Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Улс төр

А.Пүрэвдулам: Э.Бат-Үүлийг яллах гэсэн л ганцхан зорилго байна

Нийтэлсэн

-

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүлийн өмгөөлөгч А.Пүрэвдуламтай ярилцлаа.


-Хотын дарга асан Э.Бат-Үүлд хэрэг нээн шалгаж эхэлснээс хойш та хууль ёсны эрх ашгийг нь хамгаалан ажиллаж байна уу? Түүний холбогдоод буй хэргийг хэдийнээс шалгаж эхэлсэн байдаг юм бол? Эндээс ярилцах уу?

-2019 оноос эхлэн Хотын дарга асан Э.Бат-Үүлийн хууль ёсны эрх ашгийг хамгаалан, хууль зүйн туслалцаа үзүүлэн ажиллаж байна. Э.Бат-Үүлийн гэх энэ хэргийн талаар сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр буруу ташаа, илтэд гүтгэсэн мэдээ, мэдээлүүд олон нийтэд хүрсээр байна. Шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад, өөрөөр хэлбэл Монгол Улсын Үндсэн хуульд заасанчлан гэмт хэрэгт сэжиглэгдэж буюу шалгагдаж байгаа хүн гэм буруутай эсэх нь шүүхээр эцэслэн нотлогдож тогтоогдоогүй байхад нийгэм олон нийтэд Э.Бат-Үүл, түүний хүү Чулуудай нарыг гэмт хэрэгтэн мэтээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсний улмаас гэмт хэрэгтэн мэт буруу ойлголт өгөх сөрөг үр дагавар үүсээд байна. Үндсэн хуулийн хүний эрхийг хамгаалсан энэ заалт бол хэрэгт холбогдуулан шалгагдаж буй Монгол Улсын иргэн хэний ч нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдахгүй байх, цаашлаад гэмт хэрэгт холбогдон шалгагдаад Шүүхээр гэм буруугүй болох нь тогтоогдвол нийгэм, олон нийтэд аль хэдийнээ хэрэг хийсэн мэт ойлголт төрүүлчихсэн байвал тэдгээр хүмүүсийн нэр төрд халдсан хариуцлагыг хэн хүлээх вэ гэдэг асуудал яригдана. Иймээс Үндсэн хуулийн хүний эрхийн дархлаа болсон энэ заалтыг чухалчлаад байгаа юм. Тийм ч учраас энэ талаар би тодорхой мэдээлэл өгье гэж бодож байна. Мэдээж хэргийн талаар нарийн зүйл буюу шүүхээр эцэслэн шалгагдах хүртэл хавтаст хэргийн материал, түүнтэй холбоотой асуудлыг олон нийтэд мэдээлж, ярих нь өмгөөлөгчийн хувьд хуулиар хориотой. Нөгөө талаас хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор нар шүүхээр гэм бурууг тогтоогдоогүй байхад хэргийг урьдаас хөдөлбөргүй үнэн гэж үзэх нь хуулиараа хориотой. Гэтэл хэрэг хийсэн мэтээр нийтэд мэдээллэдэг. Энэ нь гүтгэхтэй ялгаа байхгүй. Хуулийг хэрэгжүүлдэг эдгээр субъектүүд өөрсдөө хуулиа мөрдөж ажилламаар. Тэгэхээр энэ асуудал ганцхан Э.Бат-Үүл, Б.Чулуудай гэх хүмүүс дээр харагдаж байгаа биш. Энэ талаар Хүний эрхийн үндэсний комисст ч хандчихсан байгаа. Гэмт хэрэгт шалгагдаж буй бүх хүний нэр усыг зарлаж, олон нийтэд мэдээлэх асуудал дээр хариуцлагатай хандах хэрэгтэй.

-Хэрэг ямар шалтгаанаар хэдэн удаа буцав? Шүүгч, өмгөөлөгчөө солив уу?

-Өмгөөлөгч, шүүгчээ сольсон асуудал байхгүй. Та бүхэн мэдэж байгаа байх, энэ хэрэг үндсэндээ шалгагдаад, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд очоод хоёр ч удаа буцаагдсан. Буцаагдсан үндэслэл нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт прокурорын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зохих хууль журмын дагуу хийгдээгүй, Шүүхээр гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй буюу процессын ажиллагаанд авагдсан нотлох баримтууд хангалтгүй зэрэг үндэслэлээр буцаагдсан байдаг. Мөн Хэрэг хянан шийдвэрлэх ажилагааны явцад хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг хавсаргах буюу цагаатгах талын нотлох баримтуудыг цуглуулахгүй дан ганц яллах талыг баримталж байгаа талаар Өмгөөлөгчдөөс прокурорт гаргасан гомдол, хүсэлтийг шийдвэрлээгүй зэрэг үндэслэлүүд юм. Эдгээр ажиллагаануудыг хийж гэмээ нь хэргийг тал бүрээс нь үнэн зөв нэг мөр шийдвэрлэхээс гадна Үндсэн хуульд заасан шударга шүүхээр шүүлгэх эрх хангагдах юм. Өөрөөр хэлбэл хэрэгт холбогдуулан шалгаж байгаа л бол цагаатгах, яллах талын нотлох баримтуудыг адил тэгш цуглуулж байж  шударга шүүхээр шүүлгэх эрхээ эдэлж чадна. Тийм биш бол үнэн зөвөөр шийдвэрлэх боломжгүй. Гэвч энэ эрхүүд хангагдахгүй байна, гэм буруугийн асуудлыг шүүхээр шийдвэрлэх боломжгүй тул зохих ажиллагаануудыг хийгээч ээ гэдэг удаа дараагийн шүүгчийн шийдвэр гараад Прокурорт буцаасан. Гэвч энэ ажиллагаануудыг мөн л хийдэггүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаа хуулийн дагуу бүрэн гүйцэд хийх талаар удаа дараагийн шүүхий шийдвэрээр буцаагаад байхад зохих ажиллагаанууд хийгдээгүй. Шүүх гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд энэ нь яллах талын нотлох баримт, энэ нь цагаатгах талын нотлох баримт, гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж байгаа юу, гэмт хэргийн шалтгаант холбоо гээд бүх талаас нь нотлох баримтын хүрээнд шинжлэн судлаж байж шүүх шийдвэрээ үнэн зөв гаргана шүү дээ. Одоо байгаа нотлох баримтын хүрээнд болон хэргийн оролцогчдын эрхийг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дутуу хийгдсэн прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг үнэн зөв шийдвэрлэгдэнэ гэдэг эргэлзээтэй. Ямар ч байсан Монгол Улсын шүүх хараат бус, бие даасан, гагцхүү хуульд захирагдах үүргээ биелүүлж ажиллана гэдэгт л өмгөөлөгчийн хувьд найдаж байна.

-Асуудал байгаа бол хуулийн дагуу шалга гэж Э.Бат-Үүл хэлсэн байсан. Түүнийг шалгахдаа цагдаа, хууль хяналтын байгууллагаас дарамт шахалт үзүүлж, хууль бус үйлдэл гаргаж байна уу?

-Хуулиа баримталж ажилламаар байгаа юм. Хотын дарга асан Э.Бат-Үүлийг Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, хүүдээ давуу эрх олгосон гэдэг байдлаар шалгаж байгаа. Өөрөөр хэлбэл дахин төлөвлөлтөд оролцсон хүүгийнхээ компанид давуу байдал олгосон гэдэг үндэслэлээр. Гэтэл дахин төлөвлөлтөд эрх олгох эрх бүхий субъект нь Э.Бат-Үүл биш бөгөөд эрх олгодог субъект нь Гэр хорооллын дахин төлөвлөлтийн удирдах хороо гэж байсан. Тухайн үед НИТХ-аас журмаа гаргаад, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн удирдах хороог байгуулж, Төслийг удирдах хорооны даргаар нь НИТХ-ын дарга Д.Баттулга ажилласан байдаг. Энэ  тухай НИТХ-ын дарга асан Д.Баттулга 2020 оны 04 дүгээр сарын 13-ны “Өдрийн сонин”-д “Бат-Үүлийн хүүгийн компанид эрх олгосон хүн нь би шүү дээ гэсэн гарчигтай ярилцлагадаа “Э.Бат-Үүлийг хүүхдийнх нь “Грандлайн” гээд компанитай холбоод албан тушаалаа ашиглаад дахин төлөвлөх эрх олгосон гэж буруутгаад байдаг. Гэтэл тэр эрхийг нь олгосон хүн нь би, Төслийг удирдах хороо газар дээр нь нөхцөл байдалтай танилцаад, компанийн үйл ажиллагаа, төлөвлөлт, санхүүгийн байдлыг мэргэжлийн хүмүүс судлаад Төслийн удирдах хороо саналаа оруулж ирдэг. Төслийн удирдах хороо олонхын саналаар шийддэг журамтай. Түүнээс биш Засаг дарга хүүгийнхээ компанийг оруулж ирээд гаргана гэсэн зүйл байхгүй шүү дээ. Энэ бол маш том шалгуураар орж ирж гарч байсан компани” гэж ярилцлага өгсөн байсан. Өмгөөлөгч нарын зүгээс ч НИТХ-ын дарга асан Д.Баттулгыг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан. Тэгэхээр дахин төлөвлөлтөд хүүдээ давуу эрх олгосон гэсэн нь ямар ч үндэслэлгүй бөгөөд ямар ч хамаагүй аргаар буруутгах гэсэн оролдлого. Мөн дахин төлөвлөлттэй холбоотойгоор яг адил цаг хугацаанд яг ижил шийдвэрээр адилхан гэрээ байгуулсан маш олон компани бий. Тэдгээр компаниудыг шалгахгүй хэр нь ганцхан “Грандлайн”-ыг, Чулуудайг онцлоод холбогдуулж буруутгаад байгаа нь зөвхөн Бат-Үүлийн хүү гэдгээр хамаатуулж, ял тулгаж буруутгах гэсэн оролдлого гэдэг нь тодорхой харагдаж байгаа юм. Мөрдөн байцаалт, прокурорын шатанд ч бусад компаниудыг шалгуулах, гэрчээр оролцуулах, холбогдох баримт сэлтийг судлах, хавтаст хэрэгт хавсаргах талаар өмгөөлөгч нараас удаа дараа хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй. Хардах эрхтэй, энэ мэтээс харахад ингэж эрүү шүүлт тулгаж байгаа нь ямар нэгэн байдлаар улс төрийн нөхцөл байдал байна уу, сонгууль дөхөхөөр л энэ хүнийг удаа дараа янз бүрийн байдлаар хилс хэрэгт холбогдуулан гүтгэх байдал ажиглагддаг.

Э.БАТ-ҮҮЛД ГЭМ БУРУУГИЙН ЯМАР НЭГЭН ХЭЛБЭР БАЙХГҮЙ

-Хардах эрхтэй гэлээ. Ер нь энэ хүнийг харлуулж, яллах гэсэн зорилго хэн нэгэнд байгаа болов уу?

-Түрүүн хэлсэнчлэн яагаад ямар ч хамааралгүй асуудалд Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан гэдгээр Бат-Үүлийг холбогдуулж, дээрээс нь Чулуудай гэх хүүтэй нь хүчээр нааж ял тулгаад байгаа юм бэ? Яагаад шалгаж тогтоовол зохих наад захын ажиллагаануудыг хийхгүй байгаа юм бэ, цагаатгах талын нотлох баримтыг цуглуулахгүй, яагаад яллах талын нотлох баримтыг ялгамжтай аваад байгаа юм бэ? хүчээр ял тулгаж, хилс хэрэгт гүтгэх оролдлого явагдаж байна гэж хардаж байна. Түүнчлэн гэмт хэргийн бүрэлдэхүүний нөхцөл хангагдаагүй. Жишээлбэл, энэ хэргийн субъектив тал буюу хамтран үйлдсэн гэх Бат-Үүл, Чулуудай нарын шууд оролцоо, гэм буруугийн ямар нэгэн хэлбэр байдаггүй. Объектив тал буюу шалтгаант холбоо, хор уршиг, үйлдэл, эс үйлдэхүй зэрэг нь нотлогддоггүй. Бас нэг гайхашруулсан тайлбарыг урьчилсан хэлэлцүүлгийн үед Прокуророос өгсөн. Энэ хэрэгт асуувал зохих гэрчүүдийг асуулгаад өгөөч гэсэн хүсэлтүүдийг тавихад, эдийн засгийн гэмт хэрэг дээр гэрчүүд заавал асуух шаардлагагүй гэсэн. Үүнд өмгөөлөгчийн хувьд гайхсан. Хуульч болоод ийм утгагүй тайлбар анх удаа сонссон. Ингэхээр яллах гэсэн ганцхан зорилго л байна гэж хардаад байгаа юм.

-Бат-Үүлийг мөнгө угаасан байж болзошгүй гэж буруутгаж байгаа гэж дуулсан?

-Сүүлд яллах дүгнэлт үйлдэгдээд, Бат-Үүлд мөнгө угаасан гэсэн зүйл анги нэмэгдсэн. Үнэндээ Бат-Үүлээс өөрөөс нь тайлбар, мэдүүлэг огт аваагүйгээр яллах дүгнэлт үйлдээд шүүхэд шилжүүлсэн. Мөнгө угаах гэдэг чинь маш хүнд гэмт хэрэг шүү дээ. Үндсэн хуулиар хүн ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх, мэдүүлэг тайлбар өгөх эрхтэй. Урьдын сонсгосон зүйл ангиуд нотлогдохгүй болоод ирэнгүүт ямар нэгэн байдлаар ямар ч хамаагүй аргаар хэргийг нь хүндрүүлье гэж бодоогүй л байлтай.

-Хэргийн материалтай танилцаж байхад Бат-Үүл гэдэг хүн буруутай үйлдэл хийж үү? Түүнийг нь нотлох хангалттай баримт нотолгоо байна уу?

-Гэмт хэргийн нотлох баримт гэдэг хууль зүйн талаасаа эргэлзээгүй, хэргийг тал бүрээс нь нэг мөр үнэн зөв үнэлэх боломжтой байх ёстой. Гэтэл Бат-Үүл гэдэг хүнийг яллаад байгаа баримт гэх зүйл гэм буруугийн хэлбэр байхгүй, шууд субъектив санаа зорилго байхгүй, ямар үйлдлээр хэзээ, хаана, хэдэн цагт болсон талаар огт тодорхойгүй. Ерөөсөө л Нийслэлийн Засаг дарга байсан энэ хүн хүүдээ тендер олгосон гэсэн үндэслэлээр яллах талыг баримтлаад яваад байгаа. Энэ хэрэг дээр би түрүүн хэлсэн, цагаатгах талын, яллах талын нотлох баримт эн тэнцүү байж үнэлэгдэх ёстой. Яллах талыг баримталж байна. Гэвч яллах талын баримт ямар ч эргэлзээгүй байх ёстой гэсэн хууль зүйн шаардлагыг хангахгүй байгаа.

-Сүүлийн үед хууль, шүүхийн байгууллагын үйл ажиллагаанд улс төрийн нөлөө орж, гэм буруугүй хүнийг гэм буруутайд тооцох тохиолдол цөөнгүй гарч байна гэсэн мэдээлэл их гардаг болжээ. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Монгол Улсын аль нэг иргэн тэр тусмаа хуульч, өмгөөлөгч хүний хувьд шүүхийн шийдвэрийг зөв, буруу гэж дүгнэх эрх бидэнд байхгүй. Харин жилийн өмнөөс Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нь шүүх эрх мэдэл буюу шүүгчийн асуудлыг шийдвэрлэдэг болсон. Монгол Улсын Үндсэн хуулийн шүүх эрх мэдлийн статуст бүдүүлгээр шууд халдаж буй хэрэг. Үүний үр дагаварт тухайн шүүгч хараат бусаар үйл ажиллагаа явуулж чадахгүй нөхцөл байдал үүснэ. Улс төрчдийн юм уу, өндөр албан тушаалтны нөлөө, тэдний дарамт шахалт дор шударгаар үйл ажжиллагаа явуулах эрх нь хөндөгдөж буй асуудал дээр өмгөөлөгчийн хувьд эмзэглэж яваа. Энэ бол маш ноцтой бөгөөд Үндсэн хууль зөрчсөн үйлдэл. Ярианыхаа төгсгөлд хэвлэл мэдээлэл, олон нийтийн байгууллагуудад хандаж хэлэхэд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй хэрэгт элдэв таамаг дэвшүүлж, худал мэдээлэл тараахгүй байхыг хүсье. Шүүгч хараат бус, гагцхүү хуульд захирагдах эрхэм үүргээ биелүүлэх биз ээ.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.

Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.

-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,

-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,

-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,

-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,

-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,

-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,

-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,

-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.

Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.

Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.

Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Нийтэлсэн

-

Нийтэлч

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.

Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд  Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.

Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм9 цаг өмнө

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Улс төр9 цаг өмнө

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Улс төр9 цаг өмнө

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Энтертайнмент1 өдөр өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм2 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр2 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Улс төр2 өдөр өмнө

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо

Улс төр2 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Улс төр2 өдөр өмнө

Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр

Улс төр3 өдөр өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр3 өдөр өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд3 өдөр өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент3 өдөр өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент3 өдөр өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм3 өдөр өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм3 өдөр өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм3 өдөр өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм6 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм6 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр6 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад6 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм7 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд7 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм7 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм7 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм7 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм7 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр7 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм7 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим