Дэлхий дахинд
“Covid-19” өвчнийг нохойгоор үнэрлүүлж оношилно
Тусгайлан сургасан эмнэлгийн нохой нь оношлуурын хомсдолтой тулгараад байгаа олон орны асуудлаас гарах гарц байж болох юм. Ноход цагт 750 хүн үнэрлэх боломжтой хэмээн эмнэлгийн нохой сургагч компанийн захирал ярьжээ.
Энэхүү хачирхалтай шийдлийг Лондоны эрүүл ахуй, эм зүйн сургууль, Дурхам их сургууль болон эмнэлгийн нохой сургагч байгууллага хамтран олсон байна. Тэд гуравдугаар сарын сүүлээр нохой “Covid-19” өвчнийг бусад өвчнөөс ялгаж чадах эсэхийг тогтоох туршилтын төсөл боловсруулжээ. Анхан шатны туршилт амжилттай болвол үргэлжлүүлэн эхний ээлжинд зургаан нохой сургах төлөвлөгөөтэй аж.
Сургалтыг нохойнд халдвартай хүний маск үнэрлүүлэх аргаар явуулах бөгөөд цаашлаад нохойны гоц сайн үнэрлэх чадвар коронавирусийн өвөрмөц үнэрийг таних боломжтой эсэхийг олж тогтоох зорилготой гэнэ. Үүнээс өмнө энэ бүхэн боломжтой эсэхийг мэдэхийн тулд хэдэн долоо хоног туршилт хийх шаардлагатай гэжээ.
Лондоны эрүүл ахуй, эм зүйн сургуулийн өвчний хяналтын тэнхимийн дарга профессөр Жэймс Логан “Коронавирусийн үнэрийг илрүүлэх туршилтын эхний өдрүүд үргэлжилж байна. Одоохондоо бид коронавирус үнэртэй эсэх, үнэртэй бол чухам ямар үнэртэй эсэхийг тогтоогоогүй байна. Гэхдээ бусад амьсгалын замын халдварт өвчин бидний биеийн үнэрийг өөрчилдөг. Тиймээс бидний туршилт боломжтой гэсэн үг. Хэрвээ амжилттай болвол нохой тэр үнэрийг ялгах нь гарцаагүй. Энэ бол оношлуурын хомсдолоос гарах шинэ арга” хэмээн ярьжээ.
Эмнэлгийн ноход аль хэдийнэ хорт хавдар, хумхаа, Паркинсон зэрэг өвчнийг оношилж чаддаг болох нь батлагдаж, зарим эмнэлгүүдэд ажиллаж эхэлсэн билээ. Эмнэлгийн нохой сургах байгууллагын Ерөнхий захирал Клейр Гүэст “Нохойг сургаснаар хүний өвчин оношлох тал дээр аль хэдийнэ маш олон амжилтад хүрсэн. Тиймдээ ч би ноход коронавирусийг үнэрлээд таньж сурна гэдэгт итгэлтэй байна. Оношлуурын нөөц бага байхад зуу зуун хүнийг нэг дор шинжилж чадахгүй. Харин нохой нэг цагт 750 хүн үнэрлэж чадна. Халдвар авсан хүнийг шуурхай оношилж чадвал өвчний тархалтыг бууруулахад маш их нэмэр болно” хэмээжээ.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр6 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм8 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент8 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент7 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм8 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр6 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм8 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм8 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна