Дэлхий дахинд
Алтны ханш цар тахлын дараа ч өснө
“COVID-19” цар тахлын эсрэг олон улс дайны үе шиг онц дэглэм тогтоосноор дэлхийн санхүү, эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын мэдээлснээр коронавирусийн улмаас дэлхийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл 20-25 хувиар буурах гэнэ. Хөрөнгө оруулагчдын зүгээс эрсдэлээс сэргийлэн хатуу валют буюу алт худалдан авах нь нэмэгджээ. Олон улсын валютын зах зээлд ам.доллар давамгай байр суурьтай явж ирсэн ч үнэндээ алт түүнээс илүү үзүүлэлттэй байна. “Bloomberg” агентлагийн тооцооллоор алтны ханш энэ он гарснаас хойш 5,3 хувиар өссөн ба цаашид ч өсөх хандлагатай байна. Гэхдээ олон улсын нислэгүүд цуцлагдсанаар алтны тээвэрлэлт, нийлүүлэлт буурчээ. Суларч буй ам.долларын ханштай холбоотой унци алтны үнэ 2012 оноос хойш хамгийн дээд хэмжээнд хүрсэн тухай Интерфакс агентлаг мэдээллээ. Энэ дөрөвдүгээр сарын эхэнд үнэт металлын үнэ унци нь 1711.4 ам.доллар болж өссөн байна. Түүнчлэн АНУ-д цар тахлын дэгдэлтийн улмаас алтны эрэлт огцом нэмэгдэж хомсдол үүсээд байгаа юм. Уолл-стритийн банкирууд тусламж авахын тулд Канадын эрдэнэсийн санд хандах болжээ.
Дэлхий дээрх хамгийн их алтны нөөцтэй ОХУ-ын Төв банк энэ дөрөвдүгээр сарын 1-ээс эхлэн дотоодын зах зээлээс алт худалдан авахаа түр хугацаагаар зогсоожээ. Алтны худалдан авалтын нөхцөл байдлыг харж байж шийдвэрлэнэ гэж ОХУ-ын Төв банкнаас мэдэгдсэн байна. Өмнө нь өнгөрсөн арванхоёрдугаар сард ОХУ-ын Сангийн сайд Антон Силуанов Үндэсний баялгийн сангийн алтны нөөцөө нэмэгдүүлэхэд анхаарах тухай мэдээлж байв. Учир нь алт нь бусад санхүүгийн хөрөнгийг бодвол илүү удаан хугацаанд хадгалах боломжтой аж. Алт үнэ цэнээ алддаггүй, үнэт металл учраас аливаа улс орны төв банкууд алтны нөөцийг аль болох ахиу бүрдүүлэхийг зорьдог. Ингэснээр гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэхийн сацуу улс орныхоо үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой, үнэ цэнэтэй байдлыг хадгалдаг байна.
Гадаад валютын албан нөөцдөө эзлэх алтны хувийг хэдий чинээ өндөр тогтооно, тэр хэмжээгээр тухайн улсын валют хүчтэй байдаг аж. Дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засаг болох АНУ-ын Төв банк валютын нөөцийнхөө 75 хувийг алтаар бүрдүүлдэг бол Герман 69 хувь, Итали 68 хувь, Франц 66 хувийг алтаар “хамгаалдаг” аж. Харин манай урд хөрш БНХАУ гадаад валютын нөөцийнхөө ердөө 2 хувийг, хойд хөрш ОХУ 16 хувийг алтаар бүрдүүлдэг байна. Суларч буй ам.долларын ханштай холбоотой унци алтны үнэ 2012 оноос хойш хамгийн дээд хэмжээнд хүрсэн тухай Интерфакс агентлаг мэдээллээ. Өнөөдрийн арилжаагаар үнэт металлын үнэ унци нь 1711.4 ам.доллар болжээ. Арилжаа хаагдах үеэр Нью-Йоркийн бирж дээр алтны ханш нэг хувиар өссөн байна
Үүний зэрэгцээ цар тахлын улмаас улс орнуудын өрийн хэмжээ хоёр дахин нэмэгдэх тооцооллыг мэргэжилтнүүд гаргажээ. Олон улсын санхүүгийн институтээс (IIF) мэдээлснээр дэлхийн өр энэ оны эхний улиралд 257 их наяд ам.долларт хүрчээ. Энэ нь голдуу санхүүгийн бус салбарын өр нэмэгдсэнээс үүдсэн байна. Өмнө нь олон улсын өрийн сан 130 их наяд ам.доллар хэмээн тооцож байв. Энэ мэтчилэн олон улсын банкны системийн хямрал, өрийн дефляци болсон ч алтны ханш сайн байх аж.
Эх сурвалж: Bloomberg
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр6 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм8 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент8 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент7 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм8 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр7 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм8 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм8 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна