасаа түрүүлж дуугараад л болсон болоогүй, дутуу дулимаг мэдээлэл нийгэмд цацаад, л ёстой “ПОПОРЦГООХ” болж.
Ер нь Монгол Улсын Засгийн газрыг харвал үлгэрт гардаг 15 толгойтой атгаалжин хар мангас аятай болчхож. Ямар ч чиглэл, зорилгогүйгээр “худлаа” хэлэгсэд ч олширч, хэлсэн ярьснаасаа бултсан, бусгасан нөхөд өөр өөрсдийн оюуны бядаар мэдээлэл өгч, эцэст нь түүнд нь олон түмэн төөрөгддөг болоод байна.
Гэхдээ Сангийн сайдын эл үйлдэл бусдаасаа арай олон давтагдаад байгаа тул “хэтэрч байна” гэх жиг жугч ч их болж.
Ч.Хүрэлбаатар сайдын хувьд зөвхөн энэ жил ийм үйлдэл гаргаж буй биш л дээ. Тэрбээр 2018 оны Монгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл хэлэлцэж байх үеэр “Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 гүйцэтгэл 27.9 төгрөгийн ашигтай гарсан… 2010 оноос хойш анх удаа төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл ийм ашигтай гарлаа… 2013 оноос хойш тасралтгүй унасан эдийн засаг идэвхжиж байна… 2018 онд долларын гоё гоё нэртэй нэг ч бондууд гаргаагүй. Арилжааны банкуудаас бид нэг ч төгрөгийн зээл аваагүй. Харин эсрэгээрээ У.Хүрэлсүхийн Засгийн газар 7.5 их наяд төгрөгийг төлж барагдуулсан. Сангуудаас ч мөнгө авах хэрэгцээ шаардлагагүй. Төрийн сангийн үйл ажиллагаагаар бүх санхүүжилтээ зохицуулж байгаа. Төсөв ашигтай ажилласан” гэж өөрийгөө магтсан өнгө аястай ярьсан.
Ингэхэд нь С.Эрдэнэ гишүүн эгдүүцэж “Таны магтан дуулж байгаа энэ тайлан цаасан дээр гаргасан дансны зөрүү болохоос бодитой ашиг биш болох нь аудитын тайлангаас тодорхой харагдаж байна. Уг тайлангийн 12-р хуудсанд Засгийн газар 2018 онд төсвийн алдагдлаа гадаадаас 1 их наяд 275 тэрбум 500 сая төгрөгтэй тэнцэх валютын зээл авч нөөцөө нөхсөн талаар аудитын дүгнэлтэд байна. 2018 онд эдийн засгийн хувьд таатай үе байтал, яагаад ийм их хэмжээний зээл авсан юм бэ. Хоёр их наяд төгрөгийн төсвийн алдагдал төлөвлөсөн ч төсвийн орлого 2 их наяд төгрөгөөр давж биелсэн. Төсвийн зарлага төлөвлөснөөр 700 гаруй тэрбум төгрөгөөр хэмнэсэн байхад валютын зээл авч төсвийн алдагдлыг нөхөж гадаад өрийг хэлмэгдүүлснийг ноцтой алдаа гэж үзэхээс өөр аргагүй. Төсвийн давсан орлогыг хэн юунд хэрхэн зарцуулсныг тойруулж бүдгэрүүлж өнгөрүүлэхийг оролдож байна.
Ч. Хүрэлбаатар сайд та барин тавин худлаа ярьж байна. Та Сангийн сайд болохоос худлаа ярьдаг хүн биш. Хариуцлагатай бай. 853 тэрбум төгрөгийн асуудал үүсчхээд байна. 2 их наядыг юунд зарцуулснаа тайлбарлахгүй юм. Гадаад эх үүсвэрээс өчнөөн тэрбумын валютын зээл авсан байна” гэх зэргээр түүнийг зэмлэж байж билээ.
Дээрх байдлаас харахад тэр худлаа ярьсаар л байна…
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Улс төр
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.
Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.
Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Нийгэм9 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр9 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр9 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа